Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03283

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 182/ШШ2024/03283

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ш.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 3,049,356.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Б.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,049,356.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 27 тоот зээлийн гэрээ байгуулан 2,199,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүй. Иймд Б.*******оос үндсэн зээлийн төлбөрт 1,853,548.88 төгрөг, хүү 1,096,894.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 92,913.59 төгрөг, нотариатын зардал 6,000 төгрөг, нийт 3,049,356.64 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-иас гаргасан 3,049,356.64 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 549,356.64 төгрөгийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Б.*******ын зээлийн төлөлтийн хуваарийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Б.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,049,356.64 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 27 тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, 2,199,900 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаатай олгосон болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 549,356.64 төгрөг, нийт 3,049,356.64 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3,049,356.64 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 549,356.64 төгрөг, нийт 3,049,356.64 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63,739.71 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 31,869.85 төгрөг, хариуцагч Б.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 31,869.86 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ