Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2024/00138

 

 

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 150/ШШ2024/00138

******* аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

       ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа би,

   

       Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ******* гудамж, ******* Тауэр, 13 давхар, 1301А тоотод байрлах, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

        Хариуцагч: ******* аймгийн ******* сум, 2 дугаар баг, Гавшгай жимстэй гудамж, 2-2 тоотод оршин суух хаягтай, овогт , РД//-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,485,067.47 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч П. нь манай компанитай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 124403250 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд гэрээнд "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" гэж заасны дагуу зээлдэгч П.-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 7804230563 дугаартай зээлийн дансны дугаартай, 209,000.00 /хоёр зуун есөн мянган төгрөг/-ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1105215539 банкны тоот дансанд;

2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 7800233990 дугаартай зээлийн дансны дугаартай, 800,000.00 /найман зуун мянган төгрөг/-ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 1105215539 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү. нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2023 оны 3 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 188,099.77 /нэг зуун наян найман мянга ерөн есөн төгрөг далан долоон мөнгө/

- Шимтгэл: 3,800.00 /гурван мянга найман зуун төгрөг/

- Үндсэн хүү: 96,564.75 /ерөн зургаан мянга таван зуун жаран дөрвөн төгрөг далан таван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 17,643.25 /арван долоон мянга зургаан зуун дөчин гурван төгрөг хорин таван мөнгө/

- Нийт: 306, 107.77 /гурван зуун зургаан мянга нэг зуун долоон төгрөг далан долоон мөнгө /

2. 2023 оны 3 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 719,999.61 /долоон зуун арван есөн мянга есөн зуун ерөн есөн төгрөг жаран нэгэн мөнгө /

- Шимтгэл: 14,300.00 /арван дөрвөн мянга гурван зуун төгрөг/

- Үндсэн хүү: 369,626.09 /гурван зуун жаран есөн мянга зургаан зуун хорин зургаан төгрөг есөн мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 67,534.00 /жаран долоон мянга таван зуун гучин дөрвөн төгрөг/

- Нийт: 1,171,459.70 /нэг сая нэг зуун далан нэгэн мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг далан мөнгө/

Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал

7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч П.эс нийт 1,485,067.47 /нэг сая дөрвөн зуун наян таван мянга жаран долоон төгрөг дөчин долоон мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч П.эс зээлийн гэрээний үүрэгт 1,485,067.47 төгрөг гаргуулахаар шаардсан ба зохигчид эвлэрэн хэлэлцэж 1,485,067.47 төгрөгийг 2024 оны 07 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 985,067.47 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан хариу тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

   Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 38,711 төгрөг төлсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 19,355.5 төгрөгийг хариуцагч П.эс, 19,355.5 төгрөгийг улсын орлогоос тус тус  гаргуулж “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

      

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1. “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, П.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,485,067.47 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн хариуцагч 1,485,067.47 төгрөгийг 2024 оны 07 сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны өдөр 985,067.47 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,711 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.эс 19,355.5 төгрөгийг, улсын орлогоос 19,355.5 төгрөгийг тус тус гаргуулан “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

                        

 

 

 

              ШҮҮГЧ                                 Г.АЛГИРМАА