| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2112000000128 |
| Дугаар | 2021/ДШМ/49 |
| Огноо | 2021-12-07 |
| Зүйл хэсэг | 11.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2021/ДШМ/49
Прокурор Б.Б
Хохирогч Ч.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э
Шүүгдэгч Ц.Б
Нарийн бичгийн дарга Б.Д нарыг оролцуулан
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.Б, Б.О нарт холбогдох 2112000000128 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч В.Ц-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Их булангийн давааны ар гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Ц.Б
Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 18-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Б.О
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Оыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зүүн талд урагдсан шарх, нүүрний зүүн талаар зүүн чамархай орчимд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар доод эрүүний баруун талд цээжний зүүн талд зулгаралт, гүрээний зүүн талд хазагдсан шарх, зүүн гарын нодгоны хонхрын дотор талд цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 25-08 тоотод Архангай аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа ажилтай Н.Ж-г албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, улмаар бие махбодод нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний дотор хэсэгт шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
2018 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын Жаст ойл шатахуун түгээх станцаас Цогт-Уул хороолол явах замд эхнэр Ч.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулайн чамархай орчимд хуйханд зөөлөн эдийн няцрал үс хэсэгчлэн унасан, баруун хөлийн эрхий хуруу бэлгийн их хуруунд шарх цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун бугалгын дотор доор баруун, шууны дотор дунд баруун хөхний дээд хэсэгт, зүүн тохойн дотор хажууд цус хуралт, баруун ташааны дээд хэсэг, баруун гуяны гадна дээд, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны гадна дээд хэсэгт, хоёр өвдөг, зүүн чихний урд хүзүүний зүүн хажуу, зүүн суганы ар хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирга суганы дунд шугамаар хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тэрээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Давааны ар гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20-23 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.О-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун талын 4, 5 дугаар хавирганы суганы дунд шугамаар зөрүүтэй хугарлын улмаас цээжний баруун хөндийд хий шингэн хуралдалт, уушги авчилт бүхий гэмтэл буюу хүнд хохирол, баруун талын 4, 5 дугаар хавирганы суганы дунд шугамаар зөрүүтэй хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол, тархи доргилт, баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн баруун дал, мөр, бугалга, шуу, зүүн ташаа, баруун өгзөг, гуяны дотор гадаргуу, нуруунд цус хуралт, хүзүү, духанд зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,
шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний булан эмтэрч хөдөлсөн гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Архангай аймгийн Прокурорын газраас Ц.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 2, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар тус тус зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаас 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон сандал 1/нэг/ ширхэг, хугарч гурван хэсэг хуваагдсан хуучирч гандсан мод 1 /нэг/ ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ч.О нь эмчилгээний зардлын баримтыг шүүхэд ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2021/ШЦТ/223 тоот шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.Б-ийн өмгөөлөгч Н.Э миний бие эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь тус тогтоолоор шүүгдэгч Ц.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, эрхэлж байгаа албан үүрэгтэй нь холбогдуулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг эс хүлээн зөвшөөрч байна.
Шүүгдэгч Ц.Б нь өөрийн үйлдсэн гэмт үйлдлийг бүрэн хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээдэг, мөн хохирогчид учруулсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан, гэм хорыг арилгасан зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад /энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 12 жил, эсхүл 15 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах/ заасныг журамлан түүний холбогдсон хэргийн нөхцөл байдал, хохирол төлбөрөө бүрэн нөхөн төлж гэм хорыг арилгасан байдал, түүнчлэн ар гэрийн байдлыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тухайн зүйл хэсгийн ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 1 жил 6 сараар тогтоож, тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Ц.Б нь ам бүл 4, ээж болон бага насны хоёр охины хамт амьдардаг өрх толгойлсон эцэг бөгөөд ар гэрийн амьдрал хүнд байдалтай байгааг нь мөн харгалзан үзнэ үү гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл байдлуудад тохирсон шийдвэр болсон гэж үзэж байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Бд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Хохирогч Ч.О шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Миний хувьд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Иймд Ц.Б-ийн ар гэрийн нөхцөл байдал буюу насанд хүрээгүй хоёр охин, өвчтэй байгаа ээжийг нь харгалзан үзэж, түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтуудад өөрчлөлт оруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд оногдуулсан ялыг хөнгөрүүлж, хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах боломжтой талаарх асуудлыг дурдсан байгаа учир шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5, 6 дахь заалтуудад өөрчлөлт оруулах тухай саналаа дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э-ын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Оыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дээд уруулын зүүн талд урагдсан шарх, нүүрний зүүн талаар зүүн чамархай орчимд зөөлөн эдийн няцрал, зүүн хацар доод эрүүний баруун талд цээжний зүүн талд зулгаралт, гүрээний зүүн талд хазагдсан шарх, зүүн гарын нодгоны хонхрын дотор талд цус хуралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
2018 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 25-08 тоотод Архангай аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн эрүүгийн цагдаа ажилтай Н.Ж-г албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан хүч хэрэглэсэн, улмаар бие махбодод нь халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөгний дотор хэсэгт шарх гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
2018 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын Жаст ойл шатахуун түгээх станцаас Цогт-Уул хороолол явах замд эхнэр Ч.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зулайн чамархай орчимд хуйханд зөөлөн эдийн няцрал үс хэсэгчлэн унасан, баруун хөлийн эрхий хуруу бэлгийн их хуруунд шарх цус хуралт, зүүн гарын чигчий хуруунд шарх, баруун бугалгын дотор доор баруун, шууны дотор дунд баруун хөхний дээд хэсэгт, зүүн тохойн дотор хажууд цус хуралт, баруун ташааны дээд хэсэг, баруун гуяны гадна дээд, баруун шилбэний гадна дээд хэсэгт цус хуралт, баруун гуяны гадна дээд хэсэгт, зүүн гуяны гадна дээд хэсэгт, хоёр өвдөг, зүүн чихний урд хүзүүний зүүн хажуу, зүүн суганы ар хэсэгт зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.О-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь зүүн талын 9 дүгээр хавирга суганы дунд шугамаар хугарал гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тэрээр Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн Давааны ар гэх газарт 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 20-23 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Ч.О-ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун талын 4, 5 дугаар хавирганы суганы дунд шугамаар зөрүүтэй хугарлын улмаас цээжний баруун хөндийд хий шингэн хуралдалт, уушги авчилт бүхий гэмтэл буюу хүнд хохирол, баруун талын 4, 5 дугаар хавирганы суганы дунд шугамаар зөрүүтэй хугарал гэмтэл буюу хүндэвтэр хохирол, тархи доргилт, баруун хөмсөгний гадна буланд язарсан шарх, баруун зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл, мөн баруун дал, мөр, бугалга, шуу, зүүн ташаа, баруун өгзөг, гуяны дотор гадаргуу, нуруунд цус хуралт, хүзүү, духанд зулгаралт гэмтлүүд буюу хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан,
шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Б-ийг зодож, эрүүл мэндэд нь 11 дүгээр шүдний булан эмтэрч хөдөлсөн гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч нарт холбогдох хэргийг тус тус зүйлчилсэн зүйлчлэл нь зөв байна.
Шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Б-ийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ял шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ц.Б-ийн үйлдсэн гэмт хэргүүд нотлох баримтуудаар тогтоогдсон, түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, оногдуулсан хорих ял түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Б нь хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдах хугацаанд 67 хоног цагдан хоригдсон ба дээрх цагдан хоригдсон хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-ийн цагдан хоригдсон 67 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.Ц
ШҮҮГЧИД Т.Д
Д.Б