| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00544/И |
| Дугаар | 103/ШШ2024/00465 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2024/00465
| 2024 оны 08 сарын 16 өдөр | Дугаар 103/ШШ2024/00465 | Улаанбаатар хот |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 2 дугаар хороо, 31 дүгээр байрны, 76 тоотод оршин суух, ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* 10 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, ******* овогт ******* Дэлгэрмаа, ******* овогт ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,838,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч , Д.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,838,484 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Иргэн ******* Дэлгэрмаа, ******* ******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 28-ны ******* ББСБ ХХК-ийн ******* төлөөлөгчийн газраас тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, 3,75 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн графикт заасны дагуу зээлийн төлбөрөө төлж байгаад төлөхгүй болсон. Зээлдэгч Н. Дэлгэрмаа, Д. ******* нар нь үндсэн зээл 1,418,708 төгрөг, хүү 409,276 төгрөг, нотариатын төлбөр 10,500 төгрөг, нийт 1,838,484 төгрөгийн төлбөртэй байна. ******* ББСБ ХХК нь зээлдэгч нарт зээлээ төлөх хангалттай хугацаа олгосон боловч зээл, хүүгийн өр төлбөрөө төлж барагдуулахгүй байна. Иймд , Д.******* нараас 1,838,484 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч , Д.******* нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ББСБ ХХК-ийн ******* салбараас 3,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлээ хугацаанд нь төлж байсан боловч бид ажлын байргүй болсон учраас зээлээ төлж чадахгүй болсон. Зээл одоогийн байдлаар үндсэн зээл 1,418,708 төгрөг, хүү 409,276 төгрөг, нотариатын төлбөр 10,500 төгрөг, нийт 1,838,484 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг зээлийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна, маргах зүйлгүй гэжээ.
3.Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хариуцагч , Д.******* нар нь ******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,838,484 төгрөгийг төлж барагдуулна, маргах зүйлгүй гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд тэдний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага
болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* Дэлгэрмаа, ******* ******* нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 1,838,484 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44,366 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 22,183 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 22,183 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ