| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2023/00279/И |
| Дугаар | 183/ШШ2023/03201 |
| Огноо | 2023-10-13 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2023/03201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х дүүрэг, ** тоотод оршин суух, Ш овогт Б.Н /РД:**********/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, *** өөрийн байранд байрлах, Э /РД:*******/,
Хариуцагч: Х дүүрэг, *** өөрийн байранд байрлах, Ц******* /РД:********/-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгал шимтгэл нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө*******,
Хариуцагч Э*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******,
Хариуцагч Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Э*******ны өмгөөлөгч Б.Н*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Э*******, Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд тус тус холбогдуулан ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгал шимтгэл нөхөн төлүүлж нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай жил бүр контрактыг дүгнэж, сунгалт хийж ирсэн. Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнийг төлөөлж Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Б******* нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Ц*******-ийн гүйцэтгэх захирал Б.Н*******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба дээрх гэрээ нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан болно. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн компанийн ТУЗ-ын хуралдаанаар намайг онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д заасан хувьцаа эзэмшигчээс гэрээ цуцлах талаар чиглэл өгсөн, мөн хяналт шалгалтын дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Э*******наас ажлын хэсэг гарган Ц*******-д 2022 онд хяналт шалгалт явуулж шалгалтын дүгнэлт буюу зөвлөмжийг 2022 оны 11 дүгээр сард Э*******ны хурлын танхимд танилцуулсан. Уг шалгалтаас гарсан дүгнэлтийн хүрээнд 11 хэсэг бүхий зөвлөмжийг өгсөн. Зөвлөмжид дурдсан асуудлууд нь хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах компанид ноцтой хохирол учруулсан зүйл дурдагдаагүй болно. Хэрэв ноцтой гэж үзсэн бол акт тавих ёстой. Гэвч зөвлөмж өгөөд түүний мөрөөр хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа үндэслэл нь тодорхойгүй байна. Хувьцаа эзэмшигчээс контрактыг цуцлах талаар ТУЗ-д удирдамж чиглэл өгсөн бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дуусгавар болно гэх талуудын тохиролцоо нь хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалт, гэрээнд тусгасан талуудын тохиролцоо, гэрээний нөхцөлтэй уялдаж тайлбарлагдах бөгөөд хувьцаа эзэмшигчийн үзэмж, шийдвэрээр ямар ч тохиолдолд гэрээг цуцлах агуулга биш юм. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн хурлын удирдамж нь гүйцэтгэх захирлыг чөлөөлөх удирдамж байгаагүй бөгөөд хурал эхлэх үед хурлын даргаар шинээр томилогдсон ТУЗ-ын дарга нь удирдамж, танилцуулга, тогтоолын төслийг гэнэт гарган ТУЗ-ын гишүүдэд танилцуулан дээрх шийдвэрийг гаргасан. Иймд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаа компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, Хөдөлмөрийн тухай хууль болон Компанийн тухай хуулийг зөрчсөн шийдвэр байх тул тогтоолыг хүчингүй болгож, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй адилтгах нэмэгдэл 13 дахь сарын цалинд 15 724 800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа тодотгон тодорхойлоход хариуцагчаар Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийг, удирдамж өгч шийдвэр гаргуулсан Э*******ыг хамтран хариуцагчаар оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага хэвээр байгаа болно гэв.
1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангасан нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, хууль зүйн үндэслэлтэй гарсан байх ёстой. Гэтэл уг тогтоолд баримталж үндэслэл болгосон хуулийн зүйл заалт нь ерөнхий, тодорхойгүй, ойлгомжгүй байна. Тогтоолд нэхэмжлэгчийг ямар зөрчил гаргасан, тус зөрчил ямар хуулийн заалтыг зөрчсөн, ямар баримтаар тогтоогдсон талаар тусгах ёстой. Гэтэл шууд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсгийг үндэслэл болгосон байсан. Тогтоолын үндэслэл нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчил, түүний шинж чанар, үр дагавар, зөрчсөн хуулийн заалт, ажлаас чөлөөлж байгаа үндэслэлтэй тохирч байх ёстой. Төлөөлөн удирдах зөвлөлд Э*******ны хяналт шалгалт аудитын газраас өгсөн энэ албан тоотуудыг үндэслэж Б.Н*******г буруутган ажлаас чөлөөлсөн. Энэ нь хуулийн шаардлага хангаагүй, хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь хяналт шалгалтын тайлан, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, албан бичиг, нэхэмжлэгч Б.Н*******д өгсөн хугацаатай зөвлөмж зэргээр тогтоогддог. Мөн ажлаас халсан тушаалд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15 дах заалтыг дурдсан байх бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх дээр маргаагүй. Хамгийн гол нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хуулийн шаардлага хангасан зөвлөмж, материал дээр үндэслэж эрх хэмжээгээ эдлэх ёстой. Нэхэмжлэгчийг хяналт шалгалтаар ноцтой зөрчлүүд илэрсэн талаар дурдсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч Б.Н******* нь 2021-2022 оны ажил үүргийн биелэлтээр 96.6 хувийн үнэлгээ авсан бөгөөд түүнээс хойш 3 сарын дараа хууль бус удирдамжаар ажлаас нь халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах эсхүл дуусгавар болж байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах ёстой гэж заасан боловч хариуцагч энэ заалтыг зөрчсөн. Б.Н*******г сахилын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажлаас халсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсэгт заасан хуулийн шаардлага хангах ёстой. Тухайлбал, ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахаасаа өмнө ажилтанд бичгээр мэдэгдэж, бичгээр тайлбар авч, түүнийгээ хурлаар оруулах ёстой байсан. Ц*******-ийн дүрмийн 8.5-т дараах асуудлыг хувьцаа эзэмшигч хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд дүрмийн 8.9.5-т компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох чөлөөлөх асуудлаа төлөөлөн удирдах зөвлөл удирдамж өгнө гэсэн энэ заалтыг шууд зөрчсөн. Хурал хийхдээ нэхэмжлэгчид гаргасан зөрчлийнх нь талаар албан бичгээр танилцуулж, тайлбар авч, биечлэн оролцуулах ёстой байсан боловч уг процесс явагдаагүй. Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооноос төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хууль бус болохыг тогтоож, тогтоолыг хүчингүй болгож, Б.Н*******г ажилд нь буцаан томилохоор шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчаас хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй. Үүгээр хариуцагч нь гурван талт хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байх тул нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч Э*******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н*******г Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор тус компанийн гүйцэтгэх захирлаар томилж, хөлсөөр ажиллах гэрээг Төлөөлөн удирдах зөвлөлтэй нэг жилийн хугацаатай байгуулж, жил бүрийн хувьцаа эзэмшигчийн хурлаас тухай бүр 1 жилээр сунгаж ирсэн.
Б.Н******* нь дээрх албан тушаалд 6 жил 1 сар гаруй хугацаанд ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэн батлагдсантай холбогдуулан 2022 оноос эхлэн дээрх хуулийн дагуу Б.Н*******тай онцгой нөхцөл бүхий гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай байгуулсан. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолоор тухайн үеийн Хөдөлмөрийн хуулийн дагуу гүйцэтгэх захирал Б.Н*******д үндсэн цалинг нэг сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч нь 100 хувь Засгийн газар бөгөөд өмчлөгчөөс эрх олгосон төрийн төлөөлөл хэрэгжүүлэх этгээд нь Засгийн газрын 2016 оны 80 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журмын 2.9.1-д "...Эрчим хүчний салбарын "Тавантолгой дулааны цахилгаан станц" ТӨХХК-иас бусад төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Э*******, 30 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус эзэмшиж, компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийг төлөөлөх этгээдийг томилж, чөлөөлнө" гэж заасны дагуу хэрэгжүүлж байна. Хувьцаа эзэмшигч, төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч салбарын яамны хувиар төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасны дагуу Харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдал, бүртгэл санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авна гэж заасны дагуу Эрчим хүчний сайд төлөвлөгөөт хяналт шалгалтыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн удирдамжаар ЦДҮС ТӨХК-т хийж гүйцэтгэсэн бөгөөд хяналт шалгалтын дүнг Э*******ны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4165 тоот албан бичгээр ирүүлсний дагуу холбогдох арга хэмжээг төлөөлөн удирдах зөвлөлөөс авч, Б.Н*******г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн болно гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүхэд гаргасан нэмэлт хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Хувьцаа эзэмшигчдийн чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна гэж заасан. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалтад төлөөлөн удирдах зөвлөл компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох" гэж заасны дагуу "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл компанийн гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх бүрэн эрхтэй бөгөөд гүйцэтгэх захиралд цалин хөлсийг тус компаниас олгодог. Мөн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ийн дүрмийн 10.10-т "Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбогдож үүссэн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийг төлөөлөн оролцоно" гэж заасан байна. Иймд иргэн Б.Н******* нь Э*******ыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн хяналт шалгалт хийж дүнг танилцуулсан бөгөөд үүнийгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. Хяналт шалгалтаар зөрчлүүд илэрсэн, мөн гэрээний 2.14, 3.1, 3.2, 3.27 заасныг зөрчсөн тул Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1, 65.4.3 болон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д зааснаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй гэв.
3.Хариуцагч Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга З.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Н******* нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийнхээ шаардлагыг "Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, гүйарэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах" гэж тодорхойлж, уг нэхэмжлэлийн шаардлагынхаа хариуцагчийг Э******* гэж тодорхойлжээ. Компанийн тухай хуулийн 75-р зүйлийн 75.1-т "Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна" гэж заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл нь компанийг шууд төлөөлөх эрх бүхий этгээд биш тул иргэн Б.Н*******гийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн эрхийн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэлгүй байна. Компанийн тухай хуулийн 78-р зүйлийн 78.1-т "Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн дотроос нийт гишүүний олонхийн саналаар сонгоно" гэж заасан. Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн хурлаар 3.М*******ыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар томилсон бөгөөд тус өдрөөс эхлэн мөн хуулийн 78.2-т "Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг зохион байгуулж, түүний хурлыг хуралдуулах, хурал даргалах, хурлын тэмдэглэлийг хөтлүүлэх, хяналт тавих үүргийг гүйцэтгэнэ" гэж заасан. Дээрх заалтын дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын эрх, үүргийг хэрэгжүүлж, төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллаж байна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ "Б. Н*******г 2022.11.02-ны өдөр Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 26 дугаар тогтоолоор Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 3.М******* "Ажлаас чөлөөлөх тухай" шийдвэр гаргасан болно" гэж дурдсан байна. Б.Н******* нь 2016 оноос хойш Ц*******-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн, хугацааг сунгаж, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01 тоот "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжэ" ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ"-г 2022 оны 4 сарын 27-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний 5.2-т "Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 65, 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй", 5.2.1-т "Хувьцаа эзэмшигчээс гэрээг цуцлах талаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж, чиглэл өгсөн бол" гэх үндэслэлийг дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хэн альнаас нь гэрээг цуцлах талаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж, чиглэл өгсөн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар талууд харилцан тохиролцож, бичгээр гэрээгээ байгуулсан болно. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 80 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам"-ын 2.9-т "Эрчим хүчний салбарын Тавантолгойн дулааны цахилгаан станц ТӨХХК-аас бусад төрийн өмчит компаниудын хувьцааны 70 хувийг Э*******, 30 хувийг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тус тус эзэмшиж, Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг томилж, чөлөөлнө" гэж зааснаар тус компани нь 2 хувьцаа эзэмшигчтэй хуулийн этгээд билээ. Тус компанийн хувьцаа эзэмшигч Э*******ны сайд нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 тоотоор тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг хавсралтаар жагсаан ирүүлсэн. Уг жагсаалтын 4-т "Компанийн гүйцэтгэх захирал Б.Н*******г чөлөөлөх тухай" асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсан байсан. Тиймээс Төлөөлөн удирдах зөвлөл нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ээлжит бус хурлаа зарлан хуралдуулж, хуралд ТУЗ-ийн нийт 9 гишүүн бүгд оролцож, хурал 100 хувийн ирцтэй хуралдсан. Тус хурлаар компанийн захирал Б.Н*******г үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг бүгд санал нэгтэй дэмжиж 100 хувийн саналаар 26 дугаартай "Ажлаас чөлөөлөх тухай" тогтоол гарсан болно. Компанийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т "Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын дарга гарын үсэг зурна" гэж заасны дагуу З.М******* дээрх хурлын тогтоолд гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Ц*******-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н*******г ажлаас чөлөөлсөн тогтоол нь Хөдөлмөрийн тухай хууль болон Онцгой нөхцөл бүхий гэрээнд нийцсэн байна. Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хууль болон Компанийн дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд хурлаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, 100 хувь санал нэгтэйгээр шийдвэрлэж, хурлаас тогтоол гарч, түүнийг төлөөлөн удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулсан тул түүнийг хүчингүй болгох үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр 02-ны өдрийн 26 дугаар тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь хяналт шалгалтын дүнгээр зөрчил гаргасан нь тогтоогдсон. Энэ нь дадлагын оюутан түр томилж цалин, ээлжийн амралтын олговор олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйл, 99 дүгээр зүйлийн 99.2 заасныг зөрчсөн, автоматикийн байгууламжийн шинэчлэлийн ажилд орон тооны бус зөвлөх томилж Онцгой нөхцөл бүхий гэрээний үүргээ зөрчсөн, Э.Оын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож тэтгэмжийг олгосон хэрнээ эгүүлэн томилж сонгон шалгаруулалт зарлаагүй, Д.Бийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, нөхөн олговрыг компаниас төлсөн, ажлын зохион байгуулалт хангалтгүй гэж дурдсан, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь хэрэгт авагдсан тайлангаар нотлогдсон, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд заасан 2.14, 3.1, 3.2, 3.12, 3.27 заалтыг зөрчсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1, 65.4.3 заалт болон гэрээний 5.2.1-р чөлөөлсөн гэв.
4.Нэхэмжлэгчээс Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ц*******-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн №1 дугаартай тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №01 дугаартай Ц*******-ийн Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах гэрээ, Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №07 дугаартай Гүйцэтгэх захирал Б.Н*******тай байгуулсан контрактын биелэлтийг дүгнэх тухай тогтоол, Ц*******-ийн Гүйцэтгэх захирал Б.Н*******тай байгуулсан контрактын биелэлт, Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 дугаартай албан бичиг, Э*******ны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4165 дугаартай Хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2022/20487 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №10 дугаартай тэмдэглэл, нэхэмжлэгч Б.Н*******гаас 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Д.Бт олгосон итгэмжлэл, нэхэмжлэгч Б.Н******* болон өмгөөлөгч Ц.Ө******* нарын хооронд 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, Б.Н*******гийн 2022.11.02-2023.05.24-ний өдрийг хүртэл болон 2022 оны 13 дах сарын цалингийн тооцоо, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б.Н*******гийн 2022.11.02-2023.06.20-ны өдрийг хүртэл болон 2022 оны 13 дах сарын цалингийн тооцоо, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Б.Н*******гийн 2022.11.02-2023.09.26-ны өдрийг хүртэл болон 2022 оны 13 дах сарын цалингийн тооцоо, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны №10 дугаартай хурлын тэмдэглэл, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн нарын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан хүсэлт, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ирсэн гомдлын бүртгэл, Б.Н*******гийн 2022.11.02-2023.10.13-ны өдрийг хүртэл болон 2022 оны 13 дах сарын цалингийн тооцоо /1-р хавтас хэргийн 4-26, 75, 82, 126-127, 152-153, 227-228, 240-247-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Э*******аас Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №27 дугаартай Ажилд томилох, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах тухай тогтоол, Ц*******-ийн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ц*******-ийн удирдах зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №17 дугаартай Ц*******-ийн Гүйцэтгэх захирал Б.Н*******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №01 дугаартай Ц*******-ийн Гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах гэрээ, Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №26 дугаартай Б.Н*******д сахилгын шийтгэл ноогдуулах тухай тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №26 дугаартай тогтоолын дагуу гүйцэтгэх захирал овогтой Н*******г ажлаас чөлөөлж, ажлыг хүлээлцсэн тэмдэглэл, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ц*******-ийн гүйцэтгэх захирал овогтой Н*******г ажлаас чөлөөлж, ажил хүлээлцүүлсэн тэмдэглэл, Э*******ны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4165 дугаартай Хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичиг, Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ц*******-ийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ц*******-ийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №15 дугаартай Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Э******* болон өмгөөлөгч Б.Н******* нарын хооронд байгуулагдсан Өмгөөллийн гэрээ, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №27 дугаартай Ажилд томилох, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах тухай тогтоол, Ц*******-ийн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ц*******-ийн удирдах зөвлөлийн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №17 дугаартай Ц*******-ийн Гүйцэтгэх захирал Б.Н*******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай тогтоол, Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №26 дугаартай Б.Н*******д сахилгын шийтгэл ноогдуулах тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Ц*******-ийн гүйцэтгэх захирал овогтой Н*******г ажлаас чөлөөлж, ажил хүлээлцүүлсэн тэмдэглэл, Э*******ны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4165 дугаартай Хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичиг, Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 дугаартай албан бичиг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Ц*******-ийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж, Ц*******-д хяналт шалгалт хийх ажлын хуваарь, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ц*******-ийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж, Ц*******-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хяналт шалгалтын ажлын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулсан тэмдэглэл, Ц*******-ийн гүйцэтгэх захирлын Б/12 дугаартай Ж.Хтэй хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллуулах тухай тушаал, Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №15 дугаартай Компанийн болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт, Эрчим хүчний сайдын 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн а/2714 дугаартай Мэдээлэл даалгавар хүргүүлэх тухай албан бичиг, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01/807 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 04/692 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 01/760 дугаартай шаардлага хүргүүлэх тухай албан бичиг, 2022.01.01-ний өдрөөс 2022.05.01-ний өдрийг хүртэл ЦДҮС ТӨХК-д гарсан технологийн зөрчил, Ц*******-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/220 дугаартай Э.Дыг ажилд түр томилох тухай тушаал, Ц*******-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/324 дугаартай Э.Дыг ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, цалингийн хүснэгт, Э.Оын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Ц*******-ийн захиргаанд бичгээр гаргасан өргөдөл, Ц*******-ийн Говийн бүсийн салбарын 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 01/328 дугаартай албан бичиг, Ц*******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/425 дугаартай Э.Оыг ажилд томилон ажиллуулах тухай тушаал, Ц*******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Б/424 дугаартай Э.Оын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, тэтгэмж олгох тухай тушаал, Ц*******-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/118 дугаартай Ажилтан сонгон шалгаруулах журам батлах тухай тушаал, Ц*******-д ажилтан сонгон шалгаруулах журам, хавсралт, Ц*******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/82 дугаартай Ц.Бт хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай, Ц*******-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Б/438 дугаартай Ц.Бийг ажилд эгүүлэн томилон ажиллуулах тухай тушаал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01790 дугаартай шийдвэр, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 797 дугаартай төлбөрийн даалгавар, Ц*******-ийн дүрэм, Ц*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол, Ц*******-ийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Ц*******-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан, Ц*******-ийн их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын ажлын тодотгосон төлөвлөгөөнд шинээр нэмсэн ажлууд, Ц*******-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан / 1-р хавтас хэргийн 38-73, 89-124, 126-127-р хуудас, 2-р хавтас хэргийн 5-126-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагч Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс, Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №24 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаан даргалагчийг сонгох тухай тогтоол, Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №25 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн даргыг сонгох тухай тогтоол, Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоол, Ц*******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ц*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №01 дугаартай Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол, Ц*******-ийн хувьцаа Компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Ц*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 05 дугаартай Гүйцэтгэх захирлын контрактыг дүгнэх тухай тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2022/01790 дугаартай шийдвэр, Үндсэн хөрөнгө, бараа материалын нягтлан бодогчийн албан тушаалын тодорхойлолт, Э*******ны 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 4/2232 дугаартай чиглэл өгөх тухай албан бичиг /1-р хавтас хэргийн 222-224, 231-233-р хуудас/ гэсэн баримтуудыг тус тус гаргаж ирүүлсэн.
Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Э*******аас Ц*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №04 дугаартай Компанийн 2022 оны жилийн үйл ажиллагааны үр дүнгийн нэмэгдэл олгох тухай тогтоол, Ц*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №12 дугаартай Компанийн 2021 оны жилийн үйл ажиллагааны үр дүнгийн нэмэгдэл олгох тухай тогтоол, Э*******ны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4169 дугаартай Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай албан бичиг, Ц*******-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан, Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №29 дугаартай Зардал гаргах тухай тогтоол /1-р хавтас хэргийн 168-191, 195-208-р хуудас/, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу Ц*******-иас Ц*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №10 дугаартай Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоол, Ц*******-ийн компанийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, Ц*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №05 дугаартай Гүйцэтгэх захирлын контрактыг дүгнэх тухай тогтоол /1-р хавтас хэргийн 148-151-р хуудас/ гэсэн баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2.Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Ц*******-ний Төлөөлөн удирдах зөвлөл, Э*******анд холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож,
-Ц*******-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох,
-ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах,
-нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан.
3.Хариуцагч Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Хяналт шалгалт үнэлгээ дотоод аудитын газрын шалгалтын актаар зөрчил дутагдал илэрсэн, Эрчим хүчний сайдаас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын ээлжит хурлын хэлэлцэх асуудалд гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр дурдагдсан, нэхэмжлэгч Б.Н******* ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж үгүйсгэсэн.
4.Хариуцагч Э******* нь нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагчаа буруу тодорхойлсон, Э******* нь хувьцаа эзэмшигч гэдгээрээ удирдамж гаргасны дагуу холбогдох арга хэмжээг төлөөлөн удирдах зөвлөлөөс авч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээг яам цуцлаагүй гэж маргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Б.Н******* нь Ц*******-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №27 дугаартай “Ажилд томилох, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах тухай” Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №01 дугаартай Ц*******-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №17 дугаартай “Гүйцэтгэх захирал Б.Н*******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай” Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах гэрээ болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.2.Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор Хөдөлмөрийн тухайн хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15, Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 дугаар албан бичгээр өгсөн удирдамж, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1 дэх заалт, хяналт шалгалтын дүнг үндэслэн гийн Н*******г 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
4.3.Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №26 дугаартай тогтоолыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ц*******-ийн №1 дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №10 дугаартай Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзэв.
4.4.Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж маргасан бөгөөд нэхэмжлэгчээс 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №26 дугаартай тогтоолыг эс зөвшөөрч 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд хандсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д зааснаар хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр хандсан болох нь баримтаар тогтоогдож байх тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан нь хууль зөрчөөгүй, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.
5.Талуудын маргааны зүйл нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцласан талаар байх бөгөөд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулан гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаараа хэн аль нь маргаагүй.
6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь хувьцаа эзэмшигчээс гэрээ цуцлах чиглэл өгсөн, хяналт шалгалтын үр дүнг үндэслэж онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй, хяналт шалгалтын үр дүнг танилцуулж зөвлөмж өгсөн, ажлаас чөлөөлөх тогтоолд хуулийн зүйл, заалтыг ерөнхий бичсэн атлаа зөрчил дутагдал гаргасны дагуу чөлөөлсөн гэдгийг зөвшөөрөхгүй, мөн төлөөлөн удирдах зөвлөлөөс ээлжит бус хурлыг хийхдээ нэхэмжлэгчид удирдамж, чиглэл ирсэн талаар танилцуулж мэдэгдээгүй, биечлэн оролцуулах ажиллагааг хийгээгүй гэнэтийн шийдвэр гаргасан гэж тайлбарласан.
Хариуцагч Э******* нь нэхэмжлэгчийг хариуцагчаа буруу тодорхойлсон, Э******* нь хувьцаа эзэмшигч гэдгээрээ чиглэл өгсөн болохоор тогтоол гаргаагүй, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний хугацаа дууссан гэж, хариуцагч Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын газрын шалгалтын актаар зөрчил дутагдал илэрсэн, Эрчим хүчний сайдаас ирүүлсэн 2022 оны 11 дүгээр сарын ээлжит хурлын хэлэлцэх асуудалд гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлөх талаар чиглэл өгсөн тул нэхэмжлэгчийг байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээг цуцласан гэж мэтгэлцсэн.
7.Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-д “хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно” гэж заажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг 65 дугаар зүйлийн 65.4.1-д заасан “хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн”, 65.4.3-д заасан “хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон” гэсэн үндэслэлээр цуцласан гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ц*******-ийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамж, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Ц*******-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан, зөрчлийг нотлосон баримтууд, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Хяналт шалгалтын ажлын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулсан тэмдэглэл, ЦДҮС ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаартай Б.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4165 дугаартай хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичгээр тус тус нотлогдоно гэсэн.
7.1.Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Ц*******-ийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжаар Ц*******-ийн 2021 он, 2022 оны 3 улирлын байдлаарх компанийн үндсэн үйл ажиллагаа, санхүү, эдийн засаг, худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл, цахилгаан дамжуулах сүлжээний эрсдлийн түвшин, хүний нөөцийн бодлого, санхүүгийн дотоод хяналтын хэрэгжилтэд хяналт-шалгалт хийж, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Ц*******-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан гаргаж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хяналт шалгалтын ажлын тайлан, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулсан болох нь тэмдэглэл болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.
7.2.Ц*******-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайланд зөвлөмжийн 9-д “гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний зүйл заалт бүрийг хэрэгжүүлж ажиллах” гэжээ.
7.3.Мөн Э*******ны Ц*******-ийн гүйцэтгэх захирал Б.Н*******д 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №6/4169 дугаартай “Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичгээр “...Ц*******-ийн үйл ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын үр дүнд өгсөн дараах зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч, 8-д гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний зүйл заалт бүрийг хэрэгжүүлж ажиллах, зөвлөмжийн биелэлт, түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэж дурдсан байна.
7.4.Зохигч талуудын хооронд Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээг мөн хуулийн 65.4-д зааснаар энэ хуулийн 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр ажил олгогч санаачлан цуцалж болно гэж гэрээг цуцлах үндэслэлийг 65.4.1-65.4.4-д тусгайлан заажээ.
7.5.Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ Ц*******-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан, зөвлөмжийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1, 65.4.3-д заасан үндэслэлээр цуцласан гэж тайлбарладаг боловч дээрх үндэслэлийг онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №26 дугаартай ТУЗ-ийн тогтоолдоо дурьдаагүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 үндэслэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хөдөлмөрийн гэрээг цуцлах тогтоол нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул гэрээг дуусгавар болгохдоо дээрх үндэслэлүүдийг хариуцагч нь тодорхой заагаагүй байна гэж үзэв.
7.6.Хэрэгт авагдсан Ц*******-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар зөрчил дутагдал илэрсэн гэсэн боловч 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн №07 дугаартай “Гүйцэтгэх захирал Б.Н*******тай байгуулсан контрактын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолоор түүний хавсралтаар гүйцэтгэх захирал Б.Н*******тай байгуулсан 2021 оны контрактын биелэлтийг 96,6 оноогоор “сайн” гэж дүгнэсэн байх бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ц*******-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын №05 дугаартай “Гүйцэтгэх захирлын констрактыг дүгнэх тухай” тогтоолоор “...компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны контрактын биелэлтийг “сайн” гэж дүгнэжээ.
7.7.Хариуцагч Э******* нь Ц*******-ийн гүйцэтгэх захирал Б.Н*******д 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №6/4169 дугаартай “Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичгээр зөвлөмжийн биелэлт, түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн атлаа 2022 оны 11 дүгээр сарын 02-нд а/4168 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал Б.Н*******г чөлөөлөх тухай хурлаар хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн, уг албан бичгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
7.8.Учир нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2.10-д “компанийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлт, гүйцэтгэх захирлын ажлын тайлан, гэрээний биелэлтийг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх, гүйцэтгэх захиралд олгох урамшууллын хэмжээ, эсвэл хүлээлгэх хариуцлагын талаарх саналаа Хувьцаа эзэмшигчийн хуралд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэв.
8.Хариуцагч нараас нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д зааснаар цуцласан, хувьцаа эзэмшигч Э*******наас Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгсөн гэж, нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар хувьцаа эзэмшигчээс удирдамж өгсөн талаар мэдэгдээгүй гэж маргасан.
8.1.Талуудын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №01 дугаартай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2-д “ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 65, 80 дугаар зүйлд зааснаас гадна дараах тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй”, 5.2.1-д “хувьцаа эзэмшигчээс гэрээг цуцлах талаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж, чиглэл өгсөн бол” гэж заажээ.
8.3.Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хувьцаа эзэмшигч болох Э*******наас компанийн гүйцэтгэх захирал Б.Н*******г чөлөөлөхөөр 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 дугаартай удирдамж ирүүлсэн гэсэн.
8.4.Хэрэгт авагдсан Эрчим хүчний сайдын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 дугаартай Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн албан бичигт “2022 оны 11 дүгээр сарын ээлжит хурлаар хэлэлцэх асуудлыг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн байх бөгөөд албан бичгийн хавсралтаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 11 дүгээр сарын ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд ...4.компанийн гүйцэтгэх захирал Б.Н*******г чөлөөлөх тухай, Хурлаас гарах шийдвэрт өгөх удирдамж 3.Э*******ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4165 тоот хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичгийг танилцуулж, гишүүдийн саналыг тусган “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Н*******г дээрх шалгалтын дүнг үндэслэн чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах “гэжээ.
8.5.Гэтэл удирдамжийн үндэслэл болсон Э*******ны 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/4165 дугаартай Ц*******-ийн төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн Хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичигт “...Эрчим хүчний сайдын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу Ц*******-ийн үйл ажиллагаанд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар дараах асуудал илэрлээ. Иймд хяналт шалгалтын үр дүнгээр илэрсэн асуудлын хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэсэн болох нь тогтоогдож байна.
8.6.Хэрэгт авагдсан Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар тогтоолын хавсралтаар Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 1.4-д “Ц******* нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани мөн бөгөөд нийт хувьцааны 70 хувийг Э*******, 30 хувийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус хэрэгжүүлнэ” гэж зааснаар хариуцагч Э******* нь компанийн хувьцааг эзэмшигч болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй.
8.7.Гэвч дээрх компанийн дүрмийн 8.1-д “компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит, ээлжит бус байна”, 8.5-д “дараах асуудлыг компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 8.5.9-д “компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх” гэж заасан, 8.7-д “хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, хурлын тэмдэглэл гаргана” гэжээ.
8.8.Иймд компанийн дүрэмд зааснаар гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэж, тогтоол, хурлын тэмдэглэл гаргасан талаарх баримтгүй, хувьцаа эзэмшигч Э******* нь гэрээнд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж, чиглэл өгсөн гэх боловч “удирдамж” гэдгийг тодорхой ажил хэрэг гүйцэтгэхэд удирдлага болгох зүйлийг тодорхойлсон баримт бичгийг хэлэх ба 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 дугаар албан бичгээр ээлжит хурлаар хэлэлцэх асуудлыг хавсралтаар хүргүүлсэн, хавсралтад хурлаас гарах шийдвэрт өгөх удирдамж гэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэв.
9.Хариуцагч нараас 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №26 дугаартай Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор компанийн эзэмшлийн тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг бүрэн хангаагүйн улмаас цахилгаан эрчим хүч дамжуулах үйл ажиллагаа доголдож технологийн зөрчил гарах нөхцөл байдал үүссэн тул Б.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай тогтоолоор үндсэн цалинг 1 сар хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан гэсэн боловч дээрх сахилгын шийтгэл ногдуулсан талаар нэхэмжлэгч маргаагүй.
9.1.Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2.12, 2.13, 2.14, 2.15, 6.2-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй гэж маргасан боловч нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг энэ үндэслэлээр цуцлаж, дуусгавар болгоогүй, хөдөлмөрийн гэрээг цуцласан тогтоолд дээрх гэрээний заалтыг үндэслэл болгоогүй болно.
10.Иймд нэхэмжлэгч Б.Н*******г Ц*******-ийн гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинг гаргуулах нь зүйтэй байна гэж дүгнэв.
11.Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №26 дугаартай Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан боловч шүүхээс Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан тогтоолыг хуульд нийцээгүй гэж нэхэмжлэгчийг гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн бөгөөд цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир уг тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзэв.
12.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.
12.1.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №26 дугаартай тогтоолыг гарснаас хойш шүүхийн шийдвэр гарах хүртлэх хугацааны буюу 11 сар 9 хоногийн цалин, ажиллаж байсан бол 2022 оны 13 дахь сарын цалин болох 15 724 800 төгрөгийн хамт гаргуулна гэж шаардсан, хариуцагч нар нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа нь 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дууссан, мөн үр дүнгийн урамшуулал авах талаарх ямар нэгэн тогтоол гараагүй, авах байсан эсэх нь эргэлзээтэй тул 13 дахь сарын цалинг гаргуулах үндэслэлгүй гэж мэтгэлцсэн.
12.2.Нэхэмжлэгчийн хариуцагч Ц*******-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №01 дугаартай Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 1.2-д “энэхүү гэрээ нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж заасан байх тул ажилгүй байсан хугацааны цалинг гэрээний хугацаа дуусах хүртлэх буюу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 5 сар 18 хоногийн хугацаагаар тооцох нь зүйтэй гэж үзэв.
12.3.Мөн нэхэмжлэгчээс ажиллаж байсан бол 13 дахь сарын цалинг авах байсан гэсэн боловч 13 дахь сарын цалин буюу үр дүнгийн нэмэгдлийг ажлын үр дүнгээр тооцож олгодог бөгөөд 2022 оны компанийн жилийн үйл ажиллагаанаас үр дүнгийн нэмэгдлийг олгох эсэх нь тодорхойгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үр дүнгийн нэмэгдлийг тооцох боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
13.Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртлэх хугацааны дундаж цалинг тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журмын” 2.3.5-д зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 13 408 088 төгрөг /8сар 18 467 754+9сар 10 046 838+10сар 11 709 672=40 224 264:3=13 408 088 төгрөг/ байх тул түүний ажилгүй байсан хугацааны буюу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 26-ны хүртлэх 5 сар 18 хоногийн цалин нийт 78 010 684 төгрөгийг /8сар 23 хоног, 9сар 22 хоног, 10сар 21 хоног нийт 66 хоног, 40 224 264:66хоног=609 458төгрөг, 609 458х18хоног=10 970 224төгрөг, 13 408 088х5сар=67 040 440төгрөг, 67 040 440+10 970 224=78 010 684төгрөг/ хариуцагч Ц*******-иас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
13.1.Учир нь Ц*******-ийн дүрмийн 10.10-д “гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбогдож үүссэн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийг төлөөлөн оролцоно”, 9.1-д “хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгуулага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж заасан, мөн Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний оролцогч нь буюу уг гэрээг цуцласан этгээд нь хариуцагч Цахилгаан Дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл байгаа тул үр дагавар болох цалинг Ц*******-иас гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
14.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж зааснаар хариуцагч Ц*******-д нэхэмжлэгч Б.Н*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц*******-иас улсын тэмдэгтийн хураамжид 548 003 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч Ш овогт Б.Н*******г Ц*******-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч Ц*******-иас нэхэмжлэгч Б.Н*******гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 78 010 684 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н*******д олгосугай.
3.Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Н*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ц*******-д даалгасугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц*******-иас улсын тэмдэгтийн хураамжид 548 003 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ХУЛАН