Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2024/0149

 

2024 02 20 128/ШШ2024/0149

 

Нэхэмжлэгч хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би,  "А" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн сайдад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "А" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ..Улсын онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй, А ХХК-д шаардагдах зардлын тооцоог үндэслэн тушаал гаргахгүй байгаа Эрүүл мэндийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх тухай А/303 дугаар тушаалын 1 дэх заалтад А ХХК-ийн А эмнэлгийн нэрийг /35 ор дэлгэх/, 2 дахь заалтад А эмнэлгийг хариуцсан ерөнхий эмч Д.Э нэрийг тус тус нэмж оруулахыг хариуцагч Эрүүл мэндийн сайдад даалгаж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...А ХХК-аас гаргасан Улсын онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй, А ХХК-д шаардагдах зардлын тооцоог үндэслэн тушаал гаргахгүй байгаа Эрүүл мэндийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх тухай А/303 дугаар тушаалын 1 дэх заалтад А ХХК-ийн А эмнэлгийн нэрийг /35 ор дэлгэх/, 2 дахь заалтад А эмнэлгийг хариуцсан ерөнхий эмч Д.Э нэрийг тус тус нэмж оруулахыг хариуцагч Эрүүл мэндийн сайдад даалгуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөр огноолж, нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Эрүүл мэндийн сайд С.Ч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нарын хооронд байгуулагдсан дугааргүй Эвлэрлийн гэрээнд:

Нэг талаас нэхэмжлэгч Аю ХХК, нөгөө талаас хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21 дүгээр зүйлийн 21.1.-д заасныг баримтлан харилцан тохиролцож дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж, энэхүү гэрээг байгуулав.

1.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй А ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын онцгой комиссын Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй А ХХК-д шаардагдах зардлын тооцоог үндэслэн тушаал гаргахгүй байгаа Эрүүл мэндийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх тухай А/303 дугаар тушаалын 1 дэх заалтад А ХХК-ийн А эмнэлгийн нэрийг /35 ор дэлгэх/, 2 дахь заалтад А эмнэлгийг хариуцсан ерөнхий эмч Д.Э нэрийг тус тус нэмж оруулахыг хариуцагч Эрүүл мэндийн сайдад даалгаж өгнө үү гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл хянан шийдвэрлэгдэж байна.

1.2. Хариуцагч нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх тухай А/303 дугаар тушаалын 1 дэх заалтад А ХХК-ийн А эмнэлгийн нэрийг /35 ор дэлгэх/, 2 дахь заалтад А эмнэлгийг хариуцсан ерөнхий эмч Д.Э нэрийг тус тус нэмж оруулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөв.

1.3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ заасан 369,985,000 төгрөгөөс бусад буюу үлдэгдэл гэх 187,480,000 төгрөгтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамыг шүүхэд хариуцагчаар дуудахгүй.

1.4. Энэхүү гэрээнд заасан нөхцөл нь бусад гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болно.

1.5. Тус эвлэрлийн гэрээ байгуулагдаж шүүхээр батлуулснаар энэ асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргахгүй болно... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч А ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан Улсын онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй, А ХХК-д шаардагдах зардлын тооцоог үндэслэн тушаал гаргахгүй байгаа Эрүүл мэндийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, А ХХК-д Корона вирусийн 184 тохиолдол авч эмчилсэн санхүүжилт болох 557,465,000 төгрөгийг олгох тушаал гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлээр хариуцагч Эрүүл мэндийн сайдад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа: Улсын онцгой комиссын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Коронавируст халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 03 дугаар тогтоолын 5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлэхгүй, А ХХК-д шаардагдах зардлын тооцоог үндэслэн тушаал гаргахгүй байгаа Эрүүл мэндийн сайдын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Коронавируст халдвар /Ковид-19/-тай иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх түр ор дэлгэх тухай А/303 дугаар тушаалын 1 дэх заалтад А ХХК-ийн А эмнэлгийн нэрийг /35 ор дэлгэх/, 2 дахь заалтад А эмнэлгийг хариуцсан ерөнхий эмч Д.Э нэрийг тус тус нэмж оруулахыг хариуцагч Эрүүл мэндийн сайдад даалгаж өгнө үү гэж өөрчилсөн ба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хариу тайлбарыг шүүхэд ирүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн агуулгаар гарган ирүүлжээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Эрүүл мэндийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч А ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э/, хариуцагч Эрүүл мэндийн сайд /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х/ нар Эвлэрлийн гэрээ-г бичгээр байгуулан, гарын үсэг зурж баталгаажуулсныг шүүхээс хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1. .... хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч нь мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1. ... нэхэмжлэгчтэй эвлэрэх эрхтэй гэх хуульд заасан эрхээ тус тус хэрэгжүүлэхийн сацуу эвлэрлийн гэрээ нь дээрх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, мөн зүйлийн 68.2. нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна гэж заасанд нийцсэн буюу маргаанаа дуусгавар болгож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагч Эрүүл мэндийн сайд С.Ч олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, М.Х нарт олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх саналыг гарган хэрэгжүүлж байгаа нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлдлийг хүлээн авах үндэслэлтэй, уг эвлэрэл нь хуульд харшлаагүй байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн биелүүлэх талаар тохиролцож эвлэрсэн нь хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн этгээдийн хүсэлтээр болон шүүхийн санаачилгаар хэн нэгэн этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй болохыг тэмдэглэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4. Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснээр мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар талуудад тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч Эрүүл мэндийн сайд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нарын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийг /дугааргүй/ баталж, А ХХК-ийн нэхэмжлэлтэй Эрүүл мэндийн сайдад холбогдох 128/2023/0835/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН