Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 150/шш2024/00152

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

                                                                хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: ** давхар хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * тоот хаягт оршин суух, * овогт *  (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 2,431,519.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн гүйцэтгэх захирал * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь "*" ХХК-тай 2022 оны 06-р сарын 17-ний өдөр БЗГ22-2249 тоот Зээлийн гэрээ байгуулж 1,699,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн авсан болно. 2024 оны 06-р сарын 13-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл дараах хэмжээтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл: 1,451,025.15

Үндсэн хүү: 899,477.56

Нэмэгдүүлсэн хүү: 74,216.92

Нотариатын зардал: 6800

Нийт: 2,431,519.63 /Хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун арван есөн төгрөг жаран гурван мөнгө / төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч * овогтой * нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 541 хоногт хугацаа хэтэрсэн ба, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. * -аас зээлийн гэрээний үүрэг болох 2,431,519.63 /Хоёр сая дөрвөн зуун гучин нэгэн мянга таван зуун арван есөн төгрөг жаран гурван мөнгө / төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие * нь нэхэмжлэгч******* ХХК-ны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2,431,519.63 төгрөгийг 2024 оны 07 дугаар сард 607,880 төгрөг, 2024 оны 08 дугаар сард 607,880 төгрөг, 2024 оны 09 дүгээр сард 607,880 төгрөг, 2024 оны 10 дугаар сард 607,880 төгрөг тус тус төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 21-р хуудас/

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ийн гүйцэтгэх захирал * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэн *  (РД:*)-д холбогдох иргэний хэрэгт дараахь хүсэлтийг гаргаж байна. Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагын дагуу өр төлбөрөө хүлээн зөвшөөрсөн тул дараах графикийн дагуу төлөлт хийхийг зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 22-р хуудас/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч*д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,431,519.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт 2,431,519.63 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч “...*” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 2,431,519.63 төгрөгийг

2024 оны 07 дугаар сард 607,880 төгрөг,

2024 оны 08 дугаар сард 607,880 төгрөг,

2024 оны 09 дүгээр сард 607,880 төгрөг,

2024 оны 10 дугаар сард 607,880 төгрөг тус тус төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан байна.

Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,431,519.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 26,950 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 26,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,431,519.63 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлага  2,431,519.63 төгрөгийг

2024 оны 07 дугаар сард 607,880 төгрөг,

2024 оны 08 дугаар сард 607,880 төгрөг,

2024 оны 09 дүгээр сард 607,880 төгрөг,

2024 оны 10 дугаар сард 607,880 төгрөгөөр хувааж төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,900төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 26,950 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 26,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

                     ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН