| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04062/И |
| Дугаар | 182/ШШ2024/03279 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03279
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 182/ШШ2024/03279 | Улаанбаатар хот |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ...хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Т.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..тоот хаягт оршин суугч, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,407,334.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 2,407,334.29 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 1,699,900 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, сар бүрийн 20-ны өдөр эргэн төлөлт хийгдэж байхаар /1,699,900 төгрөгийн үнэ бүхий зурагт/ санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Зээлдэгч нь санхүүгийн түрээсийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх үүргээ биелүүлээгүй байна. Түрээслэгч нь түрээсийн гэрээний 7.2, 7.3, 10.2-т заасан нөхцөл байдлыг үүсгэсэн учир гэрээний 8.4-т заасны дагуу түрээслүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй. Иймд Б.*******ас үндсэн зээлийн үлдэгдэл 1,333,505.89 төгрөг, хүүгийн үлдэгдэл 915,520.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,808.19 төгрөг, нотариатын зардал 8500 төгрөг, нийт 2,407,334.29 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бямбадорж шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Б.*******д холбогдуулан 2,407,334.29 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэрээний үүрэгт 2,407,334.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Тулгыг нэхэмжлэлийн шаардлага 2,407,334.29 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******д холбогдох гэрээний үүрэгт 2,407,334.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,468 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 26,734 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ