Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00464

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 103/ШШ2024/00464

Улаанбаатар хот

 

                       

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* *******, 601 тоотод байрлах, ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн 5 дугаар хороо, ******* 27 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, ******* ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 888,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч О. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 888,724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Хариуцагч О.Анужин нь Realme C55 загварын гар утас худалдан авах зорилгоор 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ байгуулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт зээлийн төлбөрийг зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг, үндсэн хүүгийн хамт гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу төлөх гэж заасан үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй байна. Ийнхүү зээлийн гэрээний 3.1.3 дахь хэсэгт зээлийн жилийн хүү 42%, 3.1.4 дэх хэсэгт зээлийн гэрээний хугацаа 12 сар, 3.1.5 дахь хэсэгт нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20% байна гэж тус тус заасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 89 хоногт үндсэн зээл 787,730 төгрөг, зээлийн хүү 87,159 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,835 төгрөг, нийт 888,724 төгрөгийг харицагч гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч О.Анужин нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь ******* ******* ХХК-иас зээл авсан нь үнэн, үлдэгдэл 888,724 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэжээ.

3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

Хариуцагч О.Анужин нь ******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн 888,724 төгрөгийг бүрэн төлж барагдуулах болно, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага

болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* овогт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 888,724 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,880 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 12,940 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 12,940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн

тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ