| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2024/04222/И |
| Дугаар | 182/ШШ2024/03329 |
| Огноо | 2024-08-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2024/03329
| 2024 оны 08 сарын 06 өдөр | Дугаар 182/ШШ2024/03329 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, ******* ******* ББСБ ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... хаягт оршин суугч, ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,909,071.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,909,071.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Г.******* нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр L24401358 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Зээлдэгч Г.******* 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 200,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 300,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1,200,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5400538888 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй. 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 500,000 төгрөг, шимтгэл 10,000 төгрөг, үндсэн хүү 167,671.24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29,589.05 төгрөг, нийт: 707,260.28 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 6-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 200,000 төгрөг, шимтгэл 4,000 төгрөг, үндсэн хүү 67,068.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,835.62 төгрөг, нийт: 282,904.11 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 300,000 төгрөг, шимтгэл: 6,000 төгрөг, үндсэн хүү 100,997.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17,832.33 төгрөг, нийт 424,829.59 төгрөг, 2023 оны 9 дүгээр сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь үндсэн зээл 1,079,999.25 төгрөг, шимтгэл 21,400.00 төгрөг, үндсэн хүү 328,083.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,094.98 төгрөг, нийт 1,486,577.28 төгрөг, нотариатын зардал 7,500 төгрөг нийт 2,909,071.26 төгрөгийг хариуцагч Г.*******аас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Poсket эээлийн аппликэйшн, ******* ******* ББСБ-аас зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,909,071.26 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний дотор 909,071.26 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэжээ.
3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн хариу тайлбарыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,909,071.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5.Талуудын хооронд 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр L24401358 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 200,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2023 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 300,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 1,200,000 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай тус тус зээлдүүлсэн болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний дотор 909,071.26 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* зөвшөөрсөн байна.
7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,909,071.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний дотор 909,071.26 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,495 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 30,747.5 төгрөг, хариуцагч Г.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 30,747.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ