Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03692

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т аймаг, ** тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Х,

Нэхэмжлэгч: Т аймаг, ** тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Л нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг ** тоотод байрлах, Л ХХК /РД:*******/,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, М овогт Б.Б /РД:*********/,

Хариуцагч: Б дүүрэг ** тоотод оршин суух, М овогт Б.Б /РД:********/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Л  ХХК-иас 1 749 281 473 төгрөгийг гаргуулах, Б.Б , Б.Б  нараас 900 000 000 төгрөгийг, хариуцагч Б.Б өөс 450 000 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, М овогт Б.Б /РД:********/-ийн,

Нэхэмжлэгч: Т аймаг, ** тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Х,

Нэхэмжлэгч: Т аймаг, *** тоотод оршин суух, БНХАУ-ын иргэн Л нарт холбогдох,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах  нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.О ,

Хариуцагч Б.Б ,

Хариуцагч Б.Б хийн өмгөөлөгч Л.Э,

Хариуцагч Б.Б ийн өмгөөлөгч Н.Б,

Хариуцагч ЛХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х, Л нар нь хариуцагч Л ХХК, Б.Б  нарт холбогдуулан хариуцагч хариуцагч Л ХХК-иас 1 749 218 473 төгрөгийг, Б.Б , Б.Б нараас 900 000 000 төгрөгийг, хариуцагч Б.Б өөс 450 000 000 төгрөгийг  гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 1.1.Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа төлбөр нийт 900 000 000 төгрөгийг Б.М, Б.Б д шилжүүлсэн. Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний үндсэн зорилго болох Л ХХК-ийн 100%-ийн хувьцааг Б.Б , Б.Б болон Т.С  нарын хоорондын шүүхийн маргааны улмаас Л  ХХК-ийн 100%-ийн хувьцааг Б.Б шилжүүлэх боломжгүй болсон. Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг байгуулах үед талууд шүүхийн маргаантай байгааг мэдсэн бөгөөд Б.Б ийн зүгээс шүүх дээр найдвартай манай талд шийдвэрлэгдэнэ. Л  ХХК-ийг найдвартай шилжүүлж чадна гэж баталгаа, амлалт өгсөн бөгөөд гэрээний зургаадугаар зүйлийн 1-т заасан. Хэрвээ баталгаа амлалтаа зөрчвөл гэрээний нийт үнийн дүнгээс торгууль тооцохоор тохиролцсон. Гэрээний нийт төлбөр 1 500 000 000 төгрөгний 30%-тай тэнцэх хэмжээний торгууль 450 000 000 төгрөг нэмэгдэж нийт 1 350 000 000 төгрөгийг гаргуулан авахаар шаардах эрхтэй. Гэрээний төлбөрт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Б.Б ийн дансанд шилжүүлсэн, мөн Л ХХК-ийн хашаанд байрлах төмрийн үнийг шилжүүлсэн. 2020 оны 5 дугаар сараас эхлэн Б.М   аймгийн Б сумын фермерийн хороололд байрлах Л  ХХК-ийн төмрийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд бараа материал, бусдад төлөх өр төлбөр болон тоног төхөөрөмж, дагалдах багаж хэрэгслийн зардалд нийт 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 1 749 218 473 төгрөгийг оруулсан байна. Энэхүү төмрийн үйлдвэр оруулсан 1 749 218 473 төгрөг нь гэрээний төлбөрт шилжүүлсэн 900 000 000 төгрөгнөөс тусдаа юм. Б.Б ийн гаргасан баталгаа, амлалтын дагуу нийт 2 649 218 473 төгрөгийг зарцуулаад байна. Иймд хариуцагч Л  ХХК болон Б.Б  нараас 1 350 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.2.Нэхэмжлэгч Б.М  нэхэмжлэлийн өөрчилж, ихэсгэсэн шаардлагадаа: Б.М  би 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 09-ний өдөр Л ХХК болон Б.Б  нараас гэрээний урьдчилгаа 900 000 000 төгрөг, түүний алданги 450 000 000 төгрөг нийт 1 350 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж нийт 2 649 218 473 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулахад төлсөн гэрээний урьдчилгаа төлбөр 900 000 000 төгрөгийг иргэн Б.Б өөс гаргуулахаар, 2020 оны 5 дугаар сараас эхлэн ЛХХК-ийн төмрийн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийхэд оруулсан хөрөнгө оруулалтын зардал нийт 1 749 218 473 төгрөгийг Л  ХХК-иас гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.

1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн болон тодруулсан шаардлагадаа: Б.М  нь анх Хан-Уул дүургийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг тэрбум гурван зуун тавин сая төгрөгийг Л ХХК болон иргэн Б.Б нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Харин нэхэмжлэгчийн зүгээс Л  ХХК-иас 1 749 281 473 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал болон хариуцагч Л  ХХК-ийн төлөөлөлтэй харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Л  ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байдаг. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс нэг тэрбум гурван зуун тавин сая төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаар иргэн Б.Б ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргасны дагуу шүүхээс холбогдох шийдвэрийг гаргасан билээ. Иймд Л  ХХК-иас 1 749 281 473 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л  ХХК хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн уг шаардлагаас татгалзаж байна. Харин нэг тэрбум гурван зуун тавин сая төгрөгийг Л  ХХК болон иргэн Б.Б х нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаас Л ХХК-ийг хасч, иргэн Б.Б, Б.Б нарыг хариуцагчаар тодорхойлж тэднээс нэг 1 350 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна.

1.4.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Б.М  нь анх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1 350 000 000 төгрөгийг Л  ХХК болон иргэн Б.Б нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байдаг. Харин нэхэмжлэгчийн зүгээс Л  ХХК-иас 1 749 281 473 төгрөгийг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал болон хариуцагч Л  ХХК-ийн төлөөлөлтэй харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Л  ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байдаг. Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс 1 350 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах нэхэмжпэлийн шаардлагын хариуцагчаар иргэн Б.Б ийг хамтран хариуцагчаар татах хүсэлтийг гаргасны дагуу шүүхээс холбогдох шийдвэрийг гаргасан билээ. Анх нэхэмжлэл гаргасан Б.М  нь дээр дурдсан иргэний хэрэгт холбогдуулан нэхэмжлэгчийн бүхий л эрх, үүргээ БНХАУ-ын иргэн H a ( аймаг, Б 1-р баг Фермийн ??-???? хаягт оршин суух, Пасспортын дугаар:Е3......)-д шилжүүлсэн тул нэхэмжлэгчийг сольж хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагаанд оролцуулах хүсэлтийг гаргасны дагуу нэхэмжлэгч солигдсон байна. Иймд нэхэмжпэгч солигдож БНХАУ-ын иргэн Х  нэхэмжлэгч болсонтой холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийг тодруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна. 1 350 000 000 00 төгрөгийг Л ХХК болон иргэн Б.Б нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын хариуцагчаас Л  ХХК-ийг хасч, иргэн Б.Б , Б.Б нарыг хариуцагчаар тодорхойлж тэднээс 1 350 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж байна. Л  ХХК-иас 1 749 281 473 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л ХХК хүлээн зөвшөөрч биелүүлж байгаа тул нэхэмжлэлийн уг шаардлагаас татгалзаж байна.

1.5.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х , Л  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У  шүүхэд гаргасан хамтран нэхэмжлэл болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Б.М нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр №01 дугаар Эрх шилжүүлэх гэрээгээр 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний өөрийн шаардах эрхийг БНХАУ-ын иргэн Х д шилжүүлсэн бөгөөд уг баримтыг шүүхэд гарган өгсөн болно. Үүний дагуу БНХАУ-ын иргэн Х  нь шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг Монгол Улсын иргэн Б.У надад олгосоны дагуу энэхүү нэхэмжлэлийг түүнийг төлөөлөн гаргаж байна. БНХАУ-ын иргэн Л нь 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/05/09-ний өдрийн 1469 тоот Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний шаардах эрх шилжүүлэх гэрээгээр 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний өөрийн шаардах эрхийг БНХАУ-ын иргэн Л д шилжүүсэн бөгөөд уг баримтыг шүүхэд гарган өгсөн болно. Үүний дагуу БНХАУ-ын иргэн Л  нь шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг Монгол Улсын иргэн Б.У  надад олгосны дагуу энэхүү нэхэмжпэлийг түүнийг төлөөлөн гаргаж байна. 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлүүхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардах эрхээ шилжүүлсэн, мөн гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Л нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байсан юм. Харин иргэн Б.М , БНХАУ-ын иргэн Л  нарын эрх хүлээн авагч нар нь хамтарч нэхэмжлэл гаргах хууль зүйн үндэслэлтэй тул өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж энэхүү нэхэмжлэлийг хамтран гаргаж байгаа болно. 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг худалдан авагч талаас Монгол Улсын иргэн Б.М , БНХАУ-ын иргэн L, худалдагч тал Монгол Улсын иргэн Б ын Б тэй байгуулан 5...... регистрийн дугаартай Л  ХХК болон түүний эзэмшлийн аймгийн Б сум Фермерийн хорооллын нутагт дэвсгэрт орших Төмрийн үйлдвэр, хаягдал төмрийг нийт нэг тэрбум төгрөгөөр худалдан авахаар тохиролцож дараахь хуваарийн дагуу нийт есөн зуун сая төгрөгийг Б.Б*******ийн эзэмшлийн Хаан банкин дахь төгрөгийн 5........... дугаар дансанд шилжүүлсэн юм. 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 500 000 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 100 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 200 000 000 төгрөг. Гэтэл Л ХХК болон уг компанийн эзэмшлийн аймгийн Б сум Фермерийн хорооллын нутагт дэвсгэрт орших Төмрийн үйлдвэр, хаягдал төмөр зэрэг нь иргэн Б.Б ийн эзэмшил, өмчлөлд байдаггүй болох нь хожим нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00219 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний 512 дугаар магадалал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШХ2021/00231 дугаар тогтоолоор тус тус тогтоогдсон байдаг. Өөрөөр хэлбэл Б.Б нь компанийг хууль бусаар түүний дүү Б.Б  нь Т.С оос шилжүүлэн авсныг мэдсээр байж иргэн Б.М  болон БНХАУ-ын иргэн Л  нартай гэрээг байгуулж тэднээс 900 000 000 төгрөгийг авсан. Мөн уг мөнгийг Б.Б нь өөрийн дүү Б.Б д шилжүүлсэн тул хууль бус замаар авсан хөрөнгийг төлөх хариуцлагаас Б.Б мултрах учиргүй. Иймд гэрээний дагуу төлсөн 900 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б , Б.Б нараас гаргуулан авах, гэрээний 6.1-д зааснаар гэрээ зөрчсөний торгууль 450 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б өөс гаргуулах шаардлагыг гаргаж байна. Харин хэргийн нэг хариуцагч болох Л ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч биелүүлж байгаа үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно гэжээ.

1.6.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ж.О  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч Б.Б , Б.Б  нарт холбогдуулан хоёр нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эхний шаардлага нь, хариуцагч Б.Б , Б.Б нараас 900 000 000 төгрөг гаргуулах, хоёр дахь шаардлага нь Б.Б 450 000 000 төгрөг дангаар гаргуулах гэж байгаа. Харин хариуцагч Л  ХХК-нд холбогдох шаардлагаасаа татгалзсан гэсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байгаа. 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр компанийн хувьцаа шилжүүлэх гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэхээр нэхэмжлэл гаргасан бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардах эрхээ шилжүүлсэн. Мөн гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Л нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байсан. Харин иргэн Б.М БНХАУ-ын иргэн Л  нар эрх хүлээн авагч, хамтарч нэхэмжлэл гаргах хууль зүйл үндэслэлтэй тул, энэхүү хамтарсан нэхэмжлэлийг гаргаж байгаа. 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг худалдан авагч талаас Б.М  БНХАУ-ын иргэн Л  нар, худалдагч талаас Б.Б эй байгуулан, Л ХХК болон түүний эзэмшлийн аймаг, Б сум, фермерийн хорооллын нутаг дэвсгэрт орших төмрийн үйлдвэр, хаягдал төмөрийг нийт 1 000 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, хуваарийн дагуу 900 000 000 төгрөгийг Б.Б ийн эзэмшлийн хаан банкны 5........ дугаарт данс руу шилжүүлсэн. Үүнээс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 500 000 000 төгрөгийг Лы 5..... данснаас шилжүүлсэн. Ингэхдээ гүйлгээний утга дээр Л  .... үйлдвэр зарсан мөнгө гэдэг утгатай шилжүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 100 000 000 төгрөгийг С.Г ийн ..... данснаас гүйлгээний утга дээр Л  ХХК-г худалдаж авсан төлбөрт Б.М аас гэж шилжүүлсэн. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг С.Г ийн 5  дугаарт данснаас Л  ХХК-г худалдаж авсан төлбөр Б.М аас гэсэн утгатай. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 200 000 000 төгрөгийг С.Г ийн 5  данснаас Л  ХХК-г худалдаж авсан төлбөр Б.М ас гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. Гэтэл Л ХХК болон түүний эзэмшлийн аймаг, Б сум, фермерийн хорооллын нутаг дэвсгэрт орших төмрийн үйлдвэр, хаягдал төмрүүд нь иргэн Б.Б ийн эзэмшил, өмчлөлд байдаггүй болох нь хожим нь буюу, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 00 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 512 дугаарт магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 00231 дугаарт тогтоолоор тус тус эцэслэн тогтоогдсон байдаг. Б.Б  өөрийн төрсөн дүү Б.Б тэй 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, Л  ХХК-г шилжүүлэн авсан гэдэг боловч Б.Б  нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус ашиглан Л ХХК-г н.С ийн эзэмшил, өмчлөлөөс шилжүүлэн авсан байдаг. Гэтэл Б.Б нь Л  ХХК-г н.С оос түүний дүү Б.Б  нь хууль бусаар шилжүүлэн авсан, улмаар уг компанийг дүүгээсээ хууль бусаар шилжүүлэн авснаа мэдсээр атал, иргэн Б.М  болон Л тэй 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр компанийн хувьцаа шилжүүлэх халхавч гэрээ байгуулан, тэднээс 900 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан. Мөн Б.Б  нь өөрийн нөхцөл байдлыг урьдаар тооцоолж, 900 000 000 төгрөгийг өөрийн дүү Б.Б д шилжүүлэх замаар өөрийгөө төлбөрийн чадваргүй болгосон. Түүий дүү Б.Б  нь уг хууль бус замаар авсан төлбөрийг төлөх хариуцлагаас бултах нь шударга ёсны зарчимд үл нийцнэ гэж үзээд хамтран хариуцагчаар татсан. 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулан, Л  ХХК болон түүний эзэмшлийн төмрийн үйлдвэр зэргийг худалдах нэрээр Б.М , Ли   нараас 900 000 000 төгрөгийг Б.Б авсан боловч, гэрээний үүргээ биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй нь илэрхий болоод байна. 2020 оны 5 дугаар сарын 9-ий өдрийн компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний дагуу тус 900 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байна. Мөн гэрээний 6.1 дүгээр зүйлд “А тал нь гэрээнд заасан хөрөнгөө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл гэрээнд заасан бусад үүрэг болон А талын гаргасан баталгаа, амлалтаа зөрчвөл энэхүү гэрээг үргэлжлүүлэх, цуцлах эрхтэй. Мөн хувьцаа шилжүүлэх нийт үнийн 30 хувьтай тэнцэх гэрээний зөрчсөний төлбөр төлнө. Гэрээ зөрчсөний төлбөр нь Б талын бодит хохирлыг барагдуулахад хүрэхгүй бол Б талын төлбөрийг үргэлжлүүлэн авах эрхтэй” гэж заасны дагуу, гэрээний үүргээ биелүүлээгүй А тал болох Б.Б  нь гэрээний нийт төлбөр 1 500 000 000 төгрөгийн 30 хувьтай тэнцэх 450 000 000 төгрөгийн хохирлыг төлөх үүрэгтэй тул, хариуцагч Б.Ба с уг хохирлыг нэхэмжилж байгаа. Мөн түүнчлэн уг хэргийн нэг хариуцагч болох Лэ ХХК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талтай харилцан тохиролцоод, үйлдвэртэй холбоотой нэхэмжлэл бүхий маргаан дээр харилцан тохиролцоод, шийдвэрлэсэн байдаг. Л ХХК-иас гаргуулах төлбөр байхгүй. Харин 900 000 000 төгрөгийг хэн яаж авсан бэ гэдэг асуудал гарна. Яагаад энэ хоёр хариуцагчаас хамтад нь нэхэмжлээд байна вэ гэхээр, бодитоор бол Б.Б*******ийн данс руу шилжүүлсэн, Б.Б ийн данснаас түүний дүү Б.Б  өөрийн өр төлбөрийг төлөхөд зориулж ашигласан байгаа юм. Хамгийн анхны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн 500 000 000 төгрөгөөс, Б.Ба  5 дугаар сарын 11-ний н.От  гэдэг хүнд 100 000 000 төгрөгийг шилжүүлж, өөрийнхөө өр төлбөрт зарцуулсан. Харин 5 дугаар сарын 11-ний өдөр 209 000 000 төгрөгийг гүйлгээний утга Б.Ба ээс гээд Б.Га  гэх хүнд шилжүүлсэн. 5 дугаар сарын 13-ны өдөр 100 000 000 төгрөгийг Б.Б гэдэг гүйлгээний утгатайгаар П.З  гэдэг хүнд шилжүүлсэн. Мөн 5 дугаар сарын 14-ний өдөр 31 000 000 төгрөгийг Б.Б ээс гэдэг утгатайгаар П.За д шилжүүлсэн. Дахиад 5 дугаар сарын 14-ний өдөр 60 000 000 төгрөгийг Б.Б өс М.О рт шилжүүлсэн. Тэгэхээр энэ мөнгөнөөс нийтдээ Б.Б ээс гэдэг агуулгаар шилжүүлсэн 340 000 000 төгрөг, Б.Б өс гэдэг агуулгаар 160 000 000 төгрөг. Энэ нь эхний 500 000 000 төгрөгийн зарцуулалт. Хоёр дахь 100 000 000 төгрөгийн зарцуулалт нь 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Б.Б өөрийн 5........ дугаарт данс руу гүйлгээний утга зээл төлөлт гэж 100 000 000 төгрөг шилжүүлж, зарлага гаргасан. Улмаар 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Б.Б******* өөрийн 50 дугаарт данснаас гүйлгээний утга зээл олголт гэж 100 000 000 төгрөгийг орлого болгож оруулсан байдаг. Уг мөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Ж.У ийн 5........ тоот данс руу гүйлгээний утга Б.Б эс зээл төлөв гэсэн хоёр удаагийн гүйлгээгээр 24 000 000 төгрөг, 76 000 000 төгрөгийн зарлага тус тус гаргаж, Л ХХК-ийн мөнгөн гэж зориулсан 100 000 000 төгрөгийг Б.Б ийн өр төлбөрт төлсөн байгаа юм. Дараагийн 100 000 000 төгрөг 2020 оны 12 дугаар сарын 20-ний өдөр Ж.У йн 57 тоот данс руу Б.Б с гэж 20 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөн 12 дугаар сарын 20-ны өдөр н.С н 5......... дугаарт данс руу гүйлгээний утга Б.Б гэж 30 000 000 төгрөгийн зарлага гаргасан. Мөн 12 дугаар сарын 20-ны өдөр С.Б ы 5 5 дугаарт данс руу гүйлгээний утга Б.Б ээс гэж 50 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ удаагийн 100 000 000 төгрөгөөс Б.Б эд зориулж 70 000 000 төгрөг, Б.Б с 30 000 000 төгрөгийг зарлагадсан байна. Сүүлийн 200 000 000 төгрөгийн зарцуулалтад 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 5088 дугаарт данс руу 70 000 000 төгрөгийг Б.Б эс гэж, 503 дугаарт данс руу Б.Ба ээс гэсэн утгатайгаар 30 000 000 төгрөгийг, 5.... дугаарт данс руу Б.Б ээс гэсэн гүйлгээний утгатайгаар 30 000 000 төгрөгийг, 5 дугаарт данс руу 20 000 000 төгрөгийг Б.Б ээс гэсэн гүйлгээний утгатайгаар, 5  дугаарт данс руу 18 000 000 төгрөгийг Б.Б с гэсэн утгатайгаар, 5 9 дугаарт данс руу 30 000 000 төгрөгийг, 5.  дугаарт данс руу 2 000 000 төгрөгийг Б.Б өөс гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн. Хамгийн сүүлийн 200 000 000 төгрөгийн зарлагаас Б.Б ээс гэсэн агуулгаар 198 000 000 төгрөг, 2 000 000 төгрөг Б.Б өөс тус тус зарлагадсан. Иймээс 900 000 000 төгрөгийг энэ хүмүүс хамтран зарцуулсан, бүрэн хариуцах ёстой гэж үзэж байна. Шаардах эрхийн үндэслэлийн хувьд шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэдгийг дүгнэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар шаардаж байна гэв.

 

2.Хариуцагч Б.Б  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Б.М аас хариуцагч Л  ХХК, Б.Б  нарт холбогдуулж 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх авах гэрээний дагуу Б.Ба д шилжүүлсэн 900 000 000 төгрөг, гэрээний торгууль болох 450 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гаргасан байна. 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж гаргасан хүсэлтдээ Б.Б с 900 000 000 төгрөг, хариуцагч Лэ  ХХК-иас 1 749 218 473 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчээс хариуцагч Б.Б өөс 900 000 000 төгрөг, хариуцагч Л ХХК-тай Эвлэрлийн гэрээ байгуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэргийг тусгаарлах хүсэлт гаргажээ. Иймд харицагч Б.Б х надад холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул надад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.Нэхэмжлэлийн хоёр шаардлага надтай холбоотой байгаа. Эхнийх нь Б.Б х, Б.Ба  нараас 900 000 000 төгрөг гаргуулах, хоёр дахь нь Б.Ба  450 000 000 төгрөг гаргуулах гэж байгаа. Дээрх хоёр шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б.Б тэй Лэ ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулаад, 2021 оны 5 дугаар сарыг дуустал компанийг эзэмшиж байсан. Нотлох баримт болгоод 3 шатны шүүхийн шийдвэрийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. 2021 оны 5 дугаар сард Улсын дээд шүүх энэ хэргийг хянан хэлэлцэхээс татгалзсан учраас, миний эзэмшлээс шилжиж, би н.С  нарт компанийг буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн. Энийг нэхэмжлэгч тал хожим мэдсэн гэж байх шиг байна. Энэ чинь 2016 онд байгуулагдсан гэрээ, нэхэмжлэгч талтай би 2020 оны 5 дугаар сард гэрээ байгуулсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон эцсийн шийдвэр нь 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн хуралдаанаар гарсан байдаг. Хууль бусаар авсан гэж байна, шүүхийн шийдвэрүүдэд дурдсан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрээр Б.Б х нь шударга өмчлөгч мөн байна гэж тогтоосон. Давж заалдах шатны шүүх Б.Б ийн хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийсэн учраас 56.1.10 дахь хэсгээр хүчин төгөлдөр бус гэрээ гэж тооцсон болохоос, хууль бус гэрээ гэж тогтоогоогүй. Нэхэмжлэлийн үндэслэлээ хэлэхдээ Б.Б х мөнгөө аваад Б.Б  шилжүүлээд, өөрийгөө төлбөрийн чадваргүй болгосон гээд яриад байна. Мөнгө хүлээж авах тусам хүн яагаад төлбөрийн чадваргүй болдог юм. Логикгүй байна. Энэ хугацаанд 2017 оноос эхлээд Б.Ба э, н.Са  нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн гэрээг хүчинтэй, хүчингүй гэдэг маргаан 5 жил үргэлжилсэн юм. Энэ үед Б.Ба д би хэлсэн “ийм маргаантай юм чи надад худалдчихлаа, маргааныг шийдэж өгөөчээ, би гэрээгээ цуцлаад төлбөрөө шилжүүлж авъя, чи энэ гэрээгээ үргэлжлүүлээд явна уу яана уу” гэхэд л ийм юм болсон. Үйлдвэрийг Б.Б  эзэмшиж, Б.Б  шүүхийн маргааныг эцэслээд надад төлбөрөө төлөх тохиролцоо ах дүү хоёрын хооронд явсан. Ийм байдлаар яваад, 5 жил үргэлжилсэн. Б.Б , Б.М  нар харилцан тохиролцоод, Л  ХХК-ийн хувьцааг болзолтой нөхцлөөр харилцан тохиролцож гэрээг хийсэн. С.Г  гэдэг хүн Б.М ын эхнэр байна гэж хэлсэн. Энэ гэрээг хамгийн их зуучилж ярьсан хүн нь С.Г. Байгуулсан нь Б.М, Л нар байдаг. Б.Б, Б.М нар энэ гэрээг хийсэн. Би зөвхөн гарын үсгээ л зурсан. Хувьцааг болзолт нөхцлөөр худалдахаар харилцан тохиролцсон. Уг гэрээнд би гарын үсэг зурсан, нэгэнт миний өмч учраас, Б.М, Б.Б, Л , С.Г   нар харилцан тохиролцсон ч гэсэн, би мэдэх ёстой байсан учраас ямар нөхцлөөр энэ болзолт гэрээ хийгдсэн бэ гэдгийг Б.М с, С.Га өс, Б.Б ээс тодруулж байсан юм. Энэ үед Б.Б  Монгол улсад байгаагүй, гадаад улсад байсан. Хэрэв Б.Б н.Са  ж нарын маргаан миний талд шийдэгдвэл 1 500 000 000 төгрөгөөр Б.М нар хувьцааг худалдаж авах, хэрэв энэ маргаан н.Са нарын талд шийдэгдвэл, шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд Б.М  нар энэ үйлдвэрийг ашиглах, энэнийхээ төлбөрт 600 000 000 төгрөг олгох ийм л нөхцөл байсан. Хэрэв Б.Б йн талд шийдэгдвэл 1 500 000 000 төгрөгнөөсөө шилжүүлсэн 600 000 000 төгрөгөө хасч тооцоод, үлдэгдэл мөнгөө шилжүүлэх. Хэрэв Б.Б н талд шийдэгдэхгүй, н.С ийн талд шийдэгдвэл оруулсан хөрөнгө оруулалтаа Л ХХК-иас нэхэмжлэх, 600 000 000 төгрөгөө ашиглалтын төлбөрт төлөх нөхцөл байсан. Тухайн үе 2020 он, цар тахлын үе. Хил хаачихсан, гаднаас ажилтан байтугай барилгын материал дутагдчихсан. Арматурын үнэ 2019 онд 1 600 000 төгрөг орчим, 2020 онд 2 600 000 төгрөг, 2021 онд 3 600 000 төгрөг болчихсон, олддоггүй ийм нөхцөлтэй байсан. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа Шүүхийн тухай хууль гараагүй байсан. Гэрчийн мэдүүлэг дээр байгаа шүүхийн процессын талаар танд мэдэгдэж байсан уу гэж тухайн үед мэдэгдэж, тайлбарлаж байсан гэж гэрч хүлээн зөвшөөрдөг. Гэрээн дээр баталгаа гаргасан гээд байгаа, шүүхийн шийдвэрийг би баталгаа гаргадаг хүн биш шүү дээ. Шүүхийн тухай хууль шинээр гараагүй байсан гэдэг нь, тухайн үед н.С ийн талд маргаан шийдэгдсэн ч гэсэн давж заалдах шат болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргахад 2 жилээс дээш хугацаа авч байсан. Энийг нэхэмжлэгч нар тооцож ярисан. Энэ хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, ашиглалтын төлбөрөө элбэг нөхөөд авчихна, ийм учраас энэ нөхцлөөр явъя гээд Б.Б тэй тохиролцсон байдаг юм. Гэрчийн мэдүүлэг ч байж байгаа. Б.Мя  С.Г р нарын харилцан тохиролцсноор, миний дансаар 900 000 000 төгрөг шилжсэн. Нэхэмжлэгч талын хэлж буй огноогоор 500 000 000 төгрөг, 100 000 000 төгрөг, 100 000 000 төгрөг, 200 000 000 төгрөг шилжиж орсон. Б.Б******* гадаадад байсан, мөнгө хүлээж авах данс байгаагүй учраас миний дансаар шилжүүлээд, энэ 900 000 000 төгрөгийг Б.Б******* захиран зарцуулсан. 900 000 000 төгрөгийг тодорхой хүлээж авсанг дурдаж байх шиг байна. Дансаар орсон дээр маргахгүй. 5040-тэй данс гэдэг миний зээлийн данс. Бусдыг нь хэн хүлээж авсан гэхээр 500 000 000 төгрөгнөөс 100 000 000 төгрөгийг н.О, 209 000 000 төгрөгийг н.Г, 100 000 000 төгрөгийг н.З гэж хүн хүлээж авсан. Дараагийн 100 000 000 төгрөгнөөс Ж.У, н.О нар Б.Б*******эс хүлээж авсан. Дараагийн 100 000 000 төгрөгнөөс 24 000 000 төгрөгийг Ж.У, 76 000 000 төгрөгийг Б.Бийн худалдаа хөгжлийн банкинд байсан төлбөрийг нь шилжүүлж төлсөн. Дараагийн 100 000 000 төгрөгнөөс Ж.У, н.С буюу Б.Бийн эхнэр 30 000 000 төгрөг, н.Б гэдэг хүнд 50 000 000 төгрөг шилжүүлсэн. Дараагийн 200 000 000 төгрөг гээд 198 000 000 төгрөгийг Б.Б*******эс гэсэн байна, 2 000 000 төгрөг Б.Б*******өөс гэсэн байна, мөн н.С гэдэг данс эхнэрийнх нь данс, өөрөөр хэлбэл Б.Б******* мөнгийг хүлээж авсан гэсэн үг. Дансанд байгаа мөнгийг яг зүсээрээ Б.Б******* зарцуулсан, Б.Бийн шилжүүл гэсэн хүмүүст очсон, очоогүй ялгах боломжгүй. Дансанд нийт мөнгөнөөс тодорхой хэсэг нь миний зээлийн данс руу хаагдаж очсон байна. Яг 900 000 000 төгрөгнөөс бүгдээрээ Б.Бийн захиран зарцуулсан, шилжүүл гэсэн хүн рүү нь шилжүүлсэн. Би өөрийнхөө мөнгийг, Б.Бийн мөнгөтэй холилдчихсон, тэндээс хэдийг зээлийн данс руу хийх нь миний эрхийн асуудал. Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ халхавч гэрээ гээд олон удаа дурдсан байна. Б.Б*******, Б.М нар энэ үйлдвэрийг ашиглах аман хэлцэл байсан. Б.Б*******тэй яагаад бичгээр хийгээгүй юм бэ гэхэд, Б.Б*******тэй нэг ч удаа нүүр тулж уулзаж үзээгүй гээд С.Г гэрчийн мэдүүлгээрээ шүүхэд мэдүүлсэн. Дандаа утсаар ярьж, амаар тохирсон байсан. Энэний дагуу 5 дугаар сарын 9-ний өдөр үйлдвэрийн тамга, үйлдвэрийг бүхэлд нь хүлээлгэж өгсөн. 5 дугаар сарын 9-ний өдөр Б.М үйлдвэрийн даргыг томилсон тушаал нь хүртэл байдаг. Б.М үйлдвэрийг захиран зарцуулах эрхээ 5 дугаар сарын 9-ний өдөр буюу гэрээ хийсэн өдрөө авсан. 900 000 000 төгрөгөөс 300 000 000 төгрөг нь үйлдвэрт үлдсэн төмрийн бэлдэц, гулдмай, хаягдал төмрийг 300 000 000 төгрөгөөр 900 000 000 төгрөгнөөсөө авсан. Авсан гэдгээ гэрч хүлээж зөвшөөрсөн. Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээн дээрээ ч гэсэн дурдсан. Гэрээ байгуулагдмагц Б тал А талд 200 000 000 төгрөгний урьдчилгаа төлнө. Хаягдал төмөр нь 300 000 000 төгрөг төлье гээд гэрээний 2.2 дугаар зүйл дээр заачихсан. Энэ 900 000 000 төгрөгнөөс 300 000 000 төгрөг нь харилцан тохиролцоод түүхий эд материалыг хүлээж авсан учраас, хасах үндэслэлтэй гэж үзэж байгаа юм. БНХАУ-д үйлдвэрлэсэн 100 тонны даацтай, цоо шинэ пу-г 50 000 000-аар хүлээж авсан. Энийг хүлээж авсан гэдгээ гэрч мөн хүлээн зөвшөөрдөг. Хэргийн материалд энэ 100 тонны пу-ний зураг байгаа. 2022 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс нэхэмжлэгч нар 2021 оны 6 дугаар сарыг дуустал үйлдвэрийг эзэмшсэн, ашигласан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог. Гэрч хүлээн зөвшөөрдөг. Энэ 900 000 000 төгрөгийг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр, 2021 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Дээд шүүх хуралдаад, энэ асуудлыг хэлэлцэхээс татгалзсан. Б.Б*******, нэхэмжлэгч нар үйлдвэрийг ашиглаж байсан, ашиглалтын хугацаа шүүхийн маргаан эцэслэтэл гэдгийг хоорондоо тохироод ярьчихсан байсан. 1 350 000 000 төгрөг яагаад үүссэн бэ гэхээр 600 000 000 төгрөг асуудалгүй, бид харилцан тохиролцсон. Гэхдээ гэнэтийн байдлаар шүүхийн шийдвэр өөрчлөгдөөд, татгалзаад, 2 жил явна гэсэн нь надаас хамаарахгүй байдлаар шийдэгдэхээр, 1 200 000 000 төгрөгийг бид олж авмаар байна гэсэн. 1 200 000 000 төгрөг болгохын тулд, өгсөн 900 000 000 төгрөгөө нэхэж байна, хувьцааны үнэд авсан 600 000 000 төгрөгөө нэхэж байна, материалынхаа зардалд 300 000 000 төгрөг нэхэж байна, торгуулийнхаа 450 000 000 төгрөг нэхэж байна. Ингээд 1 000 000 000 төгрөг гараад явчихаар бид авчихвал хохиролгүй болчих юмаа. Энэ нэхэмжлэл дээр тодорхой дурдсан байгаа. Энийг Л******* ХХК болон Б.Б******* нараас тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэсэн байгаа. Энэ юуны нотолгоо вэ гэхээр, энэ 600 000 000 төгрөг бол ашиглалтын зардал. Тэд нар тооцож байсан 2, 3 жил нь болоогүй ч гэсэн 1 жил болсон, магадгүй ашиггүй ажилласан байх. Оруулсан хөрөнгө оруулалт 1 200 000 000 төгрөгөө авчихвал бид нар болж байна, Л******* ХХК-иас ч хамаагүй, Б.Б*******өөс ч хамаагүй. Тухайн үед 5 дугаар сарын 31-ний өдөр би компанийн албан ёсны гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж байсан. Ингээд шүүх дээр хялбаршуулсан журмаар шийдчихье, 600 000 000 төгрөгний тухай яригдаагүй. 1 200 000 000 төгрөгөө л гаргаж авах тухай яригдаж байгаа юм. Өнөөдөр юу болж байна гэхээр, Л******* ХХК-иас 1 200 000 000 төгрөг байтгуай, 1 700 000 000 төгрөг авчихсан. Энэ нь юугаар нотлогдож байгаа вэ гэхээр, итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Т шүүх ажиллагааны явцад Л******* ХХК-иас харилцан тохиролцож, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан, Н.Тгийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодруулах тухай гэдэг дээр ч шүүх шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал болон хариуцагч Л******* ХХК-ийн төлөөлөлтэй харилцан тохиролцсны дагуу Л******* ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн байна гэсэн байдаг. Биелүүлсэн гэдэг чинь нэхэмжилж байгаа 1 700 000 000 төгрөгийг өгчихсөн гэж би ойлгож байна. Эрх шилжүүлэн авсан нэхэмжлэгч нар ч энэ талаар хүлээн зөвшөөрөөд Л******* ХХК-иас татгалзаад байгаа. Энэ талаар тодруулахаар компанийн тайланг Баянгол дүүргийн татварын албанаас авахад 317,2 сая төгрөгийн орлого олсон. Энэ нь 2020 онд 194,6 сая. Сүүлийн хагас жил буюу 5 дугаар сарын 9-ний өдрөөс хойш 194 000 000 төгрөгний орлого олсон. 2021 оны эхний хагас жилд 122 000 000 төгрөгний орлого олсон гээд тайландаа тусгасан байгаа. Энэ компанийг эзэмшиж байсан нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн тайлан. Тэгэхлээр компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бараа материал бусдад төлөх өр төлбөр болон засан сайжруулах, дагалдах хэрэгслийн зардал 470,6 сая төгрөг зарцууллаа, материалын зардалд 1,2 тэрбум төгрөгийг зарцууллаа. Өөрөөр хэлбэл гарсан бүх зардлаа Л******* ХХК-иас авчихсан, орлогоо өөрсдөө авчихсан. Харилцан тохиролцоод тодорхойгүй хугацаагаар хөлслөх, ашиглах гэрээний төлбөрөө авахгүй гэж байгаад, одоо тэрийгээ хэд нугалаад надаас нэхээд байгааг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал бүх орлогыг авдаг, хариуцагч нар зардлыг нь барагдуулдаг байж болохгүй. Мөн байнга шаардлагаа өөрчлөөд 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хурлын тэмдэглэлд 900 000 000 төгрөгийг Б.Б*******эс авна, 450 000 000 төгрөгийг Б.Б*******өөс гаргуулна гэж байсан, гэтэл одоо болохоор Б.Б*******өөс 900 000 000 төгрөгийг бас 450 000 000 төгрөгийг гаргуулна гээд хэнээс хэдийг гаргуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 900 000 000 төгрөг хүлээн авсан, захиран зарцуулсан Б.Б******* нь уг мөнгийг төлөх ёстой. Би зөвхөн гарын үсэг зурсан төдий. 450 000 000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрөхгүй. Өөрсдөө халхавч гэрээ, хүчин төгөлдөр бус гэрээний үндсэн дээр хийгдсэн гэрээ гэдгийг мэдээд зөвшөөрөөд байгаа. Энэ гэрээн дээрээ А талаас гаргасан баталгаа, амлалтаа зөрчвөл гэж байгаа, гэтэл би ямар ч амлалт, баталгаа өгсөн юм байхгүй. Надаас шалтгаалахгүй шүүх хуулийн дагуу шийдсэн учраас би хохирол төлөхгүй, иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б******* намайг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийг надад гардуулсан. Гэтэл шүүхээс гардуулсан энэ нэхэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гарын үсэг зураагүй байх тул ИХШХШТХ-ийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг зөрчсөн гэж үзэж, миний бие нэхэмжлэлд хариу тайлбар гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

3.1.Хариуцагч Б.Бийн өмгөөлөгч Н.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Бийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байдаг. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхой байлгах ёстой. Энэ нөхцөл байдал хангагдаагүй. Хариуцагч Б.Б******* ойлгомжтой тайлбарлалаа. 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ гэж байгаа юм. Компанийн хувьцааг шилжүүлэх гэрээ ч гэж байдаггүй, компанийн хувьцаа худалдах, худалдан авах, тухайн компанийн хувьцаанд хамаарах эрхийг хэрхэн шилжүүлэх талаарх л асуудал байдаг. Энэ гэрээг нэгэнт талууд гарын үсэг зураад байгуулчихсан байдаг болохоор энэ тохиролцоо буюу хэлцэл байгуулагдсан. Харин хэлцлийг гэрээнд туссан үг, өгүүлбэрээр тайлбарлах ёстой. Үүнээс тайлбарлавал ирээдүйд болзол тавиад хийчихсэн хэлцэл. Өөрөөр хэлбэл эрхийг нь шилжүүлээд авчихсан нөхдүүд Л******* ХХК 2016 оноос хойш шүүх дээр хэрүүл, маргаантай явж байсан. Үүнийг мэдэж байсан. Энэ үйлдвэр анх маргаан үүсэхээс эхлээд олон хүний хөрөнгө оруулалт ороод, тогтвортой ажилладаг болсон. Үүнийг ажиллуулаад явж байсан Б.Б*******, Б.Б******* нараас энэ үйлдвэрийг чинь хөлсөлье, ажиллуулъя. Үнэхээр ажиллаж байвал ирээдүйд би худалдаад авъя гэдэг тохироо хийсэн юм байна. Энэ гэрээг хувьцаа эзэмшигч Б.Б*******тэй байгуулсан. Б.Б*******тэй аман байдлаар ярилцсан гэдэг. Гэрээний 2 дугаар зүйл дээр маш тодорхой бичээд өгчихсөн, энийг яагаад тодруулахгүйг гайхаад байна. Хаягдал төмрийн үнэ 300 000 000 төгрөг гээд төлчихсөн. Үйлдвэр ажиллууулах урьдчилгаа төлбөр 200 000 000 төгрөг төлчихсөн, үйлдвэр нь хэвийн ажилллах юм бол 400 000 000 төгрөг төлье л гэсэн. Харин 900 000 000 төгрөгийг бичиг баримт, бүх юм нь хэвийн болоод үйлдвэрийн хувьцаа бүртгэл хийгдчихвэл хувьцааг нь жинхнээсээ авъя гэсэн тохироо хийжээ. Дараагийнх нь 4 дүгээр зүйл дээр байгаа, хувьцааг шилжүүлэх амлалтаа зөрчсөн болон шүүхийн заргаа алдах тохиолдолд гэж байгаа юм. Б.Б******* анх н.Соос шилжүүлж аваад л, тэрнийгээ удаагүй 3 дугаар сард Б.Б*******д шилжүүлээд, 12 дугаар сараас нь маргаад эхэлчихсэн. Ийм л маргаан. Дээд шатны шүүхүүдээр явж байсан. Энэ маргаан байхгүйг мэдээгүйгээр гэрээ хэлцэл хийх боломжгүй юм. Дээд шүүхээс 2, 3 удаа ч буцчихсан байсан. Тэгэхээр үүнийг мэдээд 300 000 000 төгрөгний чинь төмрийг авчихъя. Ажиллуулаад, туршаад үзье 200 000 000 төгрөгөө өгчихье. Хэвийн ажиллаж байвал бид 300 000 000 төгрөгний төмрийг чинь, хэдэн тэрбумын арматур болох юм. Ингээд үйлдвэрлэлээ хийгээд, ашиглаад үзье гээд л 600 000 000 төгрөг төлсөн. Энэ гэрээний агуулгыг тайлбарлавал ийм л нөхцөл байдал харагдана. 450 000 000 төгрөг Б.Б*******өөс нэхээд байгаа нь, магадгүй Б.Б******* гэдэг хүн шүүхээр яваад Л******* ХХК-ийн хувьцаа Б.Б******* дээр үлдчихээд, шилжүүлэхгүй ч юмуу, гэрээгээ цуцлаад өөр тийшээ явах тохиолдолд, хувьцааныхаа тал үнэ буюу хувьцааг авах байсан мөнгөнийхөө талыг Б.Б*******өө чи надад өгнө шүү гэсэн торгуулийн заалт. Тэгэхээр энэ тохиолдолд энэ ашигласныхаа зардлыг Б.Б*******өд 600 000 000 төгрөгийг шилжүүлж, тэр мөнгийг ах дүү хоёр цаанаа үйл ажиллагаандаа шилжүүлсэн ийм л харилцаа харагдаж байгаа юм. Энэ төлбөрийг буцааж шаардах ямар үндэслэл байгаа юм бэ гэхээр үндэслэлээ нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 гээд байна. Хүчин төгөлдөр бусыг шүүх тогтоочихсон хэлцлийн үр дагаврыг арилгах л юм л даа. Тэгэхээр маргаад байгаа 450 000 000 төгрөг, 900 000 000 төгрөгийг нэхээд байгаа, компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ гээд хүчин төгөлдөр бус хэлцэл гээд тогтоосон шийдвэр, тогтоол олж харсангүй. Үндэслэл нь буруу байна. Б.Б*******ийн тайлбарласан агуулга л явагдаад байгаа юм. Хятадууд орж ирээд, богино хугацаанд ашигтай ажиллаад хөрөнгө оруулалтаа нөхөөд гаръя гэдэг л асуудал болсон байна. Тиймээс хариуцагч нараас энэ төлбөрүүдийг нэхэмжлэх үндэслэл байхгүй харагдаж байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаад ч ойлгомжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

4.Хариуцагч Л******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нарын сүүлийн шаардлагаар Б.Б*******, Б.Б******* нарыг хариуцагчаар тодорхойлсон байна. Л******* ХХК өнөөдрийн байдлаар хариуцагчаар оролцоогүй байдалтай байна. Л******* ХХК-ийн хувьд хариуцагч Б.Б******* болон өмгөөлөгчийн ярьсан тайлбараар бол хоорондоо 5 жилийн шүүхийн процессийн ажиллагаа явагдаад, гурван шатны шүүхийн шийдвэр гараад хэрэгт авагдсан дээр маргахгүй. Л******* ХХК-ийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигчээр н.С бүртгэлтэй байгаа. Л******* ХХК-тай холбоотой асуудал юу юм гэхээр, компанийн хувьцааг Б.Б*******өөс БНХАУ-ын иргэн болон Б.Мын нэр дээр шилжүүлсэн гээд байгаа гэрээ хийгдсэн асуудалтай холбоотой тайлбар хэлэх байх. Энэ нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж байгаа. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 07791 дугаартай. Энэ захирамж нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай байдаг юм. Захирамжлах хэсэг дээр нь 69.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Б*******, Б.Б******* нар Л******* ХХК-ийн хувьцаа эрхэд шилжилт хөдөлгөөн хийж, түүнийг бүртгүүлэхтэй холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгах гэсэн захирамж гарсан. Хүчин төгөлдөр захирамж байсаар байтал, гэрээ хийгдсэн юм байна. Энэ хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тодорхой. Сөрөг нэхэмжлэл дээрээ энэ талаар тайлбарласан юм байна. Л******* ХХК-г хариуцагчаар татах үндэслэл байхгүй, би шүүхийн журмаар маргаж байгаад үйлдвэр дээр ирэхэд хүлээж авахад энэ нэхэмжлэгч гадаадын иргэд байсан. Бид харилцан тохиролцоод ажилласан. Тиймээс ч компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгож байгаа гэв.

 

5.Хариуцагч Б.Б******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулагдсан Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 518 тоот магадлалаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул энэ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.М болон БНХАУ-ын иргэн Л нарт шилжүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ ч мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

5.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, хариуцагч нэмж татаж байна. 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдө иргэн Б.М БНХАУ-ын иргэн Х*******тай “эрх шилжүүлэх гэрээ” байгуулсан, БНХАУ-ын иргэн Л нь Лд эрхээ шилжүүлснийг тус шүүх хүлээн авч нэхэмжлэгчээр тогтоосон байх тул 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн “компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Б.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулсан Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 518 тоот магадлалаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул энэ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.М болон БНХАУ-ын иргэн Л нарт шилжүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ ч мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Б.Мын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тгийн тус шүүхэд хамтран хариуцагч татах тухай гаргасан хүсэлтд тэрээр 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн уг гэрээг халхавч гэрээ байсан гэдгийг хүлээн зөвшөөрч дурдсан байдаг. Ийм Б.Б*******өөс Л******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг Б.М болон БНХАУ-ын иргэн Л нарт шилжүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү. Уг гэрээг талууд шүүхээр маргаан явж байгаа гэдгийг мэдсээр байж, төмрийн үйлдвэрийг ашиглах зорилготой байсныг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл юм гэв.

6.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн Л, БНХАУ-ын иргэн Х*******гийн нэхэмжлэлтэй, Л ХХК, иргэн Б.Б*******, Б.Б******* нарт холбогдох хэрэгт хариуцагч Б.Б*******өөс 2020 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн “Компанийн хуувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах” сөрөг нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч хариу тайлбар өгч байна. Б.Б******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг байгуулах явцад Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмших эрх надад байсан ч тус хувьцааг шилжүүлсэн Б.Б*******, Т.С нарын хооронд компанийн хувьцаатай холбоотой иргэний хэргийн маргаан шүүхээр явж байгааг талууд мэдэж байсан бөгөөд тус гэрээнд ч энэ талаар дурдсан, Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 518 магадлалаар Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмших миний эрхийг Т.Сид шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн, Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг эзэмших эрхийг Т.Сид шилжүүлснээр иргэн Б.М, БНХАУ-ын иргэн L нартай байгуулсан Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдэх боломжгүй болсон, 2016 оны 3 сарын 14-ний өдөр Б.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулсан Л ХХК-ийн 100 хувийн хувьцааг “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 518 магадлалаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10-д заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул энэ хэлцлийн үндсэн дээр хийгдсэн 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хуувьцаа шилжүүлэх гэрээг ч мөн адил хүчин төгөлдөр бус хэлцэл юм гэж тодорхойлжээ. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр Б.Б******* нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй буюу биелүүлээгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Мөн Б.Б******* нь тухайн гэрээний төлбөрийг дараахь хугацааны дарааллаар хүлээн авч цааш нь хамтран хариуцагч өөрийн төрсөн дүү Б.Б******* зарцуулсан байдаг. 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 500 000 000 төгрөг,          2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 100 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 200 000 000 төгрөг. Л ХХК-ийн хувьцаа шилжүүлэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэсэн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гарсан, Давж заалдах шатны шүүхийн магадлал 2021 оын 3 дугаар сарын 19-ний өдөр гарсан байхад Б.Б******* нь гэрээний төлбөрийг авсаар байсан нь гэрээний үүргээ санаатайгаар биелүүлэхгүй байхыг урьдаас төлөвлөн мэдэж байсан гэх ойлголтыг төрүүлж байна. Харин Иргэний хуульд зааснаар Б.Б******* нь Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж эрхийн зөрчилгүй зүйлийг худалдан авагч талд шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлөх хуулийн болон гэрээний хариуцлагыг хүлээх ёстой юм. Худалдан авагч буюу эрх шилжүүлэн авагч талаас Иргэн Б.М, БНХАУ-ын иргэн Л нар, худалдагч буюу эрх шилжүүлэгч талаас Б.Б******* нарын хооронд байгуулсан “Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ”-г байгуулахад Л ХХК-ийн хувьцааны эзэмшигч нь Б.Б******* байсан, мөн тэрээр уг компанийн хувьцаа болон эрх, түүнд хамаарах эд хөрөнгийг худалдах гэрээг байгуулсан нь хүчин төгөлдөр бөгөөд түүний дагуу хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

6.1.Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.О******* шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүхээс Б.Б*******ийг шударга эзэмшигч гэж тогтоосон шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгоод өөрчлөлт оруулаад байгаа юм биш. Анхнаасаа Б.Б******* чинь хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан гээд шүүх тогтоогоод хувьцаа жинхэнэ шударга эзэмшигчдээ шилжчихсэн байгаа. Манай нэхэмжлэлийг уншаад сөрөг нэхэмжлэл гаргасан баймаар юм. Б.Б******* нь авсан мөнгөө Б.Б*******дээ шилжүүлээд өөрөө дараа нь бид мөнгө нэхэх гэхээд дансанд мөнгө байхгүй гэх байх. Б.Б******* төлбөрийн чадваргүй болохын тулд цаашаа мөнгөө дамжуулаад байгаа, гэтэл Б.Б*******, Б.М хоёр гэрээ байгуулсан гээд байх юм. Гэрээг хэн байгуулсан нь тодорхой байгаа. Угаасаа анхан шатны шүүхийн шийдвэрээ Б.Б******* нэхэмжлэгч нарт үзүүлээд миний талд гарсан гэж хэлсэн байдаг. Тэгэхлээр нэхэмжлэгч нар энэ хүн компанийн хувьцаа эзэмшигч мөн юм байна гээд л ойлгоод явж байсан. Гэтэл гэнэт л үйл ажиллагаа явуулж байхад Л******* ХХК-ийн жинхэнэ хувьцаа эзэмшигч Т.С нь үйлдвэрээ авна гээд ирсэн байдаг. Тэгээд шүүхийн шийдвэрүүдийг олж хараад Л******* ХХК-нд хөрөнгө оруулалт хийчихсэн байсан учраас харилцан тохиролцсон, харин Б.Б*******, Б.Б******* нар хууль бус гэрээ хийсний үр дагаварыг хариуцах ёстой. Бид халхавчилж хийсэн гэрээ гэж яриагүй, өөрсдөө сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тэгж тодорхойлоод байгаа учраас нь түүнд тайлбар өгсөн. Гэтэл сөрөг нэхэмжлэлдээ 56.1.3, мөн 56.1.2 дүр үзүүлсэн гээд яриад байна. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, угаасаа анхнаасаа л хүчин төгөлдөр бус хэлцэл байсан учраас хариуцагч нар биднээс шаардах зүйл байхгүй, харин бид хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний хохирлыг, төлсөн төлбөрийг буцаан гаргуулахаар шаардах нь хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.

 

7.Нэхэмжлэгч Б.Маас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Маас З.Нд олгосон итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримтууд, Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ, 2021.07.22-ны өдрийн нэхэмжлэлийн өөрчилж, ихэсгэсэн шаардлага, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, Б.М, Т.Э нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн Хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 4-180/14847 дугаар мэдэгдэл, 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл,  Н.Тд олгосон итгэмжлэл, Н.Т, Ж.О******* нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2021.07.05-ны өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага,  2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №01 тоот Эрх шилжүүлэх гэрээ, 2022.04.29-ний өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1хх-ийн 3-12, 25-30, 71-83, 101, 120, 142-143, 160-161, 164-р хуудас/ гэсэн баримтуудыг,

нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х*******гаас Х.Еад олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Б.Ут олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариу тайлбар /1хх-ийн 170, 174, 240, 7-11, 2хх-ийн 36-37-р хуудас/ гэсэн баримтуудыг,

нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Лаас Б.Бт олгосон итгэмжлэл, 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/05/09-ний өдрийн 1469 тоот Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний шаардах эрх шилжүүлэх гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Б.У олгосон итгэмжлэл, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /1хх-ийн 184-191, 238, 7-11, 2хх-ийн 12-13-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Л ХХК-иас хуулийн этгээдийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Д.Т*******т олгосон итгэмжлэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 101/ШЗ2018/07791 дүгээр Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамж, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00219 дүгээр шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 231 дүгээр тогтоол,  Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/11031 дүгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 812 дугаар гүйцэтгэх хуудас, Д.Т*******т олгосон итгэмжлэл /1хх-ийн 18, 37, 43, 47-69, 2хх-ийн 102-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.Б*******өөс хариу тайлбар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШЗ2021/00219 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 518 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 231 дүгээр тогтоол, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, Б.Б*******ийн 5033 тоот дансны хуулга, хариу тайлбар, Л ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах хөрөнгийн жагсаалт, Л ХХК-ийн Ү-1492, Ү-1489, Ү-149,  дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд, гэрэл зураг, Б.Б*******ийн 5033 тоот дансны хуулга, гэрэл зургууд, сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, Б.Б*******, М.Ариунболд нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 137, 199-215, 2хх-ийн 15-24, 38, 46-57, 70-75, 131-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагч Б.Б*******эс Г.Амарт олгосон итгэмжлэл, Н.Б*******тэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /1хх-ийн 165, 2хх-ийн 106-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас Л ХХК-ийн эзэмшлийн 517 тоот дансны 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Хаан банк ХК-иас хариуцагч Б.Б******* /РД: РД:110/-ийн эзэмшлийн 5033 тоот дансны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл дансны хуулгыг,  Баянгол дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч Л ХХК /РД: 58/-ийн 2020 оны болон 2021 оны эхний хагас жилийн ААН-ийн орлогын албан татварын тайланг, Гэрчээр С.Гийг дуудаж мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-ийн 1-3, 63-66, 84-93-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн.

                                                

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х*******, Л нарын хариуцагч Б.Б*******, Б.Б******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс хариуцагч Б.Б*******өөс 600 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг болон хариуцагч Б.Б*******өөс 450 000 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б*******ийн нэхэмжлэгч Х*******, Л нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Б*******, Б.Б******* нарт холбогдуулан компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулсан боловч үүргээ биелүүлээгүй, Л******* ХХК-ийн хувьцааг шилжүүлэн өгөөгүй тул хувьцааны үнэд болон хаягдал төмрийн үнэд шилжүүлсэн 900 000 000 төгрөгийг гаргуулах, хариуцагч Б.Б******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул торгуульд 450 000 000 төгрөгийг гаргуулахаар тус тус шаардаж, хариуцагч Л******* ХХК-нд холбогдуулан гаргасан төмрийн үйлдвэрт оруулсан 1 749 218 473 төгрөгийг гаргуулах шаардлагын талаар харилцан тохиролцсон тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан гэж шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг байгуулахад компанийг хууль ёсны итгэмжлэлгүйгээр төлөөлөх, эзэмших эрхтэй байсан тул шударга өмчлөгчөөр тооцогдоно, шүүхийн маргаантай байсан гэдгийг хэн аль нь мэдэж байсан учраас гэрээг зөрчсөн гэж үзэхгүй, компанийг болон төмрийг хүлээн авч, үнийг төлсөн, компанийг ашиглаж үйл ажиллагаа явуулж ашиг орлого олсон, энэ талаараа хүлээн зөвшөөрч Л******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул гэрээний үнэд төлсөн болон төмрийн үнэд төлсөн мөнгийг буцаан өгөх үүрэггүй, мөн гэрээгээ зөрчөөгүй гэж үгүйсгэсэн.

4.Хариуцагч Б.Б******* нь компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг нэхэмжлэгч нартай байгуулаагүй тул хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй, мөн хувьцаа шилжүүлэх гэрээг байгуулахад нэхэмжлэгч нар нь шүүхийн маргаантай байгаа гэдгийг мэдсэн, талуудын хооронд байгуулсан хувьцаа шилжүүлэх гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл тул мөнгийг буцаан шаардаад байгааг зөвшөөрөхгүй, 300 000 000 төгрөгт төмөр авсан, 600 000 000 төгрөг нь үйлдвэрийг ашигласан хугацааны мөнгө гэж маргасан.

5.Хариуцагч Л******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь компанийн хувьцаа шилжүүлэх болон эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой Б.Б*******, Б.Б******* нарыг хариуцагчаар татан маргаж байхад буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс компанийн эрх, хувьцаатай холбоотой ямар нэгэн ажиллагаа хийхгүй байхыг хариуцагч Б.Б*******, Б.Б******* нарт даалгасан захирамж гарсан байхад хариуцагч нар нь нэхэмжлэгч нартай компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг байгуулсан нь үндэслэлгүй, уг гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж үзэж байна, маргаан шийдвэрлэгдсний дараа өөрийн компани дээрээ очоод нэхэмжлэгч нартай харилцан тохиролцоод ажилласан тул Л******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанд тайлбар байхгүй гэсэн.

 

6.Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Х*******, Л нарт холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу шүүхийн маргааныг шийдвэрлэгдэх хүртэлх хугацаанд үйлдвэрийг ажиллуулах, үйл ажиллагаа явуулаад ашиг олох зорилготой байсан буюу шүүүхийн маргаан миний талд шийдэгдвэл энэ хувьцааны мөнгийг төлнө, миний талд шийдэгдэхгүй байвал тодорхой хугацаанд үйлдвэр ашигласны төлбөрт уг мөнгийг өгнө гэж болзол тавьж харилцан тохиролцсон халхавчилсан гэрээ гэж тайлбарласан.

7.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор буюу маргааныг шийдвэрлэгдэх явцад үйлдвэрийг ажиллуулах, үйл ажиллагаа явуулаад ашиг олох талаар болзол тавьж, харилцан тохиролцоогүй, гэрээнд заасан шүүхийн маргаан гэдгийг компанийн хувьцаатай холбоотой маргаан гэж мэдээгүй гэж няцаасан.

 

8.Хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч Л******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэлийг хариуцагч Б.Б*******, Б.Б******* нарт холбогдуулан шийдвэрлэсэн болно.

 

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

9.1.2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг нэг талаас шилжүүлэгч Л******* ХХК /цаашид А тал гэх/,  нөгөө талаас хүлээн авагч Л, Б.М /цаашид Б тал гэх/ нар байгуулж, Л******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг шилжүүлэхээр хэлэлцэн тохиролцож, 1 500 000 000 төгрөгөөр Л******* ХХК-ийн эзэмшлийн компанийн 100 хувийн хувьцааг, хаягдал төмрийг 300 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон болох нь талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээгээр тус тус тогтоогдож байна.

9.2.Уг гэрээний нэг тал болох Б.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчээр оролцож байсан боловч 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээг Б.М, Х******* нар байгуулж, Б.М нь эрх шилжүүлэх гэрээний 2.1.1-2.1.4-т заасан эрхийг Х*******д шилжүүлсэн, нэхэмжлэгчийг шаардах эрхийг эрх шилжүүлсэн этгээдээр солих хүсэлт гаргасныг тус шүүхийн 2022 оны 4 сарын 29-ний өдрийн захирамжаар хүлээн авч, нэхэмжлэгч Б.Мыг Х*******гаар сольсон.  

Мөн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2020/05/09-ний өдрийн 1469 тоот компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний шаардах эрх шилжүүлэх тухай гэрээг эрх шилжүүлэгч Л нь эрх хүлээн авагч Лтай харилцан тохиролцон байгуулж, шаардах эрх шилжүүлэх гэрээний 2.1-д заасан эрхийг шилжүүлж, хамтран нэхэмжлэгчээр оролцох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, Лы эрх шилжүүлэн авагч Лыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгчээр оролцуулахаар шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-д “хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч Х*******, Л нар нь шаардах эрхтэй байна гэж үзэв.

 

10.Талуудын маргааны зүйл нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар байна, гэрээг байгуулсан, гэрээний үнэд мөнгө шилжүүлсэн талаар маргаагүй байна.

 

11.Хэрэгт авагдсан баримтаар Л******* ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Б.Б*******, БНХАУ-ын иргэн Л, иргэн Б.М нар нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан байх бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.

 

12.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч Б.Б*******, Б.Б******* нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэрээний үнэ болон хаягдал төмрийн үнэд 900 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч хувьцааг шилжүүлэн өгөөгүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн 900 000 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, мөн хариуцагч Б.Б******* нь талуудын хооронд байгуулсан компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний 6.1-д заасныг зөрчсөн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар түүнээс хохиролд 450 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, энэ нь хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй лавлагаа, мөнгө шилжүүлсэн баримт, гэрч С.Гийн мэдүүлэг, шүүхийн шийдвэр болон магадлалаар нотлогдоно гэсэн.

12.1.Хариуцагч Б.Б******* нь 900 000 000 төгрөгийг хүлээн авсан боловч уг мөнгийг Б.Б******* захиран зарцуулсан болох нь дансны хуулгаар нотлогдоно, гэрээний 6.1 заалтыг зөрчөөгүй, шүүхийн маргаантай байгаа болохыг хэн аль нь мэдэж байсан бөгөөд шүүхийн маргаан миний талд шийдэгдвэл энэ хувьцааны мөнгийг эргүүлж төлөхгүй, миний талд шийдэгдэхгүй байвал тодорхой хугацаанд үйлдвэр ашигласны төлбөрт өгнө гэж харилцан тохиролцож болзол тавьж хийсэн хэлцлийг халхавчилсан гэрээ гэж, хариуцагч Б.Бийн өмгөөлөгч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь болзол тавьж хийсэн гэрээ буюу маргаантай асуудал байгааг мэдэж, үйлдвэрийг ашиглах, орлого олохоор харилцан тохиролцож байгуулсан тул уг 900 000 000 төгрөгний 300 000 000 төгрөг нь хаягдал төмрийн үнэ, 600 000 000 төгрөг нь үйл ажиллагаа явуулсны төлбөр учраас буцаан шаардсан нь үндэслэлгүй гэж маргасан.

 

13.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол гэж заасан, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заажээ.

13.1.Хэрэгт авагдсан хариуцагч Л******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №000049642 дугаартай гэрчилгээнд 2013 оны 1 дүгээр сарын 23-нд Т.Сийг захирлаар томилсон, 2016 оны 3 дугаар сарын 14-нд Б.Б*******ийг захирлаар томилсныг  тус тус бүртгэсэн байх бөгөөд дахин олгосон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн №000226818 дугаартай гэрчилгээнд Т.Сийг 2021 оны 6 дугаар сарын 25-наас Л******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байна. 

13.2.2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцааг шилжүүлэх гэрээг Л******* ХХК-ийг төлөөлж, ерөнхий захирал Б.Б******* байгуулсан, гэрээнд гарын үсгээ зурсан байх бөгөөд уг гэрээнд зөвхөн гарын үсэг зурсан, гэрээг байгуулах талаар Б.Б*******тэй нэхэмжлэгч нар харилцан тохиролцсон гэсэн нь үндэслэлгүй, тайлбараа баримтаар нотлоогүй, уг гэрээг байгуулахад хариуцагч Б.Б******* нь Л******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр бүртгэгдсэн байсан болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

13.3.Хэрэгт авагдсан 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №101/ШШ2021/00219 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Т.Сийн нэхэмжлэлтэй Б.Б*******, Б.Б*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Б нарт холбогдох 2015 оны 10 сарын 22-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Л******* ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцээд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.С болон хариуцагч Б.Б******* нарын хооронд 2015 оны 10 сарын 22-ны өдөр байгуулсан Л******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.Б*******, Б.Б******* нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан Л******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, Л******* ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

13.4.Мөн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 518 дугаар магадлалаар хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/00219 дүгээр шийдвэрийн тогтоох хэсэгт “ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5-д заасныг баримтлан Т.С, Б.Б******* нарын хооронд 2015 оны 10 сарын 22-ны өдөр байгуулсан Л******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ, Б.Б*******, Б.Б******* нарын хооронд байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Л******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, Л******* ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Б*******өд даалгаж, Л******* ХХК-ийн хувьцаа болон компанийн эрхийг буцаан шилжүүлэхийг хариуцагч Б.Б*******д даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилжээ.

Дээрх шийдвэр, магадлалыг үндэслэн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 101/ГХ2021/00812 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, компанийн гүйцэтгэх захирлаар Т.С бүртгэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигч талууд энэ үйл баримтын талаар маргаагүй.  

 

14.Иймд  2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №101/ШШ2021/00219 шүүхийн шийдвэр, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 518 дугаар магадлалаар Б.Бийн Б.Б*******өд 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн гэрээгээр компанийн хувьцааг худалдаж, компанийн эрх шилжүүлснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж дүгнэсэн, уг шүүхийн шийдвэр, магадлал нь хүчин төгөлдөр байх тул уг хариуцагч Б.Б*******ийн 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэгч нартай байгуулсан гэрээ нь мөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд тооцохоор байна.

14.1.Хэдийгээр хариуцагч нь төлөөлөх эрхтэй байхдаа уг хэлцлийг хийсэн, шударга өмчлөгч гэсэн боловч 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн №101/ШЗ2018/07791 дүгээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч Б.Б*******, Б.Б******* нарт Л******* ХХК-ний хувьцаа эрхэд шилжилт хөдөлгөөн хийх, түүнийг бүртгүүлэхтэй холбоотой тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг даалгасан, компанийн хувьцаа буюу эрх шилжүүлсэнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хариуцагч Б.Б******* нь компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээг байгуулжээ.

14.2.Иймд хариуцагч Б.Б*******ийн нэхэмжлэгч нартай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл тул мөн хуулийн 56.5-д “энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хувьцааны үнэд шилжүүлсэн мөнгийг хариуцагч нь нэхэмжлэгч нар буцааж өгөх үүрэгтэй болно.

 

15.Талуудын хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний 2.1-д “А,Б хоёр тал хэлэлцэн тохиролцож, 1 500 000 000 төгрөгөөр А талын эзэмшлийн компанийн 100 хувийн хувьцааг, хаягдал төмрийг 300 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцов”, 2.2-д “энэхүү гэрээ байгуулагдсанаар Л, Б.М нар Л******* ХХК-нд 200 000 000 төгрөгийн урьдчилгаа болон хаягдал төмрийн үнэ 300 000 000 төгрөгийг Л******* ХХК-ийн 5033 тоот дансанд шилжүүлнэ. Л, Б.М нар үйлдвэрлэл эхэлж, хэвийн ажилласан тохиолдолд буюу 2020 оны эцэст 400 000 000 төгрөгийг, үлдэгдэл 900 000 000 төгрөгийг 2021 оны эцэст, газрын болон үйлдвэрийн холбогдох бичиг баримтыг Л, Б.М нарын нэр дээр шилжүүлэх үед төлнө. Хэрвээ давагдашгүй хүчин зүйл, хоригийн улмаас 2020 онд үйл ажиллагаа явуулж чадаагүй тохиолдолд дараа онд, төлбөрийн үлдэгдэл 900 000 000 төгрөгийг 2022 оны эцэст тус тус төлж барагдуулна” гэж харилцан тохиролцжээ.

15.1.Нэхэмжлэгч нар нь гэрээний үнэд 2020.10.11-нд 500 000 000 төгрөг, 2020.11.06-нд 100 000 000 төгрөг, 2020.12.20-нд 100 000 000 төгрөг, 2021.03.03-нд 200 000 000 төгрөг, нийт 900 000 000 төгрөгийг хариуцагч Б.Б*******өд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Б*******ийн дансын дэлгэрэнгүй хуулга, гэрч С.Гийн мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд зохигч талууд 900 000 000 төгрөгийг шилжүүлсэн, уг мөнгө хариуцагч нь хүлээн авсан талаар маргаагүй.

15.2.Хариуцагч Б.Б******* нь мөнгийг дансаараа хүлээн авсан боловч өөрөө захиран зарцуулаагүй болох нь түүний Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдоно, 900 000 000 төгрөгийг “...Б.Б*******эс зээл төлөв 24 000 000 төгрөг, 76 000 000 төгрөг, 2020.05.11-д орлого 500 000 000 төгрөг орсон, зарлага 209 000 000 төгрөг, 100 000 000 төгрөг зарлага Б.Б*******ээс, 2020.05,13-нд 31 000 000 төгрөг, 60 000 000 төгрөг зарлага Б.Б*******эс, 2020.12.20-нд орлого 100 000 000 төгрөгнөөс 20 000 000 төгрөгийг Б.Бат-эрдэнээс зарлага, 30 000 000 төгрөг Б*******өөс, 50 000 000 төгрөг Б*******эс, 2021 оны 3 сарын 03-нд орлого 200 000 000 төгрөгнөөс зарлага 70 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг, 30 000 000 төгрөг, 20 000 000 төгрөг, 18 000 000 төгрөг, 30 000 000 төгрөгийг Б.Б*******эс гэсэн гүйлгээний утгатайгаа шилжүүлсэн, түүний хэрэгцээнд захиран зарцуулсан гэж тайлбарласан.

15.3.Гэвч хэрэгт авагдсан дансны дэлгэрэнгүй хуулгаар нэхэмжлэгч нарын гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгө нь хариуцагч Б.Б*******ийн дансанд Л******* ХХК-ийг худалдаж авсан төлбөр, үйлдвэр зарсан мөнгө гэсэн утгатайгаар шилжин орсон бөгөөд хариуцагч Б.Бийн хэрэгцээнд захиран зарцуулсан гэх хариуцагч Б.Б*******ийн тайлбар нь үндэслэлгүй, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд гэрээг байгуулж, гэрээнд заасан хувьцааны үнэ болох 900 000 000 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авсан байх тул гэрээгээр шилжүүлэн авсан мөнгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч нараас гаргуулахаар шаардсан боловч хариуцагч Б.Б*******өөс гаргуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв.

15.4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь хариуцагч Б.Бийг хууль бусаар авсан мөнгөнөөс захиран зарцуулсан тул уг мөнгийг хамтран хариуцах ёстой гэсэн боловч  талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан этгээд нь Б.Б******* бөгөөд гэрээ хүчин төгөлдөр тооцогдсон тул хүлээн авсан мөнгийг түүнээс гаргуулах нь хуульд нийцнэ.

15.5.Гэвч хариуцагч нар нь уг 900 000 000 төгрөгнөөс 300 000 000 төгрөг нь хаягдал төмрийн үнэ, 317 000 000 төгрөгөөр нь тоног төхөөрөмж авсан, 50 000 000 төгрөгөөр нь пү авсан гэж тайлбарласан боловч 317 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, 50 000 000 төгрөгөөр пү авсан талаарх баримтгүй байх тул хасч тооцох үндэслэлгүй, харин нэхэмжлэгч нь уг хаягдал төмрийг хариуцагч нь хүлээлгэн өгөөгүй гэсэн боловч хариуцагч Л******* ХХК нь хашаанд уг төмөр байгаагүй гэж тайлбарласан тул 900 000 000 төгрөгнөөс нь хаягдал төмрийн үнэ 300 000 000 төгрөгийг хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.

16.Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б*******өөс хувьцааны үнэд шилжүүлсэн 600 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

17.Нэхэмжлэгч нар нь хариуцагч Б.Б******* нь гэрээний үүргээ зөрчсөн компанийн хувьцааг шилжүүлэн өгөөгүй тул 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний 6.1-д зааснаар хохиролд 450 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, хүчин төгөлдөр гэрээ байгуулсан буруутай тал хохирлыг хариуцана гэсэн.

17.1.Зохигч талуудын хооронд байгуулагдсан Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний гэрээний 4.1-д “худалдагч тал Иргэний хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасанчлан шударга бусаар саад болсон үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн, хувьцааг шилжүүлэх амлалтаа зөрчих, шүүхийн заргаа алдах тохиолдолд дараах хариуцлагыг хүлээнэ”, 6.1-д “А тал нь гэрээнд заасан хөрөнгөө өөрчлөх үүргээ биелүүлээгүй, эсхүл энэ гэрээнд заасан бусад үүрэг болон А талын гаргасан баталгаа, амлалтаа зөрчвөл энэхүү гэрээг үргэлжлүүлэх, эсвэл гэрээг цуцлах эрхтэй. Мөн хувьцаа шилжүүлэх нийт үнийн 30 хувьтай тэнцэх хэмжээний гэрээ зөрчсөний төлбөр төлнө. Гэрээ зөрчсөний төлбөр нь Б талын бодит хохирлыг барагдуулахад хүрэлцэхгүй бол Б тал нөхөн төлбөрийг үргэлжлүүлэн авах эрхтэй” гэж заажээ.  

17.2.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж зааснаар хохиролд 450 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч хариуцагч Б.Б*******ийг гэрээнд заасан баталгаа, амлалтаа биелүүлээгүй гэрээний үүргээ зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй, зохигч талууд гэрээг байгуулах үед шүүхийн маргаантай асуудал байсан эсэхийг мэдэж байсан болох нь гэрээний 4.1 дэх заалт, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсний улмаас 450 000 000 төгрөгийн хохирол учирсан болохыг баримтаар нотлоогүй тул хариуцагч Б.Б*******өөс хохиролд 450 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

18.Хариуцагч Б.Б******* нь нэхэмжлэгч Х*******, Л нарт холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг Компанийн хувьцааг шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргаж, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан компанийн хувьцаа шилжүүлэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн гэрээ, өөрөөр хэлбэл шүүхийн маргаантай байгаа болохыг хэн аль нь мэдэж байсан бөгөөд шүүхийн маргаан миний талд шийдэгдвэл энэ хувьцааны мөнгийг эргүүлж төлөхгүй, миний талд шийдэгдэхгүй байвал тодорхой хугацаанд үйлдвэр ашигласны төлбөрт өгнө гэж харилцан тохиролцсон болзолт хэлцлийг халхавчилсан гэрээ гэж тайлбарласан.

18.1.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь шүүхийн маргааныг компанийн хувьцаатай холбоотой маргаан гэж мэдээгүй, маргаан хэрхэн шийдвэрлэгдэхээс хамаарч компанийн үйлдвэрийг ажиллуулах, үйл ажиллагаа явуулаад ашиг олохоор, үйлдвэр ашигласны төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож болзол тавьж гэрээ хийгээгүй гэж маргасан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцохоор заасан бөгөөд “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгоно.

18.2.Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “тодорхойгүй байгаа ямар нэгэн үйл явдал бий болсон нөхцөлд хэлцлийг хэрэгжүүлэх, эсхүл хэлцлийг дуусгавар болгохоор тохиролцож хийсэн хэлцлийг болзол тавьж хийсэн хэлцэл гэнэ” гэж заасан байх бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч нартай шүүхийн маргаан миний талд шийдэгдвэл энэ хувьцааны мөнгийг эргүүлж төлөхгүй, миний талд шийдэгдэхгүй байвал тодорхой хугацаанд үйлдвэр ашигласны төлбөрт өгнө гэж болзол тавьж хэлцэл хийсэн, ийм баталгаа амлалтыг өгсөн талаар баримтаар нотлоогүй, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д заасан “...шүүхийн маргаан, шүүхийн заргаа алдах тохиолдолд дараах хариуцлагыг хүлээнэ” гэж заасныг болзол тавьж хэлцэл хийгдсэн гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.

18.3.Мөн хариуцагч Б.Б******* нь 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Компанийн хувьцааг шилжүүлэх гэрээг байгуулахад Л******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан гэх боловч уг эрхийг шилжүүлж авсан гэрээ болох 2016 оны 3 дугаар сарын 14-ний Б.Б*******тэй байгуулсан компанийн хувьцааг худалдах, эрх шилжүүлэх гэрээг шүүхээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж тогтоосон байх тул талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн гэрээ мөн хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тул хариуцагч Б.Б*******ийн уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тогтоолгохоор сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна гэж дүгнэв.

 

19.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Б.Б*******өөс уг гэрээний дагуу шилжүүлж авсан 600 000 000 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Х*******, Л нарт олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагаас хаягдал төмрийн үнэ 300 000 000 төгрөгийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч Б.Б*******өд холбогдуулан гаргасан хохирол 450 000 000 төгрөгийг, хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хариуцагч Б.Б*******ийн нэхэмжлэгч Х*******, Л нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.  

 

20.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Л ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзаж, энэ талаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүсэлтээ бичгээр гаргасан, өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрч хүсэлтийг нь дэмжиж байна гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Л******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Л******* ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

21.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 404 092 төгрөг /6 907 950+2 511 430+3 888 435+96 277/, хариуцагч Б.Б*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 157 950 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******өөс 1 657 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х*******, Л нарт олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хариуцагч Б.Б*******өөс 600 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х*******, Л нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300 000 000 төгрөгийг болон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар хариуцагч Б.Б*******өөс хохирол 450 000 000 төгрөгийг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хариуцагч Б.Б*******ийн нэхэмжлэгч Х*******, Л нарт холбогдуулан гаргасан компанийн хувьцаа шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Х*******, Л нар нь хариуцагч Л******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, Л******* ХХК-нд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгийг, хариуцагч Б.Б*******ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 404 092 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******өөс 9 157 950 гаргуулж, нэхэмжлэгч Х*******, Л нарт олгосугай.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ХУЛАН