Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2024/00453

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 103/ШШ2024/00453

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 1964 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, ам бүл 2, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Баяндалай миний бие 19******* оны 07 дугаар сарын 17-ны өдөр ******* аймгийн Малчин суманд малын бага эмчээр томилогдон ажилласан юм. 1985 онд алба хаах болж ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байна. Мөн 1985 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Батлан хамгаалах яамны сайдын *******6 тоот тушаалаар албанд Улаанбаатар хотын дүгээр ангид алба хааж 1988 оны 08 дугаар сард халагдсан. Гэтэл албанаас чөлөөлөгдсөн талаарх баримт байхгүй байна. Иймд ******* намайг ******* аймгийн Малчин суманд 19******* оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30 хүртэл ажиллаж байсныг, 1988 оны 08 дугаар сард дүгээр ангиас халагдсан болохыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд: Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, ******* дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн мал эмнэлгийн даргын тушаалын хуулбар, цалингийн тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгт , гэрэл зураг зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Б.******* хүсэлтээр гэрчийн мэдүүлэг авсан, шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас нотлох баримт шаардан гаргуулсан байна.

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.******* шүүхэд хандаж гаргасан улсад ажиллаж байснаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.******* нь 1964 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 60 настай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Б.******* хөдөлмөрийн дэвтэр дээр түүний ажилд орсон, ажлаас халагдсан талаарх бичилт бүрэн хийгдээгүй, холбогдох тушаалууд архивын байгууллагаас гарч ирээгүй болох нь түүний тайлбар болон архивын байгууллагын тодорхойлолтоор тогтоогдож байх тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх *******д үүсэж байх ба ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа Өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм гэжээ.

4.Хүсэлт гаргагч ******* нь ******* аймгийн мал эмнэлгийн газарт 19******* оны 07 дугаар сарын 17-ны өдөрөөс 1985 оны 05 дугаар сарын 30 хүртэл ажиллаж байсан болох нь, 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдөр албанаас халагдсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а/.******* аймгийн мал эмнэлгийн газрын даргын 19******* оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар *******г малын бага эмчээр томилсон. /хх-ийн 6 дугаар тал/

б/.1985 оны 06 дугаар сарын 26-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, түүний хуулбарт: /эх хувь, хуулбар хувийг тулган шинжлэн судлав/ ******* Баяндалай, хөдөлмөрийн дэвтэр олгосон байгууллага: аймаг, Хөдөө аж ахуйн техникум, ХААТ-ын захирлын 1985 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 36 дугаартай тушаалаар албанд шилжүүлсэн, БХЯ-ны сайдын 1988 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 208 тоот тушаалаар албанаас халагдсан талаарх бичилтүүд хийгджээ. /хх-ийн 5 дугаар тал/

в/. ******* аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн цалингийн тодорхойлолтод: Баатар овогтой цалингийн хүснэгтэд 19******* оны 3-4,8-9,12 дугаар саруудад авч байсан цалингийн түүвэр гарч ирсэн байна. /хх-ийн 19 дүгээр тал/

г/.Тагнуулын Ерөнхий газрын Тусгай архивын лавлагаанд: ******* Баяндалай аймгаас НАХЯ-ны сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар дүгээр ангид албанд татагджээ. ба -ын дүгээр ангийн 1988 оны халагдсан бүртгэлийг тус архивт шилжүүлж ирүүлээгүй тул ******* ******* албанаас халагдсан талаарх архивын лавлагаа гарахгүй болно гэжээ. /хх-ийн 2 дугаар тал/

е./******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1/А/ маягтад: овог: Баатар, нэр: Баяндалай, төрсөн газар: ******* аймгийн *******, төрсөн он сар өдөр: 1964.09.22, регистрийн дугаар , мэргэжил малын эмч, экскаваторын машинч, ажилладаг газар группэд, алба 1985-1988 онд хаасан гэжээ. /хх-ийн 13-******* дугаар тал/

ё/.Гэрч шүүхэд өгсөн: Баяндалай нь манай нутгийн залуу юм. Баяндалай нь барилгын 119 дүгээр ангид алба хааж байхдаа буюу 1987-1988 онуудад ******* дүүрэгт 0252 дугаар ангийн байрыг барихаар ирж би танилцаж манайхаар ирж очиж, би эргэдэг байсан юм. Баяндалай нь эхнэр *******ын ангийн барилга барьж байх хугацаандаа танилцаад 1988 оны 08 дугаар сард албанаас халагдаад ******* дүүрэгт ирж суурьшин амьдарсан учраас алба хаасан хугацааг сайн санаад байна. Тэр цагаас хойш бид өнөөдрийг хүртэл гэр бүлээрээ найзалж нөхөрлөж байна. Энэ зураг 1988 онд авахуулсан зураг байна. Зурагт зүүн гар талаас Баяндалай байна. Хамт авахуулсан зурагт байгаа хүнийг зүс харсан. Харин нэрийг нь сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр тал/

ж/.19******* онд ажиллаж байхдаа авч байсан цалингийн тооцооны хүснэгтүүд, гэрэл зурагууд /хх-ийн 20-28 дугаар тал/

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч *******г 19******* оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30 хүртэл ******* аймгийн мал эмнэлгийн газарт малын бага эмчээр ажиллаж байсныг, 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдөр албанаас халагдсан болохыг тус тус тогтоон шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1*******, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг үндэслэж ******* овгийн ******* Баяндалайг 19******* оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 30 хүртэл ******* аймгийн мал эмнэлгийн газарт малын бага эмчээр ажиллаж байсныг, 1988 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ба ДЦУЕГ-ын дүгээр ангиас халагдсан болохыг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ