| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2024/00131/И |
| Дугаар | 150/ШШ2024/00144 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 150/ШШ2024/00144
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 150/ШШ2024/00144 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ******* аймгийн ******* сумын * дугаар баг, ******* гэх газарт оршин суух хаягтай, ******* овогт ******* *******, /РД:*******/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...******* овогт ******* ******* би ******* ХХК-д 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 44,000,000 төгрөгийн үнэ бүхий ААН644 маркийн төмс хураах төхөөрөмжийг нийлүүлэх, захиалагчаас тоног төхөөрөмжийн урьдчилгаа төлбөр 34,000,000 төгрөгийг өөрийн дүү болох тоот данснаас Агротех Жаргалан ХХК-ийн тоот дансанд гүйлгээний утга дээр "... ******* комбайн урьдчилгаа ..." гэж оруулан тус мөнгийг шилжүүлсэн болох нь Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга болох нотлох баримтаар тогтоогддог. Тодруулбал тус Депозит дансны дэлгэрэнгүй хуулганы 19 дэх дугаарлалтаар мөнгө У.******* гэж нэхэмжлэгч миний нэрийг тодотгож мөнгийг шилжүүлсэн болно. Агротех Жаргалан ХХК-ийн зүгээс тоног төхөөрөмж нийлүүлэх үүргийг биелүүлэхгүй өнөөдрийг хүрч 1 жилийн хугацаа хэтрүүлж У.******* намайг цаг хугацаа, сэтгэл санаа, эд хөрөнгөөр маш их хохироож байна. Нэхэмжлэгчийн зүгээс ******* ХХК, нарт холбогдуулан гэрээнд заасан хаягийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 34.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан. Гэвч дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/Ш32024/05994 дугаар "Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1- т"... Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно..." 155.3-т "... Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана..." гэж тус тус заасныг үндэслэн ******* ХХК /РД:/; ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Готов овогтой Батбаатар /РД:/ нарыг эрэн сурвалжилж өгнө үү...” гэв.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч У.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Готов овогтой Батбаатар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй болох нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2024/05994 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч У.*******гийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Батбаатар эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий өөр мэдээлэл хүсэлт гаргагчид байхгүй гэсэн болно.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцохгүй, өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Батбаатар /РД:/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.АЛГИРМАА