Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03277

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03277

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,391,855.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,391,855.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 1,999,900 төгрөг зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээ болон гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд Б.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 1,741,352.34 төгрөг, хүүгийн үлдэгдэл 1,411,571.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 168,731.48 төгрөг, эрэн сурвалжилсан шүүхийн зардал 70,200 төгрөг, нийт 3,391,855.12 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 3,391,855.12 төгрөгийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 374,855.12 төгрөгөөр тус тус төлж барагдуулна гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн тайлбарт бичсэн хугацааг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,391,855.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, 1,999,900 төгрөгийг жилийн 34,8 хувийн хүүтэй, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 374,855.12 төгрөг, нийт 3,391,855.12 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П. зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,391,855.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 431,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 374,855.12 төгрөг, нийт 3,391,855.12 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,220 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 34,610 төгрөг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 34,610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ