Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2023/03979

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Б дүүрэг, ** тоот хаягт байрлах, Э  ХХК-ийн /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч: Х дүүрэг, ** тоотод байрлах, Ж  ХХК /РД:******/-д холбогдох,

  Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 635 075.69 юань буюу 324 462 214 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: БНХАУ-ын иргэн Ж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д , Ц.Ц ,

Орчуулагч М.Мө ,

Хариуцагчийн төлөөлөгч Г.Га ,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Тү ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э  ХХК нь хариуцагч Же  ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 635 075.69 юань буюу 324 462 214 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Манай компани нь Ж а ХХК-тай 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр "Эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах гэрээ", 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, нийт 3 300 тонн нүүрс худалдан авахаар харилцан тохиролцон 2021 оны 8  дугаар сарын 31-ний өдөр 630 300 юань, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 269 450 юань, нийт 899 750 юанийг урьдчилгаа төлбөр болгон Ж  ХХК-нд шилжүүлсэн боловч тус компани нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний нүүрс нийлүүлж чадаагүй тул манай компанийн зүгээс гэрээг цуцлах талаар мэдэгдэхэд худалдагч Ж  ХХК-ийн зүгээс манай компанийн шилжүүлсэн урьдчилгаа төлбөрийг буцаан шилжүүлэх мөнгө байхгүй гэсэн тул худалдагч компанитай харилцан тохиролцож 2022 оны 10 дугаар сарын 25-ны едор HLD-03 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ"-г шинэчлэн байгуулсан байдаг. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр HLD-03 дугаартай "Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ"-нд заасны дагуу А тал болох худалдагч Ж ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3 300 тонн нүүрс нийлүүлэх, Б тал болох худалдан авагч манай компанийн зүгээс 1 тонн нүүрсийг 563 юаниар тооцож нийт 3 300 тонн нүүрсний үнэд 1 857 900 юань төлөх ба үүнээс 899 750 төгрөгийг урьдчилж төлсөн болохыг баталгаажуулж, үлдэгдэл 958 150 юанийг төмөр замын баримт болон гаалийн баримт бичиг гарсны дараа талж барагдуулах үндсэн үүргийг тус тус хүлээснээс гадна гэрээний бусад зохицуулалт буюу гэрээний 5.1 дэх хэсэгт 1 тонн нүүрсний үнэд Э боомт хүртэлх тээврийн зардал, хил, гаалийн татвар хураамж зэрэг холбогдох бүх зардал багтсанаас гадна гэрээний 1.1-т нүүрсний стандарт шаардлагыг тусгайлан зааж буюу нүүрсний үнслэг 8.48, нүүрсний чийг 0.5 хувь, нүүрсний дэгдэмхий 36 хувь, нүүрсний хүхэр 1 хувь, нүүрсний илчлэг 4800-5200 ккал байх, гэрээний 7.1-т А талын нийлүүлсэн нүүрсний чанар 4800 ккалаас доош буурсан тохиолдолд ккалын хэмжээг Э зах зээлийн үнээр хасахаар, гэрээний 8.1-т Б тал нь нүүрсийг шалгаж хүлээн авах явцад хэрэв бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогдвол энэ тухай 3 өдрийн дотор А талд бичгээр мэдэгдэнэ. Хятад улсын Гаалийн хорио цээрийн газрын лаборатори эсхүл Хятад улсын эрх бүхий байгууллагаас гаргасан шинжилгээний хариуны дагуу санал гомдол гаргахаар тус тус тусгагдсан. 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр худалдагч А тал болох Же ХХК-ийн захирал Г.Г  Монгол Улсын Чойр хотын тээшинд гэрээнд заасан тоо хэмжээгээр нүүрсийг авчиран ачуулах гэж байгаа тул үлдэгдэл төлбөрөө шилжүүл гэсний дагуу үлдэгдэл 958 150 юаныг монгол төгрөгийн ханшаар тооцож нийт 491 530 950 төгрөгийг шилжүүлсэний дагуу 2023 оны 1  дүгээр сарын 17-ны өдөр нүүрсийг вагонд ачуулсан байдаг.  Гэтэл нүүрсний бодит жин 3 177.67 тонн байсан ба БНХАУ-ын Э боомтод буухад гаалийн баримт бичиг холбогдох бусад баримт бичигт нийт нүүрсний хэмжээ гэрээнд заасан тоо хэмжээнд хүрэхгүй буюу 3 177.67 тонн нүүрс нийлүүлсэн байсан. Мөн А талын нийлүүлсэн нүүрсийг 2023 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр лабораторид өгч шинжлүүлэхэд гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй буюу илчлэгийн доод хэмжээ 4279 ккал хэмжээ гэрээнд заасан хэмжээнээс 521 ккалаар бага/, хүхэр 1.15 хувь /гэрээнд заасан хүхрийн хэмжээнээс 0.15 хувиар их/ байсан тул А талд энэ талаар мэдэгдэхэд хоёр талаас төлөөлөгч томилоод дахин шинжилгээ хийлгэх санал тавьсан бөгөөд үүний дагуу 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Эрээн хотод худалдагч А талыг төлөөлж Ж гэх телеологчийг оролцуулан Хятад дах Тяньжин SGS /iso/ шинжилгээний байгууллагаар шинжилгээ хийлгэхэд мөн л нүүрс гэрээнд заасан стандарт шаардлагыг хангаагүй буюу нүүрсний илчлэгийн хэмжээ 3 993 ккал гарсан. Ийнхүү худалдагч Ж  ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу нүүрс нийлүүлсэн, нийлүүлсэн нүүрс нь чанарын шаардлага хангахгүй байсны улмаас манай компанид дараах хохирол учирсан болно. Үүнд: Гэрээнд заасны дагуу 3 300 тонн нүүрс нийлүүлэх ёстой байтал 3 177.67 тонн нүүрс нийлүүлж, 122.33 тонн нүүрсний үнийг илүү төлсөн тул 122.33 тонн нүүрсний илүү төлбөр 122.33 тонн х 563 юань 68 871.79 юанийг буцаан гаргуулах, нийлүүлсэн нүүрс нь чанарын шаардлага хангахгүй байсан тул гуравдагч этгээдэд борлуулах нүүрсний зах зээлийн үнэ буурсан. Тухайлбал Эрээн хот дахь нүүрсний зах зээлийн үнэ нүүрсний чанараас шалтгаалан өөр өөр байх бөгөөд хэрэв нүүрсний илчлэг 4800 ккал ба түүнээс дээш байх тохиолдолд 1 тонн нүүрс 750 юань, нүүрсний илчлэг бага байх тохиолдолд багассан илчлэгийн хэмжээнээс хамааран мөн үнэ багасах, мөн нүүрсний бусад чанарын үзүүлэлтээс хамааран үнэ багасдаг. Шинжилгээний хариуны дагуу нүүрсний илчлэг бага байсан тул олон газруудад нүүрс нийлүүлэх санал тавьсны үндсэн дээр 1 тонн нүүрсийг 580 юаниар зарж чадсан. Ийнхүү нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүйн улмаас нүүрсний зах зээлд борлуулах үнэ буурсантай холбогдуулан нийт 540 203.9 юанийн хохирол учирсан. /1 тонн нүүрсний зах зээлийн ханш 750 юань 1тонн нүүрсний буурсан үнэ 580 юань 170 юанийн зөрүү, 170 юань х 3 177.67 тонн= 540 203.9 юань/

Нүүрсний стандарт чанарыг тодорхойлуулахаар шинжилгээ хийлгэхэд гарсан зардал 1100 юань, Ж а ХХК-тай байгуулсан гэрээнд 1 тонн нүүрсний 563 юаньд Монгол Улсаас Эрээн хот хүртэлх бүх тээвэр, татвар, хураамжийн зардал багтсан боловч   ХХК-иас нүүрсийг хилээр гаргахад зайлшгүй хийгдэх ёстой шинжилгээний төлбөрийг манай компаниар төлүүлсэн байдаг. Тухайн шинжилгээ нь нүүрсний хортой эсэхийг тодорхойлсон ерөнхий шинжилгээ бөгөөд тухайн шинжилгээг С ХХК-иар хийлгүүлж, шинжилгээний зардалд 1 тн тутамд 3 юань буюу 3 300*3=9 900 юанийг төлсөн. Иймд 9 900 юанийн төлбөр гаргуулах, нүүрсний чанар чанарын шаардлагыг тодорхойлж шинжилгээ хийлгэхээр тохирсон хугацаанд өөрсдийн төлөөлөгчийг томилж явуулаагүйн улмаас нүүрсийг төлбөртэй хадгалуулж 15 000 юанийн төлбөр төлсөн тул агуулахад төлбөртэй хадгалуулсны 15 000 юанийн төлбөр,  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Иргэний хуульд гэрээнээс үүдэлтэй үүрэг болон гэрээний бус үүрэг буюу хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааг ялгамжтай зохицуулахдаа гэрээнээс үүдэлтэй үүргийн тухайд талуудын гүйцэтгэх үүрэг, үүрэг гүйцэтгэх хугацаа болон гэрээний нэг тал үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлэх, үүргээ зөрчих, түүнээс үүсэх хариуцлагын талаар гэрээний харилцаанд тусгайлан болон нийт гэрээний харилцаанд хэрэглэгдэх ерөнхий байдлаар тусгасан бөгөөд худалдагч Же  ХХК-ийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үүргийн зөрчил гаргасантай холбогдуулан манай компанид учирсан 635 075.69 юанийн хохирлыг Монгол Улсын Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, 266 дугаар зүйлийн 266.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасны дагуу Ж******* ХХК-иас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

1.2.Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Бид хариуцагчид итгээд гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь итгэл эвдээд гэрээний зөрчил гаргасан. Дутуу нүүрс нийлүүлсэн, нийлүүлсэн нүүрс нь чанарын шаардлага хангаагүй буюу илчлэг дутуу байсан учраас өндөр үнээр худалдаж чадаагүй, компаниудын итгэлийг эвдэж гэрээгээ цуцлаж хохирол учирсан. Мөн шинжилгээ хийлгэхтэй холбоотой зардлуудыг төлөх нь зүйтэй, энэ талаар хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдэж, ярилцаж байсан. Хадгалалтын төлбөрийг бид төлсөн, өөрсдөө хариу ирүүлээгүйгээс болж хадгалаад төлбөр гарсан нь үнэн. Нэхэмжлэлийг хангаж, хохиролгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.  

 

1.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч хариуцагч нар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчид нийтдээ 3300 тонн нүүрсийг нийлүүлэх, нэхэмжлэгч нь нэг тонныг нүүрсийг нь 563 юаниар тооцож худалдан авахаар тохиролцсон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр тодорхойлж байгаа. Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулж байгаа бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна. Худалдан авагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж хариуцагч компанид нүүрсний үнийг төлсөн. Гэтэл худалдагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэрээний зөрчил гаргасан байна. Тиймээс манай тал хохироод байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. 635 075.69 юаниа 5 төрлийн хохиролд хувааж байгаа. Нэгдүгээрт, дутуу нийлүүлсэн нүүрсний үнэ. Гэрээнд 3300 тонн нүүрс нийлүүлэх үүрэгтэй. Гэтэл 3177.57 тонн нүүрс нийлүүлсэн. 122.33 тонны зөрүү гарч байгаа. Илүү төлсөн нүүрсний үнийг буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 254.4 дэх хэсэгт зааж өгсөн. Илүү төлсөн нүүрсний үнээ буцаан шаардах эрхтэй байна. Үнэ нь 35 186 597 төгрөг болсон. Гэрээнд зааснаас дутуу нүүрс нийлүүлснээс гадна хэд хэдэн үүргийн зөрчил гаргасан. Гэрээнд 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нүүрсийг нийлүүлэх ёстой байсан. Гэтэл 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр нүүрсийг хүлээн авах боломжтой нөхцөл байдал үүссэн. Өөрөөр хэлбэл хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчил байна. Гэхдээ үүнтэй холбоотойгоор алданги хохирол шаардаагүй. Хоёрдугаарт, нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй. Ийм учраас нэхэмжлэгч хохироод байна. Нүүрс орж ирэхэд бид нар Хэшүн гэдэг лабораториор дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтээр нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй. Нэмэлтээр Таньжин гэх компаниар нүүрс үнэхээр чанарын шаардлага хангаад байна уу, хангахгүй байна уу гэдгийг тодорхойлуулсан. Таньжин компанид шинжилгээ хийлгэхэд 600 юанийн төлбөр төлсөн. Энэ нь бид нараас гарах ёсгүй нэмэлт зардал. Энэ нь монгол мөнгөөр 561 990 төгрөг болж байгаа. Гуравдугаарт, хэрвээ нүүрс чанарын шаардлага хангаж байсан бол нэг тонн нүүрсийг 750 юаниар тооцож зарах ёстой байсан. Гэтэл нүүрс гэрээнд заасан чанарын шаардлага хангаагүй буюу 4800 ккалаас доош байсан учраас Хунчи хангамж ХХК-тай гэрээ байгуулан 1 тонн нүүрсийг 580 юаниар зарсан. 750 юаниар зарах ёстой байсан чинь 580 юаниар зарсан учраас 1 тонн тутамд 170 юанийн хохирол үүсч байгаа. Үүнийгээ нийт нийлүүлсэн тонн жиндээ үржүүлээд 540 203.9 юань болсон. Монгол мөнгөөр 275 990 172 төгрөг болж байгаа.

Дөрөвдүгээрт, гэрээнд заасны дагуу худалдагч нь Эрээн хот хүртэлх бүх нүүрстэй холбоотой зардлыг хариуцахаар заасан. Гэтэл Эрээн хот руу нүүрс импортоор гаргахад хорт бодисын шинжилгээ зайлшгүй хийлгэх шаардлагатай байна. Энэхүү шинжилгээг хийлгэхэд ийм төгрөг гарах нь гээд C  гэх компаниар нүүрсэнд тавигдах ерөнхий шинжилгээг гаргуулаад үүний төлбөрийг хариуцагчийн өмнөөс нэхэмжлэгч төлсөн. 9 900 юань буюу 5 057 910 төгрөгийг нэмэлтээр манай компаниас гаргуулсан. Энэ мөнгөө гэрээнд заасны дагуу хариуцагч компани хариуцах ёстой байсан боловч манай компани төлсөн учраас манайхаас гарсан нэмэлт зардал гэж үзэж байна. Тавдугаарт, гаалийн агуулахад нүүрсийг 2 хоног хугацаа хэтрүүлсэн хадгалуулсан. Хэрвээ бид нарын заасан хугацаанд төлөөлөгчөө явуулаад шинжилгээ хийлгэсэн байсан бол гаалийн төлбөртэй агуулахад 2 хоног байлгахгүй байсан. 2 хоног хугацаа хэтрүүлсний 15 000 юань буюу монгол мөнгөөр 7 663 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байгаа. Нийт 324  460 170 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагчийн төлөөлөгч Г.Г  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчтэй 2021 онд танилцаад 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр энэ гэрээг хийсэн. Энэ гэрээг миний М-тай хийсэн гэрээг үндэслээд хийсэн. Тухайн үед төмөр замын үнэ өртөг нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсээ гаргаж чадахгүй явсаар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээгээ шинэчилсэн. Энэ хугацаанаас хойш 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр нүүрсийг ачуулах гээд нэхэмжлэгчтэй хамт Чойр луу явсан. Гаалийн талбай дээр байгаа нүүрсийг хараад болж байна гээд 17-ны өдөр нүүрсээ ачсан. Талбай дээр болж байгаа үйл явцыг тасралтгүй орчуулагчтайгаа хамт хянасан. Тонн жингийн хэмжээг төмөр зам шийддэг. Бид нар нөлөөлөх боломжгүй. Тухайн үед талбай дээр хангалттай нүүрс байсан. Тиймээс тонн жин дутуу ачигдсан. 2 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн илчлэгтэй холбоотой асуудал яригдаж эхэлсэн. Нэхэмжлэгч өөрөө М-ын уурхай дээр очиж танилцсан. Нүүрсний гарал үүсэлтэй холбоотой баримт байгаа. Үүнийг гаалийн шинжилгээний баримт дээр тодорхой бичсэн байгаа. Энэ нүүрс уурхайгаас ирээд гаалийн баталгаат талбай дээр буудаг. Хатуу хяналттай байдаг. C -тэй гэрээг худалдан авагч тал өөрөө хийсэн. Энэ гэрээ нь хэргийн материалд байсан. Хятад талаас Хятадын тал руу орж байгаа нүүрсний хүхрийн хэмжээг хянана, хэрвээ тэр нь шаардлага хангахгүй бол Хятад руу оруулахгүй гэсэн түр журам гарсан. Түүний дагуу Хятад талаас шинжилгээнд оруулах шаардлага гарсан. Тэр лаборатори нь Монголд байгуулагдаад Монголд үйл ажиллагаагаа явуулаад гаалийн талбай дээрээс өөрсдөө ирж дээжээ авдаг. Нүүрс гаргаж байгаа Хятад компанитай гэрээ хийгээд нэхэмжлэхээ явуулдаг. 1 тонн тутамд 3 юань авч байгаа. Гэрээ дээр үүнтэй холбоотой ямар ч зүйл заалт байхгүй. Тиймээс хариуцахгүй, чанарын шаардлага хангаагүй гэдгийг зөвшөөрөхгүй гэв.

 

2.1.Хариуцагчийн өмгөөлөгч Б.Т  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бичгээр хүлээн авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Явуулсан нүүрс чанарын шаардлага хангаагүй гэх зүйл ярьж байгаа. Олох ёстой байсан орлогоо алдсан гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан 2 нотлох баримтыг иш татаж байна. Нэхэмжлэгч компанид ачуулсан нүүрсийг Монголд шинжлүүлсэн лабораторийн хариуг нотлох баримтаар өгсөн. Шинжилгээний дүгнэлт дээр нэхэмжлэгч байгууллагад ачуулсан хариуцагчийн нүүрс ккал нь 5600 байна гэж гарсан. Монгол улсад гаалийн итгэмжлэгдсэн лаборатори гэж бий. Хятад талдаа Хятадыг төлөөлдөг итгэмжлэгдсэн лаборатори гэж байгаа. Хоёр улс тус тусдаа гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн лабораторитой. Бид хаа хамаагүй ямар нүүрс ачигдаж байгаа нь мэдэгдэлгүйгээр нүүрс ачуулдаггүй. Монгол улсын гааль БНХАУ-руу  гаргаж байгаа хувь хүн хуулийн этгээдийн нүүрс болгоныг хэмжиж итгэмжлэгдсэн лабораториор оруулж ккалыг тогтоож ачуулдаг. Ямар гэрээний дагуу энэ нүүрсийг ачуулж байгаа юм гэх мэдээлэл гаалийн лабораторийн хариу дээр тусгагддаг. Бидний гаргаж өгсөн лабораторийн хариу дээр 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн талуудын хооронд байгуулагдсан гэрээний дугаар он сар өдөр бичигдсэн байгаа. Өөрөөр хэлбэл энэ гэрээний дагуу ачигдаж байгаа нүүрсний лабораторийн хариу гэдгийг харж болно. Бид гэрээнд заасны дагуу 5600 ккал бүхий нүүрсийг Монгол талаас ачуулсан. Чанарын шаардлага хангаагүй байсан гэх зүйл яригдахгүй, үндэслэлгүй байна. Хоёрт Монгол улсаас гараад Хятад улс руу очиход Хятад талдаа мөн гаалийн бүрдүүлэлт хийгддэг. БНХАУ-ын итгэмжлэгдсэн лабораторийн дүгнэлтээр хамгийн бага илчлэг нь 4400 ккал, эрдэс бодис агуулаагүй илчлэг нь 5200 ккал гэж байгаа. Дундажлаад үзэх юм бол 4800 ккал бүхий нүүрс орж ирсэн байна гэдэг ийм агуулгатай гаалийн бүрдүүлэлт 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хийгдсэн. Монгол талын гаалийн бүрдүүлэлт болон БНХАУ-ын гаалийн бүрдүүлэлтийг эш татаад аваад үзэх юм бол гэрээнд тусгагдсан ккал бүхий нүүрс ачигдсан байна гэдэг нь тогтоогдож байна. Чанарын шаардлага хангаагүй гэх асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. 2021 оны хамгийн анх талуудын хооронд байгуулагдаж байсан гэрээн дээр тусгагдсан байгаа. М-тай байгуулсан гэрээний дагуу М-ын уурхайгаас энэ нүүрсийг нийлүүлнэ гэсэн байдлаар тусгагдсан. Хавтаст хэрэгт мөн М-тай байгуулсан гэрээгээ нотлох баримтаар өгсөн. М-ын уурхайгаас гарч байгаа нүүрс 4600-4800 ккал энэ нь дээшээ 4 доошоо 4 хэлбэлзэж болно гэж заасан. М-ын уурхайгаас нэхэмжлэгч рүү нүүрс ачуулсан. М-тай байгуулсан гэрээнд тулгуурлаад талууд гэрээ хийх болсон. Тиймээс энэ ямар уурхайгаас ачигдаж байгаа, ккалын илчлэгийн хэмжээг нэхэмжлэгч тал мэдэж байсан. Тиймээс чанарын шаардлага хангаагүй гэх нь үндэслэлгүй. Хятад талдаа шинжлүүлсэн учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бидний явуулсан нүүрс БНХАУ-д очоод нөгөө талаас хүлээгээд авсан. Гэхдээ лабораторид өгч шинжлүүлээд байгаа нүүрс яг манай нүүрс мөн үү биш үү гэдгийг тогтоосон баримт байхгүй. Монголдоо шинжлүүлээд чанарын шаардлага хангаж байна гээд дүгнэлт гараад явуулсан. Түүний дараагаар өөр лабораторид шинжлүүлчихээд ккал нь хүрэхгүй байна гэсэн асуудал яриад байгааг бид ойлгохгүй байна. Шинжилгээнд хамруулаад байгаа нүүрс н.Г ын ачуулаад байгаа нүүрс гэдгийг яаж мэдэх вэ. Өөр хүний өөр газраас ирсэн нүүрс шинжлүүлээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй. Өөрсдөө нүүрсийг хүлээн аваад хувийн лабораторид шинжлүүлчихээд шаардлага хангаагүй гээд байгаа нь үндэслэлгүй. Хэрэв үнэхээр чанарын шаардлага хангаагүй байсан юм бол гэрээнд зааснаар Хятад улсын Гаалийн хорио цээрийн газрын лабораторид яагаад шинжлүүлээгүй юм. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нүүрс чанарын шаардлага хангаагүй учраас зарах ёстой байсан үнээсээ доогуур үнээр зарсан тиймээс зөрүүг шаардаж байна гэж байна. Энэ нь мөн үндэслэлгүй байгаа учраас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Дутуу нүүрсний үнийг нэхэмжилсэн байгаа. 3300 тонн нүүрс нийлүүлж, худалдаж авахаар талууд гэрээ байгуулсан. Манай зүгээс 3300 тонндоо хүргэж ачуулж чадаагүй. Бага зэргийн дутуу ачуулсан. Дутуу ачуулсан хэмжээ дээр талууд маргахгүй байгаа гэдгийг шүүгч анхаарч үзээрэй. Үлдэгдэл зөрүү дээр бид маргахгүй. Ханшийн зөрүү дээр маргаж байгаа. Мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх тухай хуулийн зохицуулалтаар хуульд өөрөөр заагаагүй бол мөнгөн төлбөрийн үүргийг Монгол улсын мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ. Энэ асуудлыг төгрөгөөр шийдэх ёстой.

Үүрэг гүйцэтгэх үеийн ханш өөрчлөгдсөн бол үүрэг гүйцэтгэх үеийн ханшаар тооцож төлбөрийг гүйцэтгэнэ. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд зааснаар 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор үүрэг гүйцэтгэх ёстой гэсэн. Үүрэг гүйцэтгэх үеийн ханшийг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тодорхойлох ёстой. Юанийн ханш нийтэд илэрхий байгаа. Үүгээр нийлүүлээгүй үлдэгдэл нүүрсний төлбөрийг тооцож үзэх юм бол 27 000 000 төгрөг рүү орж ирж байгаа. Хятад талд нь ирсэн нүүрсээ авч чадахгүй 2 хоносон юм байна. Ирсэн өдрөө аваагүй нь өөрсдийнх нь асуудал. Агуулахад хадгалуулсан 2 хоногийн төлбөр 7 000 000 төгрөгийг ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байж байж хариуцагч талаас татгалзал тайлбараа гаргана. Монгол талд ирж үзээд авъя гэсэн мөртлөө ийм асуудал ярьж байгаа нь ойлгомжгүй байна. Монголд лабораторид хамтдаа шинжлүүлж болох байсан. Монгол талаас Хятад талд ирэх хүртэл тээвэрлэлтийн зардлыг манай тал хариуцна гэж заасан. Гэрээ дээр хувийн лабораторид шинжлүүлсэн төлбөрийг хариуцагч тал төлнө гэсэн заалт байхгүй. Тиймээс 5 000 000 төгрөгийн асуудлыг манай тал хариуцахгүй. Дутуу нүүрсний хэмжээ дээр маргахгүй байна. Гэхдээ ханшийн зөрүү дээр бидний байр суурь өөр байна. Нүүрсийг гэрээнд заасан шаардлага хангасан байдлаар нийлүүлсэн. Агуулахад төлсөн төлбөр манай талд хамааралгүй. Бусад хувийн лабораторид шинжлүүлсэн төлбөр манайд бас хамааралгүй. Гэрээний 8.1 дэх хэсэгт хүлээж авах үед чанарын шаардлага хангаагүй байх юм бол энэ талаар 3 хоногийн дотор мэдэгдэнэ гэж заасан. Цаашаа буулгачихаад хувийн байгууллагад шинжлүүлчихээд түүний дагуу манайд хандана гэсэн заалт байхгүй. Өөр нүүрс шинжлүүлсэн мөн зориулалтын бусаар хадгалсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөвхөн дутуу нүүрс нийлүүлсэн асуудал дээр үүрэг гүйцэтгэх үеийн юанийн ханшаар тооцож шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээ, хятад хэл дээрх баримт, нэхэмжлэгчийн пасспорт, нэхэмжлэгчийн Монгол улсад оршин суух үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 01 дүгээр сарын мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг, гадаад хэл дээрх баримт, 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Э ХХК-ийн албан бичиг, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2021082701 дугаар Эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах гэрээ, нэмэлт  гэрээ,  GB-2023-0010 дугаар Нүүрс  худалдах, худалдан авах гэрээ, гадаад хэл дээрх баримт, нэхэмжлэгчийн гадаад паспорт, 151949 дугаарын мессеж, эмнэлэгийн магадлагаа, 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн итгэмжлэл, БНХАУ-ын Гаалийн байгууллагын импортын барааны мэдүүлгийн маягт, гадаад хэл дээрх баримт, Хятад улсын бүтээн байгуулалтын банкны байгууллагын харилцагчийн тусгай баримт, гадаад хэл дээрх баримт, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн гадаад улсад мөнгө шилжүүлэх баримт, гадаад хэл дээрх баримт, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23118-01 дугаар Нүүрсний захиалгат шинжилгээ хийх тухай гэрээ, нэхэмжлэх, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, цахим баримт, гадаад хэл дээрх баримт, Хятад улсын бүтээн байгуулалтын банк интернэт банкны цахим баримт, гадаад хэл дээрх баримт, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хэшүн лабораторийн шинжилгээний хуудас, гадаад хэл дээрх баримт, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Эрэнхот Хэшүн лабораторийн шинжилгээний тайлан, Т ХХК-ийн шинжилгээ туршилтын байгууллага, тусгай зөвшөөрөл, гадаад хэл дээрх баримт, шалгалтын тайлан, аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн гэрчилгээ, гадаад хэл дээрх баримт, Хятадын барилгын банкны онлайн цахим баримт, гадаад хэл дээрх баримт, Тяньжин НӨАТ-ын баримт, гадаад хэл дээрх баримт, Э ХХК болон Э ХХК-ийн тооцооны хуудас, гадаад хэл дээрх баримт, Онлайн банкны цахим баримт харилцагчийн төлбөрийн баримт, төлбөрийн тухай мэдэгдэл, гадаад хэл дээрх баримт, Хятадын барилгын банкны онлайн цахим баримт, гадаад хэл дээрх баримт, нүүрсний үнийн  санал, гадаад хэл дээрх баримт, А 2023WHLD0116 дугаар Эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ, гадаад хэл дээрх баримт, гэрээ цуцлах мэдэгдэл, GXMG  дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн маягт, гадаад хэл дээрх баримт, 20230108 дугаар нүүрс худалдах гэрээ, гадаад хэл дээрх баримт, 2022ELHT1227 дугаар нүүрс худалдах гэрээ, гарын үсэг зурах хуудас, гадаад хэл дээрх баримт, GXMG20230114005 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн маягт, гадаад хэл дээрх баримт, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ханш өөрчлөлт, гадаад хэл дээрх баримт, гаалийн хяналт шалгалтын дээж авах баталгааны хуудас, гадаад хэл дээрх баримт, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хэшүн лабораторийн шинжилгээний хуудас, гадаад хэл дээрх баримт, 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг, wechat харилцан яриа, БНХАУ-ын Гаалийн байгууллагын импортын барааны мэдүүлгийн маягт, 630 300 юанийн шилжүүлгийн баримт, 15 500 юанийн шилжүүлгийн баримт, гадаад хэл дээрх баримт, зурган баримт, гадаад хэл дээрх баримт, М.М*******гийн дипломны хуулбар, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00000000 дугаар Гаалийн ерөнхий газар гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт, 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 006766 дугаар итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 715-1421 дүгээр Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 845-1421 дугаар 715-1421 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 266-1422 дугаар 715-1421 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 717-1422 дугаар 715-1421 тоот гэрээний нэмэлт гэрээ, гадаад хэл дээрх баримт, 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичиг, гадаад хэл дээрх баримт, гаалийн хяналт шалгалтын дээж авах баталгааны хуудас, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шинжилгээний хуудас, гадаад хэл дээрх баримт, БНХАУ-ын Гаалийн байгууллагын импортын барааны мэдүүлгийн маягт, гадаад хэл дээрх баримт, QR код бүхий баримт, Тяньжин НӨАТ-ын баримт, гадаад хэл дээрх баримт, шалгалтын тайлан, гадаад хэл дээрх баримт, цахим баримт, гадаад хэл дээрх баримт, Онлайн банкны цахим баримт харилцагчийн төлбөрийн баримт, төлбөрийн тухай мэдэгдэл, гадаад хэл дээрх баримт, давтан шинжилгээ, гадаад хэл дээрх баримт, 2023 оны зарим баяр амралтын өдрийн тухай тэмдэглэл, гадаад хэл дээрх баримт, Хятадын бүтээн байгуулалтын банк ХК-ийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга, гадаад хэл дээрх баримт, 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн задгай чингэлэгийн гаалийн шинжилгээний дээж авч баталгаажуулах хуудас, 2022 он 12 дугаар сарын 02-ны өдрийн Э  ХХК-ийн Ж компанийн паркт буусан чингэлэгийн төлбөрийн нарийвчлал, гадаад хэл дээрх баримт, БНХАУ-ын гаалийн экспортын барааны гаалийн мэдүүлгийн маягт, гадаад хэл дээрх баримт, импортын барааг авч явах зөвшөөрлийн мэдэгдэл, гадаад хэл дээрх баримт, итгэмжлэгдсэн гаалийн мэдүүлгийн гэрээ, гадаад хэл дээрх баримт, гаалийн импортын НӨАТ тусгай төлбөрийн баримт, гадаад хэл дээрх баримт, Э лабораторийн нүүрсний шинжилгээний тайлан, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шинжилгээний гэрчилгээ,  wechat харилцан яриа, Г.Г*******, Ж******* нарын харилцан яриа, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02/01 дугаар албан бичиг, гадаад хэл дээрх баримт, нүүрсний захиалгат шинжилгээ хийх тухай гэрээ, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 80 дугаар Б ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэх, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн HLD-03 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ, нэхэмжлэх, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн гүйлгээний баримт, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ханшийн баримт , гадаад хэл дээрх баримт, УБТЗ-ын салбар өртөөний холбогдох хүний нэр, дугаар, 12199А дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, гадаад хэл дээрх баримт, гадаад хэл дээрх баримт, тооцооллын баримтууд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШЗ2023/05062 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШТ2022/00241 дүгээр Гомдол хянан шийдвэрлэх тухай тогтоол  /1хх-ийн 7-45, 81-85, 93-179, 189-214, 226-250, 2хх-ийн 66-100-р хуудас/ гэсэн баримтуудыг,

хариуцагчаас: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, итгэмжлэл, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, гаалийн ерөнхий газрын гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт, сорилын дүн, М ХХК-ийн нүүрсийг авсан болох нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №715-1421 дугаартай М ХХК-тай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 715-1421 дугаатай гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 715-1421 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 175-1421 дугаартай гэрээний нэмэлт гэрээ /1хх-ийн 58, 63, 65, 206-207, 208-214-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр wechat-нд үзлэг хийсэн  тэмдэглэлийг /2хх-ийн 46-55-р хуудас/ хэрэгт хавсаргасан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлээс 40 093 807 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 284 368 406 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Же а ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр НLD-03 дугаартай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан боловч хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж, дутуу, чанарын шаардлага хангаагүй нүүрс нийлүүлснээс дараах хохирол учирсан гэж шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

-хариуцагч нь гэрээгээр 3 300 тн нүүрс нийлүүлэх байснаас 3 177,67 тн нүүрс нийлүүлсний улмаас 122 тн нүүрсний үнийг илүү төлсөн тул илүү төлсөн нүүрсний үнэд 68 871,79 юань буюу 35 186 597 төгрөгийг, /122 х 563 тн=68 871,79 юань, 68 871,79 х =35 186 597/,

-хариуцагчийн нийлүүлсэн нүүрс нь чанарын шаардлага хангахгүй илчлэг муу байсан, 4800 ккал/кг доош байсан учраас 1тонныг нь 750 юанаар зарах байтал 580 юанаар зарж, 1 тонн тутамд 170 юанийн хохирол учирсан тул худалдан борлуулах үнэ буурсантай холбоотой учирсан хохиролд 540 203,9 юань буюу 275 990 172 төгрөгийг,

-нүүрсийг чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар Хэшүн болон Тяньжин компаниар шинжилгээ хийлгэсний зардал 1 100 юань буюу 561 990 төгрөгийг,

-хариуцагч нь гэрээнд 1 тонн нүүрсний үнэ 563 юаньд Монгол Улсаас Эрээн хот хүртэлх бүх тээвэр, татвар, хураамжийн зардал багтсан гэж харилцан тохиролцсон боловч хилээр гарахад хийгдэх ёстой шинжилгээний төлбөрийг манай компаниар төлүүлсэн тул С ХХК-иар хийлгэсэн шинжилгээний зардалд төлсөн 9 900 юань буюу 5 057 910 төгрөгийг,

-хариуцагч нь төлөөлөгчийг томилж явуулаагүйн улмаас нүүрсийг төлбөртэй хадгалуулж 15 000 юанийг хадгалалтын төлбөрт төлсөн тул агуулахын хадгалалтын төлбөрт төлсөн 15 000 юань буюу 7 663 500 төгрөг, нийт 635 075,69 юань буюу 324 462 214 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэгч Э ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 3300 тонн нүүрс нийлүүлэхээс 3177 тонн нүүрс нийлүүлсэн талаар маргаагүй боловч гэрээнд заасан чанарын шаардлага хангасан нүүрсийг нийлүүлсэн тул чанарын шаардлага хангаагүй, илчлэг муу гэдгийг зөвшөөрөхгүй, гэрээнд зааснаас өөр газраар буюу хувийн лабораториар шинжилгээ хийлгэсэн, уг шинжлүүлсэн нүүрс нь манай нүүрс эсэх нь нотлогдохгүй байгаа тул шинжилгээний дүгнэлт нь эргэлзээтэй, чанарын шаардлага хангаагүй нүүрс нийлүүлснээс учирсан хохирлыг хариуцахгүй, С ХХК-иар шинжилгээг хийлгэж төлбөрийг төлсөн байгаа тул буцаан нэхэмжилсэн нь үндэслэлгүй, төлөх үүрэггүй, хадгалалтын зардал нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалаагүй гэж үгүйсгэсэн.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Э  ХХК, хариуцагч Ж  ХХК нар нь 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр №2021082701 дугаартай Эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Нэмэлт гэрээг тус тус байгуулсан байх бөгөөд мөн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нүүрс худалдах, худалдан авах тухай /Дугаар НLD-03/ гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ж  ХХК, нэхэмжлэгч Э   ХХК нар харилцан тохиролцож, талууд өөрсдийн хүсэл зориг, цаг үеийн нөхцөл байдлаас хамааран талуудын хооронд өмнө нь буюу 2021 оны 8 сарын 27-ны өдөр, 2021 оны 9 сарын 15-ны өдөр байгуулагдсан “Нүүрс худалдах худалдан авах гэрээ”-г үндэслэн хоёр тал нь харилцан ашигтай, харилцан хөнгөлттэй байх зарчмыг баримтлан нэмэлт гэрээг байгуулжээ.

Уг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээгээр хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч Э ХХК-нд үнслэг 8.48%, чийг 0,5%, дэгдэмхий 36%, хүхэр 1%, илчлэг 4800-5200 ккал/кг чанарын шаардлага хангасан 3300 тн эрчим хүчний нүүрсийг 2022 оны 10 сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл буюу 2022 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчид 1 тонн нүүрсийг 563 юаниар тооцож, 1 857 900 төгрөгийг төлөх, нийт 899 750 юанийг төлсөн бөгөөд үлдэгдэл 958 150 юанийг төмөр замын баримт болон гаалийн баримт бичиг гарсны дараа төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

 

5.Талуудын маргааны зүйл нь хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн эсэх талаар байна, гэрээ байгуулсан нүүрсийг нийлүүлсэн, нүүрсний үнийг төлсөн талаар маргаагүй.

 

6.Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нүүрс худалдах, худалдан авах /Дугаар НLD-03/ гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

6.1.Зохигч талууд худалдах, худалдан авах гэрээг байгуулсан талаараа хүлээн зөвшөөрч маргаагүй тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар байгуулагдсан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

7.Нэхэмжлэгч нь хариуцагч Ж  ХХК-ийг гэрээгээ зөрчиж гэрээгээр тогтоосон тоо хэмжээ болох 3300 тонноос дутуу буюу 3177 тонн нүүрсийг нийлүүлсэн, чанарын шаардлага хангаагүй буюу гэрээнд заасан 4800-5200 ккал/кг доогуур нүүрс нийлүүлсэн тул Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4-д “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлнө”, 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэйгэж зааснаар дутуу нийлүүлсэн нүүрсний зөрүү 68 871 юань, чанар хангаагүй нүүрс нийлүүлснээс үнэ буурч учирсан хохиролд 540 203 юанийг гаргуулахаар шаардсан.

7.1.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.3-д “А тал нь чанарын шаардлага хангасан шинэ нүүрсийг гэрээнд заасан тоо хэмжээгээр Мак нүүрсний уурхайгаас худалдан авах, дамжуулан тээвэрлэлт хийн энэхүү гэрээнд заасан хугацаанд Б талд нийлүүлнэ”, 2.1-д ”нүүрсний тоо хэмжээ: 3300 тн /бодит нийлүүлсэн тоо хэмжээгээр тооцно/, 2-д “тооцох нэгж нь тонн”, 3-д “тооцох стандарт:Төмөр замаар илгээсэн барааны баримтад заасан жинг баримтлана” гэж заажээ.

7.2.Мөн гэрээний 6-д “Шалгаж хүлээн авах арга. 1.Тооцох стандарт:Э төмөр замын өртөөнд хүргэсэн бодит жинг баримтлана” гэж заасан байх бөгөөд нүүрс нь гэрээгээр тогтоосон жиндээ хүрэхгүй болох нь хэрэгт авагдсан БНХАУ-ын Гаалийн байгууллагын импортын барааны мэдүүлгийн маягтад “..гэрээний дугаар HLD-03, бохир жин /кг/ 3177670, Цэвэр жин /кг/ 3177670”, БНХАУ-ын гаалийн экспортын барааны гаалийн мэдүүлгийн маягтаар “тоо ширхэг хэмжээ 3177670 кг, Эрчим хүчний нүүрс, эрдэсгүй тооцсон илчлэг 5200 ккал/кр, хүлээн авах төлөвөөр хамгийн бага илчлэг 4400 ккал”, Ө ХХК-ийн Импортын барааг авч явах зөвшөөрлийн мэдэгдэлд 2023 оны 1-р сарын 21-ний өдөр эрчим хүчний нүүрс цэвэр жин 3177670 кг, Гаалийн импортын НАӨТ, тусгай төлбөрийн баримт 2023-01-21 эрчим хүчний нүүрс 3177670 кг, татвар орсон үнэ 1 789 028 23 юань, татварын дүн 232573 юань” гэснээр нотлогдож байна.

7.3.Иймд нэхэмжлэгч нь хариуцагч Ж  ХХК-нд гэрээний дагуу нийлүүлэх 3300 тонн нүүрсний үнэд 1 857 900 юанийг төгрөгийг тохиролцож, нийт 899 750 юанийг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 630 300 юань /Хятад улсын бүтээн байгуулалтын банкны харилцагчийн тусгай баримт/, 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 269 450 юань /Хятадын барилгын банкны гадаад улсад мөнгө шилжүүлэх мэдээлэл/ нүүрсний үнэд төлсөн, үлдэх 958 150 юанийг төлж гэрээний үүргийг биелүүлсэн байхад хариуцагч нь гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу нүүрсийг нийлүүлсэн байх тул гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй болно.

7.4.Хариуцагчаас гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу буюу 3177 тонн нүүрсийг нийлүүлсэн талаар хүлээн зөвшөөрч, илүү төлсөн 122 тонн нүүрсний төлбөр болох 68 871,79 юанийг /3300-3177=122, 122х563=68 871,79/ буцаан өгөхөд татгалзахгүй гэсэн боловч юанийн ханш өөрчлөгдсөн тул юанийн ханшийг үүрэг үүсэх үеийн буюу гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх эцсийн хугацаа болох 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн ханшаар тооцно гэж маргасан.

7.5.Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1-д “мөнгөн төлбөрийн үүргийг Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-д “гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж зааснаар нэхэмжлэгч нь юанийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2023 оны 4 сарын ханшаар тооцон нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна. Гэхдээ нэхэмжлэгч нь юанийн ханшийг 510,9 төгрөгөөр тооцсон байх боловч нийтэд илэрхий үйл баримт болох Монгол банкны албан ёсны ханшаар 2023 оны 4 сарын 17-нд юанийн ханш 508,87 төгрөг байсан болох нь тогтоогдож байна.   

7.6.Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д “төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан байх бөгөөд “үүрэг үүсэх үеийн ханш” гэж талуудын хооронд гэрээ байгуулах үеийн ханш гэж ойлгох боловч худалдах, худалдан авах гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа буюу өнгөрсөн байх тул хариуцагчийн гэрээ байгуулах үеийн ханшаар тооцож төлнө гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

7.7.Иймд хариуцагчаас гэрээнд заасан тоо хэмжээнээс дутуу нийлүүлсэн нүүрсний үнийн зөрүү болох 68 871,79 юань буюу 35 046 787 төгрөгийг /68 871,79 х 508,87=35 046 787/ гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

8.Нэхэмжлэгч нь хариуцагчийн нийлүүлсэн нүүрс нь гэрээнд заасан 4800-5200 ккал/кг-с  доогуур чанарын шаардлага хангаагүй буюу илчлэг нь муу байсан болох нь БНХАУ-ын Хэшүн лабораторийн шинжилгээний хариу, Тяньжин шинжилгээний байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байгаа тул гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох үнэ буурсан хохиролд 540 203 юанийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.

8.1.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн Хэшүн лабораторийн шинжилгээний хуудсанд “...шинжилгээний найрлага: илчлэг бага байрлал 4279, өндөр байрлал 5523, хайрцаг /Qb/ 5541”, Э лабораторийн шинжилгээний 2023 оны 1 дүгээр сарын 31-ний тайланд “аналитик найрлага:илчлэгчийн үнэ цэнэ, доор илчлэг 4357, өндөр илчлэг 5531, хайрцаг 5549” гэсэн байх бөгөөд 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Э лабораторийн нүүрсний шинжилгээний тайланд “...калорийн үнэ цэнэ, суурь хүлээн авах 4357, агаарт хуурай суурь 5531, хуурай үнсгүй 5549” гэжээ.

М ХХК-ийн шалгалтын тайланд “...дээжийн нэр нүүрс, дээж хүлээн авсан огноо 2023 он 2 сарын 13, дээж шалгасан хугацаа: 2023 оны 2 сарын 14-2023 оны 2 сарын 15, хүлээн авсан жишиг агууламжийн доод халаах чадал нь 3993 ккал/кг” гэсэн байна.

8.2.Хариуцагч нь дээрх шинжилгээний дүгнэлт нь эргэлзээтэй, нэхэмжлэгч нь нь гэрээнд зааснаар Хятад улсын Гаалийн хорио цээрийн газрын лаборатори биш хувийн лаборатораар шинжилгээ хийлгэсэн, шинжилгээний дээж болох нүүрс нь манай нийлүүлсэн нүүрс болох талаарх баримтгүй гэж мэтгэлцсэн.

8.3.Мөн нүүрс чанарын шаардлага хангаж байгаа болох нь Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр №0122008876 тоот дүгнэлтээр, гэрээнд зааснаар М ХХК-ийн нүүрсийг авсан болох нь 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №715-1421 дугаартай М ХХК-тай байгуулсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 715-1421 дугаатай гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 715-1421 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 175-1421 дугаартай гэрээний нэмэлт гэрээгээр нотлогдоно гэсэн.

 

8.4.Зохигч талуудын хооронд байгуулагдсан Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 6-д “Шалгаж хүлээн авах арга. 2.Чанарын стандарт: Хятад улсын нүүрсний шинжилгээний хариуг баримтлана”, 7.1-д “А талын нийлүүлсэн нүүрсний чанар 4800 ккалл-с доош байвал буурсан ккаллын хэмжээг Э зах зээлийн үнээр хасна” гэж харилцан тохиролцжээ.

Мөн гэрээний 8.1-д “Б тал нь нүүрсийг шалгаж хүлээн авах явцад хэрэв бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангахгүй болох нь тогтоогдвол тэр тухай 3-н өдрийн дотор А талд бичгээр мэдэгдэнэ. Хятад улсын Гаалийн хорио цээрийн газрын лаборатори эсхүл Хятад улсын эрх бүхий байгууллагаас гаргасан шинжилгээний хариуны дагуу санал гомдол гаргана” гэж заажээ.

 

8.5.Зохигч талууд гэрээндээ нүүрсний чанарын стандартыг Хятад улсын нүүрсний шинжилгээний хариуг баримтлана гэж харилцан тохиролцсон байх боловч гэрээний 8.1-д заасныг нэхэмжлэгч нь зөрчсөн байна гэж үзэв.

8.6.Хэдийгээр хэрэгт авагдсан Т ХХК-ийн аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн гэрчилгээнд лабораторын шинжилгээ хийх үйл ажилллагааны чиглэл дурдагдсан байх бөгөөд Т ХХК Шинжилгээ, туршилтын байгууллага тусгай зөвшөөрөл, Зөвшөөрлийн дугаар:220200340104, тусгай зөвшөөрлийн хавсралтад Тяньжин ХХК-ийн хяналт шалгалт, туршилт, шинжилгээний чадамжийн цар хүрээг батлав. Нүүрс, нүүрсний 2.23-д илчлэг “нүүрс коксжих нүүрсний өндөр илчлэгийг тодорхойлох” гэсэн нь Хятад улсын эрх бүхий шинжилгээ хийх эрхтэй байгууллагаас гаргасан шинжилгээ гэж үзэх боловч нэхэмжлэгчийн шинжилгээ хийлгэсэн гэх гэх Х ХХК-ийн лабораторийн шинжилгээний дүгнэлтүүд нь зөрүүтэй байна.

8.7.Мөн хэрэгт авагдсан Гаалийн ерөнхий газар, Гаалийн төв лабораторийн магадлан шинжилгээний 2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн №0122008876 тоот дүгнэлтэд “...Ж, дээж авсан огноо 2022-11-15, Гаалийн төв лаборатори барааны нэр нүүрс, ерөнхий дүгнэлт:шинжилгээний дүн болон холбогдох бичиг баримтаас үзэхэд тус компанийн экспортлож буй нүүрс нь 17,91 хувийн чийгтэй боловсруулаагүй, урт дөлт нүүрс байна. Уг нүүрсний эрдсийн зүйлгүй чийгтэй жинд тооцсон илчлэг 5657 ккал/кг, бодит илчлэг 4948 ккал/кг, үнслэг 11,53 хувь, дэгдэмхий 43,8 хувь, хүхэр 1,2 хувь, хөөлтийн зэрэг 0,0, барьцалдах чанар 0,0 тус тус агууламжтай байна” гэжээ.

8.8.2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Итгэмжлэгдсэн лабораторийн №006766 тоот сорилтын дүнд “...Дээж ирүүлсэн байгууллагын нэр Ж, барааны нэр төрөл Нүүрс, Гадаад худалдааны гэрээ №HLD-03, илчлэг 4948 ккал/кг, 5657 ккал/кг” гэжээ.

8.9.Нэхэмжлэгч нар нь уг дүгнэлтийг зөвшөөрөхгүй шинжээч нар нь гарын үсгээ зураагүй гэсэн боловч дүгнэлтэд шинжээч нар нь гарын үсгээ зурсан, эрх бүхий байгууллагаас гаргасан дүгнэлт байна.

8.10.БНХАУ-ын гаалийн экспортын барааны мэдүүлгийн маягтад “...эрчим хүчний нүүрс “...чийгтэй, эрдэсгүй тооцсон илчлэг 5200 ккал/кг/хүлээн авах төлөвөөр хамгийн бага илчлэг 4400 ккал/кг” гэсэн байх бөгөөд Эрэнхот Хэшүн лабораторийн шинжилгээний тайланд “...калорийн үнэ цэнэ суурь хүлээн авах 4357 ккал, агаарт хуурай суурь 5531 ккал, хуурай үнсгүй 5549 ккал” гэсэн байхад Тяньжин лабораторийн шинжилгээний хариуд “...доод халаах чадал нь 3993 ккал/кг” гэсэн эргэлзээтэй байна гэж үзэв.

 Иймд хариуцагч нь нэхэмжлэгчид чанарын шаардлага хангаагүй буюу 4800 ккал/кг хүрээгүй нүүрс худалдсан гэдэг нь эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчийн гэрээний 8.1-д заасан Хятад улсын Гаалийн хорио цээрийн газрын лабораториар шинжилгээ хийлгээгүй гэсэн нь үндэслэлтэй байна.

 

9.Нүүрс чанарын шаардлага хангаагүй илчлэг нь 4800 ккал/кг хүрээгүй учраас бага үнээр худалдан борлуулж 540 203 юанийн хохирол учирсан, хэрэв гэрээнд заасан чанартай буюу 4800 ккал/кг буюу түүнээс дээш илчлэгтэй байсан бол 1 тонн нь 750 юанаар худалдан борлуулагдах байсан, энэ талаар гэрээ хэлцэл хийсэн байсан болох нь Q ХХК-тай байгуулсан Нүүрсний үнийн саналд “эрчим хүчний нүүрсний илчлэг 4800 ккал/кг, 750 юань/тонн” авахаар тохирсон байсан, С, ХХК-тай байгуулсан Эрчим хүчний нүүрс худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ, уг гэрээг 2023 оны 2 дугаар сарын 15-нд цуцлах мэдэгдлээр нотлогдоно.

9.1.Мөн нүүрсний илчлэг нь 4800 ккал/кг дээш бол 1 тонн нь 750 юанаар худалдан борлуулагддаг болох нь Э ХХК, Ө ХХК-тай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээ, Х ХХК, Э ХХК-тай байгуулсан нүүрс худалдах гэрээ, Ө ХХК-ийн Э  ХХК-тай байгуулсан нүүрс худалдах гэрээ, Э ХХК-ний Ө ХХК-тай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээгээр тогтоогдоно гэж тайлбарласан.

 

9.2.Мөн нэхэмжлэгч нь хэрэгт авагдсан баримтаар Э ХХК-тай 3300 тн эрчим хүчний нүүрс худалдан авахаар харилцан тохиролцож, 4400 кк илчлэгтэй нүүрсийг 580 юанаар худалдахаар гэрээ байгуулсан байх бөгөөд Э ХХК-иас нүүрсний үнэд төлсөн төлбөрийн баримт, Э  ХХК-ийн тооцооны хуудсаар 1тонн нүүрсийг 580 юаниар худалдсан болох нь тогтоогдож байна.

9.3.Гэвч дээрх баримтаар нүүрсийн илчлэг буурсаны улмаас нэхэмжлэгч нь 1 тонныг нь 750 юаниар худалдан борлуулаагүй нь хариуцагчийн буруутай үйлдлээс буюу гэрээгээ зөрчсөн, чанарын шаардлага хангаагүй нүүрс нийлүүлснээс болсон гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэж үнэ буурснаас учирсан хохиролд 540 203 юанийг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.  

 

10.Нэхэмжлэгч нь нүүрсийг чанарын шаардлага хангаж байгаа эсэх талаар Хэшүн болон Тяньжин компаниар шинжилгээ хийлгэсний зардал 1 100 юань буюу 561 990 төгрөгийг, С  ХХК-ний шинжилгээний үнэд төлсөн 9 900 юань буюу 5 047 020 төгрөгийг, хадгалалтын хөлсөнд төлсөн 15 000 юань буюу 7 663 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 245.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна” гэж заасан байх бөгөөд зохигч талууд гэрээний 4.2-д энэ талаар харилцан тохиролцсон байна.

10.1.Зохигч талуудын байгуулсан гэрээний 4.2-д Бараа илгээх арга: Монгол дахь Мак нүүрсний уурхайгаас шинэ нүүрс худалдан авч, төмөр замын өртөө руу тээвэрлэсний дараа, төмөр замын өртөөнөөс БНХАУ-ын Э төмөр замын өртөөнд хүртэл тээвэрлэнэ. /Монго Улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын Эрээн хот дахь төмөр замын өртөө хүртэлх бүх зардлыг А тал хариуцана, Эрээн хотод ирсний дараа гарах бусад бүх зардлыг Б тал бүрэн хариуцана/DAP-ERLIA|N нөхцлөөр” гэжээ.

10.2.Мөн гэрээний 5.1-д “Б тал юаниар тооцоо хийж А талын дансанд шилжүүлэх бөгөөд Эрээн боомтод хүртлэх 1 тн нүүрсний үнэ 563 юань /вагоны тээврийн хөлсний хэлбэлзэл, Э зах зээлийн үнийн өөрчлөлтийн дагуу үнийг өөрчлөх боломжтой/ байна. Энэхүү нүүрсний үнэд Эрээн боомт хүртлэх тээвэрлэлтийн бүх зардал, Монголын татвар хураамж багтсан бөгөөд энэүү үнэ өөрчлөгдөхгүй болохыг талууд баталгаажуулав”, 7.3-д “Нүүрсийг Монгол улс дотор, МУ-ын хилийн боомтоос Эрээн хот хүртлэх, Б талын хүлээн авах хаяг хүртлэх бүх тээвэрлэлт болон тээвэрлэлтийн явцын эрсдэл, хариуцлагыг А тал дангаар хариуцана” гэж заасан байна.

10.3.Иймд нэхэмжлэгч нь Хятадын барилгын банкны онлайн банкны цахим баримтаар 2023.02.16-нд шинжилгээний хөлсөнд 600 юань шилжүүлсэн, Э ХХК-иас Стандарт техникийн үйлчилгээ /Тяньжин / ХХК-нд  2023.3.09-ний өдрийн Таньжин ХХК-нд шинжилгээний дүгнэлт гаргуулсны төлбөрт төлсөн 600 юанийн НӨАТ-ын баримтаар нүүрсний чанарыг тодорхойлуулахаар 1100 юанийг төлсөн болох нь тогтоогдож байх боловч уг төлбөрийг нэхэмжлэгч нь өөрөө хариуцах талаар гэрээнд харилцан тохиролцсон байх тул хариуцагчаас хохиролд тооцон гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

11.Харин хариуцагч нь гэрээнд 1 тонн нүүрсний үнэ 563 юаньд Монгол Улсаас Эрээн хот хүртэлх бүх тээвэр, татвар, хураамжийн зардал багтсан гэж харилцан тохиролцсон боловч хилээр гарахад хийгдэх ёстой шинжилгээний төлбөрийг манай компаниар төлүүлсэн тул С  ХХК-иар хийлгэсэн шинжилгээний зардалд төлсөн 9 900 юань буюу 5 057 910 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

Учир нь хэрэгт авагдсан 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн Нүүрсний захиалгат шинжилгээ хийх тухай С  ХХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээнд “...гэрээний дугаар HLD-03, Эрчим хүчний нүүрс, талбай буюу уурхай, МУ-ын гаалийн хяналтын талбай, өртөө зэрэг нүүрс ачиж тээвэрлэх хамаарал бүхий талбайд гэрээнд заасан шинжилгээний ажлыг гүйцэтгэх ба дээжийг лабораторид шинжлүүлнэ. Шинжилгээгээр Хятад улсын импортын нүүрсний холбогдох шаардлагад нийцээгүй тохиолдолд Б тал шинжилгээний гэрчилгээ олгохгүй, ачилтын хяналт хийхгүй. Б тал нь нүүрс шаардлага хангахгүй тухай А талд шуурхай мэдэгдэж зөвхөн шинжилгээний төлбөрийг тооцож авах ба ачилтын хяналтын төлбөравахгүй, шинжилгээний төрөл:мөнгөн ус, хүнцэл, фосфор, хлор, фтор” гэж заажээ.

11.1.Мөн гэрээний 6.1-д “шинжилгээгээр шаардлага хангасан нөхцөлд хяналт шинжилгээний төлбөрийг тонн тутамд 3 юаниар тооцож авна”, 6.2-д “шинжилгээгээр шаардлага хангахгүй нөхцөл байдал үүссэн бол дээжийн тоо хэмжээгээр шинжилгээний төлбөрийг тооцож авах ба дээж тус бүрийн шинжилгээний төлбөр нь 600 юань” байна гэжээ.

Мөн С  ХХК-ийн төлбөрийн нэхэмжлэх дээр Худалдаа хөгжлийн банк 4 дугаартай юанийн, 4 дугаартай төгрөгийн дансны дугаар шинжилгээний төлбөрт 3300, нэгжийн үнэ 1557 төгрөг, 5 138 100 төгрөг, 2023-01-17-нд гэсэн байх байх ба нэхэмжлэгч нь Хаан банкны дансны хуулгаар 2023-01-17-нд 4 3 дугаар дансанд 5 047 020 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

11.2.Хэрэгт авагдсан С  ХХК-ийн шинжилгээний дүгнэлтэд “...Хятад улсын баталгаажуулалт болон шинжилгээний групп шинжилгээний гэрчилгээ, өргөдөл хүсэгч Ж ХК, хүлээн авагч Э  ХХК, гэрээний дугаар HLD-03, очих өртөө Чойр өртөө, шинжилгээ хийсэн газар Патрикайн салбар зам, шинжилгээ хийсэн огноо 2023.1.10” гэсэн байх бөгөөд Монгол Улсын хилээр гараагүй буюу Монгол улсын нутаг дэвсгэрт уг шинжилгээ хийгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлтэй байна.

Иймд уг шинжилгээний төлбөрт төлсөн 5 047 020 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

12.Нэхэмжлэгч нь нүүрсний чанарын шаардлага хангасан эсэх талаар шинжилгээ хийлгэхэд хариуцагч нь төлөөлөгчийг томилж явуулаагүйн улмаас нүүрсийг төлбөртэй хадгалуулж 15 000 юанийг хадгалалтын төлбөрт төлсөн тул хохиролд тооцож агуулахын хадгалалтын төлбөрт төлсөн 15 000 юань буюу 7 663 500 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

12.1.Хариуцагч нь шинжилгээ хийлгэхэд заавал байлцах, төлөөлөгч томилох шаардлагагүй, мөн гэрээндээ Эрээн дэх зардлыг нэхэмжлэгч нь өөрөө хариуцахаар харилцан тохиролцсон гэж маргасан.

12.2.Хэрэгт авагдсан Э ХХК-ийн Ж омпанийн паркт буусан чингэлэгийн төлбөрийн нарийвчлалд “хугацаа хэтэрсэн хадгалалтын төлбөр 15 000 юань” гэсэн байх ба хугацаа хэтрүүлсэн агуулахын төлбөрт шилжүүлсэн 15 000 юанийн төлбөрийн баримтаар “агуулахын төлбөрт 2 өдөр агуулахын төлбөр хэтэрсэн, тоо ширхэг 200, дүн 14 150,94 юань” гэжээ.

Мөн Хятад улсын бүтээн байгуулалтын банк интернэт банкны цахим баримтад төлбөр төлөгч Э  ХХК агуулахын зардалд 15 000 юанийг шилжүүлсэн болох нь цахим шилжүүлгээр тогтоогдож байна.

12.3.Гэвч 2 талаас төлөөлөгч томилж, шинжилгээ хийхээр харилцан тохиролцсон, хариуцагчаас Жин И гэх төлөөлөгчийг оролцуулсан талаарх баримтгүй, мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-д “Бараа илгээх арга: /Монгол улсын нутаг дэвсгэрээс БНХАУ-ын Эрээн хот дахь төмөр замын өртөө хүртлэх бүх зардлыг А тал хариуцна, Эрээн хотод ирсний дараа гарах бусад бүх зардлыг Б тал бүрэн хариуцна/ гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хадгалалтын төлбөрт төлсөн 15 000 юань буюу 7 663 500  төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

 

13.Иймд хариуцагч Ж ХХК-иас дутуу нийлүүлсэн нүүрсний үнэд 68 871,79 юань буюу 35 046 787 төгрөг, С ХХК-ний  шинжилгээний төлбөрт төлөгдсөн 9 900 юань буюу 5 047 020 төгрөг, нийт 40 093 807 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас шинжилгээ хийлгэсний зардал 1 100 юань, үнэ буурсан 540 203 юань, хадгалалтын төлбөрт төлсөн 15 000 юань буюу нийт 284 368 406 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 780 261 /1 765 739+14 522/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 358 419 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн  243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Ж  ХХК-иас 40 093 807 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлээс 284 368 406 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 780 261 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 358 419 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ХУЛАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэрэгт авагдсан баримтаар БНХАУ-ын Ардын Засгийн газрын 2022/16 дугаартай Төрийн зөвлөлийн ерөнхий газраас 2023 оны зарим баяр амралтын өдрийн тухай тэмдэглэлд “цагаан сарын баяр 1-р сарын 21-нээс 27-ны хооронд нийт 7 хоног амрана. 1-р сарын 28 /Бямба гариг/, 1-р сарын 29-нд /Ням гаригт/ ажиллана” гэсэн тул

 

Учир нь нэхэмжлэгч нь  хариуцагчид нийлүүлсэн нүүрс нь гэрээнд заасан чанарын шаардлага хангахгүй байгаа талаар мэдэгдсэн болох нь хариуцагчтай харилцаж байсан вичатад үзлэг хийсэн баримтуудаар тогтоогдох бөгөөд хариуцагч нь нүүрсний чанарыг тодорхойлсон баримтууд болон Хэшүн лабораторийн шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй байсан тул Тяньжин шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулсан, энэ нь хэрэгт авагдсан 2023 оны 1 дүгээр сарын 30-нд мэдэгдсэн албан бичиг, нүүрсний дээж авч явуулсан баримт гэрэл зургаар нотлогдоно, дүгнэлт гаргасан Тяньжин ХХК нь Хятад улсын шинжилгээ хийх эрхтэй эрх бүхий байгууллага болох нь гэрчилгээ, тусгай зөвшөөрлөөр нотлогдоно гэсэн.

  Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар гэрээний зүйл болох нүүрс нь 2023 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Эрээн хотод бууж, 1 сарын 20-нд Гаалийн баталгаат агуулахад буулгаж, 1 сарын 21-нд гаалийн бүрдүүлэлт хийж, 2 сарын 13-нд шинжилгээ хийлгэж, 2 сарын 15-нд дүгнэлт нь гарсан гэж нэхэмжлэгч нь тайлбарласан боловч нэхэмжлэгчийн шинжилгээ хийлгэсэн гэх Хэшүн болон Тяньжин лабораторийн шинжилгээний хариу нь зөрүүтэй байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нүүрс жиндээ хүрэхгүй болохыг нотлох БНХАУ-ын Гаалийн байгууллагын импортын барааны мэдүүлгийн маягт

-БНХАУ-ын Гаалийн байгууллагын импортын барааны мэдүүлгийн маягтад “..гэрээний дугаар HLD-03, бохир жин /кг/ 3177670, Цэвэр жин /кг/ 3177670, Тайлбар:Импортын нүүрс шалган хүлээн авсан Магадлан итгэмжлэгдсэн байгууллагын код:SO70001124, шинжилгээний хариуны дугаар:230104150128001 N/M, Эрчим хүчний нүүрс 3177670 кг, чийглэг, эрдэс бодис агуулаагүй илчлэг 5200 ккал, хүлээн авах төлөвийн хамгийн бага илчлэг 4400 “ гэжээ.

 

 

 

БНХАУ-ын гаалийн экспортын барааны гаалийн мэдүүлгийн маягтаар “тоо ширхэг хэмжээ 3177670 кг, Эрчим хүчний нүүрс, эрдэсгүй тооцсон илчлэг 5200 ккал/кр, хүлээн авах төлөвөөр хамгийн бага илчлэг 4400 ккал”

Ө ХХК-ийн Импортын барааг авч явах зөвшөөрлийн мэдэгдэлд 2023 оны 1-р сарын 21-ний өдөр эрчим хүчний нүүрс цэвэр жин 3177670 кг,

Гаалийн импортын НАӨТ, тусгай төлбөрийн баримт 2023-01-21 эрчим хүчний нүүрс 3177670 кг, татвар орсон үнэ 1 789 028 23 юань, татварын дүн 232573 юань”