Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/03347

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 182/ШШ2024/03347

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл би,

 

Нэхэмжлэгч: ... хаягт байрлах ******* ББСБ ХХК /регистрийн дугаар 5366283, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Т.*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...хаягт оршин суугч, ******* овогт *******ийн *******-******* /регистрийн дугаар *******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,674,264.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Т.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,674,264.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.*******-*******тэй 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээгээр Realme GT маркийн гар утас худалдан авах зориулалтаар 1,599,900 төгрөгийг, 1 сарын 3,3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл авсан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.1.2 дах хэсэгт зааснаар зээлийн зориулалтын дагуу Т.*******-*******ийн гар утас төлбөр болох 1,599,900 төгрөгийг Сайн интернэшнл ХХК-д шилжүүлсэн. Зээлдэгчийн зүгээс зээлийн гэрээний 4 дүгээр зүйл 4.2.3 дах хэсэгт заасныг зөрчиж хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд үндсэн зээлийн төлбөрт 1,431,453 төгрөг, үндсэн хүү 1,040,189.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 192,621.27 төгрөг, нотариатын зардал 10,000 төгрөг нийт 2,674,264.20 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Т.*******-******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 2,674,264.20 төгрөгийг бүхэлд нь зөвшөөрч байна. 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 445,714.20 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.*******-*******ийн гаргасан хариу тайлбарыг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Т.*******-*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,674,264.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

5.Талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 70-22023080 дугаар 1,599,900 төгрөгийн, жилийн 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээлийн үлдэгдэл тооцооллын тухайд хариуцагч маргаагүй.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 445,714.20 төгрөг нийт 2,674,264.20 төгрөгийг хэсэгчлэн төлж барагдуулахаар тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн байна.

 

7.Дээрх байдал нь зохигчдын гаргасан тайлбар, хүсэлтээр тогтоогдож байх ба энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******-*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,674,264.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 445,710 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 445,714.20 төгрөг нийт 2,674,264.20 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57,738 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, Улсын орлогоос 28,869 төгрөг, хариуцагч Т.*******-*******эс улсын тэмдэгтийн хураамжид 28,869 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ