Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/03346

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/03346

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ...хаягт оршин суугч ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... хаягт оршин суугч, ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2,153,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Ө.*******д холбогдуулан 2,153,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ө.*******тэй 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруугийн гудамж 17 байр 50 тоот 2 өрөө орон сууцыг хөлслөх гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан. Ээлжит түрээсийн төлбөр төлөх хугацаа 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болоход төлбөрөө төлөөгүй 05 дугаар сарын 23-ны өдөр байрнаас гарсан. Байрыг түрээслэх хугацаандаа гэрээгээр тохиролцон ашиглуулж байсан 800,000 төгрөгийн үнэтэй 55 инч зураг, 700,000 төгрөгөөр үнэлэгдэх 3 хүний буйданг эвдлэн сүйтгэсэн. Мөн түрээслэх хугацааны ашиглалтын зардал болох 428,980 төгрөг, СӨХ-ны төлбөр болох 225,000 төгрөгийг төлөөгүй. Иймд Ө.*******ээс 2,153,980 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Зохигчид шүүхэд бичгээр ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 1,653,980 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 653,980 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцов гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

3.Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Ө.*******д холбогдуулан 2,153,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

4.Талуудын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ...тоот 2 өрөө орон сууцыг хөлслөх гэрээ байгуулагдсан болон төлбөрийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

5.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 1,653,980 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 653,980 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Т.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.*******д холбогдох 2,153,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 1,653,980 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч, 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 653,980 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,414 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 20,707 төгрөг, хариуцагч Ө.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 20,707 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ