Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03328

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/03328

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: .. хаягт байрлах ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ж.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 5,374,789.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,374,789.93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ХЗГ-22/02-017 Барьцаат хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 3,014,910 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлсэн. Гэрээний дагуу Нэкст электроникс ХХК-иас ирсэн барааны үнийг нэхэмжилсэн баримтын дагуу Ж.*******ын худалдан авч буй барааны үнийг шилжүүлснээр түүнд зээл олгосонд тооцох бөгөөд зээлдэгч нь зээлийг бидэнд төлөх үүрэгтэй юм. Гэтэл зээл авснаас хойш зээлээ төлөөгүй, Иймд Ж.*******аас үндсэн зээлийн төлбөр 3,014,910 төгрөг, хүү 2,218,619.91 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,260.02 төгрөг, нийт 5,374,789.93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 374,789.93 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Ж.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,374,789.93 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 3,014,910 төгрөгийн, сарын 2,9 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй байна.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 374,789.93 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 5,374,789.93 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******тай харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,374,789.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.******* нь нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 374,789.93 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг нийт 5,374,789.93 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,947 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 50,473.5 төгрөг, хариуцагч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 50,473.5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ