Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2024/0206

 

 

 

 

      2024         03           07                                    128/ШШ2024/0206  

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

  татгалзсаныг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй, болгох тухай  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат би, Г.З*** нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хянаад, 

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч нар шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...нэхэмжлэгч бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасан эрхийн дагуу мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасны дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.

Иймд Захиргааны хэрээг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

                                                          ҮНДЭСЛЭХ НЬ:

Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу Г.З*** нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 7*** дугаар байрны 3*** тоот орон сууцны өмчлөгчөөр Г.З***, 7** дугаар байрны 3**тоот орон сууц, 7** дугаар байрны 1* тоот, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ж.З***, 7*** дугаар байрны 4***тоот орон сууцны өмчлөгчөөр Б.О***, 7*** дүгээр байрны 1*** тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Ц***, 7** дугаар байрны 2*** тоот орон сууцны өмчлөгчөөр Л.П***, 7*** дугаар байрны 6*** тоот орон сууцны өмчлөгчөөр Ж.Б***, 7** дугаар байрны 4** тоот орон сууцны өмчлөгчөөр И.Б*** 7** дугаар байрны 2** тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Б** 7** дугаар байрны 3** тоот орон сууцны өмчлөгчөөр Г.Ц**, 7** дүгээр байрны 4** тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Х**, 7** дүгээр байрны 4** тоот орон сууцны өмчлөгчөөр С.Ц**, 7** дугаар байрны 3** тоот, орон сууц, 7** дугаар байрны 3** тоот орон сууц, 7** дүгээр байрны 4** тоот орон сууц, 756 дугаар байрны 6** тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Х**, С.Ж** нарыг тус тус бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тус тус бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” талаар тайлбарлан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.З*** нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Парк Вью хотхоны 7** дугаар байрны 3** тоот орон сууцны өмчлөгчөөр Г.З**, 7** дугаар байрны 3**тоот орон сууц, 7** дугаар байрны 1** тоот, автомашины зогсоолын өмчлөгчөөр Ж.З**, 7** дугаар байрны 4** тоот орон сууцны өмчлөгчөөр Б.О**, 7** дүгээр байрны 1** тоот орон сууцны өмчлөгчөөр Т.Ц**, 7** дугаар байрны 2** тоот орон сууцны өмчлөгчөөр Л.П***, 7** дугаар байрны 6** тоот орон сууцны өмчлөгчөөр Ж.Б**, 7** дугаар байрны 4** тоот орон сууцны өмчлөгчөөр И.Б**, 7** дугаар байрны 2** тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Б**, 7** дугаар байрны 3** тоот орон сууцны өмчлөгчөөр Г.Ц**, 7** дүгээр байрны 4** тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Х**, 7** дүгээр байрны 4** тоот орон сууцны өмчлөгчөөр С.Ц** 7** дугаар байрны 3** тоот, орон сууц, 7** дугаар байрны 3**тоот орон сууц, 7** дүгээр байрны 4** тоот орон сууц, 7** дугаар байрны 6** тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Х**, С.Ж** нарыг тус тус бүртгэхгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, тус үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр тус тус бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                С.ГАНБАТ