| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/00443/И |
| Дугаар | 135/ШШ2024/00707 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 135/ШШ2024/00707
| 2024 оны 05 сарын 28 өдөр | Дугаар 135/ШШ2024/00707 | Дархан-Уул аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ
татгалзсаныг батлах тухай
Хэргийн индекс: 135/2024/00443/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, Сүмбэр орд, Хүннү гудамж ******* байр, ******* тоотод оршин суух, *******, ******* овогт ******* ын ******* ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, айлын орон сууцны байр, тоотод оршин суух, , ы д холбогдох,
Орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Аззаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 101/ШЗ2017/21655 захирамжийн дагуу ХХК-д төлөх зээлийн төлбөрт тооцон Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, байр, тоот, 1 өрөө, 41.3 м.кв талбай бүхий байрыг Б. ******* би өөрийн өмчлөлд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлэн авсан. Миний өмчлөлийн орон сууцанд овогтой 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар ч төлбөр тооцоо хийхгүй. 4 жил гаруй хугацаанд бусдад түрээслэн миний өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхгүй байгаа болно. Энэ хугацаанд байр чөлөөлж өгөх мэдэгдлийг олон удаа өсөн боловч бидэнтэй уулзахгүй, харилцан ярилцахгүй байгаа тул миний өмчлөлийн орон сууцнаас нүүлгэн гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Аззаяа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
...Миний бие ******* овогтой ******* ий хууль ёсны төлөөлөгч бөгөөд тус шүүхэд гаргасан Дархан сумын ******* баг, Ластитаун байр, 40 тоотын хууль бус өмчлөгч д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б. ******* нь Ж. д холбогдуулан орон сууцнаас албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заажээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Аззаяа нь өөрт олгогдсон эрхийн дагуу ...Дархан сумын ******* баг, Ластитаун байр, 40 тоотын хууль бус өмчлөгч Ж. д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж зааснаар эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Аззаяагийн хүсэлтийг үндэслэн дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Б. ******* ий нэхэмжлэлтэй Ж. д холбогдох орон сууцнаас албадан гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 35,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б. ******* д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, гэр бүлийн дундын эд хөрөнгийн дээрх асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА