| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00437/И |
| Дугаар | 135/ШШ2024/00612 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 135/ШШ2024/00612
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 135/ШШ2024/00612 | Дархан-Уул аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/00437/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө, ******* Засгийн газрын ******* байранд байрлах, ******* *******, ******* -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, ******* баг, *******, ******* тоотод оршин суух, *******, ХХК,
Хариуцагч: Дархан- Уул аймаг, Хонгор, баг, орон сууц , тоотод оршин суух, , овогт ы ,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, , тоотод оршин суух, , овогт ы өд холбогдох
Зээлийн гэрээний дагуу 300,105,840 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
ХХК, Б. нар нь Дөрөлж Фүүдс гэх төсөл хэрэгжүүлэх зорилгоор ******* гаас 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 125/2017/3-03 тоот Зээлийн гэрээ-ээр 200,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан болно. Мөн талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2016 оны 2 сарын 21-ний өдөр 125/2017/Б-03 тоот Барьцааны гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээгээр дараах үл хөдлөх эд хөрөнгүүд болон газар эзэмших эрхийг барьцаалсан болно.
Б. ийн өмчлөлийн гэрчилгээний дугаар , Дархан-Уул аймаг, Хонгор сум, багийн төвд байрлах, 240 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний дугаар , Дархан-Уул аймаг, Хонгор сум, багт байрлах 835 м.кв талбайтай, Саалийн ферм зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
ХХК-ийн гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, баг, Алтангадаст байрлах үнээний фермийн зориулалттай, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, баг, Алтангадаст байрлах үнээний фермийн зориулалттай, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, баг, Алтангадаст байрлах үнээний фермийн зориулалттай, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний дугаартай, Дархан-Уул аймаг, Хонгор сум, баг, Алтангадаст байрлах үнээний фермийн зориулалттай, 250 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Гэрчилгээ , Нэгж талбарын , Дархан-Уул аймаг, Хонгор сум, багт байрлах 0.35 га талбайтай үнээний эрчимжсэн фермийн зориулалтаар олгосон эзэмших эрхтэй газар, гэрчилгээ , Нэгж талбарын , Дархан-Уул аймаг, Хонгор сум, баг, Алтан гадаст байрлах 2 га талбайтай үнээний эрчимжсэн фермийн зориулалтаар олгосон эзэмших эрхтэй газар, ... Зээлдэгч нь 2023 оны 11 дүгээр 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрт 193,058,313.99 төгрөг, зээлийн хүүнд 10,518,369.79 төгрөг, алданги 96,529,156.9 төгрөг, нийт 300,105,840 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. ХХК, Б. нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 300,105,840 төгрөгийг гаргуулах, зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлэхгүй тохиолдолд 125/2017/Б-03 тоот барьцааны гэрээнд заасан нэр бүхий 7 үл хөлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,105,840 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлж дуусгавар болгох бөгөөд хэрэв гэрээнд заасан хуваарийг баримтлаагүй тохиолдолд энэхүү гэрээний 1.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан хариуцагч овогтой (РД: )-гыг хамтран хариуцагчаас татгалзаж, зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргийг ХХК-с, Барьцааны гэрээнд дурдсан Б. ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, эзэмших эрхтэй газруудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж нэхэмжлэлд өөрчлөлт оруулсан болно. Нэхэмжлэгч болон хариуцагч нар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлага болох 300,105,840 төгрөгийг хариуцагч нь *******, ******* -т төлөхдөө 2024 оны 05 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2024 оны 08 арын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 44,505,840 төгрөг тус тус төлж дуусгахаар, төлөөгүй тохиолдолд 125/2017/Б-03 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, ******* нь хариуцагч ХХК, Б. , Б. нарт холбогдуулан 300,105,840 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.
Хавтаст хэргийн 4 дэх талд авагдсан гүйцэтгэх захирал Я. нь Б. д итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх... бүрэн эрхийг олгосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Бат-Эрдэнэ нь Б. гаас татгалзаж, хариуцагч ХХК, Б. нартай харилцан тохиролцож, хариуцагч ХХК, Б. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 300,105,840 төгрөгийг хариуцагч нь *******, ******* -т төлөхдөө 2024 оны 05 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2024 оны 08 арын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 44,505,840 төгрөг тус тус төлөхөөр, төлөөгүй тохиолдолд 125/2017/Б-03 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар *******, ******* -ын нэхэмжлэлтэй хариуцагч ХХК, Б. нарт холбогдох 300,105,840 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нь *******, ******* -т 300,105,840 төгрөгийг төлөхдөө 2024 оны 05 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 06 сарын 25-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 07 сарын 25-ны өдөр 2,600,000 төгрөг, 2024 оны 08 арын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 09 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 10 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 11 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2024 оны 12 сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 25-ны өдөр 44,505,840 төгрөг тус тус хувааж төлөхөөр, төлөөгүй тохиолдолд 125/2017/Б-03 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 300,105,840 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 829,239.1 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА