| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2024/00529/И |
| Дугаар | 103/ШШ2024/00466 |
| Огноо | 2024-08-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 103/ШШ2024/00466
| 2024 оны 08 сарын 16 өдөр | 103/ШШ2024/00466 |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 26 дугаар хороо, 5 дугаар байрны 09 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* худалдааны төвд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 319,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* худалдааны төвд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 319,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.******* миний бие ******* ******* ******* ХХК-иас бараа бүтээгдэхүүнийг хувь тооцон авч, худалдааны байгууллага болон хувь хүмүүст захиалгын дагуу борлуулалт хийж амьдардаг. 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дүүргийн 1 дүгээр хороонд байрлах ******* худалдааны төвөөс өөрийн биеэр бараа бүтээгдэхүүний захиалга авахаар тохиролцсон. 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* худалдааны төвийн ажилтан дугаартай утаснаас холбогдон гар нүүрний органик саван 300 ширхэгийг ширхэг тус бүрийн үнийг 2,000 төгрөгөөр, гоо сайхны маск 200 ширхэгийг тус бүрийн үнийг 2,750 төгрөгөөр тус тус тооцон захиалга авч, 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн Чулуун овооны Номин супермаркетийн авто зогсоол дээр хүлээлгэн өгсөн. Гэтэл ******* худалдааны төвөөс бүтээгдэхүүний төлбөр болох 1,150,000 төгрөгийг өгөхгүй, удаа дараа шаардуулсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр гар нүүрний органик саван 22 ширхэг 44,000 төгрөг, гоо сайхны маск 100 ширхэг 275,000 төгрөг нийт 319,000 төгрөгийн дутуу буцаалт хийсэн. Иймд хариуцагч ******* худалдааны төвөөс 319,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Зохигчид нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: .., Нэхэмжлэгч нь 319,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 220,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 99,000 төгрөг болон 80 ширхэг маскыг буцаан өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Эвлэрлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгч *******, хариуцагч ******* худалдааны төвийн захирал гэжээ.
3.Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* худалдааны төвд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 319,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 220,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь 99,000 төгрөгийг дансаар өгч, 80 ширхэг маскыг буцаан өгөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* худалдааны төвөөс улсын тэмдэгтийн хураамж 10,220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ