| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04430/И |
| Дугаар | 182/ШШ2024/03282 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 182/ШШ2024/03282
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 182/ШШ2024/03282 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .. хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,207,579.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК хариуцагч М.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,207,579.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.******* нь 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр L04201084 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Зээлдэгч М.*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 149,200 төгрөгийн зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 140,800 төгрөгийн зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 121,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 120,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 20,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 30,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 95,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 03
дугаар сарын 04-ний өдөр 30,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 90,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 54,000 төгрөгийн зээлийг, 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй тус тус зээлдэгчийн 4201009164 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч М.*******аас зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардал, нийт 2,207,579.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ББСБ ХХК-иас гаргасан 2,207,579.15 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 735,860 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 735,860 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 735,860 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: М.*******ын хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч М.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,207,579.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдөр L04201084 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 149,200 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 140,800 төгрөгийг 90 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 100,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 121,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 120,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 20,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 30,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 95,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 30,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 90,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 54,000 төгрөгийг, 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй тус тус зээлдүүлсэн болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 735,860 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 735,860 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 735,860 төгрөг, нийт 2,207,579.15 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,207,579.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 735,860 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 735,860 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 735,860 төгрөг, нийт 2,207,579.15 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,271.27 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 25,135.63 төгрөг, хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 25,135.64 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ