Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2018/00033

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:

  *****************банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*****************банкны Хөвсгөл салбар төв тооцооны төвд харилцааны менежер ажилтай, Хөвсгөл аймгийн *****************оршин суух, С овогт Х. /*****************/,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ***************** М овогт Б.Ш /********************/,

Хариуцагч: Хөвсгөл дулааны станцад машинист ажилтай, М овогт Б.А /*************/-т холбогдох,

Зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 6.581.031 /зургаан сая таван зуун наян нэгэн мянга гучин нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 201оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С, хариуцагч Б.Ш, Б.,А нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч *****************банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Батбаяр овогтой Ш, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.,А нар нь 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулан *****************Банкны Хөвсгөл салбараас цалингийн зээл 16.500.000 төгрөгийг жилийн 18,0 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, үндсэн зээлийг  тэнцүү хувааж хүүгийн хамт сар бүр төлөх нөхцөлтэй гэрээ байгуулан авсан. Зээлдэгч банктай байгуулсан зээлийн гэрээний хавсралт болох Зээл буцаан төлөх хуваарийн сар бүрийн зээл, хүүний нийт төлбөрийн графикийн дагуу төлөөгүй, зөвхөн үндсэн зээлийг тэгш хуваасан 458.400 төгрөгөөр зээлийн төлбөрийг төлсөн байна. Ингээд 458.400 төгрөгийн төлбөрөөс зээлийн сар бүрийн хуримтлагдсан хүү төлөгдсөн үлдсэн мөнгөөр үндсэн зээлээс төлөгдөж явсаар гэрээний эцсийн хугацаа дуусахад 6.500.250.29 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй үлдсэн байна. Зээлийн гэрээний эцсийн хугацаа дууссанаас хойш 2017-11-23-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6.500.250.29 төгрөг, хуримтлагдсан хүү 67.317.66 төгрөг, торгуулийн хүү 13.463.53 төгрөг, бүгд 6.581.031.48 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. 

Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтуудын дагуу 6.581.031.48 төгрөгийг зээлдэгч Б.Ш, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.,А нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай *****************банкны Хөвсгөл салбар нь зээлдэгч Ш, ,А нартай 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 16.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан юм. Манай банкны хувьд зээлийн эргэн төлөлт нь дараахь хоёр сонголттой байдаг. Үүнд: Сар бүр үндсэн зээлийг тэнцүү дүнгээр төлөх, сар бүр нийт төлбөрийг тэнцүү дүнгээр төлөх гэсэн. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийг хийхдээ Сар бүр үндсэн зээлийг тэнцүү дүнгээр төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, үүнийг зөвшөөрч гарын үсгээ зурцгаасан байдаг. Гэтэл зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийг хийхдээ нийт төлбөрийг сар бүр тэнцүү буюу 458.400 төгрөгөөр төлсний улмаас зээлийн эцсийн хугацаа дуусахад үндсэн зээл 6.500.250 төгрөг, хүү 67.317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү буюу торгууль 13.463 төгрөг, нийт 6.581.031 төгрөгийн өрийн үлдэгдэлтэй үлдсэнийг *****************Банк нэхэмжилж байна.

Харин манай байгууллага зээлдэгчийн данснаас автоматаар зээлийг татаж авахдаа программдаа буруу шивэлт буюу үндсэн зээл 456.400 төгрөгөөр шивснээс маргаан үүссэн байдаг. *****************Банкны Хөвсгөл салбар маш олон зээлдэгчтэй учраас үүнийг урьдчилан мэдэх боломжгүй байсан. Мөн биднийг өөр өөр салбар дээрээ сэлгэн ажиллуулдаг байсан учир зээлийн хугацаа дуусахад мэдсэн юм. Тэгээд ч банк праграммд буруу таталт хийсэн байсан ч зээлдэгч нар нарт зээлийн гэрээний нэг хувийг өгсөн байгаа тул сард хэдэн төгрөг төлөхөө мэдэж байх ёстой,

Иймд нийт 6.581.031 төгрөгийг зээлдэгч Ш, А нараас гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ш шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр 16.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж авсан нь үнэн. Надад банкнаас зээлийн эргэн төлөлт буруу хийгдэж байгаа талаар 3 жил болоход ердөө мэдэгдээгүй ба дансанд орсон цалингаас банк өөрөө зээлээ татаад авсан байдаг. Ер нь сар бүр миний данснаас шууд суутгах байдлаар зээлийг авсаар ирснээс үзэхэд зээлийн эргэн төлөлтийг банк удирдаж байсан нь харагдаж байгаа юм. *****************Банкны программдаа буруу шивэлт хийснээс зээл дутуу татаж авсны хариуцлагыг би хүлээх боломжгүй байна. Биднийг зээлээ төлөөд дуусахад маргаан үүссэн. Надад тухай үед нь энэ талаар мэдэгдсэн бол би арга хэмжээ авах байсан. Одоо надад 6.000.000 гаруй төгрөг төлнө гэхэд хэцүү байна.  Би сая шүүх хуралдаан дээр сайн ойлголоо нэгэнт л зээл авсан нь үнэн учир зээлийн гэрээнд заагдсан хүү 4.569.642 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин үндсэн зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү гэж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай эхнэр Б.Ш *****************Банкны Хөвсгөл салбараас цалингийн зээл авсан нь үнэн. Би хамтран зээлдэгч нь байгаа юм.

Иймд би эхнэрийнхээ ярьсан тайлбарыг дэмжиж оролцож байна гэв.

Нэхэмжлэгч *****************Банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Ш, Б.А нарт холбогдуулж Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 6.581.031 /зургаан сая таван зуун наян нэгэн мянга гучин нэг/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Зохигчид нь зээлийн гэрээ байгуулан зээл авсан талаар маргаангүй харин хариуцагч Б.Ш, Б.А нар нь: ....банк зээлийн гэрээний эргэн төлөлтийг программдаа буруу оруулаагүй байсан бол миний төлөх ёстой зээл төлөгдөж дууссан байх ёстой байсан. Миний данснаас цалингийн зээлээ бүрэн авах боломжтой байсан.... гэж зээлдэгч буюу хариуцагч Б.Ш, Б.,А нар нь маргаж байна.

*****************банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой байна. Тухайлбал:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С-ийн: ....зээлдэгчийн данснаас автоматаар зээлийг татаж авахдаа программдаа буруу шивэлт буюу үндсэн зээл 456.400 төгрөгөөр хийснээс эргэн төлөлт нь буруу болсон байна.... гэх,  

Хариуцагч Б.Шийн: ....нэгэнт л зээл авсан нь үнэн учир зээлийн гэрээнд заагдсан хүү 4.569.642 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин үндсэн зээлийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүү гэж нэхэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.... гэх, 

Хариуцагч Б.,Аийн:  ....би хамтран зээлдэгч учир эхнэрийнхээ ярьсан тайлбарыг дэмжиж оролцож байна.... гэх тайлбар мэдүүлгээр хариуцагч нарын төлнө гэх 4.569.642 төгрөгийг гаргуулж *****************банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Харин нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй Үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт нийт 6.581.031 төгрөг-ийг гаргуулна гэдгээ нотолж чадахгүй байна. Учир нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд зээлдэгч нар нь зээлийн төлбөрт хэдэн төгрөг төлсөн, зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй талаарх тооцоо болон нотлох баримтаа гаргаж өгөөгүй.

Мөн нэхэмжлэгчийн гаргаж ирүүлсэн Барьцаат зээлийн гэрээ, Зээл буцаан төлөх хуваарь, Баталгаат ипотекийн гэрээ, Мөнгөн шилжүүлэг, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж хуульд заасан ба уг баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх үнэлэх боломжгүй байна.

Иймд хариуцагч Б.Ш, Б.,А нар нь төлнө гэх 4.569.642 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****************банкны Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх буюу 2.011.389 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч *****************Банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.246 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Ш, Б.,А нараас 4.569.642 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 88.061 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *****************банкны Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Б.Ш, Б.,А нараас 4.569.642 /дөрвөн сая таван зуун жаран есөн мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****************Банкны Хөвсгөл салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.011.389 /хоёр сая арван нэгэн мянга гурван зуун наян есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *****************Банкны Хөвсгөл салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120.246 /нэг зуун хорин мянга хоёр зуун дөчин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш, Б.А нараас 88.064 /наян найман мянга жаран дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****************банкны Хөвсгөл салбарт олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Л.ЭРДЭНЭБАТ