| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2024/00332/И |
| Дугаар | 103/ШШ2024/00451 |
| Огноо | 2024-08-07 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 103/ШШ2024/00451
2024 оны 08 сарын 07 өдөр | Дугаар 103/ШШ2024/00451
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 24 дүгээр хороо, ******* *******, *******а байрны 167 тоотод оршин суух, ******* овгийн ******* *******,
******* улс, муж, дүүрэг, өргөн чөлөө -а тоотод оршин суух ******* овгийн *******ын ,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* -ын нэхэмжлэлтэй,
******* дүүргийн 2 дугаар хороо, байрлах, дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 72,900,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцны өмчлөгчөөр ******* -ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ******* -ын өмчлөлд бүртгэхийг ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах бие даасан шаардлагатай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.*******
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлөөлөгч ,
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч: ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* нь хариуцагч дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдуулан ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 72,900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, ******* нь ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцны өмчлөгчөөр ******* -ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ******* -ын өмчлөлд бүртгэхийг ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах бие даасан шаардлагуудыг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нар нь тайлбар, татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот 39 м.кв 3 өрөө улсын бүртгэлийн Ү-22080031 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг ******* дүүргийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны дугаар сарын 16-ны өдрийн 16-р тогтоолоор З.******* миний бие болон хувьчлагдсан орон сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүд болох эхнэр РД:СТ61041*******8, охин Ж. / нарын өмчлөлд авсан. Миний бие энэхүү байрандаа амьдарч байгаад 1997 онд Улаанбаатар хотод ЦЕГ-ын ЭЦГ-т ахлах төлөөлөгчөөр томилогдон ажилласан. Улаанбаатар хотод ажиллаж байх үед буюу 2003 оноос эхнэр бид хоёр үл ойлголцолоос болоод тусдаа амьдрах болсон бөгөөд одоо ч тусдаа амьдарч байгаа болно. Яг энэ үеэр буюу 2004 оны 1 дүгээр сард дээрх орон сууцыг эхнэр охин бид хоёрын зөвшөөрөлгүйгээр ******* дэх хорих -р ангид зарсан гэсэн яриа яригдаж 2005 онд хорих ангийн нягтлан бодогч х/ч Ц надтай утсаар ярьж надад миний өмчлөлийн орон сууцыг шилжүүлэх тухай хүсэлт тавьсанд би татгалзсан. Үүнээс хойш тус байгууллагын нягтлан бодогч гэх хүмүүс утсаар холбогдож орон сууцаа шилжүүлэх тухай зөвшөөрөл өг гэж ярьдаг байсан боловч би болон охин Ж. нар орон сууц чөлөөлж, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ өг гэж хариу хэлдэг байсан боловч тус байгууллагад томилогдож ирсэн үе, үеийн дарга нар байранд маань амьдарч өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Миний бие болон охин маань 2004 оноос өнөөдрийг хүртэлх 20 жилийн хугацаанд байр түрээслэн амьдарсаар байгаа бөгөөд одоо охин Ж. ******* улсад гэр бүлээрээ сурч, амьдарч байна. Өнгөрсөн 20 жилд охин бид хоёр хууль ёсны өөрийн өмчлөлийн орон сууцаа түрээслэх, ашиглах, захиран зарцуулах эрх маань зөрчигдсөөр ирсэн. Ингээд 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ******* -р ангийн нягтлан бодогч а/х нь утсаар холбогдож Улаанбаатар хотод ирж орон сууцыг шилжүүлэн авах тухай ярилцаж, уулзах үед нь өөрийн өмчлөлийн орон сууцны орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Чухам хэдэн төгрөгөөр, хэнд ямар гэрээг үндэслэн худалдан борлуулсан тухай охин бид хоёрт ямар ч мэдээлэл байхгүй бөгөөд өнөөдрийг хүртэл бүхэл бүтэн 20 жил хохирсоор байна. Өөр хүний өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчид бүртгүүлсэн гээд байгааг ойлгохгүй байна. Хүний өмчийг өөрийн байгууллагын хөрөнгийн данс бүртгэлд тусгаад цаашлаад төрийн өмчид бүртгүүлж болдог юм уу. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэж хавсаргана, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна мөн хуулийн зүйлийн 8.4 дэх хэсэгт Гэрлэснээс хойш гэр бүлийн гишүүний хэн нэг нь эд хөрөнгөө дур мэдэн бусдад шилжүүлсэн, олсон ашиг, орлогоо санаатайгаар нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж заасныг үндэслэн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хууль бус эзэмшлээс миний өмчлөлийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот 39 м.кв 3 өрөө /улсын бүртгэлийн Ү-22080031 дугаарт бүртгэгдсэн/ орон сууцыг чөлөөлж, охин Ж. бид хоёр өмчлөлийн орон сууцандаа амьдрах эрх, түрээслэх, ашиглах, захиран зарцуулах зөрчигдсөн хугацааны хохиролд 72,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь тухайн орон сууцыг анх 2004 онд иргэн , З.******* нараас албан хаагчдынхаа хэрэгцээнд зориулан 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр худалдаж авч, мөнгийг нь тухайн үеийн хорих ангийн дарга, хурандаа зөвшөөрлөөр ахлах нягтлан бодогч Олдох нар касснаас 2 удаагийн төлөлтөөр баримт үйлдэн төлсөн байдаг. Улмаар орон сууцыг биет байдлаар болон гэрчилгээг нь хүлээн авч, хорих дугаар ангийн албан хаагч нүүж орсон юм. Худалдан авсныхаа дараагаар тухайн орон сууцыг байгууллагын нэр дээр шилжүүлэн авахаар удаа дараа , түүний нөхөр З.******* нарт хандахад гийн зүгээс ...манай нөхөр Улаанбаатар хотод ажилтай амжихгүй байна, ирэхээр нь шилжүүлж өгнө гээд, түүний нөхөр З.*******тай нь холбогдохоор ...би удахгүй ******* очих юм... Охин маань одоо насанд хүрчихсэн учраас бид гурав хамтдаа үл хөдлөх дээр очоод шилжүүлчихнэ... Охин маань ч сургууль соёл гээд амжихгүй л байна... Та нар санаа зоволтгүй ээ... гэх мэт шалтаг, шалтгаан тоочиход нь нэгэнт байрны мөнгийг нь төлж гэрчилгээг нь эх хувиар нь авч үлдсэн, нөгөөтэйгүүр З.******* нь манай байгууллагад ажиллаж байсан албан хаагч байсан учраас үе үеийн дарга, албан хаагчид маань итгээд өнгөрсөн байна. Хорих ангийн дарга солигдох бүрд тухайн асуудлыг дахин тэднээс шаардсаар ирсэн боловч ...охин маань гадагшаа сургуульд явчихсан байна. Охин бид гурав хамтдаа очихгүй бол шилждэггүй гэнэ. Ирэхээр нь шилжүүлж өгье... гэх мэтээр аргалсаар ирсэн байна. Үүний дараагаар манай хорих ангийн аж ахуйн хэлтэс нь тусдаа гарч буюу ШШГЕГ-ийн харъяа ******* -ын хэлбэрээр хуулийн этгээд болж бүртгэгдсэн бөгөөд тухайн орон сууц нь одоог хүртэл тухайн байгууллагын бүртгэл дансанд бүртгэгдэж, Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны өмч гэдгээр ШШГЕГ-т ч бүртгэгдсэн байгаа. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 "Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ" гэж хуульчилсан учраас манай байгууллага нь хариуцагч биш бөгөөд уг орон сууцны одоогийн эзэмшигч нь ******* юм. Нэмж хэлэхэд шүүхийн шийдвэрээр уг орон сууцыг ******* -ын өмч хэмээн үзэхэд манай дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн зүгээс татгалзах зүйл огтоос байхгүй. Тухайн үед байрыг худалдаж аваад гэрээ маягийн юм хийсэн гэдэг боловч одоо олдохгүй байгаа. Мөнгөө зарлагадахдаа барилгын материалын үнэ гэж гаргасан юм байна лээ. Энэхүу учир шалтгааны улмаас дугаар хорих ангид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учраас нэмэгдэл шаардлага болох 72,900,000 төгрөгийг ч мөн манай дугаар хорих ангийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай хорих анги нь ШШГЕГ-ын харьяа байгууллага. Иймд манай байгууллагад холбогдуулан З.Жаргап, Ж. нараас гаргасан ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, 2004 оны 1 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд өөрийн орон сууцанд амьдрах боломжгүй байсан үеийн хохирол 72,900,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* -ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Зохигчдын маргаан бүхий ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууц нь ШШГЕГ-ын болон манай байгууллагын дотоодын тайлан бүртгэлд ******* -ын хөрөнгө гэдгээр бүртгэгдсэн, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч нь манай байгууллага. Ийм байтал нэхэмжлэгч З.*******, Ж. нарын ...орон сууцыг чөлөөлүүлж... гэх шаардлага нь манай байгууллагын эд хөрөнгийн эрх, ашгийг ноцтой хөндөхөөр, түүнчлэн тухайн хөрөнгийн улсын бүртгэлийг нэхэмжлэгчдийн зүгээс одоог хүртэл шилжүүлэн өгөхгүй байсаар байх тул ******* -ын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д зааснаар бие даасан шаардлага гаргаж, зохигчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгч З.******* нь надтай уулзаад байрны өмчлөгчийн нэрийг манай байгууллагын нэр дээр шилжүүлж өгнө гэж надаас гэрчилгээг авчихаад одоо болтол шилжүүлж өгөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Энэ үл хөдлөх хөрөнгө нь төрийн өмчид бүртгэгдсэн хөрөнгө. Манай байгууллага бол ШШГЕГ-ын харьяанд явдаг, дугаар ангийн нэг нэгж болох байгууллага. Иймд Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцны өмчлөгчөөр ******* -ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ******* -ын өмчлөлд бүртгэхийг ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах шаардлагыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэж өгнө үү гэв.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн байрыг 2004 онд миний бие хорих ангид 6,000,000 төгрөгөөр зарсан нь үнэн. Би мөнгийг хоёр хуваагаад 3, 3 саяар авсан тухайн үед З.******* хотод Эрүүгийн цагдаад ажиллаж байсан. Байраа зарахдаа З.*******д хэлээгүй, З.*******д зарсан хойноо хэлэхэд зөвшөөрөхгүй, зарахгүй гэсэн. Тэгээд би байраа зараад түлхүүр, байрныхаа ордерыг хамт өгсөн. Ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, мөнгөө аваад түлхүүр ордер хоёроо өгсөн. Би их буруу, хууль бус зүйл хийсэн гэдгээ одоо л ойлгож байна. Энэ байгууллага хууль хяналтын байгууллага байж тухайн үед хууль дүрмийнхээ дагуу байраа шилжүүлж аваагүйд гайхаж байна. Тэр үед энэ байгууллага буюу ны үйлдвэр гэж байгаагүй. Тухайн үеийн Хорих ангийн дарга байсан амаар ярьж тохиролцоод байраа өгсөн. З.*******ын нэхэмжлэл дээр бичсэн бүгд үнэн. Тухайн үед охин 10 дугаар ангид байсан, 18 нас хүрээгүй байсан. Гэр бүлийн гишүүний зөвшөөрлийг аваагүй нь үнэн. Бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай хэвээр байгаа. Хорих анги 2004 онд надаас байраа авснаас хойш надтай байрны асуудлаар нэг ч удаа холбогдоогүй. Нэг удаа надаас З.*******ын утсыг авсан. Би тэгээд энэ байрны асуудал дууссан гэж бодоод өнгөрсөн гэв.
5.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, Ж.гийн гадаад паспортын хуулбар, дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, 07 дугаартай гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ШШГЕГ-ын харъяа Шийдвэр гүйцэтгэх албаны 2007 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байрны засварт орох материалын тооцоо, ******* -аас 2009 оны жилийн эцсийн хөрөнгийн тооллого явуулсан тухай илтгэх хуудас, 2009 оны жилийн эцсийн тооллогын бүртгэлийн товчоо, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, ******* ТӨ-ын Төрийн өмчийн эд хөрөнгийн тооллого хийсэн ажлын тайлан, Төрийн өмчийн эд хөрөнгийн тооллогын бүртгэл, ******* ТӨ-ын захирлын 2022 оны дугаар сарын 23-ны өдрийн дугаартай тушаалын хуулбар, 2022 оны жилийн эцсийн үндсэн болон эргэлтийн хөрөнгө, мөнгөн хөрөнгийн тооллого явуулсан илтгэх хуудас, эд хөрөнгийн тооллогын бүртгэл, Үндэсний аудитын газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай дүгнэлт, хэрэглэгчийн дансны хуулга, ******* дулааны станц ТӨХК-ийн төлбөр төлөлтийн хүснэгт, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А-1/88 дугаар албан бичиг /хавсралт 4 хуудас/, хариуцагчаас ШШГЕГ-ын даргын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн дугаар, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн дугаар тушаалууд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
6. Шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хүсэлтээр гэрч гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч З.*******, Ж. нарын дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдуулан гаргасан ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 72,900,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.3-т зааснаар, ******* -ын Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцны өмчлөгчөөр ******* -ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ******* -ын өмчлөлд бүртгэхийг ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай бие даасан шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Хууль болон үүсгэн байгуулах баримт бичигт заасан бол хуулийн этгээд өөрийн салбар, төлөөлөгчийн газраа тогтоосон журмын дагуу байгуулж болно, 29.4-т Салбар төлөөлөгчийн газрын эрх үүргийг тухайн хуулийн этгээдийн дүрмээр тодорхойлно, 29.5-д Салбар төлөөлөгчийн газрын эрх баригчид үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулна гэж тус тус хуульчилсан.
Хариуцагч дугаар нээлттэй, хаалттай хорих анги, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь бие даан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байгаа хэдий ч Монгол улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа, салбар байгууллагууд болох нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, ШШГЕГ-ын даргын тушаалууд, хэрэгт авагдсан бусад холбогдох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч дугаар нээлттэй, хаалттай хорих ангийг хариуцагч биш этгээд, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* -ыг ШШГЕГ-ыг төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар З.*******, Ж. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,6******* төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.*******, Ж., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* -т тус тус олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан ******* овгийн ******* *******, ******* овгийн *******ын нарын нэхэмжлэлтэй, дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцыг чөлөөлүүлж, хохирол 72,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуудлийн 65 дугаар зүйлийн 65.1.5 дахь хэсэгт зааснаар ******* -ын ******* дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 71 тоот орон сууцны өмчлөгчөөр ******* -ыг тогтоож, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ******* -ын өмчлөлд бүртгэхийг ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай бие даасан шаардлага бүхий хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч З.*******, Ж. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 592,6******* төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* -ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.*******, Ж., бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* -т тус тус олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй төгөлдөр болмогц 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацаа хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ