Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2023/03878

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С аймаг, ** тоотод оршин суух, Ц овогт С.Б /РД:********/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, И  овогт Э.Ц /РД:********/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч Э.Д*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нар оролцов.

 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч Э.Ц*******д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. С.Б******* миний бие хариуцагч Б.М*******тай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууцны байшин худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан. Тус гэрээгээр С******* аймаг, *******,******* 70 м.кв талбай бүхий орон сууцыг 63 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон. Ингэхдээ урьдчилгаанд 24 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдсэн төлбөрийг сар бүр 400 000 төгрөг өгөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагч Э.Ц*******гийн нөхөр нь Б.М******* бөгөөд гэр бүлийн дундын эд хөрөнгөө худалдсан. Ингээд миний бие өөрийн эзэмшлийн Хаан банкны 5697 тоот данснаас хариуцагч Э.Ц*******гийн Хаан банкны 568 данс руу нийт 41 100 000 төгрөгийг шилжүүлсэн. Ийнхүү нэмж С******* аймаг, ,, 1-4 тоот орон сууц нь Голомт банкны барьцаанд байсан 32 512 000 төгрөг төлсөн бөгөөд нийт 73 612 000 төгрөг болсон. Надаас авсан зарим мөнгөө өгөөгүйн улмаас төлбөрийн зөрүү гарсан. Ингээд хариуцагч болон түүний нөхөр нар надад одоо чиний нэр дээр байр шилжүүлнэ чи зөрүүгийн төлчих тэгээд би буцаагаад өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй тул ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд хариуцагчаас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 200 000 төгрөг гаргуулж өгнө үү.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэгч С.Б******* нь тус шүүхэд хариуцагч Э.Ц*******гоос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 200 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч С.Б******* нь Б.Мтай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээгээр С******* аймаг, ,, , , 4 тоот орон сууцыг 63 000 000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаанд 24 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлөх, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Э овогтой Ц*******гийн 568 дансанд 399 000 төгрөгийг сар бүр хийх нөхцөлтэйгөөр тохирч байгуулсан. Байрны төлбөрийг Э.Ц*******гийн Хаан банкны 568 дансанд шилжүүлж, Э.Ц******* цаашаа зээлээ төлж байсан. 2022 оны 3 дугаар сард байрны гэрчилгээг нэр дээрээ гаргуулахаар байрны зээлийг хаахаар Б.Мтай ярилцаж улмаар банкнаас зээл авч байрны үлдэгдэл зээлийг хаахаар болсон. Гэтэл байрны төлбөрт С.Б*******гийн Хаан банкны 5697 тоот данснаас Э.Ц*******гийн Хаан банкны 568 тоот дансанд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 400 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 400 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 400 000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 400 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 400 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 7 200 000 төгрөг шилжүүлсэнг байрны зээлэнд Э.Ц******* нь шилжүүлж өгөөгүй өөртөө авч үлдсэн байсан. Тэгээд банкнаас зээл авч 7 200 000 төгрөгийг байрны үлдэгдэл зээл 25 311 700 төгрөгийн хамт нийт 32 511 700 төгрөгийг төлж хааж гэрчилгээг нөхрийнхөө нэр дээр гаргуулж авсан. Энэ нь С.Б*******гийн Хаан банкны 5697 тоот данснаас гарсан хуулга, Голомт банкны зээлийн 596 тоот данснаас зээл хасагдаагүй байгаа байдлаар нотлогддог. С.Б*******гээс Э.Ц******* руу шилжүүлсэн 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 400 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 400 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 400 000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 400 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 400 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөг, нийт 7 200 000 төгрөгийг Э.Ц******* нь өөртөө авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд Э.Ц*******гоос 7 200 000          төгрөгийг гаргуулж С.Б*******д өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэжээ.

1.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б******* нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Мтай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан. Энэ гэрээний утга нь байраа худалдаж авах хүртэл байя. Хөлслөх гэрээ 1 жилийн хугацаатай байя гэж ярьсан. Хөлслөх гэрээний төлөлт нь сарын 300 000 төгрөг байхаар, 2018 оны 11 дүгээр 02-ны өдөр урьдчилгаа мөнгө хийснээр хөлслөх гэрээг цуцлаад, орон сууц худалдах, худалдан авах гэрээг дахин байгуулсан. Байрны урьдчилгаа болох 23 500 000 төгрөг, хөлслөх гэрээний сарын төлөлт болох 400 000 төгрөг төлж байгаа байдлаар гэрээний дагуу явж байна гэсэн. Сарын төлөлтөө хийгээд 2018 оны 11 дүгээр сарын 02-ны гэрээний дагуу явж байтал С.Б*******гийн 5697 тоот данснаас Э.Ц*******гийн 568 тоот дансанд хийж, Э.Ц******* цаашаа зээлээ төлдөг байсан. Гэтэл 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл хийсэн 7 200 000 төгрөгийг төлөөгүй улмаас, 2022 оны 3 дугаар сард Б.Маар байраа шилжүүлж авахад, Голомт банкнаас үлдэгдэл мөнгө  32 511 700 төгрөг болсон. Энэ яагаад ийм байгаа юм бэ гэхэд, 2021 оны 1 дүгээр сараас 2022 оны 6 дугаар сар хүртэл энэ мөнгийг төлөөгүй байсан. Хэрвээ төлсөн байсан бол би банкинд 25 311 700 төгрөг төлөөд энэ маргаан үүсэхгүй байсан. Энэ мөнгийг нэхэмжилж байгаа. 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг 100 000 000 төгрөгөөр хийсэн гэдэг үнэн. Голомт банкны барьцаанд байсан байрны үлдэгдэл болох 32 511 700 төгрөгийг төлөхийн тулд 2018 онд Э.Ц*******д байрны урьдчилгаа болох 23 500 000 төгрөг төлсөн. Дахиад 2022 онд өөр дээрээ ипотекийн зээл судлуулахын тулд урьдчилгаа мөнгө хэрэгтэй болсон. Энэ мөнгөнүүдээ тооцохоор банкнаас 70 000 000 төгрөг авах шаардлагатай болсон. Энэ мөнгийг нэг өдрийн, нэг хувийн хүүтэй хүнээс зээлэх шаардлагатай болсон. Б.М 32 500 000 төгрөгийг суллаж өгөх ёстой боловч суллаж өгч чадахгүй, та нар суллаад ав гэсэн. Тийм учраас мөнгө олоод үлдэгдлийг төлөх шаардлагатай болсон. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээгээр 32 511 000 төгрөгөө өөсрдөө суллаад өгсөн бол, 63 000 000 төгрөгөөр суллах боломжтой байсан. Миний бие Х.Этай гэрээг хийсэн  гэв.

1.4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 30-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. С.Б******* нь Б.Мтай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр С******* аймгийн *******ын 1-04 тоот байрыг 63 000 000 төгрөгөөр худалдан авах тухай тохирсон. 24 000 000 төгрөгийг урьдчилгаанд өгөөд, 7 200 000 төгрөгийг Э.Ц*******гоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасанаа 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шаардлагаа тодруулсан. Тодруулахдаа, байрны төлбөрийг Э.Ц*******гийн хаан банкны дансаар шилжүүлдэг байсан. Э.Ц******* цаашаа байрны зээлээ төлж байсан. 2022 оны 3 дугаар сард байрны гэрчилгээг нэр дээр гаргуулж авахын тулд Б.Мтай ярилцаж, банкны зээл авч байрны үлдэгдэл зээлийг хаахаар болсон. Гэтэл байрны төлбөрт С.Б*******гийн хаан банкны данснаас Э.Ц*******гийн хаан банкны дансанд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 200 000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 400 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 400 000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 01-ний 400 000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 400 000, 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 400 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 5 000 000 төгрөг гээд, нийт 7 200 000 төгрөг шилжүүлсэн байрны зээлийн төлбөрт Э.Ц******* шилжүүлж өгөөгүйгээс, байрны үлдэгдэл дээр 7 200 000 төгрөг нэмэгдээд 32 511 700 төгрөгний байрны үлдэгдэл зээлийг шаардаж байгаа юм. Анх 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээнд хөлслүүлэгч нь Б.М, хөлслөгч нь н.Б. Төлбөр төлөх хугацаа 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нийт 12 сарын хугацаатай. Сарын төлбөр нь 300 000 төгрөг, нийт төлбөр 3 000 000 төгрөг. Төлбөрийг бөөнд нь нэг удаа төлнө гэдэг. Данс нь 568. Нэмэлт нөхцөл дээр нь энэ гэрээний 6 дугаар зүйлд, хөлслөгч тал цаашид орон сууцыг худалдан авах нөхцөлтэйгээр хөлсөлж байгаа бөгөөд, урьдчилгаа болох 24 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төлнө. Урьдчилга төлбөр төлсөн тохиолдолд хөлслүүлэгч бусдад худалдах эрхгүй, төлбөр төлөх хугацаа хэтэрснээс нэг сар өнгөрсөн тохиолдолд бусдад худалдаж болох бөгөөд, хөлслүүлсэн төлбөрийн үлдэгдлийг буцаан олгоно гээд заачихсан. Энэ гэрээний дагуу С.Б******* 2018 оны 8 дугаар сарын 30-ний өдөр 1 000 000 төгрөг байрны урьдчилгаа түрээс, 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 600 000 төгрөг байрны урьдчилгаа түрээс,  2018 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр 2 000 000 төгрөг байрны түрээс гээд 3 600 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 3 удаагийн гүйлгээгээр төлчихсөн. Орон сууц байшин худалдах, худалдан авах гэрээ 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээ. Худалдагч нь Б.М, худалдан авагч нь С.Б*******. Байшингийн нийт мөнгө 63 000 000 төгрөг, урьдчилгаа төлбөрт 24 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлнө. Үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Э.Ц*******гийн 568 тоот дансанд 399 000 төгрөгөөр сар бүр хийх. Хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,3 хувийн алданги тооцно. 2 сар төлбөр төлөөгүй тохиолдолд бусдад худалдаж болох бөгөөд, үлдэгдэл төлбөрийг буцаан олгоно. Худалдагч энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон байшинг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэн өгнө. Энэний дагуу урьдчилгаан 24 000 000 төгрөгийг С.Б******* 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 20 500 000 төгрөгийг байрны урьдчилгаа гээд Э.Ц*******гийн данс руу хийчихсэн. 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш дандаа сар болгон 399 000 төгрөг хийгээд байсан. Энийгээ төлж яваад, хамгийн сүүлд 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 5 000 000 төгрөгийг бөөнд нь төлсөн. Нэхэмжлэгч хэлээд байна, байрныхаа үлдэгдэл зээлийг төлөөд, гэрчилгээгээ нэр дээрээ авах гээд Б.Мтай уулзсан чинь банкны үлдэгдэл төлбөр 32 000 000 төгрөгийг төлөөд гэрчилгээгээ ав гэсэн. Яагаад 32 000 000 төгрөг байдаг юм, 25 000 000 төгрөг байх ёстой гэсэн. Э.Ц******* руу өгөөд байсан 7 200 000 төгрөг шилжүүлээгүйн учраас нэмэгдээд 32 000 000 төгрөг болсон байдаг. Байрны үлдэгдэл 32 000 000 төгрөгийг хаахын тулд С.Б******* Э.Д******* хоёр банкнаас нэмэлт зээл авч хаахаар болсон. Б.М н.Э гэж хүнд итгэмжлэл өгөөд, итгэмжлэлээ өгсөн хүнтэй нь буюу н.Этай Э.Д******* 2022 оны 03 дугаар сарын 18–ны өдөр 0465 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг юм. Энэ үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 100 000 000 төгрөгөөр худалдана, төлбөр төлөх хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр, үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөх хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гээд байгуулагдсан. 100 000 000 төгрөгийн гэрээг ямар зорилгоор, яагаад байгуулснаа хэлчихсэн.  Э.Д******* нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр банкнаас 70 000 000 төгрөгийн зээлийг авсан. 70 000 000 төгрөгийн зээл гарч ирсэн. Гарч ирсэн зээлнээсээ Э.Д******* нь нэхэмжлэлд дурдаад буй байрны банкны зээлийн үлдэгдэл 32 511 700 төгрөгийг н.Эд өгөөд, н.Э нь өөрийн хаан банкны данснаас Б.Мын данс руу шилжүүлж, байрны банкны үлдэгдэл зээл хаагдаж, байрны гэрчилгээ Э.Д*******ы нэр дээр 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шилжиж ирсэн. Энэ талаар хэргийн 70 дугаар хуудаст байгаа. Б.Мын нэр дээр уг байрны үл хөдлөхийн гэрчилгээ 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Хавтаст хэргийн 21 хуудаст байсан. Гэрээний зүйл нь С******* аймаг, баруун урт сум, ,ы, 1-04 тоот орон сууц. Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Б.М, Э.Д******* нарын хооронд байгуулагдсан. Нэмэлт нөхцөлөөр орон сууцыг худалдан авах нөхцөлтэйгээр хийгдсэн. Орон сууцны байшин худалдан авах 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу худалдагч нь Б.М, худалдан авагч нь н.Б*******. Худалдах, худалдан авах 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 0465 тоот гэрээгээр худалдагч Б.М, түүнийг төлөөлж н.Э, авагч нь Э.Д******* нарын хооронд гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэлийн шаардлага нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний дагуу н.Б*******гийн данснаас Э.Ц*******гийн данс руу байрны төлбөрийг шилжүүлж, Э.Ц******* цаашаа шилжүүлээгүй 7 200 000 төгрөгийг л гаргуулах гэж байгаа юм.

Гэрээг Б.М, Э.Д*******, н.Б******* гэх гурван хүний хооронд хийгдсэн. Э.Ц******* гэж хүнтэй эдгээр гэрээнүүдийг байгуулаагүй. Орон сууц хөлслөх болон, орон сууц худалдан авах гэрээг байрны төлбөрийг Э.Ц*******гийн хаан банкны дансаар шилжүүлнэ гээд заачихсан. Гэрээнд тусгасан учраас С.Б******* Э.Ц*******гийн хаан банкны данс руу байрны үнийн дүнгийн хэмжээгээр шилжүүлээд байсан. Шүүхэд хүсэлтээ гаргаад, Э.Ц******* С.Б******* хоёрын хоорондын банкны эргэн төлөлтийн мессэжин дээр үзлэг хийлгэхэд тодорхой харагдаж байгаа. 2020 оны 11 дүгээр сар хүртэлх хугацааны банкны зээл эргэн төлөлт нь төлөгдсөн гэсэн мессэж Э.Ц*******гоос С.Б*******гийн чат руу явуулсан. Тэрнээс хойших хугацааны банкны зээлийн эргэн төлөлтийн хуваарийг нь явуулаач гэхэд, Э.Ц******* энэ гацаад явуулах боломжгүй байна гээд хариу ирүүлээд байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүхэд нотлох баримтуудыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй, нотлох үүрэгтэй. Үүний дагуу нараас нэхэмжлэгч талаас шүүхэд өөрт байгаа хэмжээнд нотлох баримтуудаа гаргаж өгсөн. 7 200 000 төгрөгийг Э.Ц*******гоос гаргуулъя гээд нэхээд байгаа нь талуудын хооронд үүссэн худалдах худалдан авах харилцааны тухайд бус, зөвхөн хариуцагч Э.Ц*******, нэхэмжлэгч С.Б*******гээс 7 200 000 төгрөгийг үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн тул буцааж гаргуулах талаар байгаад байгаа. Нэхэмжлэгч С.Б******* хариуцагч Э.Ц******* нарын хооронд гэрээ байгуулагдаж, үүрэг үүсээгүй. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсвэл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ хэн нэгэн хөрөнгө шилжүүлсэн этгээдэд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас 7 200 000 төгрөг шаардаад байгаа. Иргэний хуулийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар Э.Ц******* 7 200 000 төгрөг өөртөө аваад үндэслэлгүй хөрөнгөжөөд байна. Гэрчилгээг нэр дээр шилжүүлэх хүртлээ хөлслөн суусан гэж Э.Ц******* хэлдэг хариу тайлбартаа. Гэрчилгээ 2022 оны 03 дугаар сард Э.Д*******ы нэр дээр гарсан. Хавтаст хэрэгт С.Б*******гээс Э.Ц******* руу шилжүүлээд байгаа дансны хуулгыг жагсаалтаар гаргаад өгчихсөн. 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байрны урьдчилгаа гээд 20 500 000 төгрөг төлчихсөн. Эндээс хөлслөх гэрээ цуцлагдаад, орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу сарын 399 000 төгрөг болон 400 000 төгрөгөөр төлөлтөөр төлөгдөөг явсан. Б.М С.Б*******тэй гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэдэг. Гэтэл гарын үсгийн шинжээчийн дүгнэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Б.М С.Б******* хоёрын хооронд байгуулсан гэрээн дээрх Б.Мын гарын үсэг мөн байна гээд гарчихсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай гэр бүлийн хөрөнгө болох С******* аймгийн , 1-4 тоотын Ү-140 бүртгэлтэй 70м2 талбайтай орон сууц нөхөр Б.М*******ын нэр дээр өмчлөх эрх нь бүртгэлтэй байсан. С.Б******* түүний нөхөр Э.Д******* нь 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Орон сууцыг худалдан авах нөхцөлтэйгээр Орон сууц хөлслөх гэрээг нотариатаар гэрчлүүлэн хөлслөн суусан. Уг гэрээгээр орон сууцыг худалдан авах хүртлээ сарын 300 000 төгрөгөөр хөлслөх, уг орон сууцыг бусдад худалдахгүй байх нөхцөл тавьж худалдан авах байрны урьдчилгаанд 24 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр төлөхөөр тохирсон. Орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан ч Худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг С.Б*******, Э.Д******* нар нь өөрийн нэр дээр шилжүүлэх хүртлээ хөлсөлж суусан байдаг. Харин Б.М******* С.Б*******тэй 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, гарын үсэг зураагүй гэдэг. Энэхүү гэрээнд зурсан гарын үсэг нь Б.М*******ын гарын үсэг биш юм. Иймээс миний бие С.Б*******гээс хууль бусаар 7 200 000 төгрөг аваагүй бөгөөд Эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу авсан хөлсийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Шаардлагын хууль зүйн үндэслэлээ заадаггүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг. Б.Мын зээлийн төлөх төлбөрийг Э.Ц*******гийн дансанд хийсэн. Э.Ц******* цаашаа төлөөгүйгээс учирсан хохирол 7 200 000 төгрөг, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардаж байна гэж үндэслэлээ тайлбарлалаа. Б.М хамтран хариуцагчаар оролцоогүй. Б.М Э.Д******* нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан. Б.М******* нь Э.Ц*******гийн нөхөр, Э.Д******* нь С.Б*******гийн нөхөр юм байна. Энэ хэлцэл нотариатаар гэрчлэгддэг. Үндсэн гол нөхцөл нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаагаар хөлслүүлнэ. Сар бүрийн хөлсний үнэ нь 300 000 төгрөг. Төлбөрийг нэг удаа бөөнд нь төлнө. 9 дүгээр сарын 13-ны өдрийн дотор төлж, барагдуулна. Хаан банкны Ц*******гийн дансыг тавьчихсан байдаг. Ингээд Б.М Э.Д******* нарын хооронд ийм эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч хэллээ, энэ хөлслөх гэрээг байгуулсан, 11 дүгээр сард нь цуцалсан. Цуцалсан талаарх үйл баримт байдаггүй. 11 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Тэр гэрээнүүд хүчин төгөлдөр байдлын шаардлагыг хангадаггүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 3 дугаар сард худалдах, худалдан авах гэрээг байгуулаад, өмчлөх эрх Э.Д*******ы нэр дээр шилжсэн байдаг. Энэ хүртэл Б.Мын өмчлөлийн орон сууц хэвээрээ байдаг. Б.Мын өмчлөлийн орон сууцад Э.Д*******, С.Б******* нарын нэр хамтран өмчлөгч гэсэн бүртгэл байдаггүй. Энэ хугацаанд эдгээр хүмүүс амьдарсан гэж тайлбар дээрээ нотолдог. Тохиролцсон асуудал нь амаараа тохиролцсон. 2018 оны 11 дүгээр сард зээлийн төлбөр төлнө гэж тохирсон гэдэг боловч, энэ тухай хэлцэл нь хэлбэрийн шаардлага хангадаггүй. Дээрээс нь Э.Ц*******гийн дансанд мөнгө орж ирдэг нь, Э.Ц******* энийг байрны төлбөр гэж үздэг. Нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл ойлгомжгүй байна. Зээлийн гэрээнд илүү төлсөн гэж нэхээд байгаа юмуу, зээлийн гэрээнд төлөх ёстой байсан мөнгийг Э.Ц*******д төлсөн гээд байгаа юмуу. Э.Ц******* зээлийн гэрээнд төлөх ямар үүрэг хүлээлгэсэн юм. С.Б******* Э.Ц******* хоёрын хооронд зээлийн гэрээний төлбөр төлөх ямар эрх зүйн харилцаа үүссэн нь ойлгомжгүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 11 дүгээр сарын гэрээ, хэлцлүүд өнөөдөр 2022 оны 3 дугаар сарын гэрээ, хэлцлээр хүчингүй төгөлдөр бус болсон нь тогтоогдож байна. Э.Ц*******гийн орон сууцаа хэн нэгэнд үнэ, төлбөргүйгээр ашиглуулах эрх зүйн үндэслэл байхгүй. Тийм учраас, гэрээ хийгээд хөлслүүлээд байгаа, төлбөр мөнгөө аваад байна. Үгүй ээ бид нар үнэгүй сууна. 3,5 жилийн дараа миний өмч болж байгаа ч гэсэн энэ байранд үнэгүй суух ёстой, гэсэн үндэслэлээр хандаад байна. Эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах талаар ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. Өгсөн талаарх үйл баримт байхгүй. Дуусгавар болсон зүйлгүй. Эдгээр нь хуулин дээр тодорхой байгаа. Тийм учраас, эд хөрөнгө хөлслөх гэрээ 1 жилийн хугацаатай байгуулсан боловч, хөлслөгч нар үргэлжлүүлэн 3,5 жил суусан. Энэ хугацаанд харин ч 9 300 000 төгрөг төлөхөөс 7 200 000 төлсөн. Э.Ц******* хүний эд хөрөнгийг хууль бусаар, ямар нэг бичиг, гэрээ хэлцэлгүйгээр, хууран мэхлэх гэх мэт аргаар энэ хүнээс мөнгө авсан зүйл байхгүй. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага, тодруулсан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, С.Б*******гийн дансны хуулга, Э.Д*******д олгосон итгэмжлэл, Э.Д*******, Г.А******* нарын байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/202247594226 тоот Ипотекийн зээлийн гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Барьцааны гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Ү-140 дугаартай Б.М*******ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.М*******аас Х.Эд олгосон итгэмжлэл, мөнгөн шилжүүлгийн баримт, Э.Д*******, С.Б******* нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, С.Б*******гийн дансны хуулга, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /1хх-ийн 2-40, 84, 105-106, 212-250, 2хх-ийн 1-12, 17-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас хариу тайлбар, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, Б.Б*******д олгосон итгэмжлэл /1хх-ийн 49, 51-52, 66-р хуудас/ гэсэн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Э.Ц*******гийн гарын үсэгт шинжээч томилсон дүгнэлт, Улсын бүртгэлийн Ерөнхий газраас С******* аймаг, *******,******* 70 м.кв талбай бүхий орон сууцны  дэлгэрэнгүй лавлагаа, холбогдох баримтыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Голомт банк ХК-иас 2014 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Ипотекийн гэрээ, хавсралт, Хаан банк ХК-иас 568 тоот дансны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга, Голомт банк ХК-иас Б.М*******ын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хаагдсан зээл, дансны хуулгыг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн фейсбүүкийн чатад буюу харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 70-82, 97-101, 118-200, 205-209, 2хх-ийн 21-25-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.

                                              

                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч С.Б******* нь Б.М*******тай 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 63 000 000 төгрөгөөр орон сууцыг худалдан авахаар тохиролцож, хариуцагч Э.Ц*******гийн данс руу байрны төлбөрийг шилжүүлж, цааш нь зээлд төлөгдөх байсан боловч хариуцагч Э.Ц******* нь зээлд төлөөгүйгээс банкнаас зээл хаахад 25 311 700 төгрөгийг төлөхөөс 32 511 700 төгрөгийг төлсөн тул хариуцагчаас илүү төлсөн зөрүү мөнгө болох үндэслэлгүй хөрөнгөжсөн 7 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.

3.Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн хэлцэл, орон сууц хөлслөх гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнд төлбөр хүлээн авах дансаар Э.Ц*******гийн дансыг дурдсан байхад түүнийг хариуцагчаар тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.2018 оны  9 дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг хөлслүүлэгч Б.М*******, хөлслөгч Э.Д******* нар харилцан тохиролцож, хөлслүүлэгч тал өөрийн өмчлөлийн С******* аймаг , 16-н айлын байр 1-4 тоот хаягт байрлах 70 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаатайгаар хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч хэлэлцэн тохиролцсон хөлсийг төлөх буюу сарын төлбөр 300 000 төгрөг, нийт төлбөр 3 600 000 төгрөг байхаар байгуулжээ. Уг гэрээний 2.4-д “төлбөр төлөх хугацаа: Харилцах дансанд хийхээр /Бэлнээр төлөх бол тусгах тухай бүрд нь баримт үйлдэх/ Данс ХААН-568” гэжээ.

4.2.Нэхэмжлэгч С.Б******* нь Э.Д*******тай гэр бүл болох нь гэрлэсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Э.Ц******* нь Б.М*******тай гэр бүл болох талаар зохигч маргаагүй.

 

4.3.Мөн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээг худалдагч Б.М*******, худалдан авагч С.Б******* нар байгуулж С******* аймгийн Б сумын 7 дугаар нутаг дэвсгэрт байрлалтай ы ны 2 давхарын 70 м.кв талбайтай бүхий 4 тоот орон сууцыг 63 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.3-д “Голомт банкны зээлийн хуваарийн дагуу үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж барагдуулах”, 2.4-д “урьдчилгаа төлбөр 24 000 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 02-нд төлөхөөр”, 2.5-д “үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 1 өдөр буюу 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс эхлэн Э овогтой Ц******* 568 Хаан банк дансанд 399 000 төгрөгийг сар бүр хийх”-ээр, 3.1.2-д “худалдагч нь энэхүү гэрээгээр худалдахаар тохиролцсон нийтийн орон сууцны байшинг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор худалдан авагчид хүлээлгэж өгнө” гэж заажээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээний үнэд төлсөн мөнгийг хариуцагч нь өөртөө авсан эсэх талаар байна, орон сууцыг нэхэмжлэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан талаар маргаагүй.

 

6.Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний үүргээ биелүүлж, гэрээний 2.3-д зааснаар хариуцагчийн Голомт банкны зээлийг хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт төлж байсан бөгөөд орон сууцны үнэд 2020.12.01-нд 200 000 төгрөг, 2021.01.04-нд 400 000 төгрөг, 2021.02.01-нд 400 000 төгрөг, 2021.03.01-нд 400 000 төгрөг, 2021.04.01-нд 400 000 төгрөг, 2021.05.03-нд 400 000 төгрөг, 2021.05.28-нд 5 000 000 төгрөг, нийт 7 200 000 төгрөгийг шилжүүлсэн байхад хариуцагч С.Ц******* нь уг мөнгийг банкинд төлөлгүйгээр өөртөө авч, байрны зээлэнд төлөлгүйгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн.

 

6.1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заажээ.

 

6.2.Хариуцагч нь нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт төлсөн хөлсөө буюу байрны үнэд төлсөн мөнгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буцаан шаардаж байгаа нь үндэслэлгүй, талуудын хооронд байгуулагдсан 2018 роны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн, өмчлөх эрх уг гэрээгээр шилжээгүй, гэрээнд Б.М******* гарын үсэг зурсан эсэх нь эргэлзээтэй гэж мэтгэлцсэн.

6.3.Хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023.01.05-ны өдрийн №3625 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1.шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний Худалдагч гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь Б.М*******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэсэн боловч уг гэрээгээр өмчлөх эрх шилжээгүй гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлтэй, нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаар 2018 оны  9 дүгээр сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ цуцлагдсан буюу дуусгавар болгосон гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.

6.4.Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээ нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар цуцлаж, дуусгавар болсон, гэрээний 6-д буюу Нэмэлт нөхцөлд энэ талаар харилцан тохиролцсон байхад орон сууцны үнэд  шилжүүлсэн 7 200 000 төгрөгийг хариуцагч С.Ц******* нь нь хөлслөх гэрээний үүрэгт тооцогдоно гэсэн нь үндэслэлгүй гэсэн боловч хэрэгт авагдсан Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээгээр Б.М*******ын өмчлөлийн С******* аймаг, Б сум, , , , 1-4 тоот хаягт байрлах, 70 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд сарын 300 000 төгрөг, нийт 3 600 000 төгрөгийг бүтэн жилээр төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд уг гэрээний 6-д “Нэмэлт нөхцөл:Хөлслөгч тал цаашид байрыг худалдан авах нөхцөлтэйгээр хөлсөлж байгаа бөгөөд урьдчилгаа төлбөр болох 24 000 000 төгрөгийг 2018 оны 11 сарын 01-нд төлөхөөр тохиролцов. Төлбөр төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,3 хувийн алданги тооцно. Урьдчилгаа төлбөр төлсөн тохиолдолд хөлслүүлэгч бусдад худалдах эрхгүй. Төлбөр төлөх хугацаа хэтэрснээс хойш 1 сар өнгөрсөн тохиолдолдд бусдад худалдаж болох бөгөөд хөлслүүлсэн төлбөрийн үлдэгдлийг буцаан олгоно” гэж заажээ.

6.5.Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтаар 2018 оны  9 дүгээр сарын 13-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ хөлслүүлэгч Б.М*******, хөлслөгч Э.Д******* нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байна.

 

6.6.Талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх гэрээний 6-д Нэмэлт нөхцөлд зааснаар талуудын хооронд байгуулагдсан Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг нэхэмжлэгч нь цуцлагдсан гэх боловч гэрээний төлбөр төлөх хугацааг цаашид орон сууцыг худалдан авах нөхцөлтэйгээр хөлсөлж байгаа хүсэл зоригийг дурдсан байх бөгөөд энэ заалтаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцласан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, учир нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээгээр биш 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрх шилжсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж үзэв.

6.7.Хэрэгт авагдсан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч С.Б******* нь Б.М*******тай байгуулж, гарын үсэг зурсан боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана” гэж зааснаар нотариатаар гэрчлүүлээгүй байна.

 

6.8.Гэрээний зүйл болох С******* аймаг, Б сум, , , , 1-4 тоот хаягт байрлах, 70 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр Э.Д*******ы өмчлөлд шилжсэн болох Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн тодорхойлолт, улсын бүртгэлийн Ү-140 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

6.9.Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хариу хүргүүлэх албан бичиг болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр “...С******* аймаг *******ын , 16 дугаар айл байрны 1-4 тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрх 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.М*******ын өмчлөлд анх бүртгэгдэж, 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Э.Д*******ы өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна” гэжээ.

 

7.Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар 2014 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Ипотекийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн  ЗБ/5900004374 тоот Ипотекийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг Б.М*******, Э.Ц******* нар нь Голомт банктай байгуулж, зээлийн барьцаанд С******* аймаг, *******, 1-4 тоотод байрлах 70м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалжээ.

7.1.Хариуцагч Э.Ц*******, Б.М******* нар нь дээрх орон сууцыг нэхэмжлэгч С.Б*******гийн нөхөр Э.Д*******тай харилцан тохиролцож, хөлслүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч С.Б*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар “байрны урьдчилгаа түрээс”, “байрны төлбөр” гэх гүйлгээний утгатайгаар 2018 оны 08 дугаар сарын 28-наас 2021 оны 05 дугаар сарын 28-ны хүртлэх хугацаанд төлбөр төлж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч талууд маргаагүй.

 

8.Мөн дээрх орон сууцыг нэхэмжлэгч нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээнд зааснаар 63 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирсон боловч байрны үнэд 7 200 000 төгрөгийг илүү төлсөн гэх боловч 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээг /Үл хөдлөх эд хөрөнгө/ Б.М*******ыг төлөөлж Х.Э, Э.Д******* нар харилцан тохиролцож С******* аймаг ******* , 4 тоот 70 м.кв орон сууцыг 100 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2022 оны 4 дүгээр сарын 02-нд төлбөрийг төлөх, төлбөрийг төлж дуусахаас өмнө бүртгүүлэх, банкны зээлээр төлөхөөр байгуулжээ.

Хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №04 дугаартай гэрчилгээнд Э.Д*******ы өмчлөлд С******* аймаг *******ын, 16 айл байр, 1-4 тоот хаягт байршилтай 70.мкв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, Ү-140 дугаартай гэрчилгээг 2022 оны 3 дугаар сары 25-ны өдөр  олгосон байна.  

8.1.Нэхэмжлэгч С.Б*******гээс хариуцагч Э.Ц*******д байрны төлбөр төлсөн талаарх жагсаалт гэх баримтаар 2018.08.30-2021.05.28 хүртлэх хугацаанд байрны үнийг төлсөн, Голомт банкны зээлийн дансны хуулгаар Б.М*******ын зээл 2022.3.23-нд хаагдсан, 25 311 700 төгрөгийг төлөхөөс 35 511 641 төгрөгийг буюу 7 200 000 төгрөгийг илүү төлж хаасан гэсэн боловч орон сууцны үнийг 63 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон гэсэн нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэв.  

8.2.Мөн хэрэгт авагдсан Хаан банктай байгуулсан Э.Д*******, нэхэмжлэгч С.Б******* нарын 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Ипотекийн зээлийн гэрээгээр 70 000 000 төгрөгийг орон сууц худалдан авахаар харилцан тохиролцож, барьцааны гэрээгээр уг орон сууцыг барьцаалжээ.

 

9.Иймд нэхэмжлэгч С.Б******* нь орон сууцны үнэд төлсөн 7 200 000 төгрөгийг хариуцагч Э.Ц******* нь зээлд төлөөгүйгээс зөрүү гарч орон сууцны үнийг илүү төлсөн гэх боловч 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орон сууны байшин худалдах, худалдан авах гэрээгээр орон сууцны өмчлөх эрх шилжээгүй, мөн уг орон сууцыг хөлсөлж, үнийг нэхэмжлэгч нь хариуцагчийн дансанд төлж байсан, талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө хөлслөх, орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээнд төлбөрийг хүлээн авахаар хариуцагчийн дансыг тодорхойлсон байхад нэхэмжлэгч нь хариуцагч Э.Ц*******д холбогдуулан 7 200 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэж, түүний хариуцагч Э.Ц*******д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 7 200 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. 

             

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгч С.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Б*******гийн хариуцагч Э.Ц*******д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 7 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 130 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.                                                                                                   

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН