| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2024/00161/И |
| Дугаар | 150/шш2024/00153 |
| Огноо | 2024-07-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 150/шш2024/00153
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * тоот хаягт оршин суух *ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * тоот хаягт оршин суух, * овогт *д (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8,322,454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч * шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* тоотод оршин суудаг иргэн ******* нь 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр *с "*" байгуулах зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр 8 сая төгрөгийг жилийн 3 хувь буюу сарын 0.25 хувь, 3 жил буюу 36 сарын хугацаатай 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээл авсан боловч зээлээ одоог хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн үлдэгдэл болох 7.023.336, хүү 196.961, алданги 1.102.156 нийт 8.322.454 төгрөгийг *с гаргаж улсын төсөвт оруулж өгнө үү.
* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч * шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие * нь *ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 8,322,454 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 5,322,454 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 30-р хуудас/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч *ийн үлдэгдэл 5,322,454 төгрөгийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 31-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч * нь хариуцагч *д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,322,454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч * нь нэхэмжилсэн үнийн дүн болох 8,322,454 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр * тоот дансанд төлсөн болох нь *ны баримтаар нотлогдож байна. /хх-ийн 29 хуудас/
Хариуцагч * нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 5,322,454 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч “...*ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт 5,322,454 төгрөгийг 3 сарын хугацаанд буюу 2024 оны 10 сард 1.064.491 төгрөг, 11 сард 1.064.491 төгрөг, 12 сард 3.193.472 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь “Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч * үлдэгдэл 5.322.454 төгрөгийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан байна.
Энэ байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,322,454 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч * нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *ээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 50,053 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч *ын нэхэмжлэлтэй, хариуцагч *д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,322,454 төгрөг нэхэмжилснээс хариуцагч * 3,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд төлж, үлдэгдэл 5,322,454 төгрөгийг /2024 оны 10 сард 1.064.491 төгрөг, 11 сард 1.064.491 төгрөг, 12 сард 3.193.472 төгрөг/-өөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *эс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 50,053 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН