Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03274

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03274

*******баатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ...байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******//-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хаягт оршин суугч, ******* ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 1,524,873.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,524,873.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ2121511х тоот зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь ******* ******* ББСБ ХХК-иас олгосон зээлээр А72 загварын гар утас худалдан авсан. Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд Г.*******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 829,291.21 төгрөг, үндсэн хүү 597,055.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,527.10 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 1,524,873.34 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-иас гаргасан 1,524,873.34 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 274,873.34 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гаргасан тайлбартай танилцаад хугацааг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,524,873.34 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ2121511х тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, 1,499,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 274,873.34 төгрөг, нийт 1,524,873.34 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,524,873.34 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 250,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 274,873.34 төгрөг, нийт 1,524,873.34 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,347.96 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 19,673.98 төгрөг, хариуцагч Г.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 19,673.98 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ