Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Г.Н-д  холбогдох эрүүгийн

             хэргийн тухай

 

 

 Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч Д.Б, шүүгч В.Ц нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

                        Прокурор                                                          Б.Б          

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Н.Э

Шүүгдэгч                                                         Г.Н

                        Нарийн бичгийн дарга                                    Б.Дуламсүрэн нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.О даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.Нд холбогдох 2112000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч ерөнхий шүүгч Т.Д-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар нийт 19 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Г.Н

 

Шүүгдэгч Г.Н нь Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн 1812000530139 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг согтуу байх үед хадам аав Ж.Т намайг зодсон...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

 Архангай аймгийн Прокурорын газраас Г.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Г.Н-г хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 19 /арван ес/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нгийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж: Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж: Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Нгийн гаргасан давж заалдах гомдолд: Г.Н миний бие эрүүгийн хэргийн 2112000000138 тоот хэрэгт шалгагдаж байхдаа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 19 жил 9 сарын хорих ялыг хаалттай хорих тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул хорих 439 дүгээр ангид эдэлж байгаад 2021 оны 08 дугаар сарын дундуур цагдан хорих байранд ирсэн. Архангай аймгийн шүүхээс зориуд худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт шүүхээс эдэлж буй ялын дээр 1 жилийн ялыг нэмж шийдвэрлэсэн. Тэгээд үндсэн 20 жилийн ялаас нийт цагдан хоригдсон хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр /1 жил/, 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр /4 сар 17 хоног/, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр /9 сар 15 хоног/, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл, мөн Өршөөл үзүүлэх тухай хуулиар 2021 оны 07 дугаар сард 2 жил хасагдсан. Иймд тус тус биеэр эдэлсэн ялыг үндсэн ялаас хасаж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Ингээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1  жилийн хугацаагаар хорих ялыг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 19 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин Г.Нгийн цагдан хоригдсон хугацааг тоолохдоо анх шүүгчийн захирамж гарсан өдрөөс нь эхлэн тоолж, нийт эдлэх ялаас нь цагдан хоригдсон хоногийг хасаж оруулан тооцохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч Г.Нгийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл эдэлсэн байгаа 1 жилийн ялын талаарх асуудлыг давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянаж шийдвэр гаргах учраас шийдвэрлэж өгөхийг хүсье. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Г.Нгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Нг хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 19 /арван ес/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг хорих ялын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох байтал өмнөх шийтгэх тогтоол буюу Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 19 /арван ес/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг бүхэлд нь нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг энэ үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Мөн шүүх шүүгдэгч Г.Нд шүүгчийн захирамжаар авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг буруу тооцсон байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр  шийтгэх тогтоолыг  хүчингүй болгосон тул шүүгдэгч Г.Нгийн давж заалдах гомдолд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                                                    ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.Н-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.Д

 

                             ШҮҮГЧИД                                      Д.Б

 

                                                                                     В.Ц