Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03275

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03275

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах ******* ******* ХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Р.*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 6,738,016.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч З.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,738,016.80 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: З.******* нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201743061294 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ/201743061294 тоот Барьцаат гэрээг байгуулж, 5,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Улмаар дахин өмнөх зээлийн үлдэгдэл дээрээ нэмж 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2018053000518-1 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн БГХ/2018053000518-1 тоот Барьцааны гэрээг байгуулж, 2,589,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч З.******* нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 4,591,354.54 төгрөг, зээлийн хүүнээс 2,517,261.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 3,849.96 төгрөг, нийт 7,472,466.02 төгрөгийг төлсөн байна. Иймд З.*******гээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,187,645.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,225,756.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 324,615.28 төгрөг, нийт 6,738,016.80 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч З.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 6,738,016.80 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч З.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 6,738,016.80 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ЗГ201743061294 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, 5,500,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ЗГ2018053000518-1 дугаар зээлийн гэрээ байгуулагдаж, өмнөх зээлийн үлдэгдэл дээр 2,589,000 төгрөгийн зээлийг нэмж, нийт 6,399,674.6 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон тухайд болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6,738,016.80 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч З.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 6,738,016.80 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 122,759 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 61,379.5 төгрөг, хариуцагч З.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид 61,379.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ