Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00462

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00462

Улаанбаатар хот

 

                     

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 3 дугаар гудамжны 09 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,978,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны ******* салбар нь хариуцагч М.******* холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,978,418 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Иргэн ******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ******* банктай ******* тоот зээлийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээгээр 9,990,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэйгээр 15 сарын хугацаатай авсан болно. Зээлийн гэрээний 3.1.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1-д зааснаар хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс зээлийн төлөлтөө хоцроож 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй, өнөөдрийн байдлаар 180 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Зээлдэгчтэй удаа дараа холбогдон зээлээ төлөхийг сануулж, шаардаж байсан боловч зээлдэгч нь зээлийн төлбөрийг бүрэн төлнө гэж хугацаа хойшлуулсаар ирсэн. Зээлдэгч нь зээлээ төлөхөөс санаатай зайлсхийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 2,676,114 төгрөг, үндсэн хүү 266,259 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,045 төгрөг, нийт 2,978,418 төгрөгийг зээлдэгч *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* банкны ******* салбараас нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн үлдэгдэл 2,978,418 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч ******* нь ******* банкны ******* салбарын нэхэмжилсэн 2,978,418 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* банкны ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2,978,418 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,605 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 31,303 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 31,303 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банкны ******* салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ