Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 150/ШШ2024/00141

 

 

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 150/ШШ2024/00141

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь цаашид гэрлэлтээ үргэлжлүүлж хариуцагч ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхгүй байх талаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Гэрлэгчид гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргахад энэ захирамж саад болохгүйг тайлбарласугай.

4.Энэ захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                        Г.АЛГИРМАА