Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 145

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Э.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: П.Ц,

Иргэдийн төлөөлөгч: Ц.Э,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.О,

            Шүүгдэгч: Д.Е  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Е-д холбогдох 1728000000045 тоот эрүүгийн 1 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 

Шүүгдэгч Д.Е  нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг “Эко” хотхоны хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Т тэй маргалдан баруун гуянд нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Е   шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

“2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хамт ажиллаж байсан Г.Ц  ах 3 цагийн үед “Гурвуулаа нэг юм уух уу” гэсэн. Бид хоёр “Яасан ч яахав” гээд 0.5 граммын “Хараа” архи дэлгүүрээс авч уусан. Уг 0.5 грамм “Хараа” архийг ууж дуусаад дахиад 0.75 граммын архи авч уусан. Би нэлээн согтож, нэг мэдэхэд Ч.Т  миний дээр гараад намайг зодож байсан. Дараа нь би 00 орж нүүр гараа угаачихаад миний уур хүрээд гүйж гараад гэрээс хутга аваад Ч.Т ийг айлгах санаатай “Чамайг ална шүү” гэсэн чинь хөлөөрөө жийгээд байхаар нь гуянд нь зоосон. Г.Ц  ах намайг “Чи яагаад Ч.Т ийг хутгалж байгаа юм бэ?” гэсэн. Ч.Т  гараад явсан. Намайг гараад гүйхэд Г.Ц  ах миний араас гараад, “Чи яагаад найзыгаа хутгалж байгаа юм. Тийм аймар юм бол намайг хутгалчих” гэсэн. Би айгаад доошоо гүйсэн. Гүйж байгаад Г.Ц  ах намайг ирж аваад би хутгаа шидсэн. Ч.Т  хогийн пүнкер налаад сууж байсан. Удахгүй эмч ирээд Ч.Т ийг аваад явсан. Харин намайг цагдаа нар авч явсан.” гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 14 цагийн үед байх Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Манай ажлын инженер ах Г.Ц  нь “Архи уух уу хэдүүлээ” гэхээр нь Д.Е  бид хоёр “Архи уувал ууя” гэж хэлсэн. Дэлгүүрээс Д.Е  нэг шил 0.5 граммын “Хараа” нэртэй архи худалдаж аваад ирсэн. Тэр архийг Г.Ц , Д.Е  бид гурав хувааж ууцгаасан. Тэр архийг хэдүүлээ хувааж уучихаад ажлаа хийж байтал Г.Ц  ах Д.Е  бид хоёрыг “Дахиж хэдүүлээ архи уух уу” гэхэд бид хоёр “Уувал ууя” гэж Г.Ц  ахад хэлсэн чинь Г.Ц , Д.Е  хоёр дундаасаа мөнгө гаргаад Д.Е  дэлгүүр явж нэг шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архийг авчирсан. Тэр архийг бид гурав байрлаж байгаа байрандаа ууцгааж байхад хоорондоо юм ярьж сууцгааж байтал Д.Е  нэлээн согтсон байдалтай Г.Ц  ахыг налж унаад байсан. Би Г.Ц  ахтай спортын талаар юм яриад сууж байхад Д.Е  00 явчихаад эргэж ирээд намайг сууж байхад миний ар дагз руу хоёр удаа алгадчихсан. Би босч ирээд “Би чамтай маргалдмааргүй байна” гэхэд Д.Е  ойлгоогүй гар нь сарвалзаад цохих гээд дайраад байхаар нь Д.Е гийн хамар луу нэг удаа цохисон. Д.Е г гудсан дээр унангуут би дээр нь гараад дарчихсан байж байтал Г.Ц  00-оос гарч ирээд “Та хоёр яагаад зодолдоод байгаа юм, юу болчихов” гэж хэлсэн. Д.Е гийн хамарнаас цус гарахаар нь би уучлалт гуйхад Д.Е  “Намайг согтуу байхад зодчихлоо, чамайг ална” гэхэд нь Г.Ц  ах Д.Е г 00-руу орж гар нүүрээ угаа гэж хэлэхэд 00-руу явсан. Би араас нь очоод “Намайг уучлаарай” гэхэд “Чамайг ална сэрээхгүйгээр ална” гээд байсан. Би буцаж яваад Г.Ц  ахтай юм яриад сууж байхад Д.Е  хүрч ирээд орон дээр сууж байгаад гараад явчихсан. Өрөөнд Г.Ц  бид хоёр юм яриад зогсож байгаад би өрөө хэсээд явж байтал удалгүй Д.Е  баруун гартаа нэг жижиг хутга барьчихсан өрөөнд орж ирээд над руу хүрч ирсэн. Би хөлөөрөө өөдөөс нь жийхэд шууд миний баруун гуя руу нэг удаа хутгалчихсан. Миний баруун гуянаас цус гараад шалан дээр дуссан. Би өрөөнөөс гарч гүйгээд гадаа гартал байшингийн урд талд зогсож байсан машины хажууд манай хажуу айлын ах зогсож байхаар нь “Эмнэлэг дуудаарай” гэж хэлээд цус гараад байгаа гуяа гараараа дараад байж байгаад цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрээд ухаан ороход эмнэлэг дээр ирчихсэн эмч нар намайг тойроод зогсоцгоож байсан. Миний биед Д.Е хутгаар хутгалж гэмтэл учруулсан. Би биеэ бүрэн эдгээж эмчлүүлнэ. Гарсан зардлыг буруутай этгээдээс бүрэн төлүүлнэ.” гэжээ. /хх-33-34/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т ийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэгт:

“Намайг том өрөөнд сууж байхад Д.Е  миний ар дагз руу 2 удаа цохиод авахаар нь би босч очоод Д.Е г алгадаад “Би чамтай муудалцмааргүй байна” гэхэд өөдөөс цохих гээд далайгаад байхаар нь түүний хамар руу нэг удаа цохисон. Г.Ц , Д.Е  хоёр хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Би эмчилгээний зардал болон бусад зардлыг баримтаар гаргаж өгнө. Биеийн байдал зовиуртай байгаа, хэвтрийн дэглэм сахиж байгаа.” гэжээ. /хх-35/,

Шүүгдэгч Д.Е гийн мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч, хохирогчоор өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 15 цагийн үед “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажлын инженер ах Г.Ц , Ч.Т  бид гурав байрлаж байгаа байрандаа архи ууцгаасан. Хоорондоо юм ярьж сууцгааж байхад нь би согтож эхэлсэн. Нэг сэрсэн чинь намайг Ч.Т  миний дээр гарчихсан миний хамар нүд рүү цохиж байсан. Би гараараа хааж байгаад түүнээс салсан. Миний уур хүрээд байшингаас гараад хойд талд байгаа гал тогооны гэрт орж татуурганд байсан цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон хутгыг аваад буцаад байрандаа орж ирээд Ч.Т ийг айлгах санаатай барьж байсан хутгаараа “Чамайг хутгална шүү” гэж хэлэхэд Ч.Т  “Чи чадахгүй байж” гэж хэлээд байхаар нь би Ч.Т ийг коридорт зогсож байхад нь баруун талын гуяны хавьд нэг удаа хутгалчихсан. Миний араас Г.Ц  гарч ирээд намайг “Чи яагаад хүн хутгалж байгаа юм бэ?” гэж хэлсэн. Би айгаад байшингын зүүн талаар явж байгаад цаашаа гүйж гартаа барьж байсан хутгаа шидчихсэн. Намайг гүйж байхад Г.Ц  миний цамцны араас татаж зогсоосон. Г.Ц  бид хоёр буцаж яваад Ч.Т  рүү очиход хогийн пүнкерийг налаад суучихсан, баруун гуяа барьчихсан түүнээс цус гараад байсан. Удалгүй эмнэлгийн машин хүрч ирээд Ч.Т ийг аваад явсан. Мөн цагдаа нар ирээд намайг цагдаагийн газар Text Box: ссгзавчирсан. Би тэр үед архи уугаад согтсон байсан учир юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Ч.Т тэй маргалдчихсан. Г.Ц  намайг “Чи өөрөө эхэлж Ч.Т ийг хоёр алгадчихсан” гэж хэлж байсан. Миний хамраас цус гарчихсан, хамар их өвдөж байсан. Би архи ууж байгаад Ч.Т тэй яаж анх маргалдаж зодолдсон талаараа сайн санахгүй байна. Түүнээс хойш болсон зүйлийг нь санаж байна. Би байшингаас гарч хойд талд байгаа гал тогооны гэрт орж шүүгээнд байсан хутгыг авчираад Ч.Т ийг баруун гуянд нь нэг удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан. Намайг нэг ухаан ороод харахад \архи уугаад согтсон байсан\ Ч.Т  намайг орон дээр дараад хэвтчихсэн миний нүүр, хамар луу цохиж байсан.  Миний хамраас цус гарсан байсан. Намайг Г.Ц  хогийн савны хажууд зогсож байхад миний хөл рүү нэг удаа өшиглөж байсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Миний биед Ч.Т  гэмтэл учруулсан. Миний хамар нүд рүү миний мэдэхийн 2-3 удаа цохисон. Би Г.Ц тэй маргалдаж зодолдсон зүйл байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэжээ. /хх-38-39/,

Шүүгдэгч Д.Е гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 15 цагийн үед “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажлын инженер ах Г.Ц , Ч.Т  бид гурав байрлаж байгаа байрандаа архи ууцгаасан. Хоорондоо юм ярьж сууцгааж байхад нь би согтож эхэлсэн. Нэг сэрсэн чинь Ч.Т  миний дээр гарчихсан хамар нүд рүү цохиж байсан. Би гараараа хааж байгаад түүнээс салсан. Миний уур хүрээд байшингаас гараад хойд талд байгаа гал тогооны гэрт орж татуурганд байсан цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон хутгыг аваад буцаад байрандаа орж ирээд Ч.Т ийг айлгах санаатай барьж байсан хутгаараа “Чамайг хутгална шүү” гэж хэлэхэд Ч.Т  “Чи чадахгүй байж” гэж хэлээд байхаар нь би Ч.Т ийг коридорт зогсож байхад нь баруун талын гуяны хавьд нэг удаа хутгалчихсан. Тэгтэл Ч.Т ийн гуянаас цус гараад өрөөнөөс цусаа гоожуулаад гараад явсан. Г.Ц  намайг “Чи яаж байгаа юм бэ, Ч.Т ийг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхэд би айгаад байшингын зүүн талаар хойшоо ухраад явж байгаад цаашаа гүйгээд гартаа барьж байсан хутгаа шидчихсэн. Намайг гүйж байхад Г.Ц  миний цамцны араас татаж зогсоосон. Г.Ц  бид хоёр буцаж яваад Ч.Т  рүү очиход Ч.Т  хогийн сав налаад суучихсан, баруун гуяа барьчихсан түүнээс цус гараад ойр хавьд байсан бүх зүйл цус болчихсон байдалтай байсан. Удалгүй эмнэлгийн машин хүрч ирээд Ч.Т ийг аваад явсан. Мөн цагдаа нар ирээд намайг цагдаагийн газар Text Box: ссгзавчирсан. Би тэр үед архи уугаад согтсон байсан учир юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Ч.Т тэй маргалдчихсан. Г.Ц  намайг “Чи өөрөө эхэлж Ч.Т ийг хоёр алгадчихсан” гэж хэлж байсан. Миний хамраас цус гарчихсан, хамар их өвдөж байсан. Би архи ууж байгаад Ч.Т тэй яаж анх маргалдаж зодолдсон талаараа сайн санахгүй байна. Түүнээс хойш болсон зүйлийг санаж байна. Би байшингаас гарч хойд талд байгаа гал тогооны гэрт орж шүүгээнд байсан хутгыг авчираад Ч.Т ийг баруун гуянд нь нэг удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан. Би Ч.Т ийг айлгах зорилгоор гал тогооны гэрт байсан хутгыг явж авчирсан юм. Ч.Т , Г.Ц  нар архи уусан, согтолт нь надаас арай гайгүй байсан байх. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Би Ч.Т эд өс хонзон санасан зүйл байхгүй. Бид хоёр 3-4 сар хамт нэг газар ажиллаж байна. Миний зүүн талын нүд жаахан хөхөрсөн, хүзүү жаахан хөндүүртэй байна. Бид нарыг менежер Ц гэдэг хүн хариуцдаг. Би Ч.Т ийг хутгалсандаа гэмшиж байна, гарсан хохирол зардлыг төлнө.” гэжээ. /хх-40-41/,

Гэрч Б.Т ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой 17 цаг 40 минутын үед би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг “Эко” хотхоны 4 тоот гэртээ байж байгаад байшингийн урд талд зогсож байсан машин дотор манай хүүхэд дотроосоо машинаа цоожилчихсон байсан. Би хажуу айлын 2 номертой өрөө рүү ороход өрөөнд хоёр залуу юм хийгээд байж байсан. Би хаалгаар нь шагайгаад “Ахын дүү нар төмөр байна уу, манай хүүхэд машин дотроо цоожлогдчихлоо” гэхэд “аан за за” гэхээр нь би буцаж яваад машин руугаа очоод машин дотор байгаа хүүхдээ барьж байгаа удирдлагны товчийг дар гээд хэлээд байж байтал /тэр хутгалдаг намхан залуу/ байшин руу орж байгаа харагдсан. Би машин дотор байгаа хүүхэдтэйгээ юм яриад зогсож байтал удалгүй нэг залуу байшингаас гарч ирээд үүдний довжоон дээр хүрч ирээд гуяа дараад цус гарчихсан байдалтай “Ахаа надад туслаарай, намайг хутгалчихлаа” гэж хэлээд довжоон дээр суух гэснээ болиод манай цонхны дор нь суух гэснээ мөн болиод цусаа гоожуулаад байшингийн зүүн талд байгаа хогийн савны /пүнкер/ хажууд нь очоод налаад суусан. Тэгтэл байшингийн зүүн талаас хоёр залуу гарч ирээд нэг залуу нөгөө залуугаа цохиж аваад “Чи яагаад найзыгаа хутгалж байгаа юм” гээд байсан. Би цагдаа, түргэн тусламж хоёрыг дуудсан. Нөгөө залуу нь хутгалуулсан залуу руу очоод цамцаа тайлаад гуяыг нь боож байгаа харагдсан. Удалгүй түргэний машин ирээд нөгөө хутгалуулсан залууг аваад явсан. Цагдаа нар мөн араас нь ирсэн. Тэд нарыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, намайг тэр өрөөнд ороход тэр хутгалдаг залуу нь байхгүй байсан. Нөгөө хоёр залуу зүгээр энгийн байдалтай юм яриад байж байсан. Архи уусан эсэхийг мэдэхгүй. Би өрөө рүү нь ороогүй. Энэ хүмүүс “Эко” хотхоны хүмүүс, манай хажуу талын байрыг барьж байгаа хүмүүс.” гэжээ. /хх-42-43/,

Гэрч Ч.Т ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 14 цагийн үед байх Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Манай ажлын инженер ах Г.Ц  нь “Архи уух уу хэдүүлээ” гэхээр нь Д.Е  бид хоёр “Архи уувал ууя” гэж хэлсэн. Дэлгүүрээс Д.Е  нэг шил 0.5 граммын “Хараа” нэртэй архи худалдаж аваад ирсэн. Тэр архийг Г.Ц , Д.Е  бид гурав хувааж ууцгаасан. Тэр архийг хэдүүлээ хувааж уучихаад ажлаа хийж байтал Г.Ц  ах Д.Е  бид хоёрыг “Дахиж хэдүүлээ архи уух уу” гэхэд бид хоёр “Уувал ууя” гэж Г.Ц  ахад хэлсэн чинь Г.Ц , Д.Е  хоёр дундаасаа мөнгө гаргаад Д.Е  дэлгүүр явж нэг шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архийг авчирсан. Тэр архийг бид гурав байрлаж байгаа байрандаа ууцгааж байхад хоорондоо юм ярьж сууцгааж байтал Д.Е  нэлээн согтсон байдалтай Г.Ц  ахыг налж унаад байсан. Би Г.Ц  ахтай спортын талаар юм яриад сууж байхад Д.Е  00 явчихаад эргэж ирээд намайг сууж байхад миний ар дагз руу хоёр удаа алгадчихсан. Би босч ирээд би чамтай маргалдмааргүй байна гэхэд Д.Е  ойлгоогүй гар нь сарвалзаад цохих гээд дайраад байхаар нь би Д.Е гийн хамар луу нэг удаа цохиж авсан. Ямар ч байсан Д.Е г гудсан дээр унангуут би дээр нь гараад хэвтсэн. Г.Ц  00-оос гарч ирээд “Та хоёр яагаад зодолдоод байгаа юм, юу болчихов” гэж хэлсэн. Д.Е гийн хамарнаас цус гарахаар нь би уучлалт гуйхад Д.Е  “Намайг согтуу байхад зодчихлоо, чамайг ална” гэхэд нь Г.Ц  Д.Е г 00-руу орж гар нүүрээ угаа гэж хэлэхэд 00-руу явсан. Би араас нь очоод “Намайг уучлаарай” гэхэд “Чамайг ална сэрээхгүйгээр ална” гээд байсан. Би буцаж яваад Г.Ц  ахтай юм яриад сууж байхад Д.Е  хүрч ирээд орон дээр сууж байгаад гараад явчихсан. Өрөөнд Г.Ц  бид хоёр юм яриад зогсож байгаад би өрөө хэсээд явж байтал удалгүй Д.Е  өрөөнд ороод ирсэн. Баруун гартаа нэг жижиг хутга барьчихсан орж ирээд над руу хүрч ирсэн. Би хөлөөрөө өөдөөс нь жийсэн, тэгтэл шууд миний баруун гуя руу нэг удаа хутгалчихсан. Миний баруун гуянаас цус гараад шалан дээр дуссан. Би өрөөнөөс гарч гүйгээд гадаа гартал байшингийн урд талд зогсож байсан машины хажууд манай хажуу айлын ах зогсож байхаар нь “Эмнэлэг дуудаарай” гэж хэлээд цус гараад байгаа гуяа гараараа дараад байж байгаад цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрээд ухаан ороход эмнэлэг дээр ирчихсэн эмч нар намайг тойроод зогсоцгоож байсан. Д.Е тэй би ажлын асуудлаар хоорондоо маргалдсан. Д.Е  миний баруун гуянд нь нэг удаа хутгалж биед гэмтэл учруулсан. Бид нарын хоол иддэг гэрт байсан хутгыг авсан байсан. Тэр хутга цэнхэр лентээр ишийг ороож боосон жижиг хутга байсан. Тэр үед Г.Ц  ах, Д.Е  бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Би Д.Е тэй ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй. Д.Е гийн хамраас цус гарсан байсан. Би хамар луу нь нэг удаа цохисон. Г.Ц  намайг цохиж зодсон зүйл байхгүй. Г.Ц  Д.Е г цохиж зодсон зүйл байхгүй. Д.Е  хүнд амархан гомддог, ажилдаа гайгүй залуу шиг санагддаг. Би Д.Е д хутгалуулсандаа гомдолтой байна.” гэжээ. /хх-44-45/,

Гэрч Г.Ц гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

            “2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 15 цагийн үед байх Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд ажил дээрээ байж байгаад амралтын өдөр болохоор ажлаа эрт зогсоочихоод би Д.Е , Ч.Т  хоёрт би “Гурвуулаа юм уух уу” гэхэд тэр хоёр “Уувал ууя” гэж хэлсэн. Би өөрт байсан 5000 төгрөгийг Д.Е д өгөөд дэлгүүр лүү явуулж дэлгүүрээс нэг шил 0.5 граммын “Хараа” архи авчируулсан. Тэр архийг Д.Е , Ч.Т  бид гурав хувааж ууцгаасан. Тэр архийг хэдүүлээ хувааж ууж дуусгачихаад би дахиад тэр хоёрыг “Нэмж архи уух уу?” гэхэд тэр хоёр “Ууя” гэж хэлсэн. Мөнгөө нийлүүлээд дэлгүүр лүү дахиад Д.Е г явуулаад нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архийг авчирсан. Тэр архийг бид гурав байрлаж байгаа байрандаа ууцгааж, хоорондоо юм ярьж сууцгааж байгаад Ч.Т  “Би нэг өдөр 12 цаг хүртэл унтаад ажлаасаа хоцорсон” гэж хэлсэн чинь бид хоёрын яриан дундуур Д.Е  орж ирээд Ч.Т ийг “Чи ажил муу хийдэг арчаагүй” гэж хэлээд тэр хоёр маргалдах шинжтэй болоод бие бие рүүгээ түлхэлцээд байхаар би тэр хоёрт одоо хэрүүл маргаанаа больцгоо, жаахан хүүхэд шиг хэрэлдэхээ боль” гэж хэлчихээд 00-руу явж бие засчихаад эргээд иртэл Д.Е  гудсан дээр хамраа барьчихсан хэвтэж байхаар би тэр хоёрыг яагаад зодолдоод байгаа юм гэж хэлээд Д.Е г “00-руу орж гар нүүрээ угаа” гээд дагуулаад 00-руу оруулж гар нүүрийг угааж өгчихөөд тэр хоёрыг битгий хэрэлдээд бай гэж хэлсэн. Би буцаад 00-руу орж гар нүүрээ угаачихаад гараад иртэл хаалганы тэнд Ч.Т  зогсчихсон гуянаас нь цус гарсан байдалтай байхаар нь би яасан гээд хэлтэл хажууд Д.Е  гартаа хутга барьчихсан зогсож байсан. Би Д.Е г “Тайвшир, наад хутгаа хая” гэсэн чинь өрөөнөөс гараад явсан. Би араас нь дагаад гартал Ч.Т  гадаа үүдний довжоон дээр цусаа гоожуулчихсан зогсож байсан. Д.Е байшингийн зүүн талаар нь ороод хойшоо гүйсэн. Би араас нь гүйж очоод бариад авах гэтэл Д.Е  гартаа барьж байсан хутгаа шидсэн. Би Д.Е г барьж аваад хацар луу нь 2 удаа алгадаад “Чи яаж байгаа юм, Ч.Т ийг яагаад хутгалж байгаа юм хүн алах нь уу?” гэж хэлсэн. Би буцаж яваад байшингийн хойд талаас нь ирэхэд Ч.Т  байшингийн зүүн талд байдаг хогийн пүнкерийг налаад суучихсан ухаангүй байдалтай тэр газар нь цус болчихсон байсан. Би цамцаа тайлаад баруун гуяыг нь боосон. Удалгүй түргэний эмч ирээд Ч.Т ийг аваад явсан мөн удалгүй цагдаа нар ирээд Д.Е  аваад цагдаа руу явсан. Би архи уусан халамцуу байсан. Гэхдээ болсон зүйлийг бүгдийг нь сайн санаж байна. Архи ууж байгаад ажил яриад нэг нэгнийхээ хэлсэн үгийг даахгүй хоорондоо маргалдсан. Д.Е  Ч.Т ийн баруун гуянд нэг удаа хутгаар хутгалж биед нь гэмтэл учруулсан. Тэр хутга бид нарын байсан өрөөнд байгаагүй. Д.Е  намайг 00-руу орчихсон хойгуур гал тогооны гэрээс цэнхэр иштэй жижиг хутгыг авчирсан. Д.Е  , Ч.Т  нар нь архи уусан байсан. Уг нь согтолт нь гайгүй юм шиг байсан. Д.Е гийн барьж байсан хутга цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороочихсон жижиг хутга байсан. Манай гал тогооны ногоо арилгадаг хутга байсан. Тэр үед Ч.Т , Д.Е  бид гурав байсан өөр хүн байгаагүй. Д.Е гийн хамарнаас цус гарсан байсан, өөр шарх сорви харагдаагүй. Ч.Т  Д.Е гийн хамар луу цохисон байдалтай хамраас нь цус гарчихсан байсан. Д.Е  дуу муутай, даруухан зантай залуу. Тэр хоёр маргалдаж байхдаа Д.Е  Ч.Т ийг ална шүү гэж хэлж байсан.” гэжээ. /хх-46-47/,

Гэрч Г.Цэ ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт:

“Би энэ хүнтэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Манай компанид 2016 оноос эхэлж туслах ажилтнаар ажилласан. 2017 оны 04 дүгээр сард Өмнөговь аймагт баригдаж байгаа “Эко” хотхоны барилгын туслах ажилтнаар ирж ажиллаж байсан. Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 13 цагт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд цай, хоолоо идчихээд Улаанбаатар хот руу ажлаар явсан. Тэнд манай барилгын инженер Г.Ц  ажил хариуцаад үлдсэн. Тэнд манай ажилтан Д.Е , Ч.Т , Г.Ц  гурав үлдсэн байсан. Төв аймгийн нутагт 19 цагийн үед явж байхад Ч.Т ийн ах надтай хамт явж байсан Цэрэнханд руу утсаар залгаад “Ч.Т ийг Д.Е  хутгалчихсан байна” гэж хэлсэн. Би Өмнөговь аймагт байгаа Г.Ц  рүү утсаар залгаад юу болсон талаар асуухад Г.Ц  “Д.Е  Ч.Т Ч.Т ийг хутгалчихлаа би эмнэлэг дээр ирчихсэн байна” гэж хэлсэн. Би хот руу орж нөхөр хүүхдээ гэрт нь буулгачихаад буцаад Өмнөговь аймаг руу яваад шөнө үүрээр 05 цагийн үед ирсэн. Г.Ц , Ч.Т , Д.Е  нар нь ажлаа хийгээд үлдсэн. Би явахдаа Г.Ц г дуудаад “Ажлаа сайн хийгээрэй, би 2 дахь өдөр ажил амжвал ирнэ” гэж хэлээд Улаанбаатар хот руу явсан. Д.Е  их дуу муутай, бүрэг зантай хүүхэд шиг надад санагддаг юм. Ч.Т  их сэргэлэн цовоо, даруухан зантай хүүхэд энэ хоёр 3-4 сар гаран хамт ажилласан. Миний нүдэн дээр хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Манай гал тогооны гэр барьж байгаа байшингийн ар талд тустай байдаг юм. Гал тогоонд цэнхэр өнгийн лентээр ишийг нь боочихсон жижиг хутга байдаг. Тэр хутгаар ногоо арилгадаг, мөн ягаан иштэй дунд зэргийн хутга, бас нэг цэнхэр туяатай том хутга, мөн том заазуур байдаг.” гэжээ. /хх-48-49/,

Шүүгдэгч Д.Е гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“Би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө” гэжээ. /хх-61/,

            Шүүгдэгч Д.Е гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт:

“Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 15 цагийн үед “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажлын инженер ах Г.Ц , Ч.Т  бид гурав байрлаж байгаа байрандаа архи ууцгаасан. Хоорондоо юм ярьж сууцгааж байхад нь би согтож эхэлсэн. Нэг сэрсэн чинь намайг Ч.Т  миний дээр гарчихсан миний хамар нүд рүү цохиж байсан. Би гараараа хааж байгаад түүнээс салсан. Миний уур хүрээд байшингаас гараад хойд талд байгаа гал тогооны гэрт орж татуурганд байсан цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон хутгыг аваад буцаад байрандаа орж ирээд Ч.Т ийг айлгах санаатай барьж байсан хутгаараа “Чамайг хутгална шүү” гэж хэлэхэд Ч.Т  “Чи чадахгүй байж” гэж хэлээд байхаар нь би Ч.Т ийг коридорт зогсож байхад нь баруун талын гуяны хавьд нэг удаа хутгалчихсан. Тэгтэл Ч.Т ийн гуянаас цус гараад өрөөнөөс цусаа гоожуулаад гараад явсан. Г.Ц  намайг “Чи яаж байгаа юм бэ, Ч.Т ийг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхэд би айгаад байшингын зүүн талаар хойшоо ухраад явж байгаад цаашаа гүйж гартаа барьж байсан хутгаа шидчихсэн. Намайг гүйж байхад Г.Ц  миний цамцны араас татаж зогсоосон. Г.Ц  бид хоёр буцаж яваад Ч.Т  рүү очиход Ч.Т  хогийн пүнкерийг налаад суучихсан, баруун гуяа барьчихсан түүнээс цус гараад хавьд байсан бүх зүйл цус болчихсон байдалтай байсан. Удалгүй эмнэлгийн машин хүрч ирээд Ч.Т ийг аваад явсан. Мөн цагдаа нар ирээд намайг цагдаагийн газар Text Box: ссгзавчирсан. Би тэр үед архи уугаад согтсон байсан учир юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Ч.Т тэй маргалдчихсан. Г.Ц  намайг “Чи өөрөө эхэлж Ч.Т ийг хоёр алгадчихсан” гэж хэлж байсан. Миний хамраас цус гарчихсан, хамар их өвдөж байсан. Би архи ууж байгаад Ч.Т тэй яаж анх маргалдаж зодолдсон талаараа сайн санахгүй байна. Түүнээс хойш болсон зүйлийг нь санаж байна. Би байшингаас гарч хойд талд байгаа гал тогооны гэрт орж шүүгээнд байсан хутгыг авчираад Ч.Т ийг баруун гуянд нь нэг удаа хутгалж биед нь гэмтэл учруулсан. Би Ч.Т ийг айлгах зорилгоор гал тогооны гэрт байсан хутгыг явж авчирсан юм. Ч.Т , Г.Ц  нар архи уусан, согтолт нь надаас арай гайгүй байсан байх. Тухайн үед бид гурваас өөр хүн байгаагүй. Би Ч.Т эд өс хонзон санасан зүйл байхгүй. Бид хоёр 3-4 сар хамт нэг газар ажиллаж байна. Миний зүүн талын нүд жаахан хөхөрсөн, хүзүү жаахан хөндүүртэй байна. Бид нарыг менежер Цэрэнханд гэдэг хүн хариуцдаг байсан. Би Ч.Т ийг хутгалсандаа гэмшиж байна, гарсан хохирол зардлыг төлнө.” гэжээ. /хх-62-63/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:

“Би 1998 оны 01 дүгээр сарын 22-нд Хөвсгөл аймагт төрсөн, айлын 1 дэх хүүхэд болж төрсөн, Манай аавыг Ч, ээжийг Э гэдэг би 2004 онд Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд ороод 2015 онд 12 дугаар ангийг төгссөн. 2016 оны 06 дугаар сарын 05-нд энэ “Ти ти энд би" нэртэй барилгын компанид туслах ажилчнаар орсон. Цэргийн алба хаагаагүй, эхнэр хүүхэдгүй, Улаанбаатар хотод аав, ээж, хоёр дүүгийн хамт амьдардаг.

Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 14 цагийн үед байх Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Манай ажлын инженер ах Г.Ц  нь “Архи уух уу хэдүүлээ” гэхээр нь Д.Е  бид хоёр “Архи уувал ууя” гэж хэлсэн. Дэлгүүрээс Д.Е  нэг шил 0.5 граммын “Хараа” нэртэй архи худалдаж аваад ирсэн. Тэр архийг Г.Ц , Д.Е , бид гурав хувааж ууцгаасан. Тэр архийг хэдүүлээ хувааж уучихаад ажлаа хийж байтал Г.Ц  ах Д.Е  бид хоёрыг “Дахиж хэдүүлээ архи уух уу” гэхэд бид хоёр “Уувал ууя” гэж Г.Ц  ахад хэлсэн чинь Г.Ц , Д.Е  хоёр дундаасаа мөнгө гаргаад Д.Е  дэлгүүр явж нэг шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архийг авчирсан. Тэр архийг бид гурав байрлаж байгаа байрандаа ууцгааж байхад хоорондоо юм ярьж сууцгааж байтал Д.Е  нэлээн согтсон байдалтай Г.Ц  ахыг налж унаад байсан. Би Г.Ц  ахтай спортын талаар юм яриад сууж байхад Д.Е  00 явчихаад эргэж ирээд намайг сууж байхад миний ар дагз руу хоёр удаа алгадчихсан. Би босч ирээд би чамтай маргалдмааргүй байна гэхэд Д.Е  ойлгоогүй гар нь сарвалзаад цохих гээд дайраад байхаар нь би Д.Е гийн хамар луу нэг удаа цохиж авсан. Ямар ч байсан Д.Е г гудсан дээр унангуут би дээр нь гараад хэвтсэн. Г.Ц  00 гарч ирээд “Та хоёр яагаад зодолдоод байгаа юм, юу болчихов” гэж хэлсэн. Мөн Д.Е гийн хамарнаас цус гарахаар нь би уучлалт гуйхад Д.Е  “Намайг согтуу байхад зодчихлоо, чамайг ална” гэхэд нь Г.Ц  Д.Е г 00-руу орж гар нүүрээ угаа гэж хэлэхэд 00-руу явсан. Би араас нь очоод “Намайг уучлаарай” гэхэд “Чамайг ална сэрээхгүйгээр ална” гээд байсан. Би буцаж яваад Г.Ц  ахтай юм яриад сууж байхад Д.Е  хүрч ирээд орон дээр сууж байгаад гараад явчихсан. Өрөөнд Г.Ц  бид хоёр юм яриад зогсож байгаад би өрөө хэсээд явж байтал удалгүй Д.Е  өрөөнд ороод ирсэн. Баруун гартаа нэг жижиг хутга барьчихсан орж ирээд над руу хүрч ирсэн. Би хөлөөрөө өөдөөс нь жийсэн, тэгтэл шууд миний баруун гуя руу нэг удаа хутгалчихсан. Миний баруун гуянаас цус гараад шалан дээр дуссан. Би өрөөнөөс гарч гүйгээд гадаа гартал байшингийн урд талд зогсож байсан машины хажууд манай хажуу айлын ах зогсож байхаар нь “Эмнэлэг дуудаарай” гэж хэлээд цус гараад байгаа гуяа гараараа дараад байж байгаад цааш юу болсныг мэдэхгүй байна. Д.Е тэй би ажлын асуудлаар хоорондоо маргалдсан. Д.Е  миний баруун гуянд нь нэг удаа хутгалж биед гэмтэл учруулсан. Бид нарын хоол иддэг гэрт байсан хутгыг авсан байсан. Тэр хутга цэнхэр лентээр ишийг ороож боосон жижиг хутга байсан. Тэр үед Г.Ц  ах, Д.Е  бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Би Д.Е тэй ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй, бид хоёр 3 сар гаруй хамт нэг газар ажиллаж байна. Г.Ц  намайг цохиж зодсон зүйл байхгүй. Г.Ц  Д.Е г цохиж зодсон зүйл байхгүй.” гэжээ. /хх-66-67/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-1,5/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-2,6/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай прокурорын тогтоол /хх-3/,

Эрүүгийн хэргийг тусгаарлах тухай мөрдөгчийн тогтоол /хх-4/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-7/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлтүүд/-д: “Уг хэрэг болсон гэх газар нь Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг болох засмал замын хойд талд шар өнгийн 3 давхар 12 айлын “Эко” хотхоны орон сууцны байшин байв. Уг байшин нь ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай, урд талдаа хүрэн бор өнгийн хаалгатай баруун талдаа 3 давхар баригдаж байгаа орон сууцтай, түүний хойд талд цагаан өнгийн бүрээстэй гэр байв. Уг байшин нь хойд талаараа төмөр торон хашаатай ба зүүн урд талдаа хаалгатай, хаалганы хойд талд хар өнгийн хогийн савтай байв. Уг хогийн савны баруун талд нь газар дээр /шороо/ цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ба уг газрын хэв нь алдагдсан мөртэй ба уг бохирлогдсон газраас ертөнцийн зүгээр баруун тийш 215x90 см хэмжээтэй үргэлжилсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Уг газар бохирлогдсон зүйл үргэлжилсээр байшингийн зүүн урд талын цементэн довжоон дээр 95x1 см харьцаатай цус мэт зүйл нь ...хүний ул мөртэй ба уг мөрийн хажуу талд нь хүний нүцгэн хөлний хэлбэр дүрстэй цус мэт зүйлээр бохирлогдсон ба уг байшингийн үүд хэсгээс уг 2 тоот дугаартай үүд хэсэгт хүртэл 11x50 см үргэлжилсэн цус мэт зүйлээр ба мөн байшингийн коридор бохирлогдсон ул мөр нь ...нүцгэн хөлний хэвтэй, хажуу талаар нь арзгар хээтэй гутлын бохирлогдсон ул мөрнүүд байв. Уг 2 тоот дугаартай хүрэн өнгийн хаалгатай өрөө нь онгорхой түгжээтэй ба хаалгыг онгойлгон ороход үүдний дотор хэсэгт 50x41 см харьцаатай газар цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон /үргэлжилсэн/ байв. Уг өрөөний үүдэн хэсэгт хүрэн бор шар өнгийн үдээстэй эрэгтэй хүний пүүз, гуталнууд байв. Уг өрөөний үүд хэсгээс коридор хүртэл 4x1,0 см урттай үргэлжилсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд 00-н өрөөний хаалга нь онгорхой гэрэл нь асаалттай ямар нэгэн зүйлээр бохирлогдсон зүйлгүй ба уг өрөөний том өрөө, гал тогтоо нь нэг том өрөөтэй ба хойд талын цонх тагтны хаалгатай ба хоёр талдаа цагаан эрээн өнгийн гудас дэвссэн ба хойд талын гудасны хажууд 0,75 граммын “Ерөөл” нэртэй архины шил байх ба уг шилний ёроол хэсэгт 2 см хэмжээтэй арам байх ба хажууд нь цагаан өнгийн сэнжтэй 3 ширхэг аяга, түүний хажууд цагаан өнгийн никел данх байв. Уг том өрөөний урд тал буюу гал тогооны хэсэгт шалан дээр жижиг жижиг хэмжээтэй толботой цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ба уг байшинд эвдэрсэн зүйлгүй ба баруун талдаа вакум цонхтой ба уг байшинд ямар нэгэн хурц үзүүртэй эд зүйл олдоогүй ба байшин дотор үзлэгийг дуусгаж үзлэгийг цааш үргэлжлүүлэн хийхэд ертөнцийн зүгээр байрны хойд талаар үзэхэд уг байшингаас 1680 см зайд овгор шороо /газар/ ногоон өнгийн лентээр ороосон жижиг хутга хэвтээ байсныг  үзлэг хийхэд 18 см урттай, ажлын хэсэг нь 9 см урттай, ишийг нь цэнхэр өнгийн лентээр ороосон хутганд цус болон гарын хээ мөр илрүүлэх зорилгоор шинжээч М.Саранчимэгээр үзүүлэхэд ямар нэгэн ул мөр илрэх боломжгүй ба уг хутгыг үзлэгээр хураан авлаа. Үзлэгээр өөр илэрсэн зөрчилгүй ба үзлэгийн явцад 25 кадр зураг бэхжүүлэн авч үзлэгийг дуусгав.” гэжээ. /хх-8-16/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-17-23/,

Мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай Прокурорын зөвшөөрөл /хх-24/,

Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /хх-25/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-26/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-27/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-28/,

Хохирол төлбөрийн баримтууд /хх-29-30/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-31/,

Иргэний нэхэмжлэгчээр Ч.Т ийг тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-32/,

Иргэний нэхэмжлэгчээр Д.Е г тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-36/,

Хохирогчоор Д.Е г тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-37/,

Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-50,52,54/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №448 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Ч.Т ийн биед баруун гуяны хутгалагдсан шарх, тараагуур судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-51/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №454 дүгээр шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Д.Е гийн биед хамрын таславчийн муруйлт, зүүн дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-53/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №453 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн дүгнэлтэд: Г.Ц гийн биед гэмтэл тогтоогдсонгүй. /хх-55/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-56-58/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-59, 64/,

Хувийн баталгаа гаргасан баримт /хх-60, 65/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №48/2052 тоот албан бичиг /хх-68/,

Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №1/1048 тоот албан бичиг /хх-69/,

Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч нарын талаарх мэдээлэл авах тогтоол, банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-70-77/,

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №1363 тоот тодорхойлолт /хх-78/,

“Ти ти энд би” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №107/17 тоот тодорхойлолт /хх-79/,

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч Д.Е-гийн ажил байдлын тодорхойлолт /хх-80/,

Шүүгдэгч Д.Е гийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-81/,

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл /хх-82/,

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны №48/2336 тоот албан бичиг /хх-83/,

Хөдөлмөрийн гэрээ /хх-84-85/,

Ажлын байрны тодорхойлолт /хх-87-88/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-90/,

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн №206 тоот тодорхойлолт /хх-91/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-92/,

Тодорхойлолт /хх-93/,

“Ти ти энд би” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн №109/17 тоот тодорхойлолт /хх-94/,

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-96-98/,

Хэргийг шүүхэд шилжүүлэх тухай мөрдөгчийн санал /хх-99/,

Өвчний түүх /хх-100-107/,

Яллах дүгнэлт, хавсралт /хх-108-110/,

Шийдвэр, бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл /хх-111/,

Эд мөрийн баримт хүлээлцсэн тэмдэглэл /хх-112/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т ийн хүсэлт, баримтууд /хх-132-136

“Ти ти энд би” ХХК-ийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №112/17 тоот төлбөрийн талаарх мэдээлэл, баримтууд /хх-137-142/ зэргийг шинжлэн судлав.

 Шүүгдэгч Д.Е  нь 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг “Эко” хотхоны хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ч.Т тэй маргалдан баруун гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь баруун гуяны хутгалагдсан шарх, тараагуур судасны тасрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т ийн “... Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 14 цагийн үед байх Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан...Би Г.Ц  ахтай спортын талаар юм яриад сууж байхад Д.Е  00 явчихаад эргэж ирээд намайг сууж байхад миний ар дагз руу хоёр удаа алгадчихсан. Би босч ирээд би чамтай маргалдмааргүй байна гэхэд Д.Е  ойлгоогүй гар нь сарвалзаад цохих гээд дайраад байхаар нь би Д.Е гийн хамар луу нэг удаа цохиж авсан. Ямар ч байсан Д.Е г гудсан дээр унангуут би дээр нь гараад дарчихсан байж байтал Г.Ц  00-оос гарч ирээд “Та хоёр яагаад зодолдоод байгаа юм, юу болчихов” гэж хэлсэн. Д.Е гийн хамарнаас цус гарахаар нь би уучлалт гуйхад Д.Е  “Намайг согтуу байхад зодчихлоо, чамайг ална” гэхэд нь

 Г.Ц  Д.Е г 00-руу орж гар нүүрээ угаа гэж хэлэхэд 00-руу явсан. Би араас нь очоод “Намайг уучлаарай” гэхэд “Чамайг ална сэрээхгүйгээр ална” гээд байсан...удалгүй Д.Е  өрөөнд ороод ирсэн. Баруун гартаа нэг жижиг хутга барьчихсан орж ирээд над руу хүрч ирсэн. Би хөлөөрөө өөдөөс нь жийсэн, тэгтэл шууд миний баруун гуя руу нэг удаа хутгалчихсан... Нэг сэрээд ухаан ороход эмнэлэг дээр ирчихсэн эмч нар намайг тойроод зогсоцгоож байсан. Миний биед Д.Е хутгаар хутгалж гэмтэл учруулсан. Би биеэ бүрэн эдгээд эмчлүүлнэ. Гарсан зардыг буруутай этгээдээс бүрэн төлүүлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-33-34/, Шүүгдэгч Д.Е гийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр “...Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 15 цагийн үед “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийж байхад манай ажлын инженер ах Г.Ц , Ч.Т  бид гурав байрлаж байгаа байрандаа архи ууцгаасан. Хоорондоо юм ярьж сууцгааж байхад нь би согтож эхэлсэн. Нэг сэрсэн чинь намайг Ч.Т  миний дээр гарчихсан миний хамар нүд рүү цохиж байсан. Би гараараа хааж байгаад түүнээс салсан. Миний уур хүрээд байшингаас гараад хойд талд байгаа гал тогооны гэрт орж татуурганд байсан цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон хутгыг аваад буцаад байрандаа орж ирээд Ч.Т ийг айлгах санаатай барьж байсан хутгаараа “Чамайг хутгална шүү” гэж хэлэхэд Ч.Т  “Чи чадахгүй байж” гэж хэлээд байхаар нь би Ч.Т ийг коридорт зогсож байхад нь баруун талын гуяны хавьд нэг удаа хутгалчихсан...би Ч.Т ийг хутгалсандаа гэмшиж байна, гарсан хохирол зардлыг төлнө.” гэсэн мэдүүлэг  /хх-40-41/, гэрч Б.Т ын “...2017 оны 09 дүгээр сарын 17-ны орой 17 цаг 40 минутын үед би машин дотор байгаа хүүхэдтэйгээ юм яриад зогсож байтал удалгүй нэг залуу байшингаас гарч ирээд үүдний довжоон дээр хүрч ирээд гуяа дараад цус гарчихсан байдалтай “Ахаа надад туслаарай, намайг хутгалчихлаа” гэж хэлээд довжоон дээр суух гэснээ болиод манай цонхны дор нь суух гэснээ мөн болиод цусаа гоожуулаад байшингийн зүүн талд байгаа хогийн савны /пүнкер/ хажууд нь очоод налаад суусан. Тэгтэл байшингийн зүүн талаас хоёр залуу гарч ирээд нэг залуу нөгөө залуугаа цохиж аваад “Чи яагаад найзыгаа хутгалж байгаа юм” гээд байсан. Би цагдаа, түргэн тусламж хоёрыг дуудсан. Нөгөө залуу нь хутгалуулсан залуу дээр очоод цамцаа тайлаад гуяыг нь боож байгаа харагдсан. Удалгүй түргэний машин ирээд нөгөө хутгалуулсан залууг аваад явсан. Цагдаа нар мөн араас нь ирсэн. Тэд нарыг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-42-43/, гэрч Ч.Т ийн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 17-ны үдээс хойш 14 цагийн үед байх Даланзадгад сумын нутаг болох “Эко” хотхоны төвд ажил дээрээ ажлаа хийгээд байж байсан. Манай ажлын инженер ах Г.Ц  нь “Архи уух уу хэдүүлээ” гэхээр нь Д.Е  бид хоёр “Архи уувал ууя” гэж хэлсэн. Дэлгүүрээс Д.Е  нэг шил 0.5 граммын “Хараа” нэртэй архи худалдаж аваад ирсэн. Тэр архийг Г.Ц , Д.Е  бид гурав хувааж ууцгаасан. Тэр архийг хэдүүлээ хувааж уучихаад ажлаа хийж байтал Г.Ц  ах Д.Е  бид хоёрыг “Дахиж хэдүүлээ архи уух уу” гэхэд бид хоёр “Уувал ууя” гэж Г.Ц  ахад хэлсэн чинь Г.Ц , Д.Е  хоёр дундаасаа мөнгө гаргаад Д.Е  дэлгүүр явж нэг шил 0.75 граммын “Ерөөл” нэртэй архийг авчирсан. Тэр архийг бид гурав байрлаж байгаа байрандаа ууцгааж байхад хоорондоо юм ярьж сууцгааж байтал Д.Е  нэлээн согтсон байдалтай Г.Ц  ахыг налж унаад байсан. Би Г.Ц  ахтай спортын талаар юм яриад сууж байхад Д.Е  00 явчихаад эргэж ирээд намайг сууж байхад миний ар дагз руу хоёр удаа алгадчихсан. Би босч ирээд би чамтай маргалдмааргүй байна гэхэд Д.Е  ойлгоогүй гар нь сарвалзаад цохих гээд дайраад байхаар нь би Д.Е гийн хамар луу нэг удаа цохиж авсан. Ямар ч байсан Д.Е г гудсан дээр унангуут би дээр нь гараад хэвтсэн. Г.Ц  00-оос гарч ирээд “Та хоёр яагаад зодолдоод байгаа юм, юу болчихов” гэж хэлсэн. Д.Е гийн хамарнаас цус гарахаар нь би уучлалт гуйхад Д.Е  “Намайг согтуу байхад зодчихлоо, чамайг ална” гэхэд нь Г.Ц  Д.Е г 00-руу орж гар нүүрээ угаа гэж хэлэхэд 00-руу явсан. Би араас нь очоод “Намайг уучлаарай” гэхэд “Чамайг ална сэрээхгүйгээр ална” гээд байсан. Би буцаж яваад Г.Ц  ахтай юм яриад сууж байхад Д.Е  хүрч ирээд орон дээр сууж байгаад гараад явчихсан. Өрөөнд Г.Ц  бид хоёр юм яриад зогсож байгаад би өрөө хэсээд явж байтал удалгүй Д.Е  өрөөнд ороод ирсэн. Баруун гартаа нэг жижиг хутга барьчихсан орж ирээд над руу хүрч ирсэн. Би хөлөөрөө өөдөөс нь жийсэн, тэгтэл шууд миний баруун гуя руу нэг удаа хутгалчихсан. Миний баруун гуянаас цус гараад шалан дээр дуссан. Би өрөөнөөс гарч гүйгээд гадаа гартал байшингийн урд талд зогсож байсан машины хажууд манай хажуу айлын ах зогсож байхаар нь “Эмнэлэг дуудаарай” гэж хэлээд цус гараад байгаа гуяа гараараа дараад байж байгаад цааш юу болсныг мэдэхгүй байна. Нэг сэрээд ухаан ороход эмнэлэг дээр ирчихсэн эмч нар намайг тойроод зогсоцгоож байсан. Д.Е тэй би ажлын асуудлаар хоорондоо маргалдсан. Д.Е  миний баруун гуянд нь нэг удаа хутгалж биед гэмтэл учруулсан. Бид нарын хоол иддэг гэрт байсан хутгыг авсан байсан. Тэр хутга цэнхэр лентээр ишийг ороож боосон жижиг хутга байсан. Тэр үед Г.Ц  ах, Д.Е  бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Би Д.Е тэй ямар нэгэн өс хонзонтой зүйл байхгүй. Д.Е гийн хамраас цус гарсан байсан. Би хамар луу нь нэг удаа цохисон. Г.Ц  намайг цохиж зодсон зүйл байхгүй. Г.Ц  Д.Е г цохиж зодсон зүйл байхгүй. Д.Е  хүнд амархан гомддог, ажилдаа гайгүй залуу шиг санагддаг. Би Д.Е д хутгалуулсандаа гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-44-45/, гэрч Г.Ц гийн “...би Д.Е , Ч.Т  хоёрт би “Гурвуулаа юм уух уу” гэхэд тэр хоёр “Уувал ууя” гэж хэлсэн. Би өөрт байсан 5000 төгрөгийг Д.Е д өгөөд дэлгүүр лүү явуулж дэлгүүрээс нэг шил 0.5 граммын Хараа архи авчируулсан. Тэр архийг Д.Е , Ч.Т  бид гурав хувааж ууцгаасан. Тэр архийг хэдүүлээ хувааж ууж дуусгачихаад би дахиад тэр хоёрыг “Нэмж архи уух уу?” гэхэд тэр хоёр “Ууя” гэж хэлсэн. Мөнгөө нийлүүлээд дэлгүүр лүү дахиад Д.Е г явуулаад нэг шил 0.75 граммын Ерөөл нэртэй архийг авчирсан. Тэр архийг бид гурав байрлаж байгаа байрандаа ууцгааж, хоорондоо юм ярьж сууцгааж байгаад Ч.Т  “Би нэг өдөр 12 цаг хүртэл унтаад ажлаасаа хоцорсон” гэж хэлсэн чинь бид хоёрын яриан дундуур Д.Е  орж ирээд Ч.Т ийг “Чи ажил муу хийдэг арчаагүй” гэж хэлээд тэр хоёр маргалдах шинжтэй болоод бие бие рүүгээ түлхэлцээд байхаар би тэр хоёрт одоо хэрүүл маргаанаа больцгоо, жаахан хүүхэд шиг хэрэлдэхээ боль” гэж хэлчихээд 00-руу явж бие засчихаад эргээд иртэл Д.Е  гудсан дээр хамраа барьчихсан хэвтэж байхаар би тэр хоёрыг яагаад зодолдоод байгаа юм гэж хэлээд Д.Е г “00-руу орж гар нүүрээ угаа” гээд дагуулаад 00-руу оруулж гар нүүрийг угааж өгчихөөд тэр хоёрыг битгий хэрэлдээд бай гэж хэлсэн. Би буцаад 00-руу орж гар нүүрээ угаачихаад гараад иртэл хаалганы тэнд Ч.Т  зогсчихсон гуянаас нь цус гарсан байдалтай байхаар нь би яасан гээд хэлтэл хажууд Д.Е  гартаа хутга барьчихсан зогсож байсан. Би Д.Е г “Тайвшир, наад хутгаа хая” гэсэн чинь өрөөнөөс гараад явсан. Би араас дагаад гартал Ч.Т  гадаа үүдний довжоон дээр цусаа гоожуулчихсан зогсож байсан. Д.Е  байшингийн зүүн талаар нь ороод хойшоо гүйсэн. Би араас нь гүйж очоод бариад авах гэтэл Д.Е  гартаа барьж байсан хутгаа шидсэн. Би Д.Е г барьж аваад хацар луу нь 2 удаа алгадаад “Чи яаж байгаа юм, Ч.Т ийг яагаад хутгалж байгаа юм хүн алах нь уу?” гэж хэлсэн...Д.Е  Ч.Т ийн баруун гуянд нэг удаа хутгаар хутгалж биед нь гэмтэл учруулсан. Тэр хутга бид нарын байсан өрөөнд байгаагүй. Д.Е  намайг 00-руу орчихсон хойгуур гал тогооны гэрээс цэнхэр иштэй жижиг хутгыг авчирсан... Манай гал тогооны ногоо арилгадаг хутга байсан.Тэр хоёр маргалдаж байхдаа Д.Е  Ч.Т ийг ална шүү гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-46-47/, гэрч Г.Цэ ын “...Ч.Т ийн ах надтай хамт явж байсан Цэрэнханд руу утсаар залгаад “Ч.Т ийг Д.Е  хутгалчихсан байна” гэж хэлсэн. Би Өмнөговь аймагт байгаа Г.Ц  рүү утсаар залгаад юу болсон талаар асуухад Г.Ц  “Д.Е  Ч.Т ийг хутгалчихлаа би эмнэлэг дээр ирчихсэн байна” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг  /хх-48-49/, Шүүгдэгч Д.Е гийн яллагдагчаар дахин өгсөн “...Нэг сэрсэн чинь намайг Ч.Т  миний дээр гарчихсан миний хамар нүд рүү цохиж байсан. Би гараараа хааж байгаад түүнээс салсан. Миний уур хүрээд байшингаас гараад хойд талд байгаа гал тогооны гэрт орж татуурганд байсан цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон хутгыг аваад буцаад байрандаа орж ирээд Ч.Т ийг айлгах санаатай барьж байсан хутгаараа “Чамайг хутгална шүү” гэж хэлэхэд Ч.Т  “Чи чадахгүй байж” гэж хэлээд байхаар нь би Ч.Т ийг коридорт зогсож байхад нь баруун талын гуяны хавьд нэг удаа хутгалчихсан. Тэгтэл Ч.Т ийн гуянаас цус гараад өрөөнөөс цусаа гоожуулаад гараад явсан. Г.Ц  намайг “Чи яаж байгаа юм бэ, Ч.Т ийг хутгалчихлаа шүү дээ” гэж хэлэхэд би айгаад байшингийн зүүн талаар хойшоо ухраад явж байгаад цаашаа гүйж гартаа барьж байсан хутгаа шидчихсэн. ...Би Ч.Т ийг хутгалсандаа гэмшиж байна, гарсан хохирол зардлыг төлнө.” /хх-62-63/ гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.Е г дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Е гийн гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаварыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т зааснаар хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх бүрэлдэхүүн өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Е гийн гэмт үйлдлийн улмаас хохирогч Ч.Т ийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №448 дугаар шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Ганшагайгийн “Ч.Т ийн биед баруун гуяны хутгалагдсан шарх, тараагуур судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлтээр  /хх-51/ тогтоогдож байна.

Зэвсэг гэж бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн, гар хийцийн аль ч байж болох ба шүүгдэгч Д.Е  нь хохирогч Ч.Т ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахдаа зэвсэг болох хутгыг хэрэглэсэн нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...миний уур хүрээд гүйж гараад гэрээс хутга аваад Ч.Т ийг айлгах санаатай “Чамайг ална шүү” гэсэн чинь хөлөөрөө жийгээд байхаар нь гуянд нь зоосон...” гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн “...Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн нутаг болох засмал замын хойд талд шар өнгийн 3 давхар 12 айлын “Эко” хотхоны орон сууцны байшин ба...ертөнцийн зүгээр байрны хойд талаар үзэхэд уг байшингаас 1680 см зайд овгор шороо /газар/ ишийг нь цэнхэр өнгийн лентээр ороосон 18 см урттай, ажлын хэсэг нь 9 см урттай жижиг хутга хэвтээ байсныг үзлэг хийн хураан авлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-8-16/, эд мөрийн баримтаар хураан авсан ишийг нь цэнхэр өнгийн лентээр ороосон 18 см урттай, ажлын хэсэг нь 9 см урттай 1 ширхэг хутга зэргээр тогтоогдож  байна.

Иймд шүүгдэгч Д.Е г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхдээ хутгыг зэвсэг болгон хэрэглэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

            Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Е г өсвөр насны шүүгдэгч гэж үзвэл шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой гэж байх боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан нотлох баримтын хэмжээнд шийдвэрээ гаргах үүрэгтэй.

           Шүүгдэгч Д.Е гийн хувийн байдлын талаарх мэдээлэлтэй холбоотойгоор 20 настайг нь нотолсон иргэний үнэмлэхний хуулбар, ам бүлийн болон ажил байдлын тодорхойлолтоос өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй ба шүүхийн зүгээс дээрх баримтуудыг үндэслэн түүнийг өсвөр насны хүн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй байна.  

                        Иймд шүүгдэгч Д.Е д шүүх хавтаст хэргийн хүрээнд авагдсан нотлох баримт болон шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Е гийн яллагдагчаар дахин өгсөн “...Нэг сэрсэн чинь намайг Ч.Т  миний дээр гарчихсан миний хамар нүд рүү цохиж байсан. Би гараараа хааж байгаад түүнээс салсан. Миний уур хүрээд байшингаас гараад хойд талд байгаа гал тогооны гэрт орж татуурганд байсан цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон хутгыг аваад буцаад байрандаа орж ирээд Ч.Т ийг айлгах санаатай барьж байсан хутгаараа “Чамайг хутгална шүү” гэж хэлэхэд Ч.Т  “Чи чадахгүй байж” гэж хэлээд байхаар нь би Ч.Т ийг коридорт зогсож байхад нь баруун талын гуяны хавьд нэг удаа хутгалчихсан...” /хх-62-63/ гэх мэдүүлэг, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн “...би Д.Е гийн хамар луу нэг удаа цохиж авсан. Ямар ч байсан Д.Е г гудсан дээр унангуут би дээр нь гараад дарчихсан...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Е д оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд оруулан тооцов.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т  нь шүүгдэгч Д.Е тэй маргалдан бие эрх чөлөөнд нь халдсан үйлдлийг нь Өмнөговь аймгийн Прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоолоор эрүүгийн хэргийг тусгаарлан, улмаар Ч.Т эд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол үйлдэн /ХХ-ийн 3, 5-р хуудас/, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээр шүүх хэргийг шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч Д.Е  нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүй бус ажиллагааны улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Д.Е д оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Е г 3 жил, 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хорих ял шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т  нь хохирол төлбөрт 985000 төгрөг, мөн 2 сар ажилгүй байсан хугацааны 1.300.000 төгрөг нэхэмжилсэн /хх-132-136/ ба шүүгдэгч Д.Е гийн ажиллаж байгаа компани буюу “Ти ти энд би” ХХК-ийн зүгээс нийт 2.357.960 төгрөгийг төлсөн /хх-137-142/ байх тул шүүгдэгч Д.Е г бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т ийн нэхэмжилсэн ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулах нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны 2 сарын цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон, 18 см урттай, бариулны урт 9 см, ажлын хэсэг 9 см цагаан өнгийн жижиг 1 ширхэг хутгыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Е  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Е г зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Е г 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Е д оногдуулсан 3 /гурав/ жил, 4 /дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Д.Е  нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т д төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Д.Е  нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Т  нь цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны 2 /хоёр/ сарын цалингаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн лентээр ишийг нь ороосон, 18 см урттай, бариулны урт 9 см, ажлын хэсэг 9 см цагаан өнгийн жижиг 1 ширхэг хутгыг устгуулахаар тухайн Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Е д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                                        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА

                                  ШҮҮГЧИД                                          З.ТӨМӨРХҮҮ

                                                                                              Э.ОЮУН-ЭРДЭНЭ