Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2024/00647

 

 

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 135/ШШ2024/00647

Дархан-Уул аймаг

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэргийн индекс: 135/2024/00423/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* тоотод оршин суух, *******, ******* овогт ******* ын ******* ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, Бурхант******* гудамж, апартмент байр, тоотод оршин суух, , овогт ын ид холбогдох

Орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Би А. тай 2023 оны 11 сард түүний захиалсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 1******* баг, хороолол, Бурхант******* гудамж, байр, апартментын 7 давхрын тоот хаягтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар амаар тохиролцсон байсан. А. нь 2024 оны 01 сарын 09-ний өдөр захиалсан орон сууцаа албан ёсоор өмчилж, өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулсан учраас бид худалдан авах гэрээгээ хийсэн. .. би 2024 оны 02 сарын 06-ны өдөр хаан банкны ипотекийн зээлээр орон сууцаа худалдан авсан. Өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр авч Хаан банкинд зээлийн барьцаанд тавьсан. Ингээд ХХК ийн ажилтан гээс удаа дараа түлхүүрээ нэхэж шаардан хэлэхэд засвар дуусаагүй гэх шалтгаанаар хойшлуулсаар байсан. 2024 оны 02 сарын 28-ны өдөр өөр айл миний орон сууцанд орсон гэдгийг мэдээд очиход М. гэх айл орсон байсан. ...Иймд миний хууль ёсны өмч болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 1******* баг, хороолол, Бурхант******* гудамж, байр, апартментын 7 давхрын тоот хаягтай 2 өрөө орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа М. түүний гэр бүлийг албадан гаргаж миний орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг нь шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... миний орон сууцнаас тэр даруй гарсан бол би өнөөдөр хөлсний байрны төлбөр төлж хохирохгүй байсан. Иймээс оос 2024 оны 02 сараас хойш орон сууцны хөлсөнд төлсөн төлбөр 2,400,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Хариуцагч миний бие тухайн өөрийн сууцыг нэхэмжлэгчийн адилаар л ХХК-ийн борлуулалтын ажилтнаар дамжуулан, урьдчилгаа төлбөрийг төлж худалдан авсан. Манай гэр бүлийг тус орон сууцыг 2024.01,17-ны өдөр худалдан авч 2024.02.22-ны өдөр нүүн орсноос хойш 1 сар гаруй хугацааны дараа л тус компанийн борлуулалтын ажилтантай холбоотой хэрэг гарах үед нэхэмжлэгч бид хоёр тухайн орон сууцыг  ХХК-аас давхардуулан авсан болохыг мэдсэн. Өнөөдрийн байдлаар ХХК-ийн борлуулалтын ажилтантай холбоотой эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул бидний хэн нь тухайн орон сууцын жинхэнэ эзэмшигч болох тодорхойгүй хэвээр байна. Түүнээс биш би энэхүү орон сууцанд дур мэдэн ороод, одоо гарахгүй байгаа зүйл биш юм. Мөн 2024 оны 04 сарын 22-ны өдөр гаргасан 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагадаа "... Би өөрөө тухайн үед хөлсний орон сууцанд амьдарч байсан, одоо ч хөлсний орон сууцнаасаа нүүж чадахгүй байдалтай сар бүр 800,000 төгрөг төлж хохирч байна гэсэн боловч яагаад байр худалдан авчхаад бүтэн сар гаруйн хугацаанд нүүж ороогүй хэр нь хуулийн дагуу худалдан авсан манай гэр бүлийг тухайн орон сууцанд нүүн орсны дараа өөрсдийн түрээсийн төлбөрийг төлүүлэх гээд байгааг огт ойлгохгүй байна. Түүний орон сууц түрээсэлдэг эсэх нь ч тодорхой бус байна. Түрээсэлдэг байлаа ч өөрт учирсан хохирлоо орон сууцыг хоёр иргэнд давхардуулан худалдаалсан " ХХК-аас нэхэмжлэх ёстой болохоос адилхан хуулийн дагуу худалдан авалт хийсэн иргэн надаас нэхэмжлэх нь үндэслэлгүй юм. Иймд хариуцагч М. миний бие хуулийн дагуу худалдан авсан орон сууцнаасаа гарах, нэхэмжлэгчийн түрээсийн орон сууцны төлбөрийг төлөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Хариуцагч М. болон түүний гэр бүл Дархан-Уул аймгийн Дархан сум 1******* баг хороолол Бурхант******* гудамж байр / апартмент/-ны 7-н давхрын тоот хаягтай 2 өрөө орон сууцыг 2024.05.10-нд бүрэн чөлөөлсөн буюу энэ нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн. Тодруулбал 2024.05.10-ны өдөр орон сууцыг барьж ашиглалтад оруулсан ХХК-ийн төлөөллийг байлцуулан М. ******* ийн аав *******, ээж нар орон сууцаа хүлээн авч, тэмдэглэл үйлдсэн. Нэхэмжлэгч М. *******э нь хариуцагчаас 2,400,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг нь хариуцагч М. ид холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хавтаст хэргийн 15 дахь талд авагдсан итгэмжлэлээр нэхэмжлэгч М. *******э нь Э.Одончимэгт итгэмжлэл олгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх эдэлж, үүрэг хүлээх... бүрэн эрхийг олгосон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т тус тус зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг нь 2,400,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М. Дархан-Уул аймгийн Дархан сум 1******* баг хороолол Бурхант******* гудамж байр / апартмент/-ны 7-н давхрын тоот хаягтай 2 өрөө орон сууцыг бүрэн чөлөөлөн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж талууд харилцан тохиролцжээ.

Дээрх зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар М. ******* ийн нэхэмжлэлтэй хариуцагч М. ид холбогдох орон сууцнаас албадан гаргуулах болон 2,400,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Одончимэг нь 2,400,000 төгрөг гаргуулах нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч М. Дархан-Уул аймгийн Дархан сум 1******* баг хороолол Бурхант******* гудамж байр / апартмент/-ны 7-н давхрын тоот хаягтай 2 өрөө орон сууцыг бүрэн чөлөөлж харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүн болох 70,200 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж тооцож, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                      Д.АЛТАНТУЯА