| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01006/И |
| Дугаар | 135/ШЗ2024/03873 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 135/ШЗ2024/03873
| 2024 оны 06 сарын 24 өдөр | Дугаар 135/ШЗ2024/03873 | Дархан-Уул аймаг |
Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01006/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, *******, 8 давхарт оршин байгаа, ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ******* давхар, 3******* байр, ******* тоотод оршин суух, *******, ******* овогт ын т холбогдох
1,518,188.50 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ЗГ2121891х тоот зээлийн гэрээний төлбөрт 1,518,188.50 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б. т холбогдох 1,518,188.50 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагч Б. ын хаяг Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ******* давхар, 3******* байр, 08 тоот, ******* гэж ирүүлжээ.
Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахаар дугаарт удаа дараа залгахад ... холбогдох боломжгүй..., дугаарт залгахад ашиглалтад байхгүй, дугаарт залгахад ...би гэдэг хүн байна. ын гэр бүлийн хүн биш, тийм хүн танихгүй ... гэх хариуг өгсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д ...нэхэмжлэлд дурдсан хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэсний дагуу нэхэмжлэлд дурдсан хариуцагч Б.ын Дархан-Уул аймаг, Шарын гол сум, ******* баг, ******* давхар, 3******* байр, 08т тоот хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг гибрид шуудангаар хүргүүлэхэд хариуцагч Б. ын ээж Ч. гэх хүн мэдэгдэхэд хуудсыг авч утасны дугаараа гэж тэмдэглүүлсэн байна.
Шүүгчийн туслахаас дугаарт холбогдоход би Б. тай холбоогүй байгаа гэх хариуг өгчээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх ажиллагааг утсаар танилцуулсан ба хариуцагч Б. нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суухгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б. т холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрын хаягийг тодруулсны эцэст дахин нэхэмжлэл гаргах, хаяг нь тодорхойгүй, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б. т холбогдох 1,518,188.50 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39,241 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар энэхүү захирамжид гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА