Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 144/ШШ2023/00015

 

      

     2024             01                   31                                                          144/ШШ2024/00015

              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *** даргалж,

           Хүсэлт гаргагч: ***ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Хүсэлт гаргагч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие ******* сумын хүний их эмчийн салбарт 1988-1993 онуудад 5 жил ажилласан. Одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох болсон тул миний 1988 онд хүний их эмчийн салбарт үйлчлэгчээр ажилд томилогдсон тушаал гараагүй болно. Иймд миний 1988 оны 06 дугаар сарын 21-ээс 1993 оны 07 дугаар сарын 20-нийг хүртэл *******сумын хүний их эмчийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

            Хамт ажиллаж байсан *******, ******* нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ.        

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, *******аймгийн архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаартай архивын лавлагаа, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *******дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн *******дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч *******, ******** нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч *******г 1988 оны 06 дугаар сарын 21-ээс 1993 оны 07 дугаар сарын 20-нийг хүртэл ******* аймгийн ******* сумын хүний их эмчийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

*******нь 1988 оны 06 дугаар сарын 21-ээс 1993 оны 07 дугаар сарын 20-нийг хүртэл ******* аймгийн ******* сумын хүний их эмчийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байсан байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан ******* аймгийн архивын тасгийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 297 дугаартай архивын лавлагаа, 1987 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж  дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ийг 1988 оны 06 дугаар сарын 21-нээс 1993 оны 07 дугаар сарын 20-нийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хүний их эмчийн салбарт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                        ***