Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2024/0047

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа би,  Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.*******гийн дүгнэлттэй  Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.******* тус шүүхэд хандан бичгээр гаргасан хүсэлтдээ: “...дүгнэлтэд дурдсан 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулсан №******* дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн дүгнэлтийг зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.*******: “...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.*******гийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэгт түүний гаргасан тайлбарт заагдсан хугацаа буюу ... 3 сарын хугацаагаар эмчлэх эрх хасах... гэж өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг гаргасан байна.

Улмаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.******* 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн, зохих өөрчлөлтийг оруулах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байх бөгөөд хариуцагчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй” гэж заасан болохыг тайлбарласан.

Тухайн хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж заасан шаардлагыг хангасан ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.*******гийн дүгнэлттэй  Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.*******д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.*******: “...Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.*******гийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх нь хэсэгт түүний гаргасан тайлбарт заагдсан хугацаа буюу ... 3 сарын хугацаагаар эмчлэх эрх хасах... гэж өөрчлөлт оруулахдүгнэлтийг хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн газрын эмчилгээний чанарын хяналтын улсын ахлах байцаагч Т.******* зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад зааснаар дүгнэлт гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ                                С.ОТГОНТУЯА