| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00537/И |
| Дугаар | 103/ШШ2024/00461 |
| Огноо | 2024-08-14 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 103/ШШ2024/00461
| 2024 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 103/ШШ2024/00461
| Улаанбаатар хот
|
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 8 дугаар хороо, *******ын *******-2, ******* ******* оффис, 712 тоотод байрлах, ******* Капитал ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороо, 6 дугаар гудамжны 07 тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 761,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* Капитал ******* ХХК нь хариуцагч Д. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 761,450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* ******* ******* ХХК нь ай 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 37615 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөгийг 90 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй тоот зээлийг банк дахь тоот дансанд дээрх зээлийг зээлдэгч Д. шилжүүлсэн. Хариуцагч Д.Нэргүйбаатар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар тоот зээл 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусч үндсэн зээлийн үлдэгдэл 0 төгрөгийг хасаж үлдэгдэл 500,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 223 хоног/зээлийн гэрээний 90 + хугацаа
хэтэрсэн 133 + 0 удаагийн сунгалтаар 0 хоног/-ийн хүү 256,450 төгрөг, шимтгэл 5,000 төгрөг, нийт 761,450 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч ******* Капитал ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: ******* кампитал ******* ХХК нь хариуцагч Нэргүйбаатараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 761,450 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 761,450 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул Д. холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Д.Нэргүйбаатар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргийн биелэлт 761,450 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* Капитал ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 761,450 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,825 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 11,413 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч улсын тэмдэгтийн хураамж 11,413 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* Капитал ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр
гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ