Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2024/00082

 

 

 

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 134/ШШ2024/00082

Говьсүмбэр аймаг

 

  

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж, шүүгч М.Энхмандах, Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Ж.Самбуугийн гудамж, Засгийн газрын XI байранд байрлах ******* /РД:9128956, утас: 264518/

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг,*******,*******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум,*******,*******,*******,*******

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1 дүгээр баг,,,,

 

Хариуцагч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг,,,,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо,,,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 16,889,095 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: /цахимаар/

Хариуцагч:,,,

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч Э.Сайханаа,

Хариуцагч

Иргэдийн төлөөлөгч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Энхбат

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

  1.1. *******өөс Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргасан. Учир нь Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай 28 дугаар хуралдаан болсон. Энэ хуралдаанд нэр бүхий 5 төлөөлөгч буюу,,,, нар 71.4 хувийн ирцтэйгээр оролцсон. Энэ хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хоёрдугаарт Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын хийж буй хууль бус үйлдлийг ажлын алба хамт хийлцэж байгаа эсэх, цаашид итгэл хүлээлгэх эсэх гэсэн асуудлыг хянан шийдвэрлэсэн. Энэ асуудлыг хянан шийдвэрлээд эцсийн шийдвэр гаргахдаа Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай шийдвэрийг гаргасан. Энэ өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолын алдаа бол нэгдүгээрт нь ажлаас чөлөөлөх тухай гэсэн тэргүүтэй мөртлөөг Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтын дагуу төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэж орох эрхгүйгээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн нь зөрүүтэй асуудал болсон. Энэ тогтоолыг эс зөвшөөрч иргэн нь шүүхэд хандсаны дагуу Говьсүмбэр аймаг дахь сум дундын захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр буюу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэр гарсан. 10 дугаартай шийдвэрээр дээрх 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож,д ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэсэн. Үүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 0488 дугаартай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шүүхийн магадлал гарсан. Улмаар хариуцагч тал магадлалд гомдол гаргасан учраас Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаартай тогтоол гарсан. Тогтоолоор дээрх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаар тушаалаард ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 7 127 851 төгрөгийг олгосон. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр бол 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гарсан.г Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор эргүүлэн ажилд нь томилсон. Үндсэндээ шийдвэр гаргасан гэх хүн шүүхийн шийдвэрийн дагуу эргүүлэн ажилд нь томилсон байгаа. нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр буюу захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхэлж 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд хандсан. Шүүхэд хандсаны дагуу зохигчид эвлэрсэн. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 14 000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд хандахад хариуцагч 8 300 000 төгрөгийг өгье, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгье гэсний дагуу тохиролцоод шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ захирамжийг үндэслээд Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжууд гарсан.д захирамжуудын нийлбэрээр нийт 9 701 200 төгрөгийг олгосон. Энэ 9 701 200 төгрөгийг Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөрчил арилгах тухай албан шаардлага дээр ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчид ажилгүй байсан хугацааны цалинд 8 300 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлд 1 401 200 төгрөг, нийт 9 701 200 төгрөгийн төрд хохирол учруулсан байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50, Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээг ав гэж албан шаардлага хүргүүлсэн. Энэ шаардлагын дагуу Аудитын газраас гэх хүнд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр таны гаргасан буруутай шийдвэрийн улмаас төрд ийм хэмжээний хохирол учруулсан байна гэх агуулга бүхий мэйлийг илгээсэн. Үүнийг эс зөвшөөрдөг. Иймд *******өөс хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан нэр бүхий тэргүүлэгчдэд урьдчилсан байдлаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 1 төлөөлөгч 1 саналын эрхтэйгээр хуралд оролцоно, өөрийн гаргасан саналынхаа үр дагаврыг хариуцна гэсний дагуу нэр бүхий 5 төлөөлөгчид төрд учирсан хохирлыг нөхөн төлөх тухай албан шаардлагыг хүргүүлсэн. Үүнийг эс зөвшөөрсөн учраас ******* Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл болон Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу нэхэмжлэлээ 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 012635 дугаараар нэхэмжлэлээ гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна. Мөн Иргэний хуулийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй түүнийг уруу татсан, дэмжсэн, тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэсэн заалтын дагуу нэр бүхий 5 тэргүүлэгчдээс төрд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. Түүнчлэн ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 01/258 дугаартай нэхэмжлэлээр 6 095 224 төгрөгийгаас гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байдаг. Ямар учиртай ийм нэхэмжлэл гаргасан бэ гэвэл Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаг тухайн тэргүүлэгчид 2 удаа төрийн албанаас халсан байдаг. Манай зүгээс бол анх халсан буюу 2017 онд халсантай холбоотой захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, иргэний хэргийн шүүхийн шийдвэртэй холбоотой төрд учирсан хохирлыг нэхэмжилж байгаа. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/37 дугаартай тогтоолоор мөнг халсан. Үүний дагуу захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахад эдгээр төлөөлөгч буюу тэргүүлэгч нар очиж эвлэрсэн байдаг. Эвлэрсэнтэй холбоотой 6 095 224 төгрөгийг урьд нь манайх нэхэмжилсэн. Магадгүй төлөөлөгч нар ******* урьд нь нэхэмжилсэн зүйлийг хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн учраас дахин ингэж гаргаад байна гэж ойлгох вий гэсэн үүднээс тайлбарлаж хэлж байна. Үндсэндээ 2 удаагийн хангасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхэд гаргасан 6 095 224 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөнаас нэхэмжилсэн гэдгийг тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2.1. миний бие *******өөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-т заасан зохицуулалт Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас иргэнийг хохироосон бол төр хохирлыг барагдуулахаар зохицуулсан заалт юм. Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагч хүнийг хэнийг хэлэх вэ гэж тодорхой заасан байдаг. Уг хуулийн төрийн албан хаагч гэдэгт ИТХ-ийн Тэргүүлэгчид нь хамаарахгүй гэж үзэж байна. Иймээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

3.1. миний бие нь *******өөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. А.Дэлгэрзаяаг ажилд нь хүлээн авсан Говьсүмбэр аймгйн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113 дугаар шийдвэр, 2018 оны 101 дүгээр шийдвэрийг гаргахдаа шүүхэд миний биеыг оролцуулахгүй өөрхийнхөө гаргасан шийдвэрийг хамгаалж, мэтгэлцэх тайлбарлах боломж олгоогүй гаргасан учир дээрх боломж олгохгүйгээр шийдвэрлэсэн мөн мөнгө нэхэмжил байгаа нь хуульд нийцэхгүй байна гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

4.1. миний бие *******өөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-т заасан зохицуулалт Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас иргэнийг хохироосон бол төр хохирлыг барагдуулахаар зохицуулсан заалт юм. Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагч хүнийг хэнийг хэлэх вэ гэж тодорхой заасан байдаг. Уг хуулийн төрийн албан хаагч гэдэгт ИТХ-ийн Тэргүүлэгчид нь хамаарахгүй гэж үзэж байна. Иймээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

5. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

5.1. миний бие *******өөс гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5-т заасан зохицуулалт Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас иргэнийг хохироосон бол төр хохирлыг барагдуулахаар зохицуулсан заалт юм. Төрийн албаны тухай хуульд Төрийн албан хаагч хүнийг хэнийг хэлэх вэ гэж тодорхой заасан байдаг. Уг хуулийн төрийн албан хаагч гэдэгт ИТХ-ийн Тэргүүлэгчид нь хамаарахгүй гэж үзэж байна. Иймээс уг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэв.

 

6. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

6.1. Иргэний хуулийн 498.5-т зааснаар илтэд болгоомжгүй үйлдлээр, илтэд хууль зөрчсөн гэсэн агуулгаар нэхэмжилж байна гэж ойлголоо. иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бол илтэд хууль зөрчсөн бус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээнд заагдсан эрх мэдлийнхээ хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Тухайн хуулийг хэрэглэх процедурын асуудал алдагдсан учраас шүүхийн шатанд хүрсэн байх. Тэгэхээр хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа. Илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэж үзэхгүй байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 50.1-т заасны дагуу нэхэмжлээд байгаа. 50.1-т ******* нэхэмжилнэ гээд шинэчилсэн найруулгад заасан байгаа. Хуучин хуулинд ******* нэхэмжилнэ гэсэн зохицуулалт байхгүй байсан. Тухайн үед мөрдөгдөж байсан хуулиар ******* нэхэмжлэх эрхтэй субъект мөн үү биш үү гэдэг дээр эргэлзээтэй байна гэв.

 

7. Хариуцагчын итгэмжлэгдсэн төлөөлөгч,ийн өмгөөлөгч Э.Сайханаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

7.1 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг сонслоо. Нэхэмжлэлийн шааррдлага нь 16 000 000 төгрөг гэж байгаа боловч болон хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Тус тусдаа бие даасан хариуцагч нар байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэсэн шаардлагыг гаргаж байна. Төрийн албаны тухай хууль нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хууль байгаа. Дурдагдаж байгаа 3 шүүхийн маргаан бол 2018 онд шийдэгдсэн маргаанууд байгаа. Хамгийн сүүлийн шүүхийн шийдвэр бол 2018 оны 12 дугаар сард Дээд шүүхийн шийдвэр гарсан. Дээд шүүхийн шийдвэр бол сонсгомогц хүчин төгөлдөр болдог. Хууль буцааж хэрэглэх тухай ярих гэж байна гэж би ойлголоо. Урьд нь 2002 оны Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэ хууль мөрдөгдөхтэй холбогдуулаад хүчингүйд тооцогдсон байгаа. Хуулийг яаж буцааж хэрэглэдэг вэ гэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэж болохгүй гэж Иргэний хуулийн зохицуулалт байдаг. Иргэний хууль тогтоомж гэж зөвхөн Иргэний хуулийг хэлэхгүй. Иргэний хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж байгаа. Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх тохиолдолд зөвхөн хуульд заасан үндэслэлээр буцаан хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийг мөрдөхгүй. Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2-т зохих зохицуулалтыг хуульчилсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн зохицуулалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар шаардах эрх үүсэхгүй гэж үзэж байгаа учраас болон нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

8. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эдгээр хүмүүсийн гаргасан буруутай шийдвэрээс болж төр хохирсон байна. Тийм учраас хохирлыг төлүүлөх ёстой гэж үзэж байна гэв.

 

9. Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэл, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаартай тогтоол, Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны 10 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны 488 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаартай тогтоол, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/50 дугаартай Хөрөнгө хуваарилах тухай тушаал, хавсралт, төлбөрийн хүсэлт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 112 дугаартай зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/11 дугаартай тэтгэмж олгох тухай захирамж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/14 дугаартай нөхөн төлбөр олгох тухай захирамж, төлбөрийн хүсэлт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/18 дугаартай нөхөн төлбөр олгох тухай захирамж, төлбөрийн хүсэлт, Шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн шивсэн цалингийн жагсаалт, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын авлагын тайлан, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн зөрчил арилгах тухай албан шаардлага, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газарт явуулсан албан бичиг, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланд хийсэн албан шаардлагын биелэлт, *******өөс төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай,,,, нарт хүргүүлсэн мэдэгдэл, *******ийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 71 дугаартай *******ийн даргыг улируулан томилох тухай тогтоол,

 

10. Хариуцагч:,,,,, хариу тайлбар, итгэмжлэл,

 

11. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх: Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай тушаал, түүний хавсралт, Говьсүмбэр аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Зөрчил арилгах тухай 41/А0870276 дугаар албан шаардлага, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/171 дугаар албан бичиг, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01 дүгээр тэмдэглэл, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тогтоол, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Тэтгэмж олгох тухай А/11 дүгээр захирамж, төлбөрийн хүсэлт №30, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн Нөхөн төлбөр олгох тухай А/14 дүгээр захирамж, төлбөрийн хүсэлт №44, Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/18 дугаар Нөхөн төлбөр олгох тухай захирамж, төлбөрийн хүсэлт №18, 36, албан шаардлагын биелэлт, Говьсүмбэр аймаг дахь сумын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 134/ШШ2019/00112 дугаар захирамж, Говьсүмбэр аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 113/ШШ2018/0010 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2018/0488 дугаар магадлал, Монгол улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дүгээр тогтоол зэргийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2.    Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

 

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэр бүхий 5 төлөөлөгч буюу,,,, нар 71.4 хувийн ирцтэйгээр оролцсон хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай 80 дугаар тогтоолыг гаргасан. Энэ тогтоолыг эс зөвшөөрч иргэн нь шүүхэд хандсаны дагуу Говьсүмбэр аймаг дахь сум дундын захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр буюу 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаартай шийдвэр гарч 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож,д ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгохоор шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасаныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 491 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 7 127 851 төгрөгийг олгосон.г Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 44 дугаартай тогтоолоор эргүүлэн ажилд нь томилсон. Энэ захирамжийг үндэслээд Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжуудын нийлбэрээр нийт 9 701 200 төгрөгийг олгосон. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50, Захиргааны ерөнхий хуулийн 103, Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу нөхөн төлүүлэх арга хэмжээг ав гэж албан шаардлага хүргүүлсэн. *******өөс хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан нэр бүхий тэргүүлэгчдэд урьдчилсан байдлаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу 1 төлөөлөгч 1 саналын эрхтэйгээр хуралд оролцоно, өөрийн гаргасан саналынхаа үр дагаврыг хариуцна гэсний дагуу нэр бүхий 5 төлөөлөгчид төрд учирсан хохирлыг нөхөн төлөх тухай албан шаардлагыг хүргүүлсэн. Үүнийг эс зөвшөөрсөн учраас ******* Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл болон Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гаргуулна.

 

Тэргүүлэгч тус бүрт 3 377 819 төгрөг ногдож байгаа. *******өөс Иргэний хуулийн 498.1 болон Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1., 50.2.-т заасны дагуу нэхэмжилж байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь заалт бол 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжсэн. Захиргааны шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр 2018 онд гарсан гэж тайлбарлаж байна. Төрийн албаны тухай 2002 оны хууль буюу одоо хүчингүй болсон хуулийн 35.1.2 дахь заалтад албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд хохирол учирсан тохиолдолд ******* нэхэмжилнэ гэсэн заалт байгаа. ******* хүчингүй болсон хуулийн 35.1.2 дахь заалтыг барьж нэхэмжлэл гаргах боломжгүй. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2 дахь заалтыг барьж нэхэмжлэл гаргаж байгаа. Хуулийн залгамж холбоо буюу хуучин хуулийн 35.1.2 нь шинэ хуулийн 50.1, 50.2 болж орж ирсэн. Илүү дэлгэрэнгүй, тодорхой, албан тушаалтны ямар гаргасан шийдвэр нь үйл баримт нь гэдэг байдлаар илүү дэлгэрэнгүй тодорхой болгосон байгаа. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 50.1, 50.2-т зааснаар нэхэмжлэлээ гаргасан. Энэ бол хууль буцаан хэрэглэж байгаа асуудал биш. Хуучин Иргэний хуулийг буцаан хэрэглээгүй. Мөн хуучин Төрийн албаны тухай хуулийн 35.1.2 дахь заалтыг барьж нэхэмжлэл гаргах боломжгүй учраас залгамж болсон шинэ хуулийн 50.1, 50.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэл гаргаж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 50.1-т иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг Төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэжээ.

 

3.    Хариуцагч нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

3.1. Тус тусдаа бие даасан хариуцагч хэдэн төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхой бус байна. Нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь үндэслэлээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй гэсэн шаардлагыг гаргаж байна. Төрийн албаны тухай хууль нь 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр батлагдаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хууль байгаа. Дурдагдаж байгаа 3 шүүхийн маргаан бол 2018 онд шийдэгдсэн маргаанууд байгаа. Хамгийн сүүлийн шүүхийн шийдвэр бол 2018 оны 12 дугаар сард Дээд шүүхийн шийдвэр гарсан. Дээд шүүхийн шийдвэр бол сонсгомогц хүчин төгөлдөр болдог. Хууль буцааж хэрэглэх тухай ярих гэж байна гэж би ойлголоо. Урьд нь 2002 оны Төрийн албаны тухай хууль мөрдөгдөж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэ хууль мөрдөгдөхтэй холбогдуулаад хүчингүйд тооцогдсон байгаа. Хуулийг яаж буцааж хэрэглэдэг вэ гэхээр хуульд зааснаас бусад тохиолдолд буцаан хэрэглэж болохгүй гэж Иргэний хуулийн зохицуулалт байдаг. Иргэний хууль тогтоомж гэж зөвхөн Иргэний хуулийг хэлэхгүй. Иргэний хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу Иргэний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж байгаа. Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх тохиолдолд зөвхөн хуульд заасан үндэслэлээр буцаан хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Төрийн албаны тухай хуулийг мөрдөхгүй. Төрийн албаны тухай хуулийн 50.1, 50.2-т зохих зохицуулалтыг хуульчилсан байдаг. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэсэн зохицуулалт 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө. Тийм учраас Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар шаардах эрх үүсэхгүй гэж үзэж гаргуулж авсан гэж тайлбарлана.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017.12.18-ны өдрийн 28 дугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга А.Дэлгэрзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоол гарч, Хурлын дарга тогтоолд гарын үсэг зуржээ.

 

4.2. А.Дэлгэрзаяа нь уг тогтоолыг эс зөвшөөрч Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2018.06.13-ны өдрийн 113/ШШ2018/0010 дугаар шийдвэрээр 80 дугаар тогтоолыг хүчингүй болгож, А.Дэлгэрзаяаг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 7,117,651 төгрөгийг олгохдоо түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасан байна.

 

4.3. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.12.10-ны өдрийн 491 дүгээр тогтоолоор: 113/ШШ2018/0010 дугаар шийдвэр, 221/МА2018/0488 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.4. Говьсүмбэр аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.08.02-ны өдрийн Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгэсэхгүй болгох тухай 134/ШШ2019/00112 дугаар захирамжаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.06.13-ны өдрөөс 2019.05.31-ний өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин болох 14,061,703 төгрөг гаргуулах байсан боловч талууд эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, 8,300,000 төгрөг гаргуулж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхээр тохиролцож эвлэрчээ.

 

4.5. Шийдвэр, шүүгчийн захирамжийг үндэслэн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020.04.21-ний өдрийн Тэтгэмж олгох тухай А/11 дүгээр захирамжаар А.Дэлгэрзаяад 1,500,000 төгрөгийг,

 

Даргын 2020.06.04-ний өдрийн Нөхөн төлбөр олгох тухай А/14 дүгээр захирамжаар А.Дэлгэрзаяад 3,400,000 төгрөгийг,

 

Даргын 2020.08.25-ны өдрийн Нөхөн төлбөр олгох тухай А/18 дугаар захирамжаар А.Дэлгэрзаяад 3,400,000 төгрөгийг,

 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020.03.24-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/50 дугаар тушаалын хавсралтаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.12.10-ны өдрийн 491 дүгээр тогтоолын дагуу А.Дэлгэрзаяад 7,187,851 төгрөгийг,

 

Говьсүмбэр аймаг дахь Төрийн Аудитын газрын 201.02.25-ны өдрийн 41/А0870276 дугаар Зөрчил арилгах тухай албан шаардлага, түүний биелэлтэд дурдсанаар нийгмийн даатгалын шимтгэлд 1,401,200 төгрөгийг А.Дэлгэрзаяагийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон байна.

 

5. Талууд, А.Дэлгэрзаяад төрөөс 16,889,095 төгрөгийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэдэгт маргаагүй.

 

Харин 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ үйл баримт дээр тулгуурлаад 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилнэ. 2019 оны Төрийн албаны тухай хууль үйлчлэхгүй Иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэх тохиолдолд зөвхөн хуульд заасан үндэслэлээр буцаан хэрэглэнэ, Хурлын Тэргүүлэгчид бол төрийн болон улс төрийн албан хаагч биш гэж, Төрийн албан хаагч гэж хэнийг хэлэх вэ гэхээр 2002 оны Төрийн албаны тухай хуулинд улс төрийн, захиргааны, тусгай албан хаагч гээд ангилж байгаа. Тэргүүлэгч нар улс төрийн албан тушаалтанд орох эсэхийг шалгаж үзэхээр 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6. 2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, хот, тосгоны захирагч зэрэг нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтны албан тушаалыг төрийн улс төрийн албан тушаалтай хуулиар адилтган үзэж болно гэж заасан. Гэтэл өнөөдөр зөвхөн тэргүүлэгч нарын асуудал яригдаж байгаа. Тэгэхээр тэргүүлэгч нар албан тушаалтан биш учраас 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35.1.2-т хамаарахгүй зохицуулалт, ******* нэхэмжлэх эрхтэй субъект мөн үү гэдэгт эргэлзээтэй байна гэж маргана.

 

6. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.,

50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас, төрд бодитоор хохирол хэзээ учирсан бэ гэвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020.03.24-ний өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/50 дугаар тушаалын хавсралтаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018.12.10-ны өдрийн 491 дүгээр тогтоолын дагуу А.Дэлгэрзаяад 7,187,851 төгрөгийг олгосноос хойш төрд хохирол учирсан. Тиймээс 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хуулиар нэхэмжлэлээ гаргаж байгаа, хуучин хуулиараа 2018 ондоо багтаагаад хохирол нэхэх гэхээр төрд хохирол учраагүй байсан. Яагаад гэвэл ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг А.Дэлгэрзаяад олгоогүй байсан учраас бид нар нэхэх боломжгүй байсан гэж тайлбар нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч ******* нь шаардах эрхтэй.

 

Тодруулбал, хуулийг буцаан хэрэглэх ойлголт биш бөгөөд Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 35.1.2 дахь заалт нь Төрийн албаны тухай хуулийн /2019 он/ 50 дугаар зүйлийн 50.1. болж хуульчлагдсан тул хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлтэй.

 

7. Тухайн үед мөрдөж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.,

25 дугаар зүйлийн 25.1.-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална. Гэж заасны дагуу хурлын тэргүүлэгчид бүгд санал нэгтэйгээр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 80 дугаар тогтоолыг баталсан ба уг 80 дугаар тогтоолыг хууль бус болохыг мөн А.Дэлгэрзаяаг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэдэг захиргааны хэргийн 3 шатны шүүх тогтоосон.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.-д "нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг;

 

4 дүгээр зүйлийн 4.1.Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.,

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:,

4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч; гэж зааснаас үзэхэд тэргүүлэгчдийг төрийн албан хаагч гэж үзнэ.

 

 

8. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.

498.5.-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй. гэснийг баримтлан хариуцагч нарын гэм буруутай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан эсэхийг дүгнэж шийдвэрлэнэ.

 

Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд төрийн албан хаагч гэсэн нийтлэг зохицуулалт байгаа бөгөөд Төрийн албаны тухай хуулийн зорилт нь төрийн албаны ил тод байдал, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх,  итгэл даах байдлыг хангахад оршихоор тодорхойлсон тул хариуцагч,,,, нар нь тухайн үед хэрэгжиж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэхдээ хууль зөрчиж, төрд хохирол учруулсан байна.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол гэм хорыг хамтран хариуцах ба өөрөөр хэлбэл гэм буруугийн хэр хэмжээгээр хариуцах нь энэхүү хуульд нийцнэ.

 

10. Иймд, хариуцагч нарын гэм буруугийн хэмжээг харгалзан хариуцагчаас 3,377,819 төгрөг, хариуцагчоос 3,377,819 төгрөг, хариуцагчаас 3,377,819 төгрөг, хариуцагчээс 3,377,819 төгрөг, хариуцагчаас 3,377,819 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

11. Иргэдийн төлөөлөгчийн Эдгээр хүмүүсийн гаргасан буруутай шийдвэрээс болж төр хохирсон байх тул хохирлыг төлүүлөх ёстой гэсэн дүгнэлт нь шүүхээс дүгнэсэн хууль зүйн үндэслэлд нийцэж байна.

 

12. Нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан төсвийн байгууллагын нэхэмжлэл гэсэн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1., 50.2., Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.3., 498 дугаар зүйлийн 498.5.-д заасныг баримтлан хариуцагчаас 3,377,819 төгрөг, хариуцагчоос 3,377,819 төгрөг, хариуцагчаас 3,377,819 төгрөг, хариуцагчээс 3,377,819 төгрөг, хариуцагчаас 3,377,819 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *******ийн нэр дээрх төрийн сангийн 100900021501 тоот дансанд оруулсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА

 

ШҮҮГЧИД М.ЭНХМАНДАХ

 

Р.БАТБАЯР