| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түндэвийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 1912007150104 |
| Дугаар | 2021/ДШМ/52 |
| Огноо | 2021-12-13 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2021/ДШМ/52
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолтой С.Аэд холбогдох эрүүгийн 1912007150104 дугаартай хэргийг хохирогч С.Мгийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн Арслан цохионы 7-26 тоотод оршин суух, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, С.А
С.А нь 2018 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч Б.Ж-ын сарлагийн тугалтай үнээг Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн Халзанбүргэдэй гэх газраас хулгайлж түүнд 600 000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө хохирогч Д.Г-ын 1 тооны адууг Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн Шивэрт гэх газраас хулгайлж түүнд 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө хохирогч Ц.С-ийн 4 тооны адууг Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн хужиртын сумын дөрвөлж гэх газраас хулгайлж түүнд 4 100 000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө хохирогч С.М-ийн 1 тооны хайнагийн үнээг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Уртбулаг гэх газраас хулгайлж түүнд 1 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Аийг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, С.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Ихтамир сумын нутаг дэвсгэрээс явахыг 6 сарын хугацаагаар хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийн цагдан хоригдсон 47 хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1 600 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хураан авч хохирол нөхөн төлөхөд зарцуулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аээс 3 100 000 төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Нарийн хужиртын хуст гэх газарт оршин суух Ц.С-д, 1 500 000 төгрөгийг гаргуулж хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Баянбулагийн 1а-06 тоотод оршин суух С.М-д, 500 000 төгрөгийг гаргуулж Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн Товгор гэх газарт оршин суух Д.Г-т тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн олсон аргамжаа 1 ширхэг, хөх өнгийн чөдөр 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, хутга 3 ширхэг, хутга ирлэх зориулалт бүхий хайрга 1 ширхэг, нэг удаагийн хуванцар аяга 1 ширхэг, цагаан өнгийн цулбууртай хар өнгийн гавалтай ногт 1 ширхэг, шаазан аяга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд хохирогч С.М гаргасан гомдолдоо: “Хохирогч С.М манайх 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Уртбулаг гэх газраас бор зүсмийн хайнагийн үхрээ алдсаныг хулгайч А.Алтансүх нь хулгайлж авсан болох нь тогтоогдсон байсан. Шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хэргийг шийдвэрлэн С.Аэд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнээс 47 хоногийн ялыг хасаж тооцсоныг шийтгэх тогтоолоос мэдлээ. Нийт 4 удаагийн үйлдлээр бусдын 8 тооны бод малыг хулгайлж нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй, урьд өмнө бас хулгайн болон бусад хэргээр шийтгүүлж байсан хулгайчид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж түүний толгойг илж, үйлдлийг нь өөгшүүлсэн шийдвэр гаргасанд туйлын гомдолтой байна. Хулгайч С.Аэд шүүх Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, түүний үйлдэлд оногдуулсан ял тохироогүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иймд С.Аэд хорих ял оногдуулж, надад учирсан хохирлыг хурдан барагдуулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.
Прокурор Б.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч С.Аэд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан хуулийн дагуу буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн үйлчлэлд хамаарсан бөгөөд хуульд заасан ялыг оногдуулсан байгаа учраас үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Хохирогчийн гомдолд дурдсан үндэслэл нь давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй байгаа учраас уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлттэй байна.” гэв.
Хохирогч С.М давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “С.Аийн 8 тооны бод мал хулгайлсан үйлдэл тухайн яриад байгаа хуульд хамаарч байгаа юм уу? Хэрэв хамаарч байгаа бол надад хэлэх зүйл алга даа. Шүүхээс ном журам болон хуулийнхаа дагуу шийдэг дээ. Өчнөөн тооны бод мал хулгайлчихаад зүгээр өнгөрнө гэж байгаа бол энэ талаар надад хэлэх үг алга байна. Миний хувьд дахиад гомдол гаргаад Улсын ерөнхий прокурор луу явуулах бодолтой байгаа юм. Та нарын гаргасан шийдвэр өмнөх хуульдаа нийцэж байгаа юм бол надад өөр хэлээд байх зүйл алга даа.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Миний бие шүүгдэгч С.Аийн эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүх нь С.Аэд хуульд заасан журмын дагуу хуульд байгаа ялыг оногдуулсан гэж үзэж байна. Тийм учраас Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүх нь хавтаст хэргийн хүрээнд хэргийг хэлэлцсэн. Хохирогч бүлэглэж үйлдсэн байхад ганцхан С.Аийг шийтгэж байна гэх зэрэг зүйлсийг хэлж байна. Энэ хэрэг дээр нэмж шалгаад юу ч тогтоогдохгүй нөхцөл байдал үүссэн байгаа юм. Дээрээс нь хууль үйлчлэх цаг хугацаатай холбоотой зүйлс харагдаж байгаа. Мөн С.Аийн үйлдэл холбогдол нь Өршөөл үзүүлэх тухай хуульд ч хамрагдаж болохоор байгаа гэдгийг нэмж тайлбарламаар байна. Өөр хэлэх зүйл байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн /Хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээ/ 3.2 дахь хэсэгт зааснаар өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдснөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.
Уг зохицуулалт нь гэмт хэрэгт холбогдсон этгээд урьд өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдснөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн бол тухайн этгээдийг өршөөлд хамааруулахгүй байхаар хуульчлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч С.А сум дундын 1 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажилагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу уг хорих ялаас чөлөөлөгдсөн эсэх нь тодорхойгүй байхад шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийг хэрэглээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” үндэслэлд хамаарч байна.
Үүний зэрэгцээ, анхан шатны шүүх нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчим буюу гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмыг хангалгүй, урьд хоёр удаагийн ял шийтгэлтэй, бусдын 8 тооны бод малыг хулгайлсан, хохирлоо нөхөн төлөөгүй шүүгдэгчид 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэл муутай болжээ.
Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.Б
ШҮҮГЧИД Т.Д
В.Ц