Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 45

 

 

 

А.******* нарт холбогдох

Эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, прокурор З.Алтансолонго, хохирогч С.Оюунбилэг, хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч А.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, /онлайнаар/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа нарыг оролцуулан Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолтой, А.*******, С.Бямбабаатар, Г., Н. нарт холбогдох эрүүгийн 1935004930044 дугаартай хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанчимэгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн  илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******гийн ******* 1971 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаангом сумын 3 дугаар баг ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: *******,

Монгол Улсын иргэн, ******* ******* ургийн овогт Сүхбаатарын Бямбабаатар, 1965 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, Увс аймгийн шуудан үйлчилгээний газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаангом сумын 11 дугаар багийн тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ,

Монгол Улсын иргэн, Элжгэн ургийн овогт ын , 1980 оны 11 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ОК801115*******,

Монгол Улсын иргэн, ургийн овогт н , оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ОК610205*******,

Шүүгдэгч А.*******, Г., Н., С.Бямбабаатар нар нь бүлэглэн Увс аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газарт буюу Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зөвшөөрөлгүйгээр дөрвөн тооны ойн зэрлэг гахай агнаж байгаль орчинд 5.160.000  төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч А.******* нь 2019 оны 12 дугаар сарын 14-ны өдөр Увс аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газарт буюу Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнаж байхдаа болгоомжгүйгээр хамт ан агнаж байсан иргэн Б.ыг өөрийн эзэмшлийн Вепрь-хантер загварын галт зэвсгээр буудаж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.        

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар болгоомжгүйгээр хүний ам нас хоироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н., Г., С.Бямбабаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр ан агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” шийдвэрлэжээ.

            Хохирогч хууль ёсны төлөөлөгч Т.Алтанчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх шүүгдэгч А.*******т ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн гэм хор, хор уршгийн шинж байдалд тохироогүй, хөнгөн ял оногдуулсан гэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийг анх санамсар болгоомжгүй үйлдэгдсэн байна гэж дүгнэсэн. Хүний амь насыг санаатай хохироосон гэдэг зүйл ангиар зүйлчилж өгөөч гэх саналыг прокурор болон цагдаагийн байгууллагад удаа дараа тавьсан. Хүний амь нас юугаар ч нөхөж баршгүй. Энэ гэмт хэргийн улмаас манай гэр бүлд нөхөж баршгүй хохирол учирсан байхад шүүх шүүгдэгчийг 5 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзах ял өгсөнд гомдолтой байгаа. Бид шүүгдэгчийг гэм буруугаа ойлгосон, хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүх шүүгдэгч А.*******ыг гэм буруутай гэж тооцон 5 жилийн хугацаагаар ял хойшлуулж тэнсэн хянан харгалзах шийтгэлийг оногдуулсан. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэмжээ, хохирол хор уршгийн хэм хэмжээг харгалзан үзэлгүйгээр анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг нөхөн төлсөн, чин санаанаасаа гэмшиж байгаа гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэв.

            Шүүгдэгч А.*******ын өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч А.******* нь гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн, хохирлыг сайн дураар нэхэмжилсэн үнийн дүнгээр бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Эрүүгийн хэргийн Ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Эрүүгийн хэргийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийн арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний байдлыг харгалзан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасныг үндэслэн шүүхээс А.*******т Эрүүгийн хэргийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хэргийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг 5 жилийн хугацаагаар тэнсэж , 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй болно. Шүүх А.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Алтанчимэгээс шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, шүүхийн шийдвэрийг хүндэтгэж үзнэ гэсэн хүсэлт, түүний өмгөөлөгч Болормаагийн ‘‘эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлтгүй” гэсэн дүгнэлт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунбилэг, болон түүний өмгөөлөгч Батгэрэл нарын эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэнэ үү гэжээ.

            Шүүгдэгч А.*******: Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй. Мөрдөн байцаах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын эрх, хууль ашиг сонирхлыг ноцтойгоор зөрсөн зүйл тогтоогдоогүй. Шүүгдэгч хохирогчийн ам насыг санаатайгаар хохироосон гэх зүйл тогтоогдоогүй. Шүүгдэгчид оногдуулсан тэнсэн хянан харгалзах ялыг хуульд заасан үндэслэл журмын дагуу оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндсэн дээр хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж  үзлээ.

Увс аймгийн прокурорын газраас  яллагдагч А.*******, Г., Н., С.Бямбабаатар нар нь бүлэглэн Увс аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газар буюу Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалтай газар нутагт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зөвшөөрөлгүйгээр дөрвөн тооны ойн зэрлэг гахай агнаж байгаль орчинд 2.580.000 төгрөгийн хохирол учруулсан гэм хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 яллагдагч А.******* нь 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн сумын 2 дугаар багийн нутаг “Дунд шавартын эхэн” гэх газар буюу Хан хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалтай газар нутагт 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр зөвшөөрөлгүйгээр ойн зэрлэг гахай агнаж байхдаа болгоомжгүйгээр хамт ан агнаж явсан иргэн Б.ыг өөрийн эзэмшлийн Вепрь-хантер загварын галт зэвсгээр буудаж амь насыг нь хохироосон гэмт хэрэг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүх прокуророос яллах дүгнэлтээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэн, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.*******ын “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” үйлдэлд ял оногдуулахгүйгээр 5 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч нарын “хууль бусаар ан агнасан” үйлдэлд шүүгдэгч А.*******ыг 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр, шүүгдэгч С.Бямбабаатарыг 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 7,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Г.ыг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Н.г 1 жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч нарт тэнсэж хянан харгалзсан хугацаанд галт зэвсэг өмчлөх, эзэмшихийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан ял шийтгэл хөнгөн байна” гэх агуулгатай давж заалдсан гомдлын дагуу, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзвэл, шүүгдэгч нар нь бүлэглэн, улсын тусгай хамгаалалттай газраас дөрвөн тооны зэрлэг гахай агнахдаа туулах чадвар сайтай тээврийн хэрэгсэл, хоёр морь, нэг цэнэглэлтээр олон тооны сум гаргадаг автомат буу, олон тооны галт зэвсэг ашигласан, шүүгдэгч  нар нь улсын тусгай хамгаалалттай газраас хууль бусаар ан агнах үед шүүгдэгч А.******* нь хамт ан агнаж явсан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон үйл баримт тогтоогдсон ба шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохироогүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хэрэгт авагдсан баримтаар 4 тооны зэрлэг гахайн экологи эдийн засгийн үнэлгээ 5.160.000 төгрөгийн хохирлыг Увс аймгийн сумын байгаль хамгаалах сангийн дансанд нөхөн төлсөн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна.” гэж заасантай нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,    шүүгдэгч А.*******, Г., С.Бямбабаатар, Н. нарт  холбогдох эрүүгийн 1935004930044 дугаартай  хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

 2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 1935004930044 дугаартай хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэх хүртэл шүүгдэгч А.*******, Г., С.Бямбабаатар, Н. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь хэрэглэсүгэй.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 

            4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогчид Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.                                

                                              

                                                           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ТУЯА                                                                                                                               

     ШҮҮГЧИД                                   С.ӨМИРБЕК

                                                          М.НЯМБАЯР