Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03278

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03278

Улаанбаатар хот

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

... хаягт байрлах Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Н.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .. хаягт байрлах, ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М./-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ******* ******* шимтгэл 6,961,939 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэл 6,961,939 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус *******тай харилцагч ******* ******* ******* ХХК-нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн ******* ерөнхий хуулиар зохицуулна. гэж заасан. ******* ******* ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн ******* шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос тооцон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн ******* санд төлнө. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсэгт Орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн ******* шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн ******* санд төлөх гэх заалтуудыг тус тус зөрчсөн. ******* ******* ******* ХХК нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг дутуу төлсний улмаас 4,641,292 төгрөгийн нийгмийн ******* шимтгэлийн өр үүсгээд байна.

Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын ******* ******* сангаас олгох тэтгэврийн тухай хууль, ******* ******* сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, ******* ******* сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд ******* ******* ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага 44.1.2 дахь хэсэгт төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн ******* шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн ******* шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн хариуцагч ******* ******* ******* ХХК-иас нийгмийн ******* шимтгэл 6,961,939 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн ******* ******* газрын 6,961,939 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн ******* ******* ******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан нийгмийн ******* шимтгэл 6,961,939 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ******* ХХК нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 6,961,939 төгрөгийг төлж барагдуулах тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн ******* ******* газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох нийгмийн ******* шимтгэл 6,961,939 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч ******* ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 126,341 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ