Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 144/ШШ2024/00027

 

       

     2024             02                   27                                                          144/ШШ2024/00027

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *** даргалж,

           Хүсэлт гаргагч: ***ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай шаардлагатай иргэний хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Хүсэлт гаргагч ***, нарийн бичгийн дарга *** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч ******* миний бие нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа хэдээс хэдэн онд хаана ажиллаж байсан талаараа тодорхой бичээгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой болгож дараах байдлаар тодруулж байна.

            Миний бие Өмнөговь аймгийн ******* суманд 1964 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. 1972 онд Өмнөговь аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд элсэн орж, 1980 оны 06 дугаар сард 8-р ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс Өмнөговь аймгийн ******* сумын ******* нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр цэргийн албанд татагдаж, хилийн цэргийн ******* цэргийн алба хаасан. 1985 оны 06 дугаар сарын 18-ны өдөр цэргийн албанаас халагдаж ирээд Өмнөговь аймгийн ******** нэгдэлд үргэлжлүүлэн туслах ажилтнаар 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл ажиллаж байсан. 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс ******* сумдыг хариуцсан холбооны салбарт монтёроор 1987 оны 02 дугаар сарыг дуустал ажиллаж байсан. 1990 оны 02 дугаар сараас мөн тухайн нэгдэлд туслах ажилтнаар ******* нэгдлийг 1992 онд татан буугдах хүртэл ажиллаж байсан.

            Өмнөговь аймгийн нефть баазын даргын 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаартай тушаалаар *******сумын Шатахуун түгээх цэгийн сахиулаар 1996 оныг дуустал ажилласан.

            Тиймээс ******* намайг 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1985 оны  07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл, 1990 оны 03 дугаар сараас 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл тус тус Өмнөговь аймгийн *******нэгдлийн туслах үйлдвэрт ажилтнаар, 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 02 дугаар сарыг дуустал ******* сумын холбооны салбарын барьцааны монтёроор, 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн ******* сумын шатахуун түгээх цэгийн сахиулаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

            Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болох шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, *******тусгай архивын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ****** дугаартай лавлагаа,  хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, №*******дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ****** дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн ******* нэгдлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн ******* нэгдлийн даргын 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Холбооны газрын даргын 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай тушаал, Өмнөговь аймаг *******баазын даргын 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ****** дугаартай тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №******* дугаартай *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, гэрч *******, ******** нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******ыг 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн ******нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн ****** нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 02 сарыг дуустал Өмнөговь аймгийн ***** холбооны салбарын барьцааны монтёроор, 1990 оны 03 сараас 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн *нэгдлийн туслах үйлдвэрт тусла********х ажилтнаар, 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймаг ******сумын шатахуун түгээх цэгийн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

*******нь 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн *******нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн *******нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 02 сарыг дуустал Өмнөговь аймгийн Баян-Овоо холбооны салбарын барьцааны монтёроор, 1990 оны 03 сараас 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн ******* нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймаг ****** шатахуун түгээх цэгийн сахиулаар тус тус ажиллаж байсан байдал нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан *******тусгай архивын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 08/314 дугаартай лавлагаа,  хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, №******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн *******дугаартай архивын лавлагаа, Өмнөговь аймгийн ******* нэгдлийн даргын 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 48 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн ******* нэгдлийн даргын 1981 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай тушаал, Өмнөговь аймгийн Холбооны газрын даргын 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 81 дугаартай тушаал, Өмнөговь аймаг ******* баазын даргын 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн а/49 дугаартай тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №******* дугаартай *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, гэрч ********, ******* нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж  дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ийг 1980 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн *******нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Өмнөговь аймгийн ******* нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1986 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 02 сарыг дуустал Өмнөговь аймгийн *******холбооны салбарын барьцааны монтёроор, 1990 оны 03 сараас 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн *******нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилтнаар, 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 1996 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймаг ******* сумын шатахуун түгээх цэгийн сахиулаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр нь  танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох ба шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                        ***