Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03327

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03327

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч... хаягт оршин суугч ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 500,131 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 500,131 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.******* нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, Hybrid 9900 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 42150554 дугаар гэрээ байгуулж, 95731312 дугаартай үүрэн холбооны хосолсон төлбөрт багцын үйлчилгээ ашиглаж эхэлсэн. А.******* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 95731312 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2022 оны 7, 8 сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоосон. Иймд А.*******ээс 500,131,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 500,131 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч А.*******т холбогдуулан гэрээний үүрэгт 500,131 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хариуцагч А.******* нэхэмжлэлийн шаардлага 500,131 төгрөгийг төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******т холбогдох гэрээний үүрэгт 500,131 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,654 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 7,827 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* *******ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ