| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04270/И |
| Дугаар | 182/ШШ2024/03281 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03281
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 182/ШШ2024/03281 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ...хаягт байрлах ******* ******* ******* ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд С.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .. хаягт оршин суугч, ******* овогт *******гийн - /регистрийн дугаар /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 4,271,804.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК хариуцагч Ц.-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,271,804.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.- нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БЗГ22-2417 тоот зээлийн гэрээ байгуулж, 2,849,900 төгрөгийг жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгээгүй, 594 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Ц.-аас үндсэн зээл 2,432,734.59 төгрөг, үндсэн хүү 1,707,634.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 122,134.82 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 4,271,804.39 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Ц.- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 4,271,804.39 төгрөгийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 935,902 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 935,902.39 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 8 хуваан төлөхөөр тайлбар гаргасан байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ц.-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,271,804.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр БЗГ22-2417 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, 2,849,000 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 935,902 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 935,902.39 төгрөг, нийт 4,271,804.39 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О. зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.-ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,271,804.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 300,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 935,902 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 935,902.39 төгрөг, нийт 4,271,804.39 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,300 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 41,650 төгрөг, хариуцагч Ц.-аас улсын тэмдэгтийн хураамжид 41,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ