| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2022/05353/И |
| Дугаар | 183/ШШ2023/02885 |
| Огноо | 2023-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2023/02885
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С дүүрэг, ** тоотод оршин суух, Бовогт С.Д /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, ** тоотод оршин суух, Б овогт П.Д /РД: ********/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 67 725 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч*******,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С*******,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эмүжин нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* нь шүүх хуралдааныг өөрийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн тул түүний болон зохигч талуудын хүсэлтээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Д******* нь хариуцагч П.Д*******нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 67 725 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Хариуцагч П.Д*******н нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч С.Д*******тэй зээлийн гэрээ байгуулан 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж авсан байдаг. 43 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч П.Д*******нд гэрээ байгуулсан өдрөө бэлнээр хүлээлгэж өгсөн. Зээлийн гэрээний дагуу хариуцагч нь 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн дотор зээлсэн мөнгөө 5 хувийн хүү болох 2 150 000 төгрөгийн хамт нийт 45 150 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг хүлээсэн. Гэтэл тэрээр өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүнээс огг төлбөр төлөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй нэхэмжлэгчийг хохироож байна. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд “Зээлдэгч зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож зээлдүүлэгчид алданги төлнө" гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэгчийн зүгээс үндсэн зээл болон хүүг хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги тооцож хариуцагч П.Д*******нгээс гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Хариуцагч П.Д*******нгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 43 000 000 төгрөг, хүү 2 150 000 төгрөг, алданги 1 хоногийн 225 750 төгрог / 225.750Т х 100 = 22 575 000 төгрөг/, нийт 67 725 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Д*******эд олгуулж өгнө үү гэсэн.
1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр С.Д******* П.Д*******нтэй зээлийн гэрээ байгуулж 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Тухайн үүргээ биелүүлээгүй учраас үндсэн төлбөр, хүү, алдангийн хамт нийт 67 725 000 төгрөгийг нэхэмжилж байна. н.С******* н.Э******* гэх С.Д*******ийн найз нар байсан. н.С*******, н.Э******* нар нь байраа томруулах зорилгоор мөнгөө өсгөх санаатай байсан. Найдвартай хүнд мөнгөө зээлээд хүүгээ хугацаандаа төлдөг бол банканд байснаас дээр байна байр авахад мөнгө арай дутаад байна гэдэг агуулгаар мөнгө хадгалж байсан. Тэгээд С.Д******* 43 000 000 төгрөг зээлэх хүн байна. Та хоёр мөнгөө зээлэх үү гэж асуусан. Үүний дагуу П.Д*******нтэй холбогдсон. П.Д*******н болон түүний дүү н.О гэх 2 хүн ирээд мөнгө зээлнэ, зээлсэн мөнгөө юунд хэрэглэх гэж байгаагаа тайлбарласан. н.О хөл муутай хүн байсан. Хагалгаанд орох гээд 25 000 000 төгрөг надад хэрэгтэй байна. Би станцад ажилладаг болохоор 36 сарын тэтгэмжээ аваад энэ мөнгийг өгсөн. Манай охинд 18 000 000 төгрөг хэрэгтэй байна гээд нийтдээ 43 000 000 төгрөг зээлье гэсэн. Барьцаа юу байгаа вэ гэхэд П.Д*******нгийн хадам ээжийнхээ байрыг барьцаалсан. Ингээд н.С*******, П.Д*******н, С.Д*******, н.О нар уулзалдаад Баянгол дүүргийн нотариат ороод зээлийн гэрээгээ байгуулсан. Мөнгөө бэлнээр авна гэсэн хүсэлтийг хариуцагчаас гаргасан. Баянгол дүүргийн нотариатаас гараад Хүүхдийн 100-д байрлах Голомт банк дээр очоод н.С******* данснаасаа 40 850 000 төгрөгийг П.Д*******нд зээлдүүлэв гэсэн утгатайгаар бэлнээр гаргасан. Энэ мөнгөн дээрээ өөрт байсан бэлэн мөнгөө нэмээд 43 000 000 төгрөг хариуцагчид өгсөн. Тухайн өгч байх үед П.Д*******н, н.С*******, С.Д******* нар байж байсан. Яг мөнгө зээлж байгаа хүн нь П.Д*******н бөгөөд зээлийн гэрээгээ байгуулсан. Түүний дараа С.Д******* 2 найз минь надад итгээд энэ хүнд мөнгө зээлүүлж байгаа учраас хөрөнгийг нь хамгаалах зорилгоор мөн зээлийн гэрээ байгуулсан. С.Д******* өөрийнхөө байгуулсан зээлийн гэрээн дээрээ 43 000 000 төгрөг бэлнээр хүлээлгэж өгөв авав гэсэн баримтыг П.Д*******нтэй хийсэн. 1 сарын дотор мөнгөө өгнө гэсэн боловч өгөхгүй 4 сар болсон. 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр П.Д*******н н.С******* нар уулзаад үүргээ дуусгавар болгоё, үүргийн хэмжээгээ 53 000 000 төгрөгөөр тохироод үүрэг дуусгавар болгох хэлцэл хийе гэсэн. Нотариат дээр үүрэг дуусгавар болгох хэлцлээ хийгээд үүргээ барьцаа хөрөнгөөр сольсон. Ингээд н.С*******аас авсан зээлийн гэрээ бичгийн хувьд бүрэн биелэгдсэн. Үүний дараа худалдах, худалдан авах гэрээ хийгээд н.Т нь байраа н.С*******д шилжүүлсэн. н.Т нь эзэмшил ашиглалтаа өгөхгүй болохоор нь шүүхэд 2015 оны 10 дугаар сард нэхэмжлэл гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг хангаад шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөл, н.С*******д орон сууцыг нь өг гэсэн шийдвэр гарсан. 43 000 000 төгрөг авсан юм байна гэдэг итгэл үнэмшил П.Д*******нгийн хадам ээжид төрсөн. Тэгээд эвлэрлийн гэрээ байгуулъя гэдэг байдлаар 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан. Нэг талаас н.С*******ын төлөөлөгч н.О*******, нөгөө талаас хариуцагч нарын төлөөлөгч н.Отгонтуяа нар байсан. Орон сууцаа 65 000 000 төгрөгөөр буцаан авах хүсэлтэй байгаагаа хэлсэн. 2016 оны 2 дугаар сарын 27-ны өдөр 21 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 21 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 21 000 000 төгрөгөөр нийт 65 000 000 төгрөг өгөх юм бол өмчлөлийг буцаагаад өгье гэсэн. Юу гэж хэлж хадмуудаасаа байр авч байсан гэхээр н.Отгонтуяа, П.Д*******н нар ээжийн хагалгаа болох гээд байна 25 000 000 төгрөг болно. Би энэ мөнгийг хүнээс зээлээд ээжийгээ хөлний хагалгаанд оруулчихаад эргүүлээд мөнгө олоод өгнө гэж хэлээд зөвшөөрөл авсан байсан. Бид нар албадан чөлөөлүүлэх шүүхийн шийдвэртэй болоод шүүхийн шийдвэр лүү чөлөөлүүлье гэхээр зөрөөд шинэ илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулъя гээд 2016 оны 1 дүгээр сарын 27-ны шүүхийн шийдвэр дээр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний дараа н.Т нь н.С*******д холбогдуулаад худалдах, худалдан авах гэрээг хүчин т бусад тооцуулъя гээд тусдаа нэхэмжлэл гаргаад Баянгол дүүргийн шүүхэд хандсан. Анхан шатны шүүх худалдах, худалдан авах гэрээг хүчин т бусад тооцуулах нөхцөл алга гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээсэн. Улсын дээд шүүхээс өмнө нь зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Зээлийн гэрээний харилцааг дүгнэхээс нааш худалдах, худалдан авах гэрээг дүгнэх боломжгүй гээд буцаасан. П.Д*******н нь зээлийн гэрээг хүчин т бусад тооцуулна гээд хамтран нэхэмжлэгчээр орж ирсэн. Ингэж явсаар н.С******* П.Д*******нд мөнгө өгсөн үйл явдал тогтоогдохгүй байна гэж шийдвэрлэсэн. С.Д*******тэй байгуулсан гэрээний дагуу мөнгөө өгсөн. Одоо энэ гэрээний дагуу мөнгөө шаардаж байна. Бид нар 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр мөнгөө бэлнээр н.С*******аас аваад П.Д*******нд өгсөн. Энэ нь бичгийн баримтаар нотлогдож байгаа. Бичгийн баримт дээрх гарын үсэг минийх биш гэж маргадаг. Шүүхээс шинжээч томилсон. Шинжээчийн дүгнэлтээр зээлийн гэрээний зүүн доод өнцөгт байгаа П.Д*******н гэх бичгийн хэв П.Д*******нгийн бичгийн хэлбэртэй тохирч байна гэсэн. Яг үнэндээ би энэ мөнгийг С*******аас зээлээгүй гэж Д*******н өөрөө хэлсэн. Тиймээс С*******ын мөнгийг Д*******ээр дамжуулаад зээлж аваад авсан гэдгээ зөвшөөрөөд гарын үсэг зураад байна. Хоёр зээлийн гэрээ байгуулсан нь хөрөнгийг нь хамгаалах зорилгоор энэ гэрээг хийсэн гэдгээ С.Д******* тайлбарладаг. Анхан шатны шүүх нөгөө талын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх бас хэрэгсэхгүй болгосон. Дээд шүүх мөнгө авсан баримтуудыг нотлох баримтаас хас гэсэн. Мөнгө авсан үйл баримт олон хэлбэрээр нотлогдсон. Тиймээс С.Д******* өгсөн мөнгөө шаардаж авах хууль зүйн үндэслэлтэй. Хөөн хэлэлцэх хугацаа нь шүүхийн шийдвэр эцэслэгдэж дууссанаар тоологдоно. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
2.Хариуцагч П.Д*******н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Д*******ийн нэхэмжлэлтэй, П.Д*******нд холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч С.Д******* нь зээлийн гэрээний үүрэгт 43 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэсэн байна. Гэтэл П.Д*******н гэдэг хүнийг танихгүй бөгөөд огт мөнгө төгрөг зээлж авч байгаагүй болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулаад мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж байна. П.Д*******нгийн зүгээс тухайн өдөр мөнгийг хүлээн аваагүй учраас энэхүү шаардаж байгаа 67 725 000 төгрөгийг төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
2.2.Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг үндэслээд шаардаж байна. Зээлийн гэрээ хэдийгээр байгуулсан ч С.Д*******ийн зүгээс энэ зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлсэн эсэх талаар яригдах ёстой. С.Д******* гэх этгээд мөнгө олгоогүй. П.Д*******н гэх хүн н.С*******аас 43 000 000 төгрөг зээлсэн учраас би энэ хоёр хүнийг холбож өгснийхөө хувьд найзынхаа хөрөнгийг хамгаалах зорилгоор юмыг яаж мэдэхэв гээд гэрээ хийсэн гэж тайлбарлаж байна. С.Д*******, П.Д*******н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч С.Д******* нь П.Д*******нд ширхэг зоос ч өгөөгүй юм байна гэдгийг өмгөөлөгчийн өөрийнх нь тайлбараар бүрэн нотлогдож байна. Хавтаст хэрэгт авагдсан маш олон шийдвэр бий. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1222 тоот Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 148 тоот Монгол улсын Дээд шүүхийн тогтоол бий. Энэ шийдвэр, магадлал, тогтоолууд н.С******* П.Д*******н нарын хооронд байгуулагдсан зээлийн харилцааг эцэслэн шийдвэрлэсэн. С.Д******* гэх этгээд гэрчээр оролцсон байдаг. Энэ асуудлыг Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүх дүгнэсэн. С.Д*******, П.Д*******н нарын хооронд хэлбэрийн төдий гэрээ байгуулагдсан. Яг зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Мөнгө өгөлцөж авалцаагүй гэдгийг дүгнэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй. Хэдий зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэдэг боловч Иргэний хуулийн 281.2 дахь хэсэгт заасны дагуу 43 000 000 төгрөгийг олгоогүй учраас зээлийн гэрээний харилцаа гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шаардаж байна. Үнэхээр энэ гэрээ байгуулагдсан гэж үзэх юм бол шаардах эрх нь дууссан байна. н.С*******, П.Д*******н гэдэг нь тусдаа эрх зүйн асуудал. С.Д******* нь П.Д*******нгээс 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний үүргээ шаардаж байсан юм уу гэхээр энэ талаар баримт байхгүй байна. Тэгэхээр С.Д*******ийн шаардах эрхийн хугацаа 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон. Шаардах эрхийн хугацаа дуусаад 4 жил өнгөрсний дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолыг уншихаар н.С******* болон П.Д*******н нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Хүчин т бус байна гэж дүгнэж байгааг харахаар С.Д******* гэх этгээд энэ П.Д*******н гэх этгээдтэй зээлийн гэрээ байгуулсан учраас нэхэмжилж болох юм байна гэж ойлгогдохоор тайлбарлаж байна. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэг дээр түүнчлэн П.Д*******н, С.Д******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ ямар ч эрх зүйн харилцаа үүсгэхгүй гэрээ гэдгийг талууд маргаагүй. Өөрөөр хэлбэл уг гэрээгээр нэг ч төгрөг өгч авалцаагүй гэдэг дээр талууд маргаагүй байна гэсэн байна. Хүчин т байгаа шүүхийн магадлал болон тогтоол дээр С.Д******* гэх этгээдээс мөнгө аваагүй юм байна. Мөн н.С******* гэх этгээдээс ч мөнгө аваагүй юм байна гэдэг нь тогтоогдсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа нэхэмжлэл хууль эрх зүйн үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Гуравдагч этгээд Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мөнгөө өсгөөд байраа томруулъя гэсэн байдлаар С.Д*******тэй уулзсан. С.Д******* мөнгө зээлэх найдвартай хүн байгаа хүүгээ өсгөнө гэж хэлээд П.Д*******нтэй холбож өгсөн. Тэр хүнтэй холбогдоод яг хуулийн дагуу зээлийн гэрээгээ хийсэн. Хүүхдийн 100-д байрлах Голомт банк дээр очоод 40 850 000 төгрөг данснаасаа гаргаад дээр нь өөрт бэлэн байсан 2 150 000 төгрөгийг нэмээд бэлнээр 43 000 000 төгрөгийг П.Д*******нд өгсөн. С.Д******* бид хоёр хамт байсан. Тэрнээс хойш мөнгөө өгөхгүй баахан асуудал үүссэн. Түүнээс хойш мөнгөө төлөөгүй. С.Д******* П.Д*******нтэй холбож өгсөн. Энэ мөнгө нь миний мөнгө. Мөнгөө нэхээд 9 жил болж байна, гэхдээ уг мөнгийг би Д*******ээр дамжуулаад Д*******нд зээлсэн юм гэв.
3.1.Гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Хариуцагч нь энэ 43 000 000 төгрөгийг хүлээж аваагүй гэж тайлбарлаж байна. Татгалзлаа нотлох үүрэгтэй. Хүлээн аваагүй гэх баримт байхгүй байна. Энэ мөнгийг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон. С.Д*******тэй гэрээ байгуулагдсан ч гэрээний дагуу мөнгө аваагүй гэж тайлбарлаж байна. Мөнгийг хүлээлгэн өгсөн үйл баримт тодорхой дурдагдсан учраас зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт шаардах эрх үүссэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоолдог. Өмнө нь энэ гэрээний биелэлт хангагдсан байсан. Харин 2021 онд Улсын дээд шүүхийн тогтоолоор эцэслэгдэн шийдвэрлэгдсэнээр энэ хүний шаардах эрх үүссэн. Хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй. Энэ байдлыг нотолсон тул дахин нотлох шаардлагагүй гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг судлаад үзэхээр хариуцагч нар энэ мөнгийг н.С*******аас аваагүй, С.Д*******ээс авсан гэх тайлбарыг удаа дараа өгсөн байсан. Тухайн үеийн нэхэмжлэгч нарын тайлбарт үндэслээд шүүх шийдвэр гаргасан байна гэж ойлгосон. 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэгч нар одоогийн хариуцагч нар С.Д*******эд 800 000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. Тэгэхээр мөнгө аваагүй бол яагаад мөнгө төлсөн бэ. Тиймээс 43 000 000 төгрөгийг авсан гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
4.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М.Бт олгосон итгэмжлэл, 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, Баянгол дүүргийн тойргийн нотариатч №248 дугаар Үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/02131 дүгээр шийдвэр, 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/00941 дүгээр шийдвэр, 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Зээлийн гэрээ, Д*******нгийн 88112165 дугаарт 8 дугаар сарын 31-ний өдөр Э*******ы 88 дугаараас залгаж ярьсан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Баримт гаргах нь гэх гар бичвэр, 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00988 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Баянгол дүүргийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/00988 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1350 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 1350 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1033 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1248 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/00981 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 102/ШШ2018/00981 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1194 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 1194 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1488 дугаар тогтоол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/01222 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1343 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, Улсын дээд шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 00148 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт, 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Ж.Сыг асуусан тэмдэглэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШТ2016/00835 дугаар тогтоол, Э.Н*******д олгосон итгэмжлэл /хэргийн 2-4, 102-218, 227-р хуудас/ гэсэн баримтуудыг,
хариуцагчаас хариу тайлбар, Н.От олгосон итгэмжлэл, Г.Ч*******тай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.У*******д олгосон итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2019/01222 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1343 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 148 дугаар тогтоол /хэргийн 16, 25, 49-51, 62, 71-94-р хуудас/ гэсэн баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч П.Д*******н нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 43 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлж, мөнгийг бэлнээр хүлээн авсан боловч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 43 000 000 төгрөг, хүү 2 150 000 төгрөг, алданги 22 575 000 төгрөг, нийт 67 725 000 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон.
3.Хариуцагч нь нэхэмжлэгч С.Д*******тэй зээлийн гэрээ байгуулсан боловч мөнгийг бэлнээр хүлээн аваагүй тул үүрэг үүсээгүй, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, өмнө хүчин т шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж дүгнэсэн гэж үгүйсгэсэн.
4.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С******* нь хариуцагч П.Д*******н надтай байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэсэн тул нэхэмжлэгч С.Д*******тэй байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлэн авсан, уг гэрээний зүйл болох 43 000 000 төгрөгийг миний бие Голомт банкнаас 40 850 000 төгрөгийг данснаасаа аваад, өөрт бэлэн байсан 2 150 000 төгрөгийг нэмээд П.Д*******нд бэлнээр өгсөн, уг мөнгө нь миний мөнгө, гэрээ байгуулахад С.Д******* бид хоёр хамт байсан, С.Д*******ээр дамжуулж хариуцагч П.Д*******нд мөнгийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч С.Д*******, хариуцагч П.Д*******н нар нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 43 000 000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлээ төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар тооцож алданги төлөх, зээлийг тогтоосон хугацаанд эгүүлэн төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч нь хариуцагч П.Д*******нд зээлийн гэрээний зүйл болох 43 000 000 төгрөгийг шилжүүлсэн эсэх, гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаж байна, гэрээг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурсан талаараа маргаагүй байна.
7.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
7.1.Хариуцагч П.Д*******н нь зээлийн гэрээг байгуулсан боловч гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, энэ нь хүчин т магадлалаар тогтоогдоно, магадлалд “...П.Д*******н, С.Д******* нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэрээ гэдэгт талууд маргаангүй. Өөрөөр хэлбэл уг гэрээгээр нэг ч төгрөг өгч авалцаагүй гэдэгт талууд маргаагүй” гэж дүгнэсэн гэж маргасан.
7.2.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчид 43 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн, энэ нь гуравдагч этгээдийн тайлбар, зээлийн гэрээнд зурагдсан “43 000 000 төгрөг бэлнээр хүлээж авав. П.Д*******н” гэсэн баримтаар нотлогдоно гэж мэтгэлцсэн.
7.3.Хэрэгт авагдсан баримтаар 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С******* нь хариуцагч П.Д*******нтэй 43 000 000 төгрөгийг 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сар бүрийн 5 хувьтай хүүтэй зээлж, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувиар тооцож алданги төлөхөөр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулжээ. Энэ гэрээг байгуулсан талаараа зохигч талууд маргаагүй бөгөөд хариуцагч нь энэ зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй, энэ үйл баримтыг дүгнэсэн хүчин т шүүхийн шийдвэртэй гэсэн.
7.4.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01222 дугаар шийдвэрээр Б.Т, П.Д*******н нарын нэхэмжлэлтэй, Б.С*******, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох зээлийн болон үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин т бус болохыг тогтоолгож, Б.Тийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, СОТ-1-4 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.С*******д холбогдох 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг хүчин т бус болохыг тогтоолгохыг хүссэн П.Д*******нгийн, Б.С*******д холбогдох 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин т бус болохыг тогтоолгож, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, СОТ-1 дүгээр байрны 4 тоот сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Б.Тийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрт “...баримтуудаар зээлдүүлэгч Б.С******* нь П.Д*******нд 43 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн нь тогтоогдсон байна. ...Б.С*******аас П.Д*******нд гэрээгээр тохирсон 43 000 000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэл болох ба харин зээлийн гэрээг хууль зөрчсөн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин т бус хэлцэл байхаар хуульд заагаагүй байна” гэжээ.
7.5.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1343 дугаар магадлалаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2018/01222 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 хэсэгт заасныг баримталж Б.С*******, П.Д*******н нарын 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “зээлийн гэрээ” хүчин т бусд тооцож” өөрчлөлт оруулжээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...зээлийн гэрээгээр 43 000 000 төгрөгийг нэхэмжлэгч П.Д*******нд шилжүүлсэн гэх тайлбараа нотлохоор өөрийн Голомт банк ХХК дахь данснаас 40 850 000 төгрөгийг Д*******нд зээлдүүлэв гэсэн утгатай зарлагын баримт бичиж өөртөө мөнгө гаргаж авсан дансны мэдээллийг шүүхэд ирүүлсэн, гэтэл дээрхи баримт нь зөвхөн нэг талын баримт бөгөөд нэхэмжлэгч П.Д*******нд уг мөнгийг шилжүүлсэн, нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжин орсон гэх нөхцөл байдлыг эргэлзээгүй нотлохгүй. Иймд нэхэмжлэгч П.Д*******нд бодитоор 43 000 000 төгрөг шилжүүлээгүй, зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ” гэсэн байна.
7.6.Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00148 дугаар тогтоолоор хэргийг хянан хэлэлцээд “...Б.С******* нь 2015-01-27-ны өдрийн гэрээний дагуу 43 сая төгрөгийг П.Д*******нд хүлээлгэн өгсөн нь тогтоогдохгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ” гэж дүгнээд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.
7.7.Дээрх баримтууд болон зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд хариуцагч нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгч С.Д*******тэй, мөн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С******* нартай тус тус зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний зүйл болох 43 000 000 төгрөгийг хүлээн аваагүй гэж тайлбарласан боловч 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэгч С.Д*******тэй байгуулсан зээлийн гэрээнд “43 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авав. П.Д*******н” гэж бичсэн байх бөгөөд уг баримтыг бичсэн, гарын үсгээ зурсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй, дээрх хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 1184 дүгээр шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн 2015 оны 1 дүгээр сарын 27 огноотой зээлийн гэрээ гэсэн баримтын зүүн доод хэсэгт байх “43 000 000 төгрөг бэлнээр хүлээж авав П.Д*******н” гэсэн гар бичмэлийн бичгийн хэв нь П.Д*******нгийн гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна гэжээ.
7.8.Мөн шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.С******* нь зээлийн гэрээний зүйл болох 43 000 000 төгрөг нь миний мөнгө бөгөөд нэхэмжлэгч С.Д*******эд уг мөнгийг шилжүүлэн өгсөн, уг мөнгийг С.Д*******ээр дамжуулан П.Д*******нд зээлсэн гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн Голомт банкны зарлагын мэдүүлэгт 2015 оны 1 дүгээр сарын 27-нд 40 850 000 төгрөгийг авч, өөрт байсан 2 150 000 төгрөгийг нэмж бэлнээр 43 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, уг мөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчид өгсөн гэж тайлбарлаж байх тул хариуцагчийг нэхэмжлэгч С.Д*******тэй байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлийн гэрээний зүйл болох 43 000 000 төгрөгийг хүлээн авсан байна гэж үзэв.
Учир нь хариуцагчийн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний дагуу мөнгө шилжээгүй гэж дүгнээд уг зээлийн гэрээг хүчин т бусад тооцсон, зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас мөнгө шилжүүлж байсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь тайлбарласан бөгөөд уг мөнгийг өмнөх буюу өөр зээлийн гэрээний үүрэгт тооцогдоно гэсэн хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй болно.
8.Гэвч Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар заасан байх бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно”, 76.2-д “хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэжээ.
8.1.Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний 1-д гэрээний хугацааг “...2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл” байхаар, 2-д “...ямарч тохиолдолд зээлсэн мөнгийг гэрээгээр тохиролцсон 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр төлж дуусгасан байна” гэж харилцан тохиролцсон байх тул нэхэмжлэгчид 2015 оны 2 дугаар сарын 27-ны өдөр шаардах эрх үүссэн байна гэж үзэв.
8.2.Нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, өмнө нь зээлийн гэрээний үүрэг хангагдсан байсан учраас шаардаагүй, хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан шаардах эрх нь Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2021/00148 дугаар тогтоолоор хэргийг хянан хэлэлцээд хэргийг эцэслэн шийдвэрлэсний дараа үүссэн, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д зааснаар шүүхэд хандах боломжгүй нөхцөл байдалтай байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа түр тасалдсан гэж тайлбарласан.
8.3.Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-д “хөөн хэлэлцэх хугацаа дуусахын өмнөх зургаан сарын дотор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас эрх бүхий этгээд шүүхэд хандах боломжгүй байсан, эсхүл шүүх үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон бол энэхүү нөхцөл байдал арилах хүртэл хугацаанд” хөөн хэлэлцэх хугацаа түр зогсохоор заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтаар энэ үндэслэл тогтоогдохгүй байх ба мөн нэхэмжлэгч С.Д******* нь П.Д*******нтэй байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардахад Б.Т, П.Д*******н нарын Б.С*******, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж байсан нь саад учруулсан, нэхэмжлэл гаргах боломжгүй байсан нөхцөл байдал байсан гэж үзэх үндэслэлгүй, харин ч үйл баримтын талаар нэхэмжлэгч мэдэж, уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч С.Д******* нь гэрчээр оролцож байсан болох нь шүүхийн шийдвэр, магадал, тогтоолоор тогтоогдож байна.
8.4.Иймд нэхэмжлэгч С.Д*******ийн хариуцагч П.Д*******нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 67 725 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
9.Хариуцагчийн өмгөөлөгч нь хэргийн 118-125 дугаар талд авагдсан ярианы бичлэгийг Word хэлбэрт буулгасан баримт нь үзлэг хийж албажуулаагүй, ямар CD-нээс буулгасан нь ч тодорхойгүй, байхгүй энэ талаар нэхэмжлэгч нь хүсэлт гаргаагүй тул хуульд заасан бичгийн нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.9-д зааснаар нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрх баримт нь өмнөх хэргийн баримтаар авсан гэж тайлбарласан, уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй тул нотлох баримтаар хасах шаардлагагүй гэж үзсэн болно.
10.Мөн гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, 43 000 000 төгрөгийг гаргах боломжтой, учир нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн гэрээг мөнгө бодитоор шилжээгүй гэж хүчин т бус гэж үзсэн хүчин т шүүхийн шийдвэртэй гэсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д*******ийн хариуцагч П.Д*******нд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 67 725 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 496 600 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХУЛАН