Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0134

 

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2024/0134

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би Ц.Эгийн нэхэмжлэлтэй, *******д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ц.Эгээс ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Ц.Э би 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлд байсан гараашийг буулгах шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүйн улмаас шүүхэд өргөдөл гаргасан. Уг зогсоолыг хурааж газар олгоно гэсэн шийдвэрийг гаргаж уг шийдвэр нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар .... газар эзэмших эрхтэй гэрчилгээ гаргаж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байнагэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Ц.Эгээс *******д холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн .... дүгээр захирамжийн хавсралтын .... дэх хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дагуу тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ....дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ, 20.1.1-днэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан байна.

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч Ц.Эг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Эгийн нэхэмжлэлтэй *******д холбогдох Нийслэлийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн .... дүгээр захирамжийн хавсралтын .... дэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах О.Тэмүүлинд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ Л.БАТБААТАР