Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2024/0001

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

           ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  /цахимаар/, гуравдагч этгээд /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын  Засаг дарга, ******* сумын газрын даамал , ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “******* сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын Н.******* ******* сумын ******* ******* тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээгээр түүнд өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах,  тус захирамжийн дагуу гаргасан улсын бүртгэлийн дугаар, дүгээр бүртгэлтэй ын газар өмчлөлийн гэрчилгээ, иргэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон дүгээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар *******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ******* сумын ******* 5-2 тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг олгож байсан ба тус захирамжийн дагуу газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын газрын даамал эд даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч ******* 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох ******* сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар ******* овгийн ******* ******* ******* сумын ******* ******* тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээгээр түүнд өмчлүүлсэн. Тус захирамжийн дагуу гаргасан улсын бүртгэлийн дугаар, дүгээр бүртгэлтэй ын газар өмчлөлийн гэрчилгээг  хүчингүй болгуулах шаардлагаас татгалзаж байна.” гэжээ.

            Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэхэмжлэгч ******* миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Үүнд

Өөрийн эзэмшлийн 31 мкв газар дээр ******* сумын Засаг даргын захирамжаар нэмж 45 мкв газрыг олгосон бөгөөд нийт 76 мкв өмчлөлийн газраа өөрийн нэр дээр эзэмшлийн зориулалттай болгуулах, ******* сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 7 байршил бүхий газраас сонгон өөрийн нэр дээр өмчлөлийн газрыг авахаар хариуцагч ******* сумын газрын даамал тэй эвлэрэн хэлэлцэж тохирсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч  ******* тус шүүхэд хандан анх ******* сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын Н.******* ******* сумын ******* ******* тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээгээр түүнд өмчлүүлсэн хэсгийг,  тус захирамжийн дагуу гаргасан улсын бүртгэлийн дугаар, дүгээр бүртгэлтэй ын газар өмчлөлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар *******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ******* сумын ******* 5-2 тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг олгож байсан ба тус захирамжийн дагуу газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын газрын даамал эд даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг ******* аймгийн ******* сумын  Засаг дарга, ******* сумын газрын даамал , ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст тус тус холбогдуулан гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрт хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэн, нэхэмжлэлийн шаардлагыг “******* сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар *******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ******* сумын ******* 5-2 тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг олгож байсан ба тус захирамжийн дагуу газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын газрын даамал болон Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах, иргэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон дүгээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж ихэсгэн, тодруулсан.

           Улмаар нэхэмжлэгч “******* сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын Н.******* холбогдох хэсэг, ******* сумын ******* ******* тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээгээр өмчлүүлсэн улсын бүртгэлийн дугаар, дүгээр бүртгэлтэй газар өмчлөлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаа илэрхийлж, бичгээр ирүүлснээс гадна шүүх хуралдааны явцад дахин хүсэлтээ гаргасан.

Үлдэх “******* сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар *******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ******* сумын ******* 5-2 тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг олгож байсан ба тус захирамжийн дагуу газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын газрын даамал болон ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах, иргэн 2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон дүгээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад бүхэлд нь татгалзаж, түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсгийг баримтлан “******* сумын Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтын Н.******* ******* сумын ******* ******* тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээгээр түүнд өмчлүүлсэн хэсгийг,  тус захирамжийн дагуу гаргасан улсын бүртгэлийн дугаар, дүгээр бүртгэлтэй ын газар өмчлөлийн гэрчилгээ, иргэн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон дүгээр газар өмчлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, ******* сумын Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаартай Газар өмчлүүлэх тухай захирамжийн 1 дүгээр хавсралтаар *******д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ******* сумын ******* 5-2 тоот хаягт байрлах 1045 м.кв газрыг олгож байсан ба тус захирамжийн дагуу газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг ******* сумын газрын даамал болон ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  

 

                                 ШҮҮГЧ                                       Ч.ОЮУНСАЙХАН