Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/141

 

 

 

                                 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              ******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.*******д холбогдох эрүүгийн 1736000000066 дугаартай, 178/2017/0145/Э/ индекстэй хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, ард захчин, ******* регистрийн дугаартай,  бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багт  оршин суух, ******* овогт *******ийн *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Х.******* нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын  Баянгол багийн нутаг дэвсгэрт Н.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн төвд би хүмүүстэй  мал угаах ваннд мал угааж байтал Х.******* согтуу ирсэн. Х.******* Засаг дарга байсан Эрдэнэсамбуутай маргалдахаар нь салгачихаад малын хашаан дотор байж байтал Х.******* намайг Эрдэнэсамбуугийн талд орлоо гээд өшиглөсөн.Тэгээд гарч ирээд сууж байтал Х.******* гарч ирээд “намайг уучлаарай ах” гээд гар барьж байгаад мөргөсөн.Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан гэжээ./хх 16-17-р хуудас/  

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* сумын ******* багт мал угаахаар очоод байж байтал Х.******* ирээд Эрдэнэсамбуутай маргалдсан. ******* ах ирээд маргаанаа боль гэж байтал Х.******* ******* ахтай маргалдаж ноцолдоод газар унасан байсан. Тэгээд бид нар салгаад малаа угааж эхэлсэн.******* ах хавирга өвдөөд байна гээд байсан гэжээ. /хх 22-р хуудас/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би нөхөр Дарьбазарын хамт ******* багт мал угаахаар очсон.Мал угаасан айлууд мал угаалцсан хүмүүст архи гаргаж өгсөн.Тэгээд Х.******* Эрдэнэсамбуутай маргалдахад Эрдэнэсамбуугийн эхнэр түүнийг аваад явсан. Дараа нь Х.******* Н.*******той маргалдаж зодолдсон. Тэгээд тэр хоёрыг салгаад малаа угааж эхэлсэн гэжээ. /хх -23-р хуудас/

2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Н.*******ийн биед баруун талд VII хавирганы цууралт, цээжний баруун урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, баруун шанаанд эдгэрч буй 2х1 см өнгөц зулгаралт  гэмтлүүд тогтоогдлоо. 2.Н.*******ийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой. 3.Н.*******ийн биед гэмтэл учирсан боловч цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.4.Н.*******ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд,Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл,түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош / түр/  хугацаагаар сарниулсан гэх шалгуур тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргасан, шинжээч Б.Цэндхүү гэжээ. / хх-25-р хуудас/,

Шүүгдэгч Х.*******  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн төвд мал угаахаар 10 цагийн үед ирсэн. Мал угаахаар ирсэн хүмүүс архи авчирсан байсан. Тэр архинаас нь 1,2 хундага уусан.Мал угааж байгаад машин дотор *******, Баатархүү хоёртой 1 шил архи хувааж ууж байтал Эрдэнэсамбуу ирээд “ та нар бууж малаа угаа” гэснээс болж бид маргалдсан.Бид хоёр маргалдаад байж байтал Н.******* ах ирээд намайг салгасан.Би салгалаа гэж уурлаад бид хоёр ноцолдож байгаад Н.******* ах өнхөрөөд унасан. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Мал угааж байтал Н.******* ах хавирга сонин болоод байна гээд байсан. Маргааш нь сумын эмнэлэгт үзүүлэхэд аймаг явж зургийг нь авхуул гэж хэлсэн гэсэн. Тухайн үед би Н.******* ахыг Эрдэнэсамбуугийн талд орлоо гэж маргалдсан  гэх  мэдүүлэг зэрэг баримт болно.

Шүүгдэгч Х.******* нь  Н.*******ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Н.*******ийн мэдүүлэг, гэрч Б.*******, Д. нарын мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 537 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Х.******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа зөвшөөрсөн байх тул түүнд прокурорын санал болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн болох нь хохирогч Н.*******ийн ... би Х.*******тай эвлэрч хохирлоо бүрэн барагдуулж авсан.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү /хх 50-р хуудас/ гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүхэд эд мөрийн баримт ирээгүй болохыг дурдах, шүүгдэгчийн эзэмшлийн DAYUN маркийн мотоцикль битүүмжилсэн 2017 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/48 дугаартай Прокурорын  тогтоолыг  төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.******* нь 450000  төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

4.Эрүүгийн 1736000000066 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид учирсан  хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.*******ы эзэмшлийн DAYUN маркийн мотоцикль битүүмжилсэн 2017 оны  11 дүгээр сарын 08-ны өдрийн 5/48 дугаартай Прокурорын  тогтоолыг  төлбөр төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Х.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчинтэй болтол хэвээр хэрэглэсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form