Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2024/0098

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.*******ын нэхэмжлэлтэй, Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.*******д холбогдох 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай ******* ГХО ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд прокурорын тавьсан шаардлагыг хүлээн авч байгаа. Харин маргаж буй үйл баримтын тухайд 18.1.3-т хувь хүн, хуулийн этгээд, удирдах албан тушаалтан гэж заасан байдаг. Бидний хувьд тухайн үед Гаалийн Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2 хүн шалгалтад оролцсон. Удирдах албан тушаалтны тогтоол гаргуулаад тогтоолын дагуу шийтгэлийн хуудсыг нэг хүн бичих шаардлагатай байх бөгөөд шийтгэлийн хуудсыг миний бие бичсэн. Хариуцагчийн хувьд прокурортой маргах болон эсэргүүцэх зүйл байхгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.*******ын дүгнэлтээр Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.*******д холбогдох 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай ******* ГХО ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.

Хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.******* шүүх хуралдаанд 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай ******* ГХО ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд зөвшөөрсөн байна.

Прокурорын дүгнэлтийг хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.*******ын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай ******* ГХО ХХК-д торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Гаалийн ерөнхий газрын Бүрдүүлэлтийн дараах шалгалтын газрын гаалийн улсын байцаагч Б.******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд уг шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэнэ.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.БАТБААТАР